Очирваань бурхан

Очирвааний магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Очирвааний магтаал.

Их чадал хүчээр тотгорын өмгийг хоцроолгүй дарагч
Тоолшгүй хувилгаанаар Ялгуусны зохионгуйг бүтээгч
Хамаг Түүнчлэн ирэгсэдийн нууцын санг баригч
Их ягчисын аймгийн ноён өнөд тэтгэн сахигтун.

Индранилаан уул мэт маш бадрангуй
Эрдэнийн Сүмбэр уул мэт жавхлантай
Эвдрэхүй цагийн галын өмөгчлөн гэрэлтэй
Их чадал хүчний эзэн тан дор мөргөмүй.

Баруун уулын орой дахь завсрын залуу үүлэн мэт
Улбар шар үсээ овойлгосон, догшин хилэнт
Хурын зузаан үүлсийн дундах гилбэлгээн адил
Гурван мэлмийгээ хялайсан, хилэнгийн атираатад мөргөмүй.

Охор бүдүүн агаад бахим чийрэг лагшинтай
Луугийн дуу мэт маш тодорхой зарлигтай
Огторгуйн төвчлөн үлэхүйеэ бэрх таалалтай
Номхотгохуйяа бэрхийг ч номхотгогч дор мөргөмүй.

Болшгүй хэрцгийсийг айлгагч дөрвөн соёог
Сайтар ярзайлган тотгорын сүнсийг зайлуулагч
Гуа бус хөмсөг сахлаа бадруулснаас
Галын очис хаялсанд мөргөмүй.

Сэтгэлийг булаагч эрдэнэсийн чимгээр хээлэн
Хорт лусын чуулгадаар үе гишүүнээ чимэгч
Маш бадрангуй дүрэлзсэн галын төвд
Аймшигт дүрс байдлаар оршсонд мөргөмүй.

Огторгуй дүүртэл инээхийн хүрхрэл хийгээд
Гурван газрыг хотолзуулагч өлмийгөөр
Шулмас хийгээд буруу удирдагч бүгдийг гэсгээгч
Нууцын эзэн амьтны аврал дор мөргөмүй.

Нууцын эзнийг сэтгэлдээ санаад
Лагшин, зарлиг, тааллын магтаал үүгээр магтваас
Нүгэл хилэнц бүхэн хоцроолгүй арилж
Гурван зовлонгийн эвэршээл арилах болтугай.

Нас буян, цог учрал, яруу алдар хийгээд
Самади лугаа дээд бэлгэ билэг тэргүүтэн бүхнийг
Шинийн саран мэт арвитган зохиогоод
Лагшин, зарлиг, тааллын шид бүтээл хайрлагтун.

Очирваань дор үйлсээ чухалчлан даатгах нь.

Хум. Очирдар бодтой язгуур үндэсний лам нар хийгээд

Маш хэтэрхий ядам Ялж төгс нөгчсөн Нууцын эзэн
Очирваань, нөхөд сэлт бээр намайг таалагтун
Их энэрлээр хамаг амьтныг хөвгүүн мэт болгоогтун.
Их хатуу догшноор хорлолтныг номхотгогч
Бэрхсийг номхруулахаар аймшигт дүрс үзүүлэгч
Хилэнгийн хаан Очирваанийг
Сэтгэлдээ санаад бишрэнгүйгээр магтмуй.
Хөвхөлзөн үелзэх бадрангуй галын төвд
Хөшиглөн туналзах асангуй гэрлийн хүрээнд
Бараалан сүндэрлэх бүжингүйн есөн байдалтай
Барайлган айлгах Шулмасыг дарагчийг магтмуй.
Санан, санан, энэлэхүй сэтгэлээр залбирваас
Сахигтун, сахигтун, нууц тарнийн хүчит минь,
Үтэр аврагтун, аврагтун, их нигүүлсэхүйт минь
Үл алгасан, үл алгасан, бодийг хүртэл аврагтун.
Алгасалгүй, алгасалгүй, насад нөхөрлөн зохиогтун
Арвитган, арвитган, йогазарийн үйлсийг дэлгэрүүлэгтүн
Бүтээгтүн, бүтээгтүн, үйлсийг алгасалгүй бүтээгтүн
Бүү торогтун, бүү торогтун, Нууцын эзэн Очирваань аа!
Дуудмуй, дуудмуй, үйлчийн хүчийг үүсгэгтүн
Далламуй, далламуй, үйлчийг мэлмийдээ болгоогтун
Дагамуй, дагамуй, үйлчийг түргэнээ дэгжүүлэгтүн
Дурдмуй, дурдмуй, үйлчийн хүчийг үүсгэгтүн.
Хангамуй, хангамуй, үйлчийн тааллыг хангагтун
Тахимуй, тахимуй, хэрэгт балингаа зооглогтун
Хариулгамуй, хариулгамуй, йогазарийн тогтгорыг буцаагтун
Даалгамуй, даалгамуй, йогазарийн үйлсийг даагтун.
Хайрлагтун, хайрлагтун, шидийг хоцроолгүй хайрлагтун
Бүтээгтүн, бүтээгтүн, юу санасныг бүтээгтүн хэмээсэн үүнийг тойн дүрст даяанч Лувсанбалсамбуу бээр найрууллаа.
Дээд дүрст, дээд их догшин
Дээд баатрын явдлын оронт
Номхотгохуйяа бэрхийг номхотгон, тус зохиогч
Очир-Аюулгагч дор мөргөмүй.
“Ум Ямандага Хум Пад”
Асар арилсан саналаар энэхүү ёсонд шамдсанаас
Алимад гарсан буянаар гачаалшгүй амьтан бүхэн
Төрөл тутам амарлингуй, хилэнт Зөөлөн эгшигтээр
Төөрч хагацал үгүй даган баригдах болтугай.
Огторгуй хэдий чинээ таван биеийн мөн чанартын
Долоон амсар барилдсаны хутгийг илт болгож
Ахуй эдгээр хамаг амьтныг ч тэрхүү хутаг дор
Агшин ямагтаар амар хялбар байгуулах болтугай.
Язгуур үндэсний лам нарын өлзий хутаг орштугай
Ядам бурхдын чуулгадын өлзий хутаг орштугай
Эх лугаа баатар дагинасын өлзий хутаг орштугай
Эгнэгт номыг тэтгэгчдийн өлзий хутаг орштугай.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.