Сангийн далай

Сангийн далайн сан

Энэхүү сударт Баянбулаг сумын нутагт байдаг Сангийн далай нуурын орны эзэн, тэнгэр, лусыг ариусган сагнаж, тахил зоогийг өргөн, Ловон Бадамжунай тэргүүтэн лам чухаг дээд гурав, номын сахиусан бүхэнд аврал даатгалыг зохиосноор нутаг оронд өлзий буян дэлгэрч байхын соёрхлыг тавьсан байна.
Сангийн далай нуур нь Баянбулаг сумаас баруун хойш 30 гаруй км зайтай, 46054’30” Х.Ө. 97047’50” З.У солбицолд оршино.
Судрын орчуулга
Ум. Эрхэм шүтээн Үржин гүрү Бадамжунай хийгээд
Оройн дээд лам чухаг гурав, номын сахиусан ба ялангуяа
Сангийн далайн орны эзэн, тэнгэр, лус бүхэн
Сэтгэл баясан миний өмнө оршин соёрх.
Бодитой бэлтгэж, сэтгэлээр хувилгасан гадаад, дотоод, нууцын тахил
Барагдашгүй гайхамшиг гарсан сэржим, цувиралгүй зоогийг өргөе.
Таалан баясаж, сайтар ханан цэнгээд
Дөрвөн үйлийн хэрэг бүхнийг бүтээн зохиогтүн.
Асар ялангуяа билгийн галд ариусгал мянган хэсэг эд
Анхилам үнэрт элдэв утлагыг шатаасны утаан үүлсээр
Сахиусан тэнгэр Ловон Бадамжунай тэргүүтэн
Сансар нирвааны зочин бүхнийг саннан ариусгая.
Онцгойлон ялангуяа Сангийн далай үүний
Орны эзэн, тэнгэр, лус, эрхэм нөхдийг санная
Орон газар үүний ариун бусыг сэлбэрүүлэн саннаснаар
Огоот өлзий хутаг буяны бэлгэ ихээр түгэх болтугай.
Хэдүй тэр мэт сан тахил өргөснөөр та нугууд ч
Харшлах нөхцөл бүхнийг амирлуулж, зохилдох нөхцлийг бүтээ.
Ялангуяа хур усан бууж, үр тариан шим дэлгэрч
Ямагт дацан эгүүнийг сахин тэтгэж зохио.
Оройн дээд лам гурван эрдэнэ, тэнгэр, лусын хүчнээр
Орон үүнд хүмүүн малын хар өвчин эцэслэх хийгээд
Адаг цагийн хямрал үүний амны уур бүхэн амирлаж
Амгалан жаргалан баяр хурим, цог учрал дэлгэрэх болтугай.