Сандуй болон бурхдууд - Сандуйн жүд

Сандуйн жүд буюу Нууцын хураангуйн үндэс

Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Сандуйн жүд хурж байна. 2020.07.05.

MNB телевиз – Судар бичгийн алтан сан: Сандуйн жүд. 2019.04.18.

”Сандуйн жүд”-ийн хураангуй нь:

Дүйба санва лайжун ва
Дэвшин шигва гүнжи сан
Доржи нямбо дүйва и
Дэнид жомдан шаддү сол

Доржэ сүмбо хадава
Жанчив ди и товар жүр
Жанчив сэнба жал жамцо
Доржэ сэмба цэдэв тов

Ойвуу мэдбай гомбо мэд
Гомбор жава гомбо мин
Дэдэр ойвуу оймэд бай
Гомба мигсүү мэдбаа о

Бурхны шашны нууц тарнийн ёсны Ядам бурхдын нэг болох Сандуй бурхны уншлага зан үйл бясалгал бүтээлийн гол үндэс ном юм. Энэхүү судрыг лам хуврага, энгийн хүн аль ч бай гэр орондоо залах, машин унаандаа авч явах, унших, уншуулах, бичүүлэх, эрдэнээр бүтээлгэж, дээдлэн