Намсрай нөхдийн хамт

Намсрайн магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Намсрайн магтаал.

Хум. Дээд эрдэнийн орд харш дор
Аюул үгүй арслангийн суудал дээр
Бээ-гээс гарсан итгэл /Бясман тэнгэр/ нь
Амруулагч, буянт, их хүчит
Сатвагийн завилгаагаар оршсон
Баруундаа эрдэнийн дуаз барьсан
Зүүндээ сангийн хулгана барьсан
Лагшингийн өнгө алтнаас үзэсгэлэнт
Амнаасаа эрдэнэсийн хур буулгагч
Нигүүлсэхүйгээр үгээгүйгээс гэтэлгэгч
Лагшин дороо эрдэнэсээр тийн чимэгт
Баруун, зүүн мөрөндөө нар, саран мандуулагч
Буман нарны сүр жавхланг бадруулагч
Умар зүгийн хаан дор биеэ хувилгасан
Тийн сонсогчийн хөвгүүн хэмээн алдаршсан
Сангийн эзэн тан дор мөргөмүй.
Тэргүүндээ эрдэнийн титэм асаасан
Эрдэм төгссөнөө мөргөмүй.
Бусдын өмгийг даран зохиогч
Их хүчит дор мөргөмүй.
Сайн хумхаар тийн чимэгт
Үлэмж саналын модон хийгээд эрдэнийн модон
Сайн бүрдэн хийгээд хүслийн үнээ
Сангийн эзэн тан дор мөргөмүй.
Замбал нь алтан өнгөт
Рид хувилгаант морин хөлөглөсөн
Зүүнээр хулгана, баруундаа
Чандмань барьснаа мөргөмүй.
Бурнабадра нь шар өнгөт
Рид хувилгаант морин хөлөглөсөн
Зүүнээр хулгана, баруундаа
Хумх барьснаа мөргөмүй.
Манибадра нь цагаан өнгөт
Рид хувилгаант морин хөлөглөсөн
Зүүнээр хулгана, баруундаа
Чандмань барьснаа мөргөмүй.
Гувираа нь хар өнгөт
Рид хувилгаант морин хөлөглөсөн
Зүүнээр хулгана, баруундаа
Илд барьснаа мөргөмүй.
Самбазана нь шар өнгөт
Рид хувилгаант морин хөлөглөсөн
Зүүнээр хулгана, баруундаа
Алтан илд барьснаа мөргөмүй.
Гухъяадана нь хар өнгөт
Рид хувилгаант морин хөлөглөсөн
Зүүнээр хулгана, баруундаа
Улаан жад барьснаа мөргөмүй.
Банзага нь цайвар шар өнгөт
Рид хувилгаант морин хөлөглөсөн
Зүүнээр хулгана, баруундаа
Давхарлагат байшин барьснаа мөргөмүй.
Бизигундали нь цагаан өнгөт
Рид хувилгаант морин хөлөглөсөн
Зүүнээр хулгана, баруундаа
Илд бамбай барьснаа мөргөмүй.
Гүлд ягчисын нөхдөөр хүрээлүүлсэн нь
Гуа бус элдэв дүрстэй бөгөөд
Зүүнээр бүгд хулгана хийгээд
Баруундаа элдэв мэсүүдийг барьсан.
Бусдын өмгийг даран үйлдэгч
Эдийн эзэн тан дор мөргөмүй.
Итгэл, нөхөд сэлт та нугууд бээр
Хамаг гурван ертөнцийг эрхэнд хураагч
Та бээр эдийн их эзэн бөгөөд
Эдийн эзэн тан дор мөргөмүй.

Намсрайн бүтээлийн арга.

