Манзушир

Манзушир бурхны магтаал “Шижээ хаянма”

Манзушир бурхнаа мөргөмүй
Аливаа мэдэгдэхүүний огторгуйн төвөөс гүн бөгөөд уужим
Асар оюун зөвшөөлийн хот мандал дэлгэрсний гэрэл туяагаар
Амьтан бүхний үл мэдэхийн харанхуйн чуулган бүхийг
Арилган үйлдэгчийн эрхэт Зөөлөн эгшигтэд сөгдмү.
Эдүгээгээс бариад бодийн зүрхнийг хүртэл
Эгнэгт чамаас бус надад аврал бусад байхгүй тул
Элдэв үйлийн эрхээр зургаан зүйлийн алинд төрөвч
Энэхүү орчлонгийн аюулаас аврагтун, Зөөлөн эгшигт минь ээ.
Энэ нас хураагдахын цагт намайг
Энэрэхүй бөгөөд асрахуйн ураг садан бүхийгээс хагацуулан
Эзлэмхий сүрхий бөгөөд аюумшигт эрлэгээр баригдахын цагт
Эрлэгийн аюулаас аврагтун, Зөөлөн эгшигт минь ээ.
Тэргүүлшгүй цагаас муу үйл хураасан хүчээр
Тэрхүү сансрын зуурд нисваанисын хүчит хийгээр
Тэсэхүй еэ бэрх муу заяаны халил газарт автах болсноор
Тэрхүү нисваанисын хийн үүдийг таслагтун, Зөөлөн эгшигт минь ээ.
Зуурдын сүнс төрөл авахын цагт
Зай чөлөөгүй найман нугуудыг машид өнгөрүүлэх бөгөөд
Чадагчийн шажины дуазыг барихын язгууруудад
Заавал төрүүлэхийн шүтэн барилдлагыг зохилдуулагтун, Зөөлөн эгшигт минь.
Төрөл хойтод өндөр язгуурын дээд эрдмээр
Төвшрөн бүрдсэн үзэсгэлэнт чөлөө учралт биеийг олсноос
Түгээмэл шажиныг ёсчлон баригч буяны багш садан лугаа
Түргэн уулзуулах шалтгааныг зохилдуулан нийлүүлэгтүн, Зөөлөн эгшигт минь.
Мэргэн арга нигүүлсэнгүй төгөлдөр буяны багш хийгээд
Мэдэгдүүлж сайтар зарлигласан эрхэм зарлигийн тоолшгүйн чуулганыг
Мэдээлэлгүй ёсчлон мэдсэнээс бусдад үзүүлэн чадахын
Мэдэлтэй ухаан зөвшөөлийг өршөөгтүн, Зөөлөн эгшигт минь ээ.
Хамаг төрөл тутам бүхнээ бусдын тус ямагтын тулд
Хармын зүйлгүй эд бод бүхнээ өгөн чадуулаад
Тийн алгасангуйг тэвчихийн санааг ашид бясалгах тэргүүтэн
Чанадын зургаан барамидыг төгсгөн өршөөгтүн, Зөөлөн эгшигт минь ээ.
Орчлонгийн халуун энэлгээг арилган сэрүүцүүлэн үйлдэхийн эрхэн
Оночтой эрхэм зарлигийн цаст уулыг үзэхийг хүсэвч
Осолт тийн алгасах залихайн шаварт живж баларсан мөний тулд
Огоот хурдан түргэн нигүүлсэн баригтун, Зөөлөн эгшигт минь ээ.
Хурц гүн мөрийн замд машид оршсоноос
Хурданаа тийн гэтлэхүйн тивд одохыг хүсэвч
Хувь доорд би нь орчлонгийн цалмаар хүлэгдээд
Хоцорч орчлонд шунасан шижмийг таслагтун, Зөөлөн эгшигт минь ээ.
Өөрийн тусыг чухал амирлуулах гүмүдийн цэцэрлэгийг тэвчсэнээс
Өнгөцтэй, даац ихтэй ялгуусны лянхуа цэцэрлэгийг үзэхийг дурлавч
Өчүүхэн миний оюун энэ ухамсаргүйгээр бүрхэгдэн хаагдсан
Өөдгүй бодоцгүйг арилгагтун, Зөөлөн эгшигт минь ээ.
Товчилвоос би тэргүүтэн төрөл тутам бүхэнд
Туулсан эрхэм зарлигийн далай чуулганд шүтэн үйлдэх бөгөөд
Тоолшгүй амьтан бүхний хүссэн нь хоцролгүй гарахуй орон
Тун чухаг сэтгэлчлэн зэндмэнийг өршөөгтүн, Зөөлөн эгшигт минь ээ.
Аяа, Зөөлөн эгшигт чамд залбирал тавьсаны хүчээр
Асар хоёр чуулганы тийн ариун их онгоцоор
Амьтан нугуудыг сансарын далайгаас гэтэлгэхүйд
Адаг би ч чам мэт болгогтун, Зөөлөн эгшигт минь.
Энэ цагаас барьснаас
Эцэст бодийг хэзээ олохуйг хүртэл
Энэрэн гэтэлгэгч Зөөлөн эгшигт бээр
Эгнэгт миний блам болон соёрх.
Энэрэл төгөлдөр чиний эрхэм зарлигийн гэрэл туяагаар
Эргүү миний оюуны мунхаг дүйнгэ машид арилснаас
Эл зарлиг хийгээд шаштирын гол ёс тэргүүтнийг онохын
Эрхэм оюун зөвшөөлийн самбаат үзлийг өршөөн соёрх.
Алин цагт үзэхийг хүсэх буюу
Асуух өчүүхэн хэрэг хүсэвчиг ч
Аврал итгэл Зөөлөн эгшигт та мөнөөхнийг нь
Аливаа тотгоргүйгээр ч үзэх болтугай.
Арван зүгийн огторгуйн хязгаар тулсан
Амьтан бүхний хэргийг бүтээхийн тулд
Авралт Зөөлөн эгшигтийн явдал зохиол хэр чинээ
Аяа, би тэргүүтний явдал ч тэр адил дор болтугай.
Би ч Зөөлөн эгшигтийн зарлигийн ачаар
Билгэр эрхэм газар Баясгалантайг олохуйд болтугай.
Буяны төрөл тутмыг насад дурдахуй хийгээд
Би бээр магад гарч тойн болох дор болтугай.
Энэ цагаас барьснаас
Эцэст бодийг хэзээ олохуйг хүртэл
Энэрэн гэтэлгэгч Зөөлөн эгшигт бээр
Эгнэгт миний блам болон соёрх.