Отгонтэнгэр хайрхан

Отгонтэнгэр хайрхны сан оршвой

Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна.
Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн юм. Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгыг төрийн нэрийн өмнөөс үйлддэг шашин, төрийн хосолмол ёслол юм. Анх Отгонтэнгэр уулыг VI-VIII зуунд Монгол газар нутаглаж байсан Түрэгүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1828 онд Монгол орон манжийн ноёрхлоос ангижирсаны дараа олноо өргөгдсөн Богд хаант монгол улсын хууль зарлигаар жил бүр тахихаар тогтоожээ. Энэ тахилга нь Богд хаан таалал төгссөн 1924 оноос алдагдаж 1930-аад оноос бүр зогссон байна. 1995 онд баруун аймгуудын “Морин эрдэнийн бат оршил” ёслолын үеэр монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Отгонтэнгэр уулыг монгол даяараа төрийн ёсоор тахих уламжлалыг сэргээж тахижээ.
Аяа. Умар зүгийн эдийг барьж тэтгэгч дээд эрхэт тэнгэр
Аугаа Отгонтэнгэр хэмээн машид сайтар алдаршсаныг
Албат олон нөхдийнх нь хамтаар хиргүй сэтгэлээр уриваас
Агшин ч түдэлгүй энд залран ирж, баясгалантайгаар суудалд суун соёрх.
Цай идээний тахил цувиралтгүй үүнийг зооглон таалаад
Цаашид бидний эд мал хишиг буян, өрх ам тэргүүтний
Цухал саад, харш шалтгаан бүхнийг арилган амирлуулж
Цог хийморь, нас буян, зохист нөхцөл бүхнийг дэлгэрүүлэн соёрх.
Товчлон хэлвээс бид олон нөхдөөс
Түрхэн зуур ч хэзээд хагацалгүй
Явах, суухын итгэл аврал өмөг түшиг болж,
Ямагт хишиг буяныг арван зүгээс дуудан ирүүл ээ.
Амгалан жаргалан гарахын орон бурхны шашин их эрдэнэ
Арван зүгтээ түгэн дэлгэрээд, дээдэс богд нарын шавдан батжаад
Сац бид бүхний ахуй үес болоод эцэс хойдын
Санасан бүхий л хэрэг бүгдээр ном ёсоор бүтэхүй болтугай.
(Түвд галигаар)
Жээ. Жанчог норзин жонвий лхаван чог
Отгон тэнгэ ри шэй равдаг баа
Хоржай данвий сэмжий жандэн наа
Тогмэд диршэг жийвий данлаа шүг.
Сагмэд дэндир сайчод дишэй лаа
Дагжаг мийнор хордан жайваа ей
Галжэн барчад тамжад шиваадан
Түнжин цэсод балжор жайвар зод.
Дорнаа дагжаг хордан жайваа дан
Гаджиг зам-ян нам-ян мибрал бар
Жэлсүү гонжав бүн-нин задбаа дан
Чогжүү пунцог ян-нам дирүү хүг.
Пандээ жун-най жалдан ринбүү чээ
Даржай данзин жэйвүү шавдан жин
Дагжаг намжий найгав тартүг гий
Самдон тамжад чойшин дүв-бар шог.
Очирбани бурханы магтаал тарни
Эрхэм дээд Адгаабандийн орноос
Нууц тарни, арвис тарни бүхний эзэн бөгөөд
Бурууд хөтлөгч тотгор ад бүхний чуулгасыг дарагч
Ялж төгс нөгчсөн Очирваань бурханд мөргөмү.
Ом базар бани хум пад.