Гомбо

Нүрзэд буюу Махгалын магтаал

Гандантэгчинлэн хийд – Нүрзэд. 2020.04.13.

Ажил үйл түргэн бүтээх болон нас барагсдыг зуурдын зовлонгоос гэтэлгэхэд айлдуулдаг Махгал сахиусны магтаал.

Махагала бурхны магтаал Нүрзад.
Хум. Түргэнээ зохиогч Арьяабал дор мөргөмү
Бэлзэг төгөлдөр хөлөөр Винаягааг дэвсэлсэн
Бүтэн барсын хормогчит их хар Махагала
Бүрэн бие могойн чимэгт Зургаан мутарт
Баруун мутартаа бөгтөр тонгорог, бадармал эрхи барьсан
Бахтай дуут дамрыг чангад дэлдсэн
Алин зүүн мутартаа гавал, гурван үзүүрт зэсүм
Асар бөх цалмыг барьж сайтар хүлэн үйлдэгч
Араа соёог давхарласан ам бүхий догшин нигуур нь
Аймшигт гурван мэлмийт бөгөөд үс гэзэг нь дээш бадармал
Магнай духанд сэндүр тэмдгийг сайтар түрхсэн
Манлай оройдоо Агчабияа бурхныг батад залсан
Машид цус асгарсан тавин толгойгоор унжуурга хийж
Магадтайяа эрдэнийн таван гавлаар тэргүүнээ чимсэн
Ич модноос залран гарч өргөл балинг хүлээн авагч
Ихэд цог төгөлдөр зургаан мутартад мөргөн, магтму
Эрхэм бурхны шашныг хамгаалан сахих хийгээд
Эгнэгт гурван эрдэнийг зулайдаа дээдлэн магтах
Багш шавь, бид тэргүүтэн нөхөд сэлт бүгдийн
Барчид зэтгэр, муу шалтгааныг арилган амирлуулах болоод
Басхүү хүссэн алин шидийг түргэнээ хайрлан соёрх
Багш, Махагала ялгал үгүй дор
Бахдан биширч итгэн залбирмуй
Би тэргүүтэн хотол амьтны
Балагт нисваанисыг арилган соёрх
Итгэл Махагала, багш ялгал үгүй дор
Итгэн залбирч, бишрэн сүслэмүй, би
Эгнэгт би тэргүүтэн хамаг амьтны
Элдэв тотгорыг хоцролгүй арилган соёрх
Алин буян үүгээр төрөл тутамдаа
Авралт бурхан, богдсын номыг шүтэх ба
Аливаа саар шалтгааныг арилгаж, зохилдох шалтгааныг
Ачит багш, Махагала ялгалгүй бүтээх болтугай.
Махгалын магтаал /Түвд/.
Хүм, Нюрзад жанрай сэгла чагцал ло
Шавдүв данжай вина я-га нан
Нагбо чэнбо дагги шантав жан
Чагдүг врүлжи жанжи намбар жан
Яйба дигүг варва прэнва зин
Тама дама рүни дагдү тол
Ёнба тодба данни дүнзэ сүм
Дэ-шин шагба сүннай чинвар жид
Дагбо шални чэва намбар зиг
Жансүм дагбо вүда жэндү вар
Бралбар сэнда ра-еи лигбар жүг
Живор мижод жалбо жайдав дан
Тагзаг миго а-жү дошал жан
Ринчэн тодгам а-еи вүла жан
Шинлай жоннай дорма линзад би
Балдан чагдүг ба-ла чагцал дод
Санжай данба нянбо срүнва дан
Гончог ү-пан нянбо додба дан
Дагжаг бонлов хордан жайнам жи
Жэн-ан варчад тамжад шива дан
Жидод ойдүв нюрдү залдү сол

“Махгалын зүрхэн тарни”
Ом базар маха гала чим чэдра би-ганна бина яага хүм хүм пад пад свахай (3-108 удаа уншина. Тэрнээс их уншвал бүүр л сайн)

“Махгал сахиусанд хүслээ даатган залбирах нь”
Багш болоод Махгал ялгал үгүйд
Бишрэн би аврал одуулъя
Би тэргүүтэн хамаг амьтадын
Балагт нисваанисыг арилгах болтугай
Махгал болоод багш ялгал үгүйд
Мөргөн би аврал одуулъя
Мөн биднийг авран хамгаалж
Муу бүгдээс ангижруулах болтугай
(3 удаа уншина).

Буян үүгээр төрөл тутамдаа би
Бурхны дээд номыг хоцролгүй барих ба
Бүхий л харшлалыг арилган зохилдол бүгдийг
Багш Махгал бээр алгасал үгүй бүтээх болтугай.