Осоржамаа догшиндуу дүртэй

Осоржамаа бурхны залбирал, зүрхэн тарни, зориулга ерөөл

“Одсэржанма (Marici) дагинын залбирал, зүрхэн тарни, зориулга ерөөл”

Монголчууд эрт дээр үеэс охид бүсгүйчүүдэд онцгой ээлтэй бурхан хэмээн шүтэж тарнийг нь уншдаг байсан бөгөөд өглөө бүр наран ургах зүгт дээжээ өргөж өдөр тутмын ажил үйлсээ таатгаж гадны муу муухай бүгдээс сахин хамгаалахыг гуйн залбирдаг байсан уламжлалтай. (“Зарим онцгой үйл ажил төлөвлөсөн үед тусгайлан үүр цайхаас урьдаж босон цай дээжээ бэлдээд уулын оройд улбар шар туяа тодрох үед тэр зүгт харж суугаад хормойгоо дэвсээд 3 мөргөн үйлсээ даатгаж залбирвал сайн” гэж өвгөчүүл зөвлөдөг байсан)

Уншлага (Түвд галиг)
Ганги цанзам данба жан
Чинан нерцэ гүнсэл шин
Ойтүв ма-лүй золзад ба
Одсэр жанла чагцал ло (Залбирал, 1 удаа уншина)

Ом ма-ри зэя мам сваха. (Зүрхэн тарни, Өөрийн боломжоор аль болох олон уншина)

Жомдан одсэр жанма еи
Чирол нерцэ гүн-срүн шин
Чогдан түмон ойдүв гүн
дүйдэр дагла залдү сол (Зориулга ерөөл, 1 удаа уншина)

.
Уншлага (Монгол орчуулга)
Ганц алдрыг нь дурдсан төдийхнөөр ч
Гадна дотны хорлол хөнөөл бүхнийг арилган
Гэгээн шид сайн сайхан бүхнийг хайрлагч
Гэрэлт наран охин тэнгэрт мөргөмүй. (1 уншина)

Ом ма-ри зэя мам сваха. (Өөрийн боломжоор аль болох олон уншина)

Ялж төгссөн Наран охин тэнгэр бээр
Ямагт хорлол хөнөөл бүхнээс хамгаалж
Ялангуяа дээд ба нийтийн шид бүхнийг
Яг энэ үест надад хайрлан соёрх. (1 уншина)