Далай Зопа ринбүүчийн тэргүүн дээр гараа тавьж буй нь

Ном тийн номлохуйн ухаан

Ловон Егнэнгийн зохиосон “Ном тийн номлохуйн ухаан”- аас:

Ном сонсохын зургаан_хирийг тэвчих

1. Омог,
2. Үл сүсэглэхүй,
3. Үл чухалчлах,
4. Гадны зүйлд алгасрах,
5. Сэтгэлээ хураах,
6. Уйсахуй нь сонсохын зургаан хир хэмээн айлджээ.

Анхдугаарт.

Омог нь:
“Энэ удаа л сонсъё” хэмээн ном сонсохыг үл дурлах, энэ багш надаас ухаанаараа тааруу юм, ном үүнд би өөрөө мэргэн болой хэмээхийн омгоор сонсож үл болохгүй.

Хоёрдугаарт.

Үл сүсэглэхүй:
Ном хийгээд багшийн гэмийг шинжлэхийг хэлэх бөгөөд тэр нь ашиг тус огт үгүй, харин ч их гэм алдал юм. Өөрийн багш болон номыг гэмтэй мэт шинжилж болохгүй.

Гуравдугаарт.

Чухалчлан үл хэрэглэх нь:
Номонд үнэн сэтгэлээсээ орохгүй юм уу оровч номыг үл хэрэгсэхийг хэлэх бөгөөд гэм үүнийг тэвчин ном нь байхгүй байхын аргагүй маш хэрэгтэйг санаснаар сонсох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт.

Гадны зүйлд алгасрах :
Ном сонсохдоо дуу, дүрсэнд алгасрахгүй байх хэрэгтэй. Нүд, дүрс үзэгдэлд алгасрах юм уу чихээр дуунд алгасарваас сэтгэл ч даган үймж тогтворгүй болно. Дуу, дүрсэнд алгасраагүй боловч өөрийн гэр орны үйл тэргүүтэнд сэтгэл алгасрах нь элбэг тул дурдалаар ахин дахин сахивал хожим алгасрахгүй болно.

Тавдугаарт.

Сэтгэлээ хураах нь:
Ном сонсохуйн цагт самади бясалгах болон нойрмоглох, будангуйрахыг хэлэх бөгөөд түүнийг тэвчин ухаанаа сэргэг тодорхой болгоод сонсох хэрэгтэй.

Зургадугаарт.

Уйсахуй нь: Номыг хэтэрхий удаан хугацаагаар сонсвол уйсдаг. Мөн утгыг нь ойлгохгүй бол бас уйсна. Тэрчлэн “Хичээл бушуу тараасай” гэх нь ч ном сонсохын хир мөн тул тэвчих хэрэгтэй.