Ногоон дарь эх дээрээ Цэвэгмид бурхантай

Ногоон дарь эхийн магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Ногоон дарь эхийн магтаал.

Намо Аръяа Дараеэ.
Гэтэлгэгч Ялж төгс нөгчсөн Сэндэн шугуйн Дарь эхийн магтаал “Мэргэдийн оройн чимэг”
хэмээгдэх.
Хутагт Нүдээр үзэгч эрхэт нигүүлсэхүйн сан дор мөргөмүй.
Сайн зурагт Цогтын эзэн, Алтан умайт,
Тэнгэрийн лам, Зааны нүүрт, Цогт хоолойт,
Лянхуан садан тэргүүтэн олон тэнгэрүүд оройн чимэг дор
Өлмийн лянхуаг нь бишрэнгүйгээр тахигч Дарь эхийн өлмийд сөгдмүй.
Их нигүүлсэгчийн нигүүлсэхүйн хувилгаанаар
Гурван цагийн Ялгуусаны айлдал, энэрэл, чадал нугуудыг
Маш үзэсгэлэнт үйлсийн охин тэнгэрийн лагшинд үзүүлээд
Үгээгүй бүхнээс аврагч Дарь эхийн өлмийд сөгдмүй.
Төв ухаан тийн арилсан лянхуан дэвсгэрийн дээр
Маргадын өнгөт, нэгэн нүүр хоёр мутарт
Идрийн хав маш дэлгэрсэн, барууныг жийн, зүүнийг хумьсан өлмийгөөр
Арга билэг хослон барилдсан эхэд мөргөмүй.
Цувиралт үгүй амгалангийн сан хөх нь маш дэлгэрсэн
Царайдаа дэлгэрсэн цагаан сарны мишээлт
Амарлингуйн байдал төгссөн нигүүлсэхүй уужим мэлмийт
Сэндэнгийн шугуйн үзэсгэлэнт эх дор сөгдмүй.
Охъюу эрдэнийн найлзуур модны мөчир адил
Зөөлөн эелдэг баруун мутрын дээдийг өгөгчийн чагжаа нь
Мэргэдийг дээд шид бүтээлийн баясгалант хуриманд
Зочлохоор урин дуудах лугаа адил тан дор мөргөмүй.
Зүүн мутрын чухаг дээд гурвыг бэлгэдсэн аврал өгөгчийн чагжаар
Зуун тоотон аюулыг үзсэн төрөлхтөн нугуудыг
Бүү айгтун! Би бээр түргэнээ аварсугай хэмээн
Тодорхойяа бэлгэдэгч тан дор мөргөмүй.
Хоёр мутрын бэлгэ дэхь хөх удвал нь
Хамаг амьтныг сансрын амгалан дор шуналгүй
Их нирвааны балгадад орогтун хэмээн
Хичээнгүйн ташуураар сануулах адил танд сөгдмүй.
Бадмаараг эрдэнийн өнгө төгс Авид бурхан
Тэгш агуулсан, рашаанаар дүүргэсэн бадар аяга барьсан
Үхэл үгүйн шид бүтээл хайрлагчаар оройдоо чимэгт
Миний үхлийн эзнийг дарагч танд мөргөмүй.
Хоёр чуулганы өндөр язгуурт уран дарханы хуран үйлдлээр
Үлшгүй тэнгэрийн чандмань эрдэнэсийг
Улмаар үзэсгэлэнтэй нэгэн дор хураасан сэтгэлийг булаагч
Чимэг бүхнээр чимсэн тан дор мөргөмүй.
Маргадын уулнаа солонго нөмөргөсөн мэт
Дээд биендээ тэнгэрийн торгон эдэн сугавчтай
Нарийн туялзуур үзэсгэлэнт бэлхүүсэндээ
Банзалигаан хормогч зүүсэнд сөгдмүй.
Баруундаа Гаслан-Үгүй гэрэлт эх,
Амарлингуй байдал төгссөнөөс алтан гэрэл сацарсан
Зүүндээ Ганц гөхөлт эх, огторгуйн гоо үзэсгэлэнг ч булаагч
Хилэн тачаангуйт, жавхлан үзэсгэлэнтэд сөгдмүй.
Зургаа төгс аялгуу хийгээд үзэсгэлэнт бүжигт мэргэн
Цагаан шүхэр, дэвүүр, бийбаа, бишгүүр тэргүүтэн
Маш хэтэрхий тахилын эд барьсан охин тэнгэрийн чуулган
Огторгуй дүүрснээр тахиулагч дор мөргөмүй.
Цогт охин, Сайшаалт эх хийгээд Умаа охин тэргүүтэн
Сэтгэлд зохистой, үхэл үгүй мянган охид бээр
Таны дэргэдэх шивэгчний төдийг ч олохуйяа бэрх
Үзэсгэлэн гуа охин тэнгэрийн лагшинт дор мөргөмүй.
Нигүүлсэхүйн усан баригч дэлгэрсэн уужим төвөөс
Яруу зарлигийн Эсүраан эгшигт хэнгэргийн дуутай
Номхотгогдохууны алтан дэлхийд найман гишүүнт номын хурыг
Бүхнээс буулгагч мэргэн тан дор мөргөмүй.
Мэдэгдэхүүн бүхнийг болгоогч эрдмийн далайн санг
Ямарчлангаар хоцроолгүй өгүүлж хэн бээр чадмуйяа?
Түрвэл үгүй оюуны арван хүчийг эрхшээгч таалалтай
Айлдал эцэстээ хүрсэн эх дор мөргөмүй.
Амарлингуйг олсон боловч нигүүлсэхүйн бусдын эрхээр
Зовлонгийн далайд живсэн амьтан нугуудыг
Нигүүлсэхүй мутраараа түргэнээ хөтлөн зохиогч
Энэрэл эцэстээ хүрсэн эх дор мөргөмүй.
Амарлингуй, дэлгэрэнгүй, эрх, хатуугийн үйлс нугуудыг
Далайн давалгаанчлан цагаас үл хэтрүүлэн
Аяндаа бүтээхэд үргэлжлэл тасралтгүй оруулан зохиогч
Зохионгуй эцэстээ хүрсэн эх дор мөргөмүй.
Их аюулт найман зовлон хийгээд бүдээн ад
Нисваанис, мэдэгдэхүүний түйтгэрийн аюул нугуудаас
Таны өлмийг дурдсан даруйд авран зохиогч
Чадал эцэстээ хүрсэн эх дор мөргөмүй.
Тэр мэт зохистой аврал та бээр амьтан нугуудыг
Өвчин хижиг, ад тотгор, цаг бусын үхэл хийгээд
Муу зүүд хийгээд муу ёр тэргүүтэн
Аюул бүхнээс түргэнээ авран соёрхогтун.
Эвдрэх, чуулах үзлийн жалганд оршигч сэлт хийгээд
Өөрийг бусдаас дээдэд барихаар сэтгэл омогшоод
Бусдыг ялангуяа алахын савраар барихаар явагч
Омогт арслангийн аюулаас авран соёрхогтун.
Дурдал мэдэмсрийн хурц дэгээгээр үл номхрох
Хүслийн эрдмийн галзуу ундаанд согтсоны хүчээр
Буруу мөрд оршин хорлох сэтгэлийн соёогоо ярзайлгагч
Мунхаг зааны аюулаас авран соёрхогтун.
Ёсон бусыг сэтгэхийн салхиар хөөрөгдсөн
Гэмт явдлын хар утаа багширсны төвөөс
Буяны их ой шугуйг ч шатаахын чадалт
Хилэнгийн галын аюулаас авран соёрхогтун.
Балар харанхуй мунхагийн нүхэндээ илт шунаад
Бусдын баялаг хотол чуулганыг үзмэгц үл тэсдэн
Ширүүн хороо түргэнээ түгээн үйлдэгч
Атаат могойн аюулаас авран соёрхогтун.
Доорд дүр ёстны аймшигт цөл хийгээд
Мөнх, тасархайн ээрэм их талаар гүйгээд
Тус амгалангийн балгад, хийд бүхнийг эвдэгч
Муу үзлийн дээрэмчний аюулаас авран соёрхогтун.
Тэсдэшгүй сансрын хороо гянданд
Амьтан өөрийн эрхгүй хүлэгдээд
Нээгдэхэд бэрх хурьцал шуналын төмөр хаалганд хадагдсан
Хармын төмөр тушааны аюулаас авран соёрхогтун.
Машид гатлахуйяа бэрх сансрын мөрний ширүүн урсгал
Үйлийн хатуу хуй салхины нөхцөлтэй нийлснээс
Төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн давалгаанаар эрчилсэн
Тачаал хүслийн их мөрний аюулаас авран соёрхогтун.
Бүхнээ мунхагийн огторгуйгаар сайтар гүйгээд
Магад утгыг чухалчлахуйг ялангуяа хөнөөгч
Нирвааны амийг эсэргүүцэн тэмцэгч хорлолтон
Сэжигт махчны аюулаас авран соёрхогтун.
Таныг магтаад залбирсны хүчээр
Дээдийн номыг бүтээхийн харш нөхцөл амарлиад
Нас буян, цог учрал тэргүүтэн
Зохистой нөхцөл сэтгэлчлэн бүтэхийг зохиогтун.
Сухавадийн дээд оронд амьтан бүхэн
Удирдагч Авид бурхнаар даган баригдаж
Олон бэрхшээлийг эдлэх үгүйгээр
Түргэнээ бурхны газарт хүрэх болтугай.
Би ч насад төрлийн үесээ дурдах хийгээд
Бодь сэтгэл лугаа хэзээ ч үл хагацаад
Ахуй их Ялгуусаны хөвгүүний явдлыг эрэхүй дор
Хичээлийг мөрний урсгалчлангаар шүтэх болтугай.
Өөрийн тус бүтэхийг хэзээ ч үл горилоод
Ямагт бусдын тусыг бүтээхүй дор шамдах хийгээд
Мэлмий, илт мэдэл, өгүүлэхүйд мэргэн, хүлцэнгүй тэргүүтэн
Бусдын тусыг үйлдэхийн нөхцөл бүрдэх болтугай.
Маш хэтэрхий орноо Ялгуусаны дээдийн ном бүхнийг
Дэлгэрүүлэн үйлдэхүй дор хэзээ ч үл шантраад
Насад хамаг амьтны тусыг бүтээхийн тулд
Ялгуусаны хутгийг амар хялбараар олох болтугай.
Гэтэлгэгч Ялж төгс нөгчсөн Сэндэн шугуйн Дарь эхийн магтаал “Мэргэдийн оройн чимэг”
хэмээгдэх үүнийг Шагжаан тойн Гэндэндүв-балсамбуу бээр өнөд залбирал тавин,
бодисатвагийн аглагийн орон Тэгчинповринд сайтар найрууллаа.

Ногоон Дарь эхийн гүрү йог.

Ум Сусди.
Лам, бурхан, ном хийгээд чуулганы дээд дор
Бодийг хэзээ олтлоо би авралыг одуулъя
Эх болсон хамаг амьтны тусын тулд
Би бээр дээд бодь дор сэтгэлийг үүсгэе хэмээн гурав өгүүлснээр аврал одуулан, сэтгэл үүсгэ.
Язгуурын лам дээдэс лугаа ялгал үгүй
Ялгуусан бүгдийн ганц юм Гэтэлгэгч Дарь эхийн
Бурхадын чуулганыг залъя. Арслант ширээ, лянхуа, сарны дээр
Бат оршоод дээд, ерийн шид бүтээлийг хайрла.
Мөргөн тахиад хилэнц унал бүхнээ наманчилъя
Буян дор даган баясъя. Номын хүрдийг эргүүлэн соёрх,
Гаслангаас үл нөгчөөд зуун галавт залрахуй дор өчирлөгийг талбия.
Үүгээр бэлгэдсэн буянаа их бодь дор зориулан ерөөе хэмээн долоон гишүүнт өргө.
Мандал нь:
Газар дэлхийг хүжсээр сүрчээд цэцгүүдийг дэлгэн
Сүмбэр уул, дөрвөн тивийг наран сарнаар чимсэн үүнийг
Бурхны орноо зориулан өргөснөөр
Амьтан бүхэн асар арилсан орон дор зорчих болтугай.
“Ум Аа Хум Гүрү Сумади Шала Ажаа Шасана Дуза Дүрэ Дүддарэ Дүрэ Сарва Сидди Хум Хум”.
Төрөлхтөн бүхнийг Лам Дарь эх бээр
Хагацалгүй даган бариад мөрийн эрдэм бүхнийг
Сайтар төгсгөн Очирдарын лагшин ямагттай
Болгож, огторгуй сацуут амьтны тусыг үйлдэх болтугай хэмээсэн үүнийг сүсгийн хүч лугаа төгс Халх Дайсэцэнханаас үргэлжийн амны уншлагын ёс энэ адил нэгэн хэрэгтэй хэмээн гуйн дурдатгасны хариуд Жавзандамбын төрлийн хувилгааны нэр баригч Чүлтимжигмэд-дамбийжанцан бээр найрууллаа.
Ногоон Дарь эх дор шүтсэн Гүрү Йог “Адистидийн гуу сан” хэмээгдэх төгсвэй.

Үхлийг золихын увдис.

Намо Гүрү.
Гэтэлгэгч Дарь эхийн үүднээс “Үхлийн золиг” (Чивэл) үйлдэхийг хүсвээс хураангуй зан үйлийн ёс нь:
Лагшин, зарлиг, тааллын шүтээн дэлгээд мандал бэлд. Ялангуяа хоёр ус, таван чухал эдлэл
тэргүүтэн тахил нэг хийгээд цэцэг тэргүүтэн чухал эдлэлийн тахил долоог бэлтгэ. Дэлгэрэнгүй үйлдэх бөгөөс хорин нэгийг бэлтгэ. Гурван бөөрөнхий балинг долоо долоон үрлээр тойруул. Дэлгэрэнгүй бөгөөс хорин нэгийг бэлтгэ. Бурхан багш хийгээд Гэтэлгэгч Дарь эхийн лагшингийн хөрөг хоёуланг буюу аль нэгийг дэлгээд лавир, дуаз, баринтаг тэргүүтнээр чимвээс сайн. Дөрвөн гэлэн буюу нэг бээр аврал одуулан, сэтгэл үүсгэхийг урьдаар одуулж, тэндээс:
“Ум Базар Амрида Хана Хана Хум Пад”-аар ариул. “Сува-ва…”-гаар хоосонд судла. Хоосны агаараас Ум-аас эрдэнэсийн сав гурван мянган ертөнцийн эн мэт уужмын дотор балин цувиралт үгүй бэлгэ билгийн рашааны их далай боллоо. “Ум Аа Хум” гурав өгүүл. “Су-вава…”-гаар судла.
Хоосны агаараас Ум-аас эрдэнэсийн сав уужим ахуй ихийн дотор Ум гэрэлд хайлснаас гарсан тахилын ус, өлмий сэрүүцүүлэх ус, цэцэг, хүж, зул, үнэрт ус, идээ, хөгжим нугууд өвөрчлөнгөөр хоосон, дүр байдлаар тахилын эд тус тусын байдалтай, үйлдэх үйл нь цувиралт үгүй ялангуяат амгаланг өгөгч боллоо.
“Ум Аргам Аа Хум”, “Ум Бадъям Аа Хум”, “Ум Бүсбээ Аа Хум”, “Ум Дүбээ Аа Хум”, “Ум Алогэ Аа Хум Ум”, “Ум Гандэ Аа Хум”, “Ум Нэвидъяа Аа Хум”, “Ум Шабда Аа Хум”-аар адистидла.
Арилсан Бодалын дээд оронд
Асар ногоон Дам үсэгнээс мэндэлсэн
Авид бурхнаар тэргүүндээ чимэгт
Гурван цагийн бурхны үйлсийн эх
Гэтэлгэгч Дарь эх, нөхөд сэлт залран соёрх.
Тэнгэр хийгээд асурийн титэмсээр
Өлмийн лянхуан дороо сөгдүүлээд
Үгээгүй бүхнээс гэтэлгэн зохиогч
Юм Дарь эх дор мөргөмүй.
Аръяа Дарь эх бурхан хийгээд
Арван зүг, гурван цагт оршсон
Бүрэн хамаг Ялгуусан хөвгүүд сэлтэд
Бүхнээс сүсэглэн мөргөмүй.
Анхилмал цэцэг, хүж, зул, үнэрт усан,
Амны зооглолын идээ, хөгжим тэргүүтнийг
Бодтой бэлтгэн, сэтгэлээр хувилган өргөмүй
Бүгд хутагтын чуулгад таалан соёрхогтун.
Асар тэргүүлшгүйгээс эдүгээ хүртэл
Арван хар нүгэл хийгээд завсаргүй тав
Халаар сэтгэл нисваанисын эрхэнд орсны
Хамаг хилэнцээ наманчлан үйлдмүй.
Шравага, братигабуд, бодисатва
Бус эгэл төрөлхтөн тэргүүтний
Хэдий чинээ хураасан гурван цагийн
Буян дор нь би даган баясмуй.
Амьтан нугуудын санал хийгээд
Оюуны өвөрмөц ямар мэтээр
Их, бага нийтийн хөлгөний
Номын хүрдийг эргүүлэн соёрх.
Орчлон хэзээ хоосрох хүртэл
Огоот гаслангаас үл нөгчин нигүүлсэхүйгээр
Алимад зовлонгийн их далайд живсэн
Амьтан нугуудаа болгоон соёрх.
Миний хэдий чинээ хураасан хамаг буян
Магад бодийн шалтгаан дор болж
Улмаар өнө удал үгүй амьтны
Удирдагч цог нь би бээр болтугай хэмээн Дарь эх, нөхөд сэлтийг залаад долоон гишүүнт өргө.
Мандал өргөх нь:
Газар дэлхийг хүжсээр сүрчээд цэцгүүдийг дэлгэн
Сүмбэр уул, дөрвөн тивийг наран сарнаар чимсэн үүнийг
Бурхны орноо зориулан өргөснөөр
Амьтан бүхэн асар арилсан орон дор зорчих болтугай.
Эдүгээгээс хэзээ бодийн зүрхэнд хүртэл
Би бээр бие хийгээд төгс эдлэл ба
Гурван цагийн буяны бод нугуудаа
Амьтан бүхний тусын тулд
Бишрэнгүйгээр тан дор өргөн үйлдсүгэй.
Бүхнээс өршөөхийн мэлмий төгс
Дээд эрдмийн орон та нугууд бээр
Намайг нигүүлсэхүйгээр таалан соёрх
Соёрхоод миний эдгээрийг болгоогтун
Болгоогоод ч адистидлан соёрхогтун.
“Ум Аръяа Дарэ Идам Мандала Хамниръяа Даяами”.
Уналаа наманчлах нь:
Ээ, халаг! Лам Очирдар тэргүүтэн арван зүгийн хамаг бурхан бодисатва нар хийгээд тойн
хуврагууд намайг таалан соёрх! Миний нэр “…” хэмээх бээр орчлон тэргүүлшгүйгээс эдүгээ хүртэл нисваанист урин, тачаангуй, мунхагийн эрхээр бие, хэл, сэтгэлийн үүднээс хилэнцэт арван хар нүглийг үйлдсэн хийгээд завсаргүй тавыг үйлдсэн ба түүнтэй ойр тавыг үйлдсэн хийгээд ангид тонилохуйн санваар лугаа харшилсан ба бодисатвагийн суртгаал лугаа харшилсан хийгээд нууц тарнийн тангараг лугаа харшилсан ба эцэг эхдээ үл биширсэн хийгээд увдини, сургаалын багш дор эс сүсэглэсэн ба ариунаа зохилдон явагч нөхдийг эс биширсэн хийгээд гурван эрдэнийг хорлосон ба дээдийн номыг тэвчсэн хийгээд хутагтан хуврагуудыг муушаасан ба амьтнаа хорлохын үйл үйлдсэн тэргүүтэн хилэнцэт нүглийн чуулганыг би бээр үйлдсэн хийгээд үйлдүүлсэн ба бусдын үйлдсэнд даган баяссан тэргүүтэн товчилбоос өндөр язгуур хийгээд нирвааны тогтгор болоод орчлон хийгээд муу заяаны шалтгаан бологч гэм уналын чуулган аль буй бүхнээ Лам Очирдар тэргүүтэн арван зүгийн хамаг бурхан бодисатва нар хийгээд тойн хуврагуудын өмнө наманчилмуй. Гэмшмүй. Үл нуумуй. Хойшид боон үйлдсүгэй. Гэмшин наманчилваас би амгаланд хүрээд орших болохоос, үл гэмшээд үл наманчилваас үл болмуйяа! хэмээн хатуу хүчтэй сэтгэлээр гурав өгүүлээд, цэцгүүдийг цацан:
“Өглөгийн эзний нас хийгээд буян, цог учрал, хүчин чадал хотол чуулахуйг адистидлан соёрх”.
Ум. Гэтэлгэгч Хутагт Дарь эх дор мөргөмүй.
Мөргөмүй, Дарь эх Түргэн баатар
Мэлмий нь агшны гилбэлгээн адил
Гурван ертөнцийн итгэл, уснаас төрсөн нигуурын
Гүлд туурцагнаас гарсан эхэд
Мөргөмүй, Дад хэмээх хийгээд Пад-аар
Чандсын эндүүрлийг сайтар дарагч
Баруунаа хумин, зүүнээ жийсэн өлмийгөөр дараад
Бадрангуй галын дүрэлзүүлгийг маш бадруулагчид
Мөргөмүй, Дү Рэ-гээр их аюулт
Шулмасын баатрыг тийн дарагч
Уснаас төрсөн нигуур нь хилэнт
Хамаг дайснаа хоцроолгүй алагчид
Мөргөмүй, чухаг дээд гурав бэлгэдэгч чагжаан
Хуруугаар зүрхэндээ тийнхүү чимэгт
Хоцроолгүй зүгийн хүрдийг чимэн
Өөрийн гэрлийн чуулган гялбасанд
Мөргөмүй, машид цог жавхлант
Тэргүүний чимгийн гэрлийг хэлхсэн
Инээгээд сайтар инээн Дүд Даа Ра-гаар
Шулмас хийгээд ертөнцийг эрхэнд зохиогчид
Мөргөмүй, газар дэлхийг тэтгэгчдийн чуулгад
Бүгдийг хураан ирүүлэхийн чадалт
Хилэнт атираа хөдлөн, Хум үсгээр
Үгээгүй бүгдээс тийнхүү гэтэлгэгчид
Мөргөмүй, хэсэг сарны титмийн
Чимэг бүхэн нь машид бадрагч
Үснирийн оройдоо Авид бурхны
Мөнхийн гэрлийг сайтар бадруулагчид
Мөргөмүй, галвын эцсийн гал мэт
Бадрангуй эрихсийн төвд оршигч
Баруунаа жийн, зүүнийг хумьсан, хамгаа тойрон баясалдагч
Дайсны өмгийг тийнхүү дарагчид
Мөргөмүй, газар дэлхийг мутрын
Алгаар дэлдээд өлмийгөөр дэвслэгч
Хилэнгийн мэлмийгээр зохион, Хум үсгээр
Долоон үетэн нугуудыг эвдэгчид
Мөргөмүй, амгалан, буянт, амарлисан
Гаслангаас нөгчсөн амарлингуй явдалт
Суу Хаа, Ум лугаа үнэхээр төгссөнөөр
Их хилэнцсийг дарагч ямагтад
Мөргөмүй, бүхнээс тойрон баясалдагч
Дайсны биеийг тийнхүү дарагч
Арван үсэгтийн тарнийг байгуулан
Ухаан Хум-аас гэтэлгэгч ямагтад
Мөргөмүй, Дү Рэ өлмийгөө дэлдсэнээр
Хум-ын дүрст хөрөнгө ямагт
Сүмбэр, Мандарваа, Биндэръяа уулс
Гурван ертөнцийг хөдөлгөгч ямагтад
Мөргөмүй, тэнгэрсийн далайн байдалт
Гөрөөсөн тэмдэгтийг мутартаа барьсан
Даа Ра хоёр өгүүлэн, Пад үсгээр
Хор нугуудыг үлдээлгүй арилгагчид
Мөргөмүй, тэнгэрсийн чуулганы хаан
Тэнгэр хийгээд гинарисаар шүтүүлэгч
Бүхнээс хуяглан цог жавхлангийн сүрээр
Тэмцэл хийгээд муу зүүдийг арилгагчид
Мөргөмүй, наран саран дэлгэрсэн
Хоёр мэлмий нь гэрлээр гийгүүлэгч
Ха Ра хоёр өгүүлэн, Дүд Даа Ра-гаар
Маш хатуу хижиг өвчнийг арилгагчид
Мөргөмүй, тэрхүү ямагт гурвыг байгуулснаар
Амарлингуйн хүч лугаа үнэхээр төгссөн
Ад, ороолон, ягчисын чуулгадыг
Дарагч, Дү Рэ маш дээд ямагтад
Үндсэн тарниар магтсан лугаа
Хорин нэгэн мөргөлт болой хэмээхээр магт.
Бас цэцэгсийг цацан:
Эрхин бурхан дор мөргөмүй
Авралт ном дор мөргөмүй
Бурсан хувраг дор мөргөмүй
Эгнэгт гурван эрдэнэ дор бишрэнгүйгээр мөргөмүй.
Өглөгийн эзэн “…” хэмээхийн эрлэгийн элчийг буцаан соёрх. Цаг бусын үхлийг буцаан соёрх.
Дөрвөн шулмасын тотгорыг буцаан адистидлан соёрх хэмээн гурав өгүүл.
Тэнгэр хийгээд асурийн титэмсээр
Өлмийн лянхуан дороо сөгдүүлээд
Үгээгүй бүхнээс гэтэлгэн зохиогч
Юм Дарь эх дор мөргөмүй.
“Ум. Гэтэлгэгч Хутагт Дарь эх дор…” хэмээхээс
“…Хорин нэгэн мөргөлт болой” хүртэл, Хорин нэгэн мөргөлт магтаалыг долоо буюу хорин нэг буюу зуун найм унш.
“Ум Дарэ Дүддарэ Дүрэ Суу Хаа” тарнийг зуун найм урьсны эцэст зуун үсэгтийг гурвантаа өгүүл.
Балин өргөх нь:
“Ум Аръяа Дарэ Савари Ваара Идам Балинда Ха Ха Хаа Хи Хаа Хи” гурав буюу долоо буюу хорин нэгээр өргө.
Тахил нугуудыг өргө. Орны эзэн лус савдагт балин өргө.
Охин тэнгэр дор үнэхээр бишрэгч
Оюун төгс нэгэн сайтар сүсэглэн өгүүлэхийн тулд
Үдэш хийгээд үүрээр босон
Дурдваас аюул үгүй бүгдийг өгмүй.
Хамаг хилэнцийг сайтар амарлиулснаар
Муу заяа бүгдийг дарагч болой.
Долоон живаа Ялгуусан нугууд бээр
Авшигийг түргэнээ өгөх болоод
Үүнээс ч илүү ямагтыг олсон
Эцсийн бурхны хутгийг олуулмуй.
Тэр бээр их хатуу хорыг
Бат оршигч буюу бусад амьтан
Идсэн хийгээд уусан байлаа ч
Дурдсанаар сайтар арилах болмуй.
Ад, хижиг, хороор нэрвэгдсэн
Элдэв зовлонг тийн тэвчүүлээд
Амьтан бусад нугуудад ч болой.
Хоёр, гурав, долоо илт өгүүлвээс
Хөвгүүн хүсэгчид хөвгүүн олоод
Эд хүсэгч бээр эд ямагтыг олмуй
Хамаг хүссэнээ олох болоод
Тотгор үгүй болгон тус тус дарах болтугай.
Тэндээс “Хутагт Сайн явдлын ерөөлийн хаан” уншаад Цагаан Дарь эхийн магтаал гурав унш.
Гэтэлгэч Дарь эхийн залбирал:
“Гэтэлгэгч Ялж төгс нөгчсөн нигүүлсэхүйт эх минь…” хэмээхээс “…өлзий хутаг орших болтугай”
хүртэл унш.
Насны бүтээл үйлд хэмээсэн үүнийг Жавзандамбын сойвон Эрх Даа лам Агваангэлэгээс
дурдатгасны хариуд Шагжаан гэлэн Лувсанбалдан-Иш бээр найрууллаа.
Өлзий хутаг орших болтугай.
Тэнгэр хийгээд асурийн титэмсээр
Өлмийн лянхуан дороо сөгдүүлээд
Үгээгүй бүхнээс гэтэлгэн зохиогч
Юм Дарь эх дор мөргөмүй.
“Ум Дарэ Дүддарэ Дүрэ Суухаа”
“Ум Дарэ Дүддарэ Дүрэ Мама Аюу Бунъяа Зана Бүстим Гүрү Суу Хаа”
Буян үүгээр түргэнээ би
Цагаан Дарь эхийг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf