Манзушир

Манзушрийн магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Манзушрийн магтаал.

Уужим гүнзгий мэдэгдэхүүний огторгуйн төвд
Ургамал оюуны хот мандал мандсаны гэрлээр
Ахуй хамаг төрөлхтний үл мэдэхийн түнэр харанхуйг
Арилган зохиогч эрхэт Манзушри дор сөгдмүй.
Эдүгээгээс эхлээд бодийн зүрхэнд хүртэл
Эгнэгт танаас бусад аврал надад үгүй тул
Осолт үйлийн эрхээр зургаан зүйл алинд төрөвч
Орчлонгийн аюулаас аврагтун, Манзушри аа!
Аяа би энэ насны хуран үйлдэхүйг орхиод
Энэрэн асрагч ураг саднаасаа хагацан
Аюулт хэрцгий эрлэгт баригдахын цагт минь
Эрлэгийн аюулаас аврагтун, Манзушри аа!
Тэргүүлшгүй цагаас муу үйл хураасны хүчээр
Зуурдын сансарт нисваанисын хатуу хийгээр
Тэвчихүйеэ бэрх халил газраар хийсэн одмуй
Нисваанисын хуйг огтлогтун, Манзушри аа!
Нарийн зуурдын сүнс тэр умайд орохын үедээ
Найман чөлөө үгүйгээс сайтар гэтлээд
Чадагчийн шашны дуазыг баригчийн язгуурт
Төрөхийн бэлэг жигдлүүлэгтүн, Манзушри аа!
Дараа төрөлд өндөр язгуурын сайн эрдэм
Долоо бүрдсэн чөлөө учралт биеийг олж
Улмаар шашныг ёсчлон баригч буяны садантай
Уулзахын бэлэг жигдлүүлэгтүн, Манзушри аа!
Мэргэн арга нигүүлсэхүйт буяны садан түүний
Зарлигласан сайн зарлигийн далайн чуулганыг
Тэрхүү ёсчлонгоор оноод бусдад ч үзүүлэн чадах
Тийн шинжлэлт оюуныг хайрлагтун, Манзушри аа!
Төрөл тутамдаа ямагт бусдын тусын тулд
Зоригдсон харамгүй өглөг бүхнийг өгөөд
Тийн алгасралыг тэвчин даяан бясалгах тэргүүтэн
Зургаан барамидийг төгсгөгтүн, Манзушри аа!
Орчлонгийн халуун энэлгийг арилгагчийн дээд
Огоот сайн зарлигийн цаст ууланд одохыг хүсэвч
Тийн алгасрал залхайрлын балчигт живсэн тул
Түргэнээ нигүүлсэхүйгээр аврагтун, Манзушри аа!
Төв гүнзгий үзлийн мөрд сайтар оршоод
Тийн гэтэлсэн нирвааны тивд хүрэхийг хүсэвч
Доорд хувьт би орчлонгийн цалмаар хүлэгджээ
Домогт орчлонгийн шуналыг таслагтун, Манзушри аа!
Өөрийн тусад чухал амарлисан удвалын цэцэрлэгийг тэвчиж
Ахуй их Ялгуусны лянхуан цэцэрлэгийг үзэхийг хүсэвч
Өөрөө би балар мунхагийн харанхуйгаар түйджээ
Аливаа мунхаг харанхуйг арилгагтун, Манзушри аа!
Товчилбоос би төрөл тутам бүхэндээ
Сайн зарлигийн далайн чуулганыг шүтээд
Тоолшгүй амьтны хамаг хүссэнийг гаргагч
Чандмань эрдэнэ нь болтугай, Манзушри аа!
Авралт танд өчин залбирсны хүчээр
Асар арилсан хоёр чуулганы их онгоцоор
Амьтныг сансрын далайгаас гэтэлгэн
Аяа би өөрөө ч тан шиг болтугай, Манзушри аа!
Төрөл тутамд минь Гэтэлгэгч Манзушри бээр
Дээд хөлгөний буяны садан зохиох хийгээд
Зовлонгийн далайд живсэн амьтан нугуудыг
Түргэнээ гэтэлгэн Манзушри адил болготугай хэмээсэн үүнийг бандид Рэгвийхүжиг зохиолоо.

 

Манзушрийн бүтээлийн арга.

Аврал одуулан, сэтгэл үүсгэхийг ер мэт үйлд.
Ялангуяат сэтгэл үүсгэх нь:
Би бээр хамаг амьтны
Мунхагийн харанхуйг сайтар арилгаж
Бурхны газарт байгуулан үйлдье
Түүний тулд Манзушрийг бясалган үйлдье. (гурван удаа)
Чуулганы орныг залаад мөргөх нь:
Өөрөө Манзушри дор тодорсны зүрхэнд
Лянхуа, сарны дээр улбар шар Ди үсэгнээс
Гэрэл сацран, Манзушри дор бурхан хийгээд
Бодисатва нар хүрээлснээр “Базар Саман Заа”.
“Намо Гүрү-э. Нама Сарва Датаа Гада Аръяа Манзушри Савари Ваараяа”.
Тахих нь:
“Ум Сарва Датаа Гада Аръяа Манзушри Савари Ваара Аргам Брадицаеэ Суу Хаа”. (Түүнчлэнгээр “Бадъям”-аас “…Шабда” хүртэлхээр тахь.)
“Чухаг дээд гурав дор би авралыг одуулъя…” (хэмээх тэргүүтнээр үргэлжийн наманчлал гурван удаа)
Дөрвөн цаглашгүй нь:
Хамаг амьтан амгалан лугаа төгсөх хийгээд
Зовлон бүхнээс хагацаад амгалан баясгалан дэлгэрэн
Уур тачаал хоёроос хагацсан тэгш сац ба
Нүглийг тэвчин буян чуулганаар арвин болтугай.
Хоёрдугаар. Бодот нь:
“Ум Сувава Шудда Сарва Дарма Сувава Шуддо Хам”
Орчлон нирвааны ном бүхэн өвөрчлөнгөөр хоосны агаар
Өөрийн зүрх өндөг мэтийн дотор
Бам-аас лянхуа, А-гаас саран мандлын дээр
Өөрийн сэтгэлийн мөн чанар улбар шар Ди үсэгнээс
Гэрэл сацран, биед түгээд хилэнц түйтгэрийг арилган
Үл мэдэх мунхагийн харанхуй бүхэн арилснаар
Хир үгүй гэрлийн мөхлөг боллоо.
Жич тэр огоот хувирснаас, өөрөө Манзушри
Лагшингийн өнгө улбар шар, нэгэн нүүр хоёр мутарт
Баруун мутраар билгийн илд огторгуйд далайсан
Зүүнээр удвал цэцгийн ишнээс
Зүрхэндээ барьсны дэлбээ чихний тус
Дэлгэрсний дээр билгийн чанд хязгаарт хүрсний боть барьсан
Хоёр өлмий очирын завилгаагаар оршсон
Элдэв эрдэнэсийн чимгээр чимээд
Тэнгэрийн сайн хувцас, торгон хормогч өмссөн
Арван зургаан насны идрийн цог дэлгэрсэн
Таван шанхат дор эрдэнийн оройт
Бадрангуй гэрэлт саран түшлэгтэй
Тунгалаг тодорхой гэрлийн мөн чанарт лагшингийн
Гурван орныг гурван үсгээр бэлгэдсэн дор боллоо.
Зүрхний хөрөнгөнөөс сацарсан гэрлээр
Өвөрчлөнгийн орноос Лам Манзушри дор
Бурхан бодисатва, ядам сахиус сэлт бээр
Хүрээлснийг залаад “Заа Хум Бам Хоо”-гоор
Тангарагтан лугаа ялгал үгүй нэгэн амтат боллоо.
Жич зүрхний Хум-ын гэрлээр Авшигийн бурхан
Нөхөд сэлтийг залаад өчирлөг талбиснаар
Тарни хийгээд шүлэг сэлт хумхтай усаар
Авшиг өгөн, бие дүүрээд хир бүхэн арилж
Усны үлдэгдэл хуйлран Агчованийн титэмт боллоо.
(Дээрхчлэнгээр тахь.)
“Залуу идрийн лагшин биеийг баригч…” (тэргүүтнээр магт.)
Урилга үйлдэх нь:
Зүрхэнд лянхуа, сарны дээр Ди үсгийг тойрон
Тарнийн эрихсээс гэрэл сацрах ба хураагдсанаас
Бурхан хөвгүүд лугаа сэлт дор тахил өргөөд
Хоцроолгүй амьтны үл мэдэхийн харанхуйг арилгаж
Бурхан, бодисатва, шравага, братигабуд хийгээд
Мэргэн бандидын номлох, тэмцэх, туурвих
Сонсох, санах, бясалгах гурвын хоцроолгүй билгийг
Хураан тарнийн эрихэс, хөрөнгө сэлт дор шингээснээр
Оюуны үзэгдэл түрвэл үгүй дэлгэрэх боллоо.
“Ум Аравазана Ди” (хэмээн аль чадахаар урь.)
Хэлний дээр Ди үсгийн, толгой нь хоолойн уг уруу хандан хэвтээ оршсон дор зоригдож, нэгэнтээ амьсгал татаад “Ди” зуун найм тоолох дор: нэжгээд Ди өгүүлэхийн хамт Ди-гээс өөртэй адил хоёрдугаар тасран зүрхний Ди дор шингэснээр, галд тос дусаасанчлан гэрэл ихэд бадраад биеийн дотор бүхнийг дүүргэсэнд санаж “үл мартахын тогтоол” бүтээгтүн.

Хувийг хураах нь:
Өөрөө гэрэлд хайлан зүрхний тарнийн хүрдэн дор
Шингээд тэр ямагт хөрөнгө Ди дор шингэлээ.
Тэр ч гэрэлд хайлан огторгуйд солонго замхрах мэт
Одоод, жич бас уснаас цөврүүн гарахчлангаар
Хутагт Манзушрийн лагшинд босох хэмээн санаад буянаа зориулан, өлзий хутгаар чимэн
үйлдээрэй хэмээсэн үүнийг сүсэг хичээнгүйт шавь Манба-Одсалаас дахин дахин гуйсны хариуд их сургаалын багш Мүргэ Самданжамц бээр туурвилаа.
Шанхат хэмээх ягчисын дээд орноос
Нууц тарни, арвис тарни бүгдийн эзэн
Буруу удирдагч тотгорын чуулгадыг даран зохиогч
Ялж төгс нөгчсөн Очирваань дор мөргөмүй.
“Ум Базарвани Хум Пад”
Буян үүгээр түргэнээ би
Нууцын эзэнийг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf