Цагаан шүхэрт - бурхдын хамт

—— Номын тайлбар ——

Бумчин
Өвчин нэрвэгдэх, хүүхдийн 15 ад зэтгэр арилгахад айлдуулдаг.

Авидын чого
Энэ насанд өвчин зовлонгүй амар амгалан жаргаж, хойт төрөлдөө диваажин тэргүүтэн бурхны оронд төрүүлэх тухайд

Алтанганжуур
Бурхан багшийн айлдвар сургаалын төвдөөр дамжин хөрвүүлэгдсэн нэгээхэн хэсэг бөгөөд тусгай хар өнгийн цаасан дээр алт, эрдэнээр гараар бичиж бүтээсэн учир өргөл өргөн айлтгуулбаас амь нас аварч, нас буян аривжиж, хойт насанд төрөл дээшлэн муу заяанд үл унаж, айл гэрийн ноён нуруу тэгшрэх судар болой.

Алтангэрэл
Түвдээр Сэр-Од гэдэг. Гай арилгах, буян хуруулахад тустай. Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул зэргээс гэтлэхийн тухайд айлдуулахын зэрэгцээ гэр орондоо тахиж шүтэн хадгалдаг ёстой нийт монголчуудын гол шүтээн судар болой.

Алтангэрэлийн даллага
Хүн мал, идээ эдийн хишиг тогтоох, гарз гай арилгах, хишиг буян арвитгах.

Алтан гэрэлийн түй – Угаалын дээд нь. Бузар арилгаж, хишиг дуудна.

Амин золиг
Золиг гаргаж амь нас уртасгах, өвчнөөс гэтэлгэх, цаг бусын үхлээс аврах, ослоос амь аврахад айлдуулдаг.

Анандын долоон зүүдний тайлал

Ананд эртний Энэтхэгийн Саравасти нэрт балгадад суун ахуй цагтаа нэгэн шөнө долоон янзын зүүдийг зүүдлэсний тайлал.

Ансон Жонжал бурхны уншлага

Гүнрэг, Одбагмэд, Манал 3 бурхан нь муу заяаны зовлонгоос гэтэлгэгч гурван итгэл.

Арван хангал /Түвд/

Ариун сан
Бузар дэвийг арилгах, лус савдаг аргадах

Арш галын тэнгэрийн соёрхол тахилга оршив

Арш (rishis) галын тэнгэрийн соёрхол тахилгыг үйлдэх, тахих.

Арьяабалын магтаал

Арьяабалын тогтоол дэлгэр тарни

Аюуш

Насны бурхан. Түвдээр Цэбагмэд. Энэ нь Цаглашгүй настан гэсэн утгатай. Монголчууд голдуу Цэгмид, Цэвэгмид гэдэг.

Аюушийн чога

Үүнийг Түвдээр Цэбагмэдийн чога гэхээс гадна Цэ чога гэдэг. Насны бүтээл гэсэн үг. Тавгийн идээтэй айлтгуулдаг. Цэвэгмидийн авшиг хүртсэн хүн л сүлд дуудах эрхтэй. Даган баясч, хуруулж, үнэн сүсгийг бататган залбирах, бясалгалыг үйлдэн, бусдын тусыг хичээн, нүгэл хилэнц, унал, муу сэтгэлийг наминчилбаас нас уртсаж, эд баялаг арвидан, элдэв доройтлоос хагацах бөгөөд хойд төрөлдөө төрөл дээшилж, энхжингийн оронд төрөх, гэгээрлийн үрийг олох, энэ насанд ад, дөрвөн зүйл зэтгэрээс хагацах, муу зүүд, муу ёр, муу үйлээс ангижран, цаг бусын үхлээс хагацаж, бие сэтгэл амгалантай, үр тариа, эд арвидан, сэтгэлдээ хүссэн сайн бүхэн бүтэх зэргээр ач тус нь хэмжээлшгүй билээ.

Багшийг тахихуй /Түвд/

Бадамлянхуа цэцэгнээс мэндэлсэн Эрдэнийн багшид өргөх Очирын долоон гишүүнт залбирал

Бадамхатан
Энэтхэгийн их эрдэмтэн ловон Бадамжунайн олон төрлүүдийн цадиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном бөгөөд ажил үйлс бүтээх, лус савдгийн хорлол амарлиулахад айлдуулдаг.

Базарнахигийн тогтоол

Базар-Иогинийн магтаал

Базарсад
Хилэнцийг арилгах, хүн малын өвчнийг амарлиулах, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай “Таван сахьяа” хөлгөн судар юм.

Балгон дон-а сэржим
Хулгай, бузарт өргүүлдэг сэржим. Алдсан зүйлийг олох, эрэл сурал хийх, хэл ам намжаах, хэрэг зориг бүтээх үйлд сайн.

Банзрагч
Таван сахьяа гэсэн самгарди үг. Хүүхэд, малд тусгай гэдэг. Хүүхдэд ээлтэйг нь Загдзүсүм гэдэг. Хилэнцийг арилгах, хүн малын өвчнийг амарлиулах, амийг соёрхон барих тарнийн их хүч чадалтай “Таван сахьяа” хөлгөн судар юм.

Бардо тойдол буюу Сонсгоод тонилгогч

Үхлийн дараах 49 хоногийн тайллыг өгүүлсэн судар.

Бард солдэв
Нас нөгцөгсдийг зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэж дараа төрөлдөө сайн төрөл хурдан түргэн олох тухайд айлдуулна.

Барчад ламсэл /Түвд/
Аливаа үйл бүтээхэд тотгорлогч гадна, дотны саад зэтгэр бүгдийг арилгахад айлдуулдаг.

Баянбулаг хайрханы сан тахилгын судар

Баяндавааны сан, Хүмүүний нүүр уулын сан тахил өргөх ёсон оршвой

Судрыг Жүд хамба Лувсанцүлтимийн хүссэн ёсоор Мижэджэйшаддорж бичсэн.

Баянхайрханы сан (Гурванбулаг сум)

Баянхонгорын орны эзний сан тахилга өлзийт далайн уйлга оршвой.

Дашдоо гүний хошууны Ганданцэжайлин хийдийн номч лам Дандончоймзад /XIX зууны үеийн хүн/ зохион найруулсан.

Богд лам Зонхова

Бодь мөрийн ерөөл

Бодь мөрийн зэрэг

Бодь мөрийн зэрэг Тунгаамал алт

Бодьсадвын гучин долоон гарын авлага

Богд ламын чого
Энэ насанд бурханы шашинтай учирч, сайн явдлаар явж, хойт төрөл тутамдаа Богд ламын шашинтай учрах ерөөл тавихад.

Брүлдор
Гортох, бие хямрах, дөрвөн мах бод хямрах, газар лусын хорлолд айлдуулдаг балин өргөл гүрэм.

Бумчин
Хүүхэд тогтооно, өвчин зайлуулна. Өвчин нэрвэгдэх, хүүхдийн 15 ад зэтгэр арилгахад айлдуулна.

Бумчин-1000
Нас урт, өвчингүй байж эд өглөг арвижин, хүүхэд нялхасыг өвчин зовлонгоос аварна.

Бурхан багшийн магтаал

Бурхан багшийн налчог
Тэнгэр, лус, шимнус, бөө тэргүүтний хорлол хараалыг няцаах, хүүхдийн өвчин тэргүүтэнд айлдуулна.

Бурхан багшийн чого
Амар амгалан, сайн сайхныг бүтээхэд.

Бурхан бээр тэнгэр төрөлтний асуултанд хариулсан судар

Бурханд түй өргөх

Гай, бузар ариутгах угаал. Түй гэдэг нь угаал гэсэн утгатай Түвд үг. Түйгийн дээд нь Алтангэрэлийнх мөн.

Буяны садан Гэнензүгпүд дор тахил зоог өргөх ёсон оршвой

Сүжиг хичээнгүй төгс Үйзэн цогт симбон Жамбалжав дурдсан учирт Гүсали Агчовахяабазар бээр найруулан зохиожээ.

Бүжинлхамын магтаал ба Үрийн даллага

Бүжин лхамын сан /эхийн нас тоолон/
Үр хүүхэд тогтохгүй үед буюу үрийн хишиг тогтооход эхийн нас тоолон уншина.

Вангийн хошууны тахилга шүтлэгт ариун газруудыг ариусган тахих судар

Халх жанжин вангийн нутгийн гэлэн Жамбал бээр хүсэн зорьсны хариуд Шагжийн тойн Иштүвдэнжамц бээр Гүмбэнжамбалин хийдэд бичжээ.

Вантай гүнрэг /Түвд/

Гавсүмба
Аливаа зовлонгоос түргэн гэтэлгэнэ. Богд ламын айлдсан Бурхан багшийн магтаал бөгөөд сайн мөрд хөтлөх эрүүл энх номын мөрөөс хагацахгүй байхын тухайд уншдаг. Бас нас нөхцөгсдийн хойтын буянд ч зориулан айлдуулдаг.

Галиндэвийн магтаал

Ганабадийн магтаал

Гангаан дой
Хүүхдийн өвчин, ялангуяа хөлсөхөд айлдуулдаг гүрэм.

Гандан лхавжаа буюу Төгс баясгалантын зуун тэнгэрт
Богд ламд Манзушир бурханд хувилж түүнээс нянжүд буюу чихнээс чихэнд дамжин уламжлагдсаар Төвдийн Басо Чойжижамцын үед үсгэнд буусан лама налжор буюу багшийг шүтэх ёго бясалгал. Багшийн ачийг дурьдан санах, Гандангийн оронд хамт төрөх ерөөл тавьж айлтгуулдаг.

Ганжуур
Бурхан багшийн айлдсан ном судрыг нэгтгэн хураангуйлж “ганжүр” буюу “зарлигийн хөрвүүлэг” хэмээх нэртэй 108 ботийг ихэвчлэн шүнх буюу бэхээр гар бичмэл болон барласан байдаг. Иймд сүсэгтэн олон, өглөгийн эзэд ээн ба хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг номын ёсоор сэтгэлчлэн бүтээхийн тухайд айлдуулдаг болой.

Ганс буюу даатгал

Ямарваа нэгэн сахиусанд даатгахыг хэлдэг. Чойжилын ганс гэх мэт.

Ганшиг буюу тахих

Лхамын ганшиг гэвэл Охин тэнгэрээ тахихыг хэлж байна.

Ганшаг догсүм
Аливаа сахиусыг бүрэн тахилгаар айлдахгүйгээр тахилгын судар доторх ган буюу хангах, шагва буюу наминчлал, догво буюу няцаах гэсэн гурван гол уншлага, зан үйлээр даатгуулж болно.

Гарма юм
Гарагийн цээрийг арилгахад айлдуулна. Гар юүм гэдэг нь одны эх гэсэн үг. Одны засал.

Гови лха буюу Заяаны таван тэнгэр
Амин тэнгэр, эрийн тэнгэр, эмийн тэнгэр, орны тэнгэр, дайсан тэнгэр 5 болой. Хүнийг дагаж төрдөг гэж үздэг. Ээнэгшсэн таван тэнгэр буюу Атаа таван тэнгэр нь эхээс төрмөгц толгойн орой, баруун мөр, суга, зүрх, зүүн суга зэрэг хүний таван оронд байрлан санасан зүйлийг бүтээх, сүлд хийморь сэргээх, эд хогшил арвижуулах, барцад саад арилгах, гадны хорлол хөнөөлөөс хамгаалж байдаг байна.

Гови лха /даллага/
Буян заяаг тэгшлэн ажил үйл бүтээж, хишиг буян дэлгэрч ноён нуруу тэгширнэ.

Говий Лха бурхны сан /Түвд/

Говийлхаан магтаал

Гомбын магтаал

Гомбо
Итгэл гэсэн үг. Харин самгардиар Махагала гэсэн нь Их хар гэсэн үг. Арван хангалын гурав дахь нь. Дөрвөн үйл дэлгэрүүлдэг. Галд суугсдын бурхан. Лус савдаг, ад зэтгэр, албин чөтгөр, муу онгод, хараал, зүхэл номхотгогч их сахиус.

Гомбо гүрийн дэлгэр тахилга
Эрдэнэ зуу хийдийн гол сахиус,

Гомбын ганс
Сүлд, сүнс доройтох, өвчин зовлонд нэрвэгдэхэд.

Гонгор
Эд хогшил арвижуулан цагаан зүгийг дэмжиж сайн үйлийг тэтгэгч гол сахиус.

Гонгор бурхныг тахилын эдээр баясгах уншлагаас

Гонгор, Намсрай, Лусын бумбаны тахилга

Гонгорын магтаал

Гонзэг
Өвчин зовлон, жилийн засал, ноён нуруу, айл өрхийн даатгалд зориулан айлтгана.

Гурван гүрэм
Элдэв өвчин, бузар дэв арилгах, зовлон гай зэтгэр арилгахад айлдуулдаг.

Гурванбулаг сумын Жилангарын сан буюу Багшийн овооны тахилга

Пүрэв гүний Нацагдорж ламтан Жилангарын овоог босгон тахилга үйлдсэн түүхтэй.

Гэлүгва ёсны Арван хангал бурхдын магтуу

Гүн А
Таван хаан хэмээх сайн үйлийг тэтгэж албин чөтгөр, ад зэтгэр зэрэг муу зүйлээс сахин хамгаалах андгай тангарагтай чойжин сахиус.

Гүнриг
Гүнригийн увдисыг Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрийн хүү Норовдэмамэдийг гурван муу заяаны зовлонгоос гэтэлгэхэд зориулан номлосон. Насан өөд бологсдыг муу заяаны зовлон эдлүүлэлгүй сайн төрөл олуулах буяны үйлд айлдуулдаг.

Гүргэлийн магтаал

Гүрү иогийн судраас

Гүсүнтүгийн мандал
Бурхны лагшин, зарлиг, таалалд бие, хэл, сэтгэлийн буянаа мандал болгон өргөж сайн сайхныг бурханд даатгадаг.

Гэгдор
Тотгорын 1080 муу зүйлийг дайлж зайлуулдаг уншлага гүрэм.

Гэнцэн бэлийн даллага
Сайн хань ижилтэй болохын тухайд уншуулна

Догсүн номыг аливаа хорлол, хорлох сэтгэлийг амирлуулах, барцдыг арилгах, үйлс бүтээх, хийморь сэргээхэд айлдуулдаг.

Да сүн
Адуу малын өвчин, чоно нохой зэрэг элдэв аюулаас гэтэлгэх тогтоол тарни.

Дага-Иши
Хойтын буянд зориулан айлтгана.

Дагва сэржи дотиг
Од гариг, өдөр зүг, цаг, мэнгэ голлох, гүмиг, нашиддүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг заслын бүх төрлийг багтаасан гол судар.

Дагийжанчив буюу Бодьсадвын явдалд орохуй
Бодь сэтгэлт эмэгтэй гэсэн үг. Жирэмсэн хүнд айлтгуулдаг. Аливаа ертөнцийн бүх сайн үйлийг бодь сэтгэлийн үүднээс түргэн бүтээхийг ерөөсөн ерөөл болой. Аян зам, наймаа худалдаа зэрэг бүх зүйл бүтэхийг ерөөж айлдуулдаг бодьсадвагийн ерөөл.

Дадог сэрсүм
Өвчин зовлон, гай барцдаас гэтэлгэх гурвалсан хөлгөн судрын засал гүрэм юм.

Далха
Дайсан тэнгэр гэсэн үг. Голдуу эр хүн айлтгуулдаг, хийморь сэргээх ном. Алс зорихын өлзийд, айл гэрийн ноён нуруу тэгшитгэх болон адуу малын гарзгүй байх тэргүүтэнд тахиулна. Мөн жилийн засал, хэл ам, хэрэг заргад ч айлтгана.

Дамдин
Морин тэргүүнтэй бурхан учир адуу мал, хурдан морь зэрэгт ээлтэй сайн. Ад зэтгэр, хэл ам, догшин лус савдаг номхотгох зэрэг хатуу үйлийн гол ядам.

Дамдин чойжоо
Аливаа амьтны сайн муу үйлийг шүүн тунгаагч, сайн үйл, номыг тэтгэгч их эрлэг номун хаан.

Дамдин чойжоогийн магтаал

Дамжин
Мужаан, дархан хүмүүсийн гол шүтээн гэдэг. Хэл ам, хараал хорлолын гэмээс гэтэлгэнэ. Хатуу үйлд сайн.

Дамцаг доржийн дайв
Муу үйл, лай ланчиг, тангараг дамцаг доройтоход айлдуулдаг.

Дамчой бадгар
Өвчин зовлон, жилийн засал, нутаг нуруу, айл өрхийн даатгалд зориулан айлтгана.

Данжуур
Бурхан багшийн айлдсан Ганжуурт Энэтхэгийн эрдэмтдийн хийсэн тайлбар шастируудыг нэгтгэсэн Данжуур буюу шастирын хөрвүүлэг хэмээх нэртэй 255 боть ном юм. Данжуурыг энэ ба хойт насны буянаа арвижуулах, санасан хэргийг бурхны номын ёсоор сэтгэлчилэн бүтээхийн тухайд айлдуулна.

Дармапада судар

Дармапада судраас.

Дарь эхийн мандал шива
Ажил үйл түргэн бүтээх, үйлс явдал тэгшрүүлэхэд айлдуулдаг.

Дарь эхийн сан /Түвд/

Дарь эхийн сан, сэржим, даллага
Үр хүүхэд, идээ ундаа, хүн мал, эдийн хишиг буян тогтоох болон ажил үйл бүтээхэд сэржим өргөнө.

Дарь эхийн чивэл
Амь нас аврах, өвчин зовлонгоос гэтэлгэх, дэв бузар, хэл ам, насны бузар арилгахад айлдуулдаг “үхлийг хуурах” хэмээх хатуу гүрэм.

Дашдондов
Худалдаачин наймаачдын аян замд зориулан айлдсан Бурхан багшийн анхны судар юм. Аян зам, зүг чиг, засалд айлтгадаг.

Дашзэвэг буюу Өлзий хутгийн давхарлага, оршоолго /Түвд/
Заслын дээд болох Дашзэвэг найман гэгээнийг заслын найман ном хэмээх нь ч бий. Дашзэвэг ном нь сүм хийд, орон байрны шав тавих, шинэ гэр сууцанд орох, найр наадам хийх, өлзий хутаг оршоох заслын ном. Мөн жил, cap, өдрийн цээрийг арилгах, хорлол хөнөөлд үл өртүүлэх тэргүүтэн тус эрдэм нэн их байдаг. Түүнчлэн айл гэрийн ноён нурууг тэгшитгэх, санасан хэрэг бүгдийг саадгүй бүтээхийн тухайд айлдуулна. Од гариг, өдөр, зүг цаг, мэнгэ голлох, гүмиг, нашидүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг заслын бүх төрлийг багтаасан судар.

Дашчийрэв сан буюу Өлзий хутгийн хурыг буулгагч сан

Түвдээр Дашэйшэйрав сан. Монголчууд Дашчэрэв сан гэдэг. Өлзийт сайн билгийн ариутгал гэсэн үг. Өндөр гэгээний бүтээсэн сан. Үүнийг сан бүхний эх гэдэг.

Даяндээрхийн магтаал

Даяндээрх /Авир/ нь Монгол орны Хөвсгөл аймгийн уул хаданд оршигч ертөнцийн тэнгэр, Монголын шарын шашны нийт бусын сахиус.

Диваажингийн оронд төрөх ерөөл

Диваажин буюу Сухавади хэмээн алдаршсан оронд төрөх ерөөл.

Дигдивгүнсэл сан
V Банчин Богдын айлдсан дэв бузар, барцад саад, жил, сар, өдөр, цаг, мэнгэ, од гаригийн харшлах шалтгаан бүгдийг арилгах хамгийн алдартай бөгөөд жилийн засал хийж болох ариун сан.

Дорж Шүгдэн сахиусны бумбаны тахилга

До дүдба
Ухаан билиг, буян хишийг дэлгэрүүлэх, ад зэтгэр, аливаа хорлол, шулмын хорлолоос гэтэлгэхэд айлдуулдаг билиг бирамидын судар болой.

До занлүн
“Үйлийн үрийг мэдье гэвэл үлгэрийн далай унш” гэдэг эртний монгол үгтэй учир нүгэл хилэнцээ нимгэлэх, чухаг дээд гуравт үйлийн үрд итгэмжилсэн сүжиг төрөх, дараа төрөлдөө өндөр язгуурт төрөл олох тэргүүтэн тус эрдэм ихтэй.

Догжүр буюу хариулга

Жамсрингийн догжүр, Сэдэдийн догжүр гэх мэт.

Догсүн
Аливаа хорлол, хорлох сэтгэлийг амарлиулах, барцадыг арилгах, үйлс бүтээх, хийморь сэргээхэд айлдуулдаг.

Додэ галсан
Сайн цагийн мянган бурханы энэхүү судрыг уншуулснаар үйлдсэн хилэнц нимгэрэн хойт төрөлдөө сайн төрлийг олох тэргүүтэн тус эрдэм цаглашгүй ажгуу.

Додэ жажа
Өвчин зовлон, хорлол хөнөөлгүй байх, өөд бологсдын хойтын буянд зориулан айлдуулдаг.

Доёд шагвийн сүн
Нүгэл хилэнц, хэл ам, дамциг тангараг доройтоход айлдуулдаг.

Дой

Засал гэсэн үг. Ногоон Дарь Эх буюу Дулмагийн дой гэх мэт.

Долма дамжайви сүн
Өвчин зовлонгоос гэтэлгэх увидас тогтоол тарни.

Донбо жамбын до
404 өвчний үндэс, 1080 зэтгэр дотгор, 360 ад зэтгэрийг номхотгоно.

Дондой

Адын засал.

Дорждэрэм буюу Очирт хумст

Арван таван сайн эрдмийг олно. Цөвүүн цагийн арван таван муу үхлээр үл үхэх ба бас бус тус эрдэм их. Үүнийг шүтэгч, уншиж сүсэглэгчид биед өвчин үл гарах, хэрэв үйлийн үрийн эрхээр гаравч түргэнээ амирлан урт нас, амгалан жаргаланг олох. Урьдын орон хийгээд урьд төрлөө санах, алин сүсэглэсэн орон түүнээ төрөл авна.

Доржжодов буюу Очир огтлогч
Хорлол хөнөөлд үл дийлдэх, буян аривдах, муу заяаны зовлонг үл эдлэх, өвчин зовиураас гэтлэх тэргүүтэнд айлдуулдаг билиг бирамидын судар болой.

Доржжодов – 1000
1000 удаа Доржзодов судар уншуулах

Дорма

Балин буюу өглөг гэсэн утгатай үг. Дорма жарз гэвэл 100 балин гэж байгаа юм. Муу зүгийн хорлогчдыг хооллож буцаадаг засал.

Доржнамжом
Хилэнц нүгэл, аливаа хорлол түйтгэр, бузар дэвийг аригах тэргүүтэнд айлтгадаг.

Доржнамжомын жавтүй
Хараал жатга, бузар дэв, атаа жөтөө, ад дон, архи, улаан цагаан идээний бузар арилгах угаалга гүрэм, заслын дээд.

Доржнамжомын нолсан
Элдэв бүх төрлийн бузар дэвийг ариусгах сан тахилга.

Доржшүгдэнгийн магтаал

Дором жарз
Ад зэтгэрийн хорлолоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Доромбүл
Аливаа сахиусанд дронбүл буюу балин өргөх зан үйл байдаг бөгөөд өргөл өргөж даатгаж байгаа болой.

Дөрвөн уулын сан /Түвд/

Дүггар буюу Цагаан шүхэрт

Манайхан Дугар, Дүгэр гэдэг. Самгардиар Сэдэд гэдэг. Цагаан буюу аргын тал нь хэтийдсэн хэл амыг хаадаг ном.

Дүнсэр
12 жилийн дотор нэг их харш, хоёр бага харш жил байдаг. Их харш жилийн заслыг энэхүү дээдийн номоор засна

Дүншиг буюу Дүншигийн 35 бурхны мөргөл
Энэ хойтын гурван үүд бие, хэл, сэтгэлээр үйлдсэн хилэнц нүглийг наминчлах мөргөлийн ном.

Дүртод дагвын сэржим
Хулгай дээрэм, хүч түрэмгийлэн эзэрхэх зэрэг үйлийг амарлиулахад өргүүлнэ.

Дэвжад сэржим
Хулгай дээрэм, алдуул мал олоход болон гай барцад, хорлолыг арилгах, санасан хэрэг үйлс түргэн бүтээхэд.

Дэмбэрэл додба буюу Шүтэн барилдлагын магтаал /Түвд/
Бурхан багшийн сургаал, үзэл онолыг магтсан магтаал бөгөөд сайн мөрд хөтлөх эрүүл энх, номын мөрөөс хагацахгүй байхын тухайд айлдуулдаг богд ламын шүтэн барилдлагын алдарт магтаал.

Ер уналыг наминчлахуй

Ёл, Өргөөтийн сан оршвой

Мандалын хангайн сүрлэг сайхан байгаль дунд орших Ёл, Өргөөтийн халуун рашааныг эзэгнэгч Лусын хаан, газрын эздийг ариусгал эд, балин тахил сэлтээр баясган тахиснаар өс хонзон, доройтол түйтгэр, див бузар, уяман яр, үхээрийн бузар, гал голомт, бэлбэсний бузар сэлт элдэв бузар, газар ухаж, мод тасдаж, хад чулуу ховхолсон, ус булингартуулсан гэмийн чуулган, хорхой шавьж сэлт олон амьтан алсан хилэнц бүхнийг наминчлан ариусгаж, нутаг орон хүмүүн малыг даатган залбирсан.

Ёнданширжүрма буюу Бодь мөрийн зэргийн залбирал ба товч ургуулан бясалгахуй

Жавши
Өвчин, ад зэтгэр, муу зөн шинж арилгах, үйл явдал сайжруулахад айлдуулдаг төхөөрөг бүхий Бурхан багшийн томоохон гүрэм засал.

Жадамба буюу Найман мянгат
Нитийн хураангуй. Үйлс бүтээх, бузар арилгахад тустай заслын ном. Энэ ба хойт насны буянд, санасан бүх үйлс бүтээх, буян дэлгэрүүлэх, ухаан сайжруулах, муу бүхнийг зайлуулах, аюул ослоос хамгаалахад айлдуулна гэсэн билиг бирамидын судар болой.

Жаддол Чантуй

Банди бөөгийн хараал жатгыг арилгаж таслах, буман мам, лус 8 аймгийн хорлолыг буцаах, үхээрийн бузар тэргүүтэн, бузар дэв арилгах, ааш авир эвдрэх, муу зүүд зүүдлэх тэргүүтэн зангийн хорлол арилгах, урьдын тэрсүүтний буруу үйлийг арилгаж наманчлах, азар тэргүүтний хараал жатга хэл амыг даран буцаах, их хүчтэний аюулыг буцаах, буман ханд дагинас догшин сахиусны гэсгээл ирэх ч бай түүнийг арилгахад.

Жалбу дой
Ад зэтгэрийн хорлол арилгах гүрэм.

Жалсон
Ад зэтгэрийг номхотгох гүрэм.

Жамбалцанжод буюу Цогт зөөлөн эгшигтийн алдрыг өгүүлэгч
Гэр байшин, сүм дуганы газар авах, овоо хангай тахих засал, өтгөсийг нутаглуулах, жил, сар, өдрийн бүх засалд айлтгана.

Жамбын чого
Ирээдүйд Майдарын шашинтай учрах ерөөл тавьж хуруулдаг хурал юм.

Жамжүг айлтгаж өндөрлөхөд унших уншлага

Жамжүг айлтгахийн гол онцлог нь ямар ч үйлийг даатган айлтгаж болдог ба алс замд явж байгаа хүний зам мөрийг даатгах, өвчин зовлонтой байгаа хүний өвчин зовлонг амирлуулах, ажил үйлс, санасан санааг сэтгэлчлэн бүтэхийг, насан өөд болоочдын хойдын зам мөрийг даатгах гэх мэт аливаа хүсэл эгээрлээ даатган айлтгаж болдогт оршино.

Жамсран
Улаан сахиус нь ад зэтгэр, гарз гарлага, хэл ам, хэрүүл зарга, хулгай дээрэм, элдэв хорлол хөнөөл зэргийг номхотгон дарагч гол сахиус.

Жамсрангийн догжур
Хар хэл ам таслах, өвчин зовлонгүй байх зэрэг муу зүйл бүгдийг арилгах их гүрмийн нэг.

Жамсрангийн магтаал

Жамсрангийн сэржим
Аюул ослоос хамгаална.

Жанаггагдог /Түвд/
Харш жилтний засал, хар хэл ам, мэнгэ суудал засуулахад, хорлол хөнөөл, харшлал шалтгаан бүхнийг зайлуулахад айлдуулна.

Жанлавцогзолма – Адистидийн дээдийг хайрлагч

Жанцан зэмо бүнжан
Хийморь, цог золбоо, сүр хүч, хэрэг зарга, хэрүүл тэмцэлд дийлдэхгүй байх тухайд айлдуулна.

Жачэн цогни

Жигжид
Есөн нигуур, 16 бойв, 34 мутартай хамгийн догшин ядам ямандаг нь бүх ядам, сахиус, лус, савдаг бүгдийг захирах чадалтай шарын шашны их ядам юм.

Жинлав цогзол
Гадна, дотны хямрал тэмцлийг дарахад айлтгуулна. Өндөр гэгээний айлдсан дайныг дарсан гэдэг алдарт “Цагийг тохинуулагч залбирал” бүтээл юм.

Жүнш дором
Бие махбодын хямралаас гэтэлгэх, өвчин зовлон, шаналлаас гэтэлгэх, дөрвөн махбодын хэм алдагдахад айлдуулдаг.

Загдзүсүм /Түвд/
Хүүхэд, нялхсын өвчин, ад зэтгэр, айх хөлсөхөд айлддаг.

Залаа жинст, Байхонгор, Баянцагаан, Гичгэнэ, Борхайрхан уулсын сан тахилгын судар

Залаа Жинст хайрхны хүчир догшин тэнгэр Жинстэйн сан тахил, шид бүтээлийн хурвуу буулгагч хэмээх энэ судрыг Цогчин ловон, гавж Лувсаншийрэв нар зарлиг шамдал ихээр ахин дахин дурдсаныг тэвчин ядаж, Гүнчин лам эцэг хөвгүүний өлмийн тоосыг оройгоор шүтэгч Чин Наваанхан Лувсанжамьянжамц найруулсан байна.

Замбала
Эд хогшлыг арвижуулан заяа буян тэтгэгч эдийн тэнгэр юм.

Замбал бурханы бумбаны тахилга

Замбалын магтаал

Замын сан даллага
Аян замд барцад саадгүй зорчиход.

Зандой
Албин чөтгөрийн хорлолоос гэтэлгэх тухайд

Зансал
Ад зэтгэрийг номхотгох гүрэм.

Зая гэгээнтний Түргэн залрах соёрхол аршийн үнэн үг

Зүгдор барва
Муу зүүд, зүүдний ёс шинжийг арилгахад айлдуулдаг.

Зүгдор намжилмаан сүн
Цаг бусын үхэл, өвчин зовлонгоос гэтэлгэх, нас уртасгах Зүгдор намжил бурханы тогтоол тарни.

Зүгдор намжилын дончод
Мянган мөргөл, мянган эргэл, мянган тахил өргөж уншдаг хурал. Жүгдэрнамжил бурханд тахил өргөж даатгаснаар өвчин зовлонгоос гэтэлгэн, хойт төрөлд зуурдын зовлон эдлэлгүй диваажинд төрөх ерөөл тавимой.

Идээ зоог барихын өмнө унших уншлага

Ирээдүйг эш үзүүлсэн тодруулагч зул хэмээгдэх оршив

Ялж төгссөн бурхан бээр муу цагийн галав болохын цаг түүнд туслах үсэг нь энэ мөн гэжээ.

Ирээдүйн сайн мууг, айлдаж түүнээс сэрэмжлэн явахыг өгүүлсэн Богд гэгээний лүндэн сургаал оршвой

Наймдугаар Богд Жавзандамба хутагтаас Ар Халхын ирээдүйн сайн мууг айлдаж, түүнээс сэрэмжлэн явахыг сурган өгүүлсэн нь.

Итгэл /Түвд/
Лам гурван эрдэнэд энэ болон хойт насыг даатгах тухайд.

Их манла
Түшээт хан Чахундоржийн хүсэлтээр V Далай ламын зохиосон Маналын дэлгэрэнгүй тахилга уншлага. Энэ төрөлд өвчин зовлонгүй амар амгалан байх, хойт төрөлд зуурдын зовлон эдлэлгүй муу заяаны зовлонгоос гэтлэж сайн төрөлд төрүүлэхэд зориулан айлтгадаг.

Их хаан очрын хүчит Дорж шүгдэнгийн балин өргөл оршвой

Дөрөвдүгээр Богд Халх Жэвзүндамба хутагт буюу Аврал Итгэл Очир Дарь Лувсан Түвдэн Ваанчүг Жигмэд Жамц (1775-1813) бээр айлдсан.

Ламаадан буюу Зөөлөн эгшигт дор мөргөмүй
Оюун билиг хурцалж ухаан сайжруулахад айлдуулдаг Манзуширийн магтаал.

Ламрим чого
Бурхны хутгийг олох хүртэл зам мөрийг заах, хүмүүний үргэлжийн сайн сайханд зориулан хурна

Ланчаг дормо
Ужиг өвчин, зовлон, лай ланчиг, өр шир, хууль цааз зэргийг хөнгөвчлөхөд.

Лигийн Цагаан гол, Цагаан хайрхан, Тариат хайрхны сан

Лиг хийгээд Цагаан гол ба Дэлгэр баян цагаан уул тэргүүтний сан тахил өргөх ёсон энэ мэт хэрэгтэй хэмээн Шинхандэва гэлэн Лувсанчойнпил бээр дурдсаны урмаст төмөр бичин жилийн долоон сарын 2-ны сайн өдөрт Данма ламцо /Холбоолж/ Ламын гэгээний дөрөвдүгээр дүрийн хувилгаан Лувсанбалданданбацүлтим /1847-1861/ сайн цогт бээр найруулжээ.

Лома жомо сүн
Ханиад, хижиг өвчин, лай ланчиг, ад зэтгэрийг арилгах тогтоол тарни.

Лончэн равжамбын ерөөл

Луваанжалбуугийн магтаал

Лусын ариусгал цогнойгчийн сэтгэлийг сэргээгч хэмээх оршвой

Дашдоо гүний хошууны Ганданцэжайлин хийдийн номч лам Дандончойнзад лам уг бүтээлийг туурвижээ. Энэ нь ус булаг, уул хад, ой цэцэрлэгт оршигч хаан, албат, бярман, зандалчин дөрвөн язгуур тэргүүтэн лус нөхөд сэлтийг урин залаад элдэв үнэртэн, лусын эм тэргүүтнийг өргөж, газар ухаж сэндийлсэн, улайны үйл, үхээрийн үйл зэргээр лусыг бузартуулсан гэм алдлыг ариусгах, лусаар үүсгэгдэх элдэв өвчин, гай гарзыг үл гаргах тэргүүтнийг агуулсан ном юм.

Лусын балин /Лү дор/
Лусыг баясгах, өргөл өгөх болон лусын хорлолоос гэтэлгэхэд.

Лусын сан
Газар лус, гал усны аюул, лусын гаралтай өвчин хорлол, хөнөөлөөс гэтэлгэхэд.

Лү дондол
Лусын хорлол, тамга арилгах хатуу гүрэм.

Лү- аг- еид сүм жиндолбийн сүн
Бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйл лай, ад зэтгэрийн хорлол, өвчин зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Лүгсүн
Хонь малыг сахин хамгаалж өвчин, дэв бузраас хамгаалахад айлдуулна.

Лүйжин

Лүмбүмгарбо
Гал усны аюул лус, савдаг, нянгийн хорлол арилгахад айлтгана.

Лхам
Өвчин, ад зэтгэрийг амарлиулж, нас буян номыг арвижуулж, эрх мэдлийг эрхшээж, алив муу бүгдийг номхотгогч охин тэнгэр Галиндиви.

Лхам мам туган
Ад зэтгэрийн хорлол, халдварт халуун өвчин, өвчин зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Лхам норжүнмаан сүн
Хүн, мал, идээ эдлэлийг арвижуулах тухайд айлдуулдаг

Лхам сахиусны сан сэржим.

Лхамын шавга

Лхам сахиусны үүднээс Долоон гишүүнтыг үйлдэх уншлага.

Лхаму Осор жамаан сүн
Хулгай, хэл ам, атаа жөтөөнөөс гэтэлгэх тогтоол тарни.

Лхасын ерөөл

Бурхны шашин дэлгэрсэн улс орнуудад цагаан сарын шинийн 1-нд шашны их ерөөл буюу “Лхасын ерөөл” хурдаг.

Лхоготой Гүнриг /Амьдын/
Амьдын лхого нь ужиг өвчин, дэв бузар, лай ланчиг зэрэг зовлонгоос гэтэлгэнэ.

Лхоготой Гүнриг /Нөгцөгсдийн/
Нас барагсад зуурдын зовлон эдлэлгүй муу заяаны зовлонгоос гэтэлгэж диваажин тэргүүтэн бурхны оронд сайн заяанд төрүүлэх тухайд айлтгадаг.

Лүйжин

Аг буюу тарины ханьцашгүй дээд ёсны ном юм. Монголоор орчуулвал Лүй гэдэг нь бие Жин гэдэг нь өгөх гэсэн утгатай юм. Ямар учраас биеийг өгөж байгаа вэ ? гэхээр өөрийн биеийг рашааны мөн чанарт хувилгаад тахилд өргөж байгаа юм. Ингэснээр бидний нүдэнд үл үзэгдэгч гадны хорлогч буюу Диса, тийрэн, бүднэр, үнэр идэшт, мамын хорлол, лус савдгийн хорлолыг амирлуулж дээд биеийн тахилыг өргөснөөр энэ насны саад тотгор арилан буян хишгийг арвижуулж эд баялгийг дэлгэрүүлэх увидастай ном юм.

Маани ганбум
Жанрайсиг бурхны үүднээс энэ ба хойтын буян хишгийг арвижуулахад айлтгана.

Маанийн ерөөл
Энэ ба хойт насанд диваажингийн ерөөл тавих болон нас нөхцөгсдийн хойтын буянд айлддаг.

Маанийн чого
Нас буян арвижуулах болон хойтын буянд айлдуулдаг Жанрайсиг бурхны тахилга. Маанийн бүтээл хэмээн дэлгэрэнгүйгээр ч хурдаг Жанрайсиг бурхны тахилга уншлага.

Магад гарахуйн магтаал шуналыг таслагч алтан хяргуур

Майдарын гэгээний залбирал

Сайн цагийн 1000-н бурхны тавдугаар бурхан, ирээдүйд залрах Майдарын гэгээнтэй учрах, баясгахын ерөөл.

Майдарын ерөөл

Малын банзрагч
Малын өвчнийг анагаахад зориулсан.

Малын Банзрагчийн даллага
Эд мал арвитгах, өвчин зовлон, гай барцадгүй байх.

Малын сан
Малын дэв бузар, өвчин ад зэргийг арилгах тухайд.

Манал

Манал бурхны тарни, зориулга ерөөл

Манал лхого
Хойтын буянд зуурдаас гэтэлгэж, сайн заяанд төрүүлэхэд, амьдын лхого нь өвчин зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Маналын дончод
Мянган төрөл, мянгөн эргэл, мянган тахил өргөж уншдаг. Оточ бурханд тахил өргөж даатгасанаар өвчин зовлонгоос гэтэлгэж, хойт төрөлд зуурдын зовлон эдлэлгүй диваажинд төрөх ерөөл тавимуй.

Манахангийн сан хийгээд Нутгийн эзний зоог өргөх ёсон оршвой

Ламын гэгээний хошуу нутгийн гол тахилгат Их Богд хайрхны баруун урд хэсэгт одоогийн Баянговь сумын нутагт “Өврийн багш” хэмээн алдаршсан Жамбалзундуй хувилгааны байгуулж асан хийдийн туурь байдаг билээ. Түүний хойд хэсэгт Манхан хэмээх жижиг толгой байх бөгөөд энэхүү толгойг тахихдаа “Манахангийн сан хийгээд шивдаг дорма оршвой” хэмээх эл судрыг Жамбалзундуй хувилгааны босгосон овоон дээрээс уншдаг, энэ үеэр бөх барилдуулж, морь уралдуулж тахидаг.

Мандал
Бурхан шүтээнд өргөх хамгийн дээд өргөлийн нэг бөгөөд юу санасан сайн үйл бүгдийг бүтээх болой.

Мандал өргөх уншлага

Манзушрийн магтаал

Махагалын магтаал

Махагалын магтаал /Түвд/

Миеэ гомбын додбо
Сэтгэл санаа тогтвортой, үйл явдал тэгшитгэхэд айлдуулдаг магтаал.

Минтүгвийн чого
Нүгэл хилэнц арилгах, энэ насанд өвчин зовлонгүй амар амгалан жаргалж, хойт төрөлдөө Минтүгвийн орон тэргүүтэн бурхны оронд төрүүлэх тухайд.

Моломнамсүм
Хойтын буянд зориулна.

Монгол орны тэнгэр, дэлхийн эздэд өргөх сан тахилын судар оршвой

Халхын тавдугаар богд Лувсанчүлтимжигмэддамбийжанцан дээдсийн зарлигласны дагуу Бичээч цорж Агваандорж Монгол хэлээр айлдан зохиосон ба тухайн үедээ орон даяар төдийлөн дэлгэрээгүй.

Мөрийн гурван эрхэм /тайлбартай/

Мэгзэм, түүний утга учир, үүсэл гарал, ач тус

Навчин өмсгөлт буюу Ломажанма бурхны магтаал

Найдан чого
Санасан үйл сэтгэлчилэн бүтэх, бурхны шашин өнөд дэлгэрч, хамаг амьтан амар амгалан байж, эд хогшил арвижуулахад айлтгадаг 16 архадын тахилга.

Наймааны сан, сэржим, даллага
Худалдаа наймаа хийх, ажил төрөл хайх, наймаа худалдаа, арилжааны тэнгэрт даатгахад.

Найман гэгээн /Түвд/

Найман Маналын магтаал

Найман мянгат буюу Жадамба

Намсрай
Эдийг тэтгэгч гол сахиус. Тус сахиусыг шүтэхэд эд хогшил арвижих нь дамжиггүй боловч хар хувцас, хар малгай өмсөх, сэтэрхий аяга хэрэглэх зэргийг цээрлэж өглөгийг сайн өгвөл тэтгэх болой.

Намсрайн даллага
Идээ эд, хүн, малын хишиг тогтоох, гарз гарлага арилгахад.

Намсрайн магтаал

Намсрайн сан уншлага /Түвд/

Намсрайн сан, даллага /Түвд/

Наян дөрвөн шидтэний дуудлага

Намхай нинбо
Суудал өнцөгдөх, суудлын засалд, ялангуяа огторгуй, хий суудал болон лус савдаг нянгийн хорлол зэрэг засалд айлддаг.

Намшир
Эрлэг, ад зэтгэрийг номхотгоход айлдуулдаг Эрлэг номун хаан буюу Дамдин чойжоо бурхны магтаал.

Нанжад
Од гариг, өдөр зүг, цаг, мэнгэ голлох, гүмиг, нашиддүрсүм, жил орох, лус савдаг, нян, шид эрлэгийн гүйдэл хаах зэрэг заслын бүх төрлийг багтаасан гол судар.

Нашидүрсүмийн засал
Зургаан жилийн давтамжтай гурван жил дараалан жил боон суудлын нашиддүрсүмийн засал хийлгэнэ.

Нити
Энэ ба хойт насны буянд, санасан бүх үйлс бүтээх, буян дэлгэрүүлэхэд, ухаан сайжруулах, муу бүхнийг зайлуулах, аюул ослоос хамгаалахад билиг бирамидын судар болой.

Нишин чарга
Нас уртасгах, цусны даралт зэрэг насны өвчин арилгахад.

Ногоон дарь эх /Түвд/
Ажил үйлс дэлгэрүүлэх, муу зүүд арилгах, өвчин зовлон гэтэлгэх, ад зэтгэр арилгахад айлтгуулна.

Ногоон дарь эхийн магтаал

Ногоон дарь эхийн уншлага

Ном тийн номлохуйн ухаан

Ловон Егнэнгийн зохиосон “Ном тийн номлохуйн ухаан”- аас.

Номгон сан хэмээгдэгч оршвой

Номгүй мунхагуудын голгүй гүжирдсэний гэм хоригийг дуудан шүүмжилсэн бичиг

Норовсамбуун сүн
Эд хогшил арвижуулах тогтоол тарни.

Нүрзэд
Ажил үйл түргэн бүтээх болон нас барагсдыг зуурдын зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг Махгал сахиусны магтаал.

Нэва гүнсэл
Өдөр, өдрийн муу харшлах шалтгааныг арилгах заслын гол судар.

Нюржин солдэв – Эргэн залрахын ерөөл

Ово маани
Энэ насны сайн сайхан болон өнгөрсөн хүний хойтын буянд зориулан айлтгадаг.

Огторгуйн үүд хаах
Ихэвчлэн огторгуй суудалд суухад хийлгэх засал гүрэм.

Олон адгуус мал егүүтгэгдсэний тухайд зориулсан ерөөл оршвой

Шагжаан гэлэн Лувсанбалдан-Иш бээр … олон адгуус амьтан төрөл егүүтгэгдсэний тухайд зохиов.

Ондогжан
Майдарын гэгээний айлдсан юм судрын утгыг найман бодьтой, далан утгаар тайлбарласан алдарт ном. Ганжуур, юм, додүд уншуулахтай адил тус эрдэмтэй.

Орны тэнгэр нутгийн эзний соёрхол тахил оршвой

Халх жанжин ван Чогсүмжав дурдсаны учирт Банчин богд бурхны шавь Лувсандамбынямчоглойнамжил айлдан номложээ. Энэ сударт нутгийн тэнгэр болон Баян-Овоо, Хөх Бүрдийн нуур, Түйн голд оршигч лус, савдаг, эздэд мунхаг сэтгэлээр харшлан ан амьтан егүүтгэсэн, мод бургас тасалж, булаг ус булингартуулсан зэрэг элдэв гэмийг наминчилж залбирсан байна. Мөн эдгээр уул усны эздийг өмнөө урин залж, сүжиг бишрэл, тахил зоогийг өргөснөөр нутаг орон ган гачиг, зуд турхангүй болж, хүмүүн амьтан өвчин зовлон, гай барцадгүй амар жаргалантай амьдрахыг даатган ерөөжээ.

Оройн ерөөл /Түвд/
Хойт насны буян, амьдын буян хийхэд зориулан айлдуулдаг их ерөөл магтаалын хурал. Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэнд зориулан Өндөр гэгээн Их хүрээнд “Цагаан сарын их ерөөл” нэртэй хуруулж эхэлсэн гэдэг.

Орчлонгийн сав шимийн дуулал оршвой нэрт судраас

Осоржамаа бурхны залбирал, зүрхэн тарни, зориулга ерөөл

Осоржамаан магтаал

Отгонтэнгэр хайрхны сан оршвой

Оточ найман Манал

Оточ найман Манал бурхны алдрыг сонссон, дурдан өгүүлсэн, мөргөн тахисны хүч буянаар хамаг амьтны зовлон бүхэн амирлана.

Очирваань
Их Монгол Улсыг даасан догшин ядам, сахиус юм. Аливаа муу үйл бүхнийг номхотгогч хаан.

Очирваань бурхны магтаал

Очирваань бурхны залбирал, зүрхэн тарни, зориулга ерөөл

Очирваань тахилга /Түвд/

Өргөөт хэмээн алдаршсан орон газар, ус мөрөн тэргүүтэнд оршигч лус шивдагт ариусгал тахил өргөхүй ёс, рашаан дуслын эрхи

Палчэн
Өвчин зовлон, жилийн засал, нутаг нуруу, айл өрхийн даатгалд зориулан айлтгана.

Принжол
Аливаа сахиусанд принжол буюу үйлсийг даатга хэмээх хүчтэй даатгалаар ажил үйлс, санасан зүйлээ даатгадаг уламжлалтай.

Пүлжүн ма
Хойт насанд диваажингийн орноо төрөх ерөөл болон нас нөхцөгсдийн хойтын буянд айлддаг.

Пүрэвийн хурал /Түвд/

Ратана сутта буюу Эрдэнийн судар

Вайшали хотод тахал гарсан бөгөөд Вайшалийн ард иргэд Ражаграхад суун асан Будда дээр авралыг ирэн очсон гэдэг. Ингэхэд Будда хуврагуудаа дагуулаад Вайшалид очин уг судрыг айлдсан бөгөөд тахал амирласан гэдэг.

Рид хувилгааны магтаал оршив

Са юм
Гаригийн цээрийг арилгах заслын ном.

Савдаг дондол
Савдагийн хорлолоос гэтэлгэх хатуу гүрэм.

Саеи нинбо
Суудлын засал, ялангуяа шороонд суух болон лус савдаг нянгийн хорлол зэрэг засалд айлтгадаг.

Сажанаддолма буюу Сажа нутагт дэгдсэн өвчнөөс гэтэлгэгч /Түвд/

Самбалхүндэв
Санасан хэргийг ажил хэрэг сэтгэлчлэн бүтээхэд айлтгана.

Сангийн далайн сан

Баянбулаг сумын нутагт байдаг Сангийн далай нуурын орны эзэн, тэнгэр, лусыг ариусган сагнаж, тахил зоогийг өргөн, Ловон Бадамжунай тэргүүтэн лам чухаг дээд гурав, номын сахиусан бүхэнд аврал даатгалыг зохиосноор нутаг оронд өлзий буян дэлгэрч байхын соёрхлыг тавьсан байна.

Сандуйн жүд буюу Нууцын хураангуйн үндэс
Өвчин зовлон, муу заяаны зовлон, осол аваараас хамгаалахад айлдуулдаг. Сандуйн жүд уншиж буй газрын салхин доогуур гарахад л муу заяанд унадаггүй адис жинлавтай тарнийн ёсны дээд ном юм.

Санжаа гүнла
Энэ ба хойт насанд Гандангийн орноо төрөхийн ерөөл тавих болон нас нөхцөгсдийн хойтын буянд айлддаг.

Санжод монлам – Хутагт сайн явдлын ерөөлийн хаан
Монголоор “Хутагт сайн явдлын ерөөлийн хаан” хэмээх алдарт ерөөл. Хэл ам, хараал жатга, үйлс явдал сайжруулахад айлдуулдаг.

Санжод монлам -1000
Санжод монлам мянгантаа уншуулах

Сахиусны догжүр
Өвчин зовлон, гай барцад, хэл ам, гүтгэлэг, хэрэг зарга амарлиулах зэрэг амарлиулах болон хатуу үйлд.

Сосорбарамын сүн
Өвчин зовлон, ад зэтгэр, элдэв хорлолоос гэтэлгэх тогтоол тарни. Үрийн хишиг буян тогтоох зэрэг хүүхдэд ихэвчлэн уншуулж заншсан байдаг.

Сундуй
Айл өрхийн жилийн нуруу, бүх төрлийн засалд айлдуулна.

Суудлын өнцгийн засал
Суудал өнцөгдсөнийг засах засал

Суу богд эзэн Чингис хааны сан тахилга оршвой

Их эзэн Чингис хааны сан.

Сүмбэнцацал хайрхны сан

Сүмзэншичэл хэмээгч ууланд оршигч Шивдагт Ариусгал тахил өргөх ёсон, хүссэн хэрэг өөрөө бүтэгч хэмээх судар. Шадар өлзийт гүндүнбэ Чагдаржав, хэяа Жамбалжав нар дуртгасны учирт бурхны тойн Сумади Авхяшасанадуаза бээр найруулсан.

Сүнчиндэн-а сүн
Гурван муу заяаны зовлонгоос хүмүүн, амьтныг гэтэлгэх, хойтын буянд зориулан айлтгана.

Сүр
Зуурдын өлсөх ундаасах зовлонгоос гэтэлгэх.

Сэмнид пэрэнлэй
Ад зэтгэрийг амарлиулж, нас буян арвижуулж, эрх мэдэлтэй байлгах, элдэв гай тотгорыг арилган ажил үйл бүтээх зэрэг дөрвөн үйлийг түргэн бүтээхэд Лхам бурханд даатгадаг магтаал.

Сэндонма
Хэл ам, хараал хорлолын гэмээс гэтэлгэнэ. Хатуу үйлд сайн.

Сэндомын догво
Хэл ам, хэрүүл тэмцэл, хараал, гай барцад арилгахад айлтгуулна.

Сэндомын догжүр
Хар хэл ам, хараал, ад зэтгэрийн хүчтэй хорлол зэрэг муу зүйл бүгдийг арилгах хатуу гүрэм.

Сэндомын магтаал

Тамхины гэм бузар ариусан тахил болгон хувиргах ном

Энэхүү ганц цаас номыг уншсанаар тамхины гэм бузар ариусан тахил болгон хувиргах увидас.

Тарвачинбо буюу Агуу их гэтэлгэгч судар
Энэ ба хойт насны буян, муу заяаны зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг.

Тойдол
Нас нөгцөгсдийг зуурдын зовлонгоос гэтэлгэж сайн төрөлд номоор удирдан залахад айлдуулдаг.

Түй
Бурхан шүтээндээ хүндэтгэл үзүүлэн угаал өргөж даатгасанаар нүгэл хилэнц ариусч сэтгэлийн тус бүтээх тухайд айлдуулдаг.

Түйн голын шивдагийн сан тахилга

Хойт зүгийн эд баригч уужим орны ялгамжит Түйн голын эрэг Вангийн орд өргөө үүнд оршигч шивдагийн соёрхол тахил буяны бэлгийн гэгээ шинэхэн баясал хэмээх судар. Халхын Сайн ноён хан аймгийн хошуу засаг төрийн Жүнван Үйзин дүүрэгч Дармабазар, эх төрийн хатан Алтан навчит Өлзийт цагаан дара, Буяндалай хөвгүүн сэлт орныг тэтгэгч хатан, хөвгүүн, түшмэл сэлт цуцралтгүй сүжиг төгс олноор дурдсаны хариуд Шагжийн гэлэн Лувсанбалданданбынямчоглойнам-жилбалсамбуу бээр найруулжээ.

Улаан юм
Улаан шунхаар бүтээсэн учир амьтанд тус хүргэх нь түргэн байдаг гэх бөгөөд Их хүрээнд бангай аймагт ганц байсан нь зөвхөн Гандантэгчэнлин хийдэд өвлөгдсөн бөгөөд айлтгуулахад нэн тустай гэдэг.

Уманжүг
Бурхан багшийн судрын гол утга болох хоосон чанарыг тайлбарласан шастир. билиг оюун, ном эрдмийн үйл, сайн үйлийг бүтээхэд саад зэтгэрийг арилгана.

Ураг бүрэлдэх тухай судар

Усан балин /Чү дор/
Бурхан шүтээн, лус савдаг, хангай дэлхийд усан балин өргөснөөр газар лусын хорлол, өвчин зовлонгоос гэтэлгэмой.

Үүдэн тэнгэрийн тахилга
Гарз гарлага хаах, олз омог олж, буян хишиг тогтоох тухайд гэртээ ихэвчлэн тахиулдаг.

Үлэмж саналын ерөөлийн шат

Ха бармайн дой
Ад зэтгэрийн хорлол арилгах гүрэм.

Хажидын чого

Хийдэд сар бүрийн билгийн тооллын 10 ба 25-нд “Хажидын чого” хурлыг хурдаг уламжлалтай. Сар бүрийн Шинийн 10, хуучны 25-ныг ханд дагинас чуулдаг өлзий дэмбэрэлт өдөр хэмээмүй. Нэгэн нас, нэгэн биеийн гэгээрлийн хутагт хөтлөн дагуулагч, ханьцашгүй дээд егүзэрийн ёсны ядам Нархажид бурхныг голлон тахих “Хажидын чого” хурал нь лам багш, ядам, ханд дагинас, номын сахиусанд хонх дамарын дуу, номын яруу эгшиг бүхий магтаал, тахил өргөж аливаа гай барцдыг арилгах, сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэхэд уншдаг санаанд багташгүй үлэмж их тус эрдэмтэй, нууц тарнийн зан үйл юм.

Хамчу нагбо
Аливаа хэл ам, хэрүүл тэмцэл арилгах, хууль цаазын гэм ослоос хамгаалахад айлдуулдаг.

Хамчунагвын до /Түвд/

Хамчу нагбо-ын догжүр
Хар хэл ам, хэрүүл тэмцлийн нигуурыг арилгах хүчтэй гүрэм.

Хамчу нагбо-ын сэржим
Аливаа хэл ам, хэрүүл тэмцэл, хэрэг зарга, хууль цаазын ослоос хамгаална.

Хамчү нагбо – 1000
Хэл амны засалд

Хангалуудын сан сэржим
Өвөг дээдсийн үеэс үе уламжлан шүтэж ирсэн эдгээр догшин ядам, сахиусанд даатган сан тавиулж, сэржим өргөн даатгаваас удам угсаа үе улиран харж тэтгэх андгай тангарагтай сахиуснууд баясан, юу санасан ажил үйл түргэн бүтээж, эд хөрөнгө арвитгаж, барцад саад бүгдээс гэтэлгэмой.

Хандын чогчид

Хийморийн сан
Хийморь сэргээх, ажил үйл бүтээх, санасан зүйл сэтгэлчлэн бүтээхэд.

Хийморийн сан – 1000
Хийморь лүндааг сэргээхэд

Хийсэн буянаа зориулах ерөөл

Хорин нэгэн Дарь эхийн хураангуй магтаал

Энэхүү тарнийг нэг уншихад Дарь эхийн тарнийг нэг түм уншсантай тэнцэх нууц тарни хэмээн Жову Балдан Адиша бээр айлдсан байдаг.

Хөвших хайрхны сан тахилга

Занжал Дорждагзалд ариусгал тахил өргөх ёс, хиншүүний өнгө урвуулах сэлтээр Занжалыг баясгах тахилын үүлэн хэмээх судар. Занжалыг баясах тахилын үүлс хэмээгч энэ судар нь, Дайчин вангийн нутаг буюу одоогийн Баян-Овоо сумын нутагт буй Хөвшихийн тээг хайрхны сан тахилгын ном юм.

Хураасан буянаа зориулах уншлага

Хурал даган баясах / Жамжиг
Хурал даган баяссанаар хуралд таны нэрийг тусгайлан дуудаж бурхан, сахиус шүтээнд даатгадаг болой.

Хурдан морины сан хийгээд морь хурдлуулах увидас

Хүрээмаралын сан оршвой

Хүрээмарал, Цоржбулаг, Баянжаргалантын уулнаа оршсон Орны тэнгэрийг баясган тахих судар.

Хүүхдийн Банзрагч
Хилэнцийг арилгах, хүүхдийн өвчнийг амарлиулах тарнийн их хүч чадалтай “таван сахьяа” хэмээх Банзрагчийн хураангуй.

Хэ базар бурхны магтаал

Цагаан дарь эх
Цаг бусын үхлийг арилгаж нас буяныг арвижуулахад айлтгуулна.

Цагаан дарь эх /Түвд/

Цагаан дарь эхийн магтаал

Цагаан дарь эхийн магтаал

Цагаан өвгөний сан, сэржим
Малын үрс, хишиг тогтоох болон сүү тараг, цагаан идээ арвижуулахад.

Цагаан шүхэрт
Цагаан хэл ам, ном буяны үйлд зориход, өвчин зовлон, саад зэтгэргүй байх, ажил үйлс өөдлөн дэвжихийн тухайд айлтгана.

Цагаан шүхэртийн догжүр
Хар цагаан хэл ам таслан өвчин зовлонг арилгаж амар амгалан байх тухайд айлдуулдаг гүрэм.

Цагаан шүхэртийн магтаал

Цамба
Эсүрэн тэнгэр нь тэрсүүд муу үзэлтнийг номхотгон дарагч Өндөр гэгээний хамгийн ойрын шажныг тэтгэгч сахиус байжээ. Ихэвчлэн хатуу үйлд сайн.

Цэвэгмидийн чого
Нас буян арвижуулж, өвчин зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг Аюуш бурхны тахилга. Даган баясч, хуруулж, үнэн сүсгийг бататган залбирах, бясалгалыг үйлдэн, бусдын тусыг хичээн, нүгэл хилэнц, унал, муу сэтгэлийг наминчилбаас нас уртсаж, эд баялаг арвидан, элдэв доройтлоос хагацах бөгөөд хойд төрөлдөө төрөл дээшилж, энхжингийн оронд төрөх, гэгээрлийн үрийг олох, энэ насанд ад, дөрвөн зүйл зэтгэрээс хагацах, муу зүүд, муу ёр, муу үйлээс ангижран, цаг бусын үхлээс хагацаж, бие сэтгэл амгалантай, үр тариа, эд арвидан, сэтгэлдээ хүссэн сайн бүхэн бүтэх зэргээр ач тус нь хэмжээлшгүй билээ.

Цэдэв
Нас уртасгах, цаг бусын үхэл өвчин зовлонгоос гэтэлгэх тухайд айлдуулдаг насны бүтээл ном.

Цэдор Лхам буюу Битүүний шөнийн хурал

Цэнд
Нас уртасгах, насны цөв арилгах, цаг бусын үхлээс гэтэлгэх тухайд айлдуулдаг.

Ча сүм
Газар лус, нян, бирд, тотгор, савдгийн гүйдэл хаах болон номхотгох, өвчин зовлон, зовлон шаналал, барцад арилгадаг Бурхан багшийн гүрэм.

Ча сүм дормо
Лус савдгийг аргадаж тахил балингаар өргөл өргөн уншина

Чогжүжалба
Муу заяаны зовлонгоос гэтэлгэж, төрөл тутамд дээдийн номтой учирч гэгээрлийн хутгийг олох ерөөл.

Чогжүмүнсэл буюу Арван зүгийн харанхуйг арилгагч /Түвд/
Зүгийн сайн, муу гэмийг арилгах, ажил үйлс бүтээхэд айлтгуулна.

Чойжоо дүгжүү
Муу муухай хэл ам, хараал жатга арилгаж, өвчин ад зэтгэр зэргийг номхотгох шашны хариулга заслын том гүрэм хариулга. Чойжоо Дүгжүү заслыг хийдэд сар бүрийн билгийн тооллын 9, 19, 25, 29-нд уг зан үйлийг үйлддэг бөгөөд энэ нь шашин амьтанд хорлол үйлдэгч аливаа муу муухай зүйл, үхээрийн див бузар, гараг эрхэсийн ба лусын хорлол, тотгор саадыг амирлуулахад уншдаг цаглашгүй их тус эрдэм бүхий хатуу үйлийн балинтай ном юм.

Чулууны ном

Шавдаг дором
Лус савдаг, газар лус баясгахад айлдуулна.

Шалтгаан үрийн судар

Шалши
Дөрвөн нигууртай догшин сахиус. Хэл ам, хараал, өвчин, ад зэтгэрийг амарлиулна.

Шамбалын ерөөл
Шамбалын оронд төрөх болон төрүүлэх тухайд.

Шашин бадрах ерөөл

Ширнэн буюу Билгийн зүрхэн судар

Ширнэн дүддог
Өвчин, ад зэтгэр, муу зөн шинж арилгах, үйлс явдал сайжруулах, шулмын үйлийг номхотгох гүрэм.

Ширнэн – 1000
Шулмасын хорлолыг буцаах, гай барцадгүй байлгах

Шишид
Бага харш буюу тухайн гарч буй жилд харшлахыг засах засал

Эрдэнийн эрхи

Далай ламын хийсэн Нагаржунайн “Эрдэнийн эрхи” номын тайлбар.

Эрлэг Номунханы магтаал

Энхжин (Диваажин)-гийн орноо төрлийг барих ерөөл Дээд орны үүдийг нээгч

Манзушир бурхны тааллаар даган тэтгэгдэж түүний зарлигийн зааварт тулгуурлан ханьцашгүй дээд Богд Зонховын зохиосон судар.

Эрхт тэнгэр Хурмастад сан тахил өргөх ёсон, хүссэн хэрэг гарахуйн сэтгэлчлэнгийн эрдэнэ

Чин сүжигт номун хан Лувсанноровшарав гэгээнтэн “Дүвтавринжүнгийн лхантав” хэмээх 7 боть сүнбумыг Түвд хэл дээр номлон зохиосон бөгөөд түүний доторхи Амны “Ха” үсгийн хоёрдугаар ботид буй 32 нэрийн 342 цаас номын доторх Хурмаст тэнгэрийг тахин баясгах шашин зан үйлийн судар.

Эхийн ачийг хариулахад бэрх судраас

Эхийн ачийг хариулсан судар оршвой

Эцэг эхийн ачийг хариулах ерөөл оршвой

Эцэг эхийн ачийг хариулах ёсон хийгээд нөгчигсөд дор маань дуртгах эгшиг дуун хэмээгдэх оршив

Юм
Өвчин зовлон, лай ланчиг, барцад, саад зэтгэрийг арилгах их адистидтэй билиг бирамидын судар болой.

Юм жайбриндүйсүм
Бурхан багшийн айлдсан сургаал номлолоос хамгийн гол билиг бирамидын үзэл онолыг номлосон нити дөрвөн боть, бум 16 боть, Жадонба нэг боть, нийт 21 боть ном байдаг. Өвчин зовлонгоос гэтэлгэх билиг бирамидын судар болой.

Яйчил цагаан лавайг үлээх ёс буюу Үлээсний тус эрдмийг жүдээс зарлигласан машид яруу зарлигийн дуу

Ямандагийн магтаал

Ямбат хайрхан уулын сан тахил оршвой

Одоогийн Галуут, Бөмбөгөр сумын нутгийн заагт байдаг Ямбат хайрхны сангийн судар үүнийг халх Чин сүжигт номунхан, Ялгуусан хутагт, донер Идшиндорж, хүж баригч Зундуй тэргүүтэн шадар туслахууд дуртган сануулсанд зохилдуулж, Шагжийн гэлэн Лувсанбалданданбынямчоглойнамжил сайн цогт бээр зохион найруулжээ. Энэ нь Дөрвөн нигууртан хэмээх ариун Эсрүа тэнгэрийг хатан нөхөр сэлтийн хамтад нь Ямбат хайрхан үүнээ урин залж, ертөнц хийгээд шашин амьтныг тэтгэхийн тухайд тангараг цаазыг нь дурдан сануулж, нутаг орон, зон олноо даатган тахисан ном юм.

Ямбий дончир
Гарзын үүд хааж буян хишиг тогтооно.

Янжинлхамын магтаал

Янжинлхамын магтаал /Түвд/

Яр хайлан

Зуны адаг сарын шинийн 15-наас 45 хоногийн турш хийдэд Яр хайлан хурдаг уламжлалтай. Энэ нь бурхан гэгээний айлдсан гурван аймаг савын их номын нэг Винайн аймаг савын номтой холбоотой ажээ. Эл аймгийн номын гол утга нь болвол судар, тарнийн ёсыг дагагч хэн бүхний даган мөрдөж явах ёстой цааз, зарчим, дүрэм журмыг товчоолон гаргасан байдаг бөгөөд судрын ёсны аяг тэхимлэгийн санваар болох гэлэнгийн сахил тэргүүтэн хүртэгсэд өөрийн сахил санваараа ариунаар сахин, алдсан гэм алдаагаа наманчлан, хойшид гаргахаас сэрэмжлэхийн тухайд хурдаг тусгай хурал болно. Тиймээс Түвдээр “яр” буюу зуны сард хурж эхэлдэг тул “зун”, “хайлан” буюу гэм алдааг хойшид гаргахгүй хэмээн “ам авах” гэсэн үгнээс энэ хурлын нэр гарчээ.