Очирваань очирыг өргөж буй нь

Очирваань бурхны залбирал, зүрхэн тарни, зориулга ерөөл

Амьтны тусын тулд гадаад, дотоод саад тотгор бүгдийг дарагч хүч чадлыг хөгжүүлж, бурхны хутгийг олохын тухайд бурхан бүгдийн хүч чадал нь дүрсэнд бүтсэн Очирваань бурханд залбирч уншина. Мөн хүч чадал төрөх болтугай хэмээн залбирч унших төдийхөн бус өөрийн амьдралд муу сэтгэл, буруу бодолтой тэмцэх хүч чадал, аливаа зовлон бэрхшээлийг даван туулах тэсвэр тэвчээрийг хөгжүүлэх нь чухал юм.

Уншлага (Түвд галиг)
Жанло жанжи най-чог дамба най
Сан-аг риг-аг гүнжи дагбо дэ
Логдэн гэгжи цогнам жомзад би
Жомдан доржэ зинла чагцал ло (1 удаа уншина).
Ом базар ба-ни хум пад (өөрийн боломжтой тоонд хүргэж уншина).
Санви дагбо еидла сэмжэд жин
Гүсүн түгла додба ди-дод най
Дэгби цогнам ма-лүй гүнжан най
Дүгн-ал сүмжи дүгн-ал жанвар шог (1 удаа уншина).

Уншлага (монгол орчуулга)
Асар дээд Жанложангийн орон түүнээ
Арвис, нууц тарни бүгдийн эзэн болж
Буруу тотгорын чуулган бүгдийг дарагч
Бурхан Очирыг баригч дор мөргөмүй (1 удаа уншина).
Ом базар ба-ни хум пад (өөрийн боломжтой тоонд хүргэж уншина).
Нууцын эзнийг сэтгэлдээ төсөөлөн залбирч
Номт лагшин зарлиг тааллыг нь магтснаар
Хилэнцийн чуулган хоцрол үгүй ариусаад
Хамаг гурван зовлонгоос ашид гэтлэх болтугай (1 удаа уншина).