Лома-жон-ма буюу Навчин дээлт бурхан

Навчин өмсгөлт эх буюу Лом Жонмагийн бясалгал бүтээлийн уншлага

Навчин өмсгөлт эхийн (Түвд хэлээр Лом Жонма, Санскрит хэлээр Parnashavari) бясалгал бүтээлийн уншлага
Заллага бүтээл: Тухайн бурхныг өөрийн орон гэрт урин залах бясалган бүтээхийн урьдаар уншина.
Ум сүбава шүдү сарва дарма сүбава шүдү хам бүхэн хоосон чанард хувир хоосон чанараас элдэв сүрлэг эрднийн уулс хийгээд үзэсгэлэнт моддын ой гоёмсог цэцэгсийн хүрээлэн дунд Бам үсгээс лянхуа Бам үсгээс наран үүсэх мандал дээр амин зүрхэн Бам үсгээс алтан өнгөт түүнээс гэрэл цацран хутагт бүхнийг тахиж хамаг амьтны тусыг бүтээхийн тул цуглуулан өөрийгөө авралт навчин өмсгөлт анчин эх (Барна Шавари) болон хувирч алтан лагшинт гурван нягуур баруун зүүн гурав гурав зургаан мутартай, гол нягуур нь алтан өнгөтэй, баруун нягуур нь цагаан өнгөтэй, амирлангуй төрхтэй нягуур нь улаан өнгөтэй хүсэлт сэтгэлийн төрхтэй нягуур бүртээ улаанаар эргэлдсэн гурав гурван мэлмийтэй улбар шаргал үс нь цагаан могойн боолттой эхний баруун мутартаа таван толгойт очир барьсан, хоёрдугаар мутартаа очирт сүх далайсан, гуравдугаар мутартаа эрднийн сум дээш өргөсөн, зүүн эхний мутартаа цалам зүрхэндээ барин зангасан, хоёрдугаар мутартаа шинэ ургасан балт мөчир сэвсэн, гуравдугаар мутартаа эрднийн нум барьсан баруун өлмийгөө дотогшоо хурааж өвдгөн дээрээ тулсан, зүүн өлмийгөө өндийж буй мэт зогссон, цагаан торгон нөмрөг шинэхэн ургасан навчин хормогчтой цагаан могойн эрхээ мөрөөр бүсэлсэн оройдоо. Ум хоолойндоо А зүрхэндээ Хум чимэгтэй үүнээс гэрэл цацрана над лүгээ билиг ухаанд залрахтун.
Залсны дараа өөрийн багш лам арван зүгийн гурван цагийн бурхан бүгдээр номын авшиг хүчийг өгж байна хэмээн бодон уншина:
Ум барна шавари сабари вара и я хи за за за нум бам хо. Тангарагтан лугаа хоёргүй бол түүнчлэн зүрхний Хум хэсгээс гэрэл цацрана авшигийн тэнгэр нугууд залрахтун та бүхэн надад авшиг увдисийг хүртээх түн ийнхүү залбирсний хүчинд бурхад Ум сарвайж датагада абикэгида самаяа шри а хум хэмээн зарлиглаж бумбын усаар оройд авшиг хүртээн бие хэл сэтгэлийн хэр үгүй болж оройд тогтсон рашаан Мижодва бурханд хувирч оройг минь чимээд авшигийн бурхад надад шингэхтүн.
Заларсан бурхан навчин өмсгөлт эх (Түвд хэлээр Лом Жонма Санскрит хэлээр Parnashavari)-д өргөлийн найман тахилийг өргөн унших.
Тахил өргөх:. Ум базар амирда гүндали хана хана хум пад сүбава шүдү сарва дарма сүбава шүдү хам хоосон чанард хувир хоосон чанараас ум үсгээс бүтсэн эрднийн савны дотор умын гэрлээс тэнгэр бурхдын хэргэлээ лүгээ тахил өргөлийн ус, угаалын ус, цэцэг, хүж, зул, үнэрт ус, идээ, эгшиг хийгээд хязгааргүй огторгуй лүгээ арвин буртаггүй оюун санааны рашаан болтугай Ум арагам а хум, ум бадмэ а хум, бүйбэ а хум, дүй бэ а хум, алоге а хум, гэндэ а хум, нэвүдэ а хум, шабда а хум.
Ум бишази барна шавари сабари вара Ум арагам а хум, ум бадмэ а хум, бүйбэ а хум, дүй бэ а хум, алоге а хум, гэндэ а хум, нэвүдэ а хум, шабда а хум.
Тахилийн шүлэг: залран ирсэн бурханд зориулан баясгал үйлдэх шүлэг
Бурхан бүхний оюуны хүчээр бүтсэн,
Будилсан хууртсан төөрөгдсийн анчин билээ та
Богд охин тэнгэрийн бүтээл нь тотгор өвчин хорлолоос
Бүгдийг амирлуулан зохиох эх танд мөргөмүй
Tаринийг уншихийн урьд бясалгал:
Миний зүрхэн дээр наран мандал дээр Бам үсэг түүнийг тойрон ум бишази барна шавари сарва зүра барша барша мана е суха хэмээх тарни эргэлдэн гэрэлтэж бурхан бүгдийн сонорыг мялааж энэ бүхний адислалын хүч бүхэн гэрэл болон ирээд надад шингээд би хийгээд амьтан бүхний өвчин хорлол бүгдээр эдгээд авралт навчин өмсгөлт уулчин эхийн хутгийг олох болтугай.
Ум бишази, барна, шавари, сарва зүра, барша мана е суха
108 удаа
Төгсгөлийн ерөөлийн шүлэг
Наминчлан үйлдсэн буяны хүчээр
Навчин өмсгөлт дагиныг бүтээгээд
Намагт шигдсэн амьтан бүгд
Навчин өмсгөлтийн оронд одох болтугай