Анх өөрийг ядам дор үүсгээд Ялж төгс нөгчсөн Тийн сонсогчийн хөвгүүн арслан унасан, шар өнгөт, гартаа бадрангуй эрдэнийн дуаз барьсан, ягчисын найман эздээр хүрээлүүлсний, өмнө дор Замбал чандмань барьсан, алтан өнгөт. Баруунд Бурнабадра хумх барьсан, шар. Хойно Манибадра бадрангуй чандмань эрдэнэ барьсан, цагаан. Зүүнд морины эзэн Гувираа илд барьсан, хар, хөхөмдөг хувцаст. Дөрвөн зовхист Самбазана илд барьсан, шар. Гухъяадана жад барьсан, хар. Банзага давхарлагат байшин барьсан, цайвар шар. Бизигундали илд бамбай барьсан, цагаан. Тэдгээрийг морь унасан, гартаа мэс бариад гүлд нөхдөөр хүрээлүүлсэн дор санаад гүглийн утаа тавьж, лавай хэнгэргийн дуунаар залан ирүүлмүй:
“Ум Бэшармана Савари Ваара Базар Самаяа Заа Заа Хум Хоо. Ум Бээ Суу Хаа”. Тэр өмнө ирсний тэмдэг дор зүрх салганах, толгой манарах зэрэг гарваас нөхөр дор буусныг мэдээд хүж, цэцэг өргөн магт.
Тарни нь:
“Ум Бэшарманаеэ Суу Хаа” эрхиний зүрх тарни.
“Ум Бээ Суу Хаа” чухал зүрхэн.
“Дадъяата Хили Манибадра Хили Хили Манибадра Гили Мани-бадра Гили Гили Манибадра Гүрү Манибадра Гүрү Гүрү Манибадра Дүрү Манибадра Дүрү Дүрү Манибадра Сүрү Манибадра Сүрү Сүрү Манибадра Зүрү Манибадра Зүрү Зүрү Манибадра. Ум Э Хэеэ Хи. Диста Диста Сарва Артамэ Саадани. Дадъяата Судани Сурагэ Сумади Сусугэ Хили Мили Суу Хаа” эрхин, нөхөд бүгдийн тарни.
“Ум Замбалаеэ Суу Хаа. Ум Бурнабадраеэ Суу Хаа. Ум Мани-бадраеэ Суу Хаа. Ум Гувираеэ Суу Хаа. Ум Самбазанаеэ Суу Хаа. Ум Гухъяаданаеэ Суу Хаа. Ум Банзагаеэ Суу Хаа. Ум Бизигундалиеэ Суу Хаа” нөхөд найман ягчисын тарни болой.
Сарын шинийн арван таванд цагаан зандангийн мандал үйлдээд түүний дээрх хаанд зоригдож, агар шатаан, тарнийг аль чадахаар урь. Өдөр шөнийн зургаан хувьд Бясман тэнгэрийг зорин уриваас үргэлж ямагт даган бариад зуун бээрийн дотор ягчисууд сахимуй. Санасан хэрэг бүхэн бүтээд гэм алдалгүй идээ ундаа, элдэв алт эрдэнийг хайрламуй. Цаглашгүй буяныг бүтээх болмуй.
Сахих ёстой тангараг нь, ямагт угаал хийгээд ариун цэврийг үйлд. Хэнгэрэг, хонх тэргүүтэн хөгжмийн дуу, элдэв цэцэг, анхилуун үнэртэн, элдэв үрийн идээ будаа хийгээд сайн торго дурдангаар тахь. Архи бүү өргө. Махыг шинжилж өргө. Үргэлж хөх хувцсыг өмсөөд лүнтэн үрийн эрихээр тоолуур үйлд. Адууны махыг тэвч. Эмтэрхий савнаас бүү ид. Эвдэрхий сандалд бүү суу. Бэлбэсний өгсөн идээ ундааг бүү эдлэ. Аминаас хагацсаны биед хүрэлцэхийг тэвч хэмээжээ.
Балин өргөх нь, зулын чагжаа үйлдээд “Ум Сувава Шудда Сарва Дарма Сувава Шуддо Хам” хэмээн өгүүлснээр хоосонд сана. Балингийн савыг давхарлагат эрдэнийн байшин нэгэн бээрийн хэмжээтэйд санаж, түүний дотор тэнгэрийн зуун амтат идээ санаад “Ум Аа Хум”-аар адистидла. “Ум Агаро Мухам Сарва Дарма Нам. Адъяа Нудбан Надада Ум Аа Хум” хэмээх тарнийг долоо өгүүлэн, сайн өнгө гэрэл сэлттэйд сана.
“Ум Бэшарманаеэ Суу Хаа”, “Ум Замбалаеэ Суу Хаа”, “Ум Бурнабадраеэ Суу Хаа”, “Ум
Манибадраеэ Суу Хаа”, “Ум Гувираеэ Суу Хаа”, “Ум Самбазанаеэ Суу Хаа”, “Ум Гухъяаданаеэ Суу Хаа”, “Ум Банзагаеэ Суу Хаа”, “Ум Бизигундалиеэ Суу Хаа” хэмээхээр өргөөд амарлингуй, дэлгэрэнгүй, эрх, хатуу үйлсээ даатга.
Үдэн явуулахын цагтаа хүлцэл өч. Ерөөл тавиад үйлсээ даатга. Хойно ахин залрахын өчирлөгийг талбигтун.

Бясман тэнгэр дор үйлсээ даатгах нь.

Хум. Умар зүгийг тэтгэгч их хаан Бясман тэнгэр
Балин өргөлгө эдгээрийг зооглоод
Бид нөхөд лугаа сэлтийг
Ганц хөвгүүн мэтээ тэтгэн зохиогтун.
Над дор хорлохыг сэтгэгч
Буруу оршсон амьтан бүхнийг
Түүний орд харшийг эвдэх хийгээд
Даран товроглохын үйлсийг зохиогтун.
Бээ үсэгт гучин хоёрыг арвитгаад
Зүрхний гохыг алдруулан залар
Ум. Та бээр амьтны тус бүхнийг зохион
Даган зохилдуу шид бүтээлийг хайрлагтун.
Умар зүгийн орондоо буцаад залравч
Эргэж энэ орноо дахин дахин залрагтун хэмээсэн үүнийг сургаалын багш Дувсаннямбуу бээр зохиолоо.
Номын төвийн агаараас үл хөдлөвч
Хорлолтныг номхотгохын тулд хилэнтийн лагшинд
Үзүүлэгч, хатуу дайсныг даран сөнөөгч
Их хар дор мөргөн магтмуй.
“Ум Базар Махагала Чим Чидраа Бигана Бинаяага
Хум Хум Пад Пад Суу Хаа”
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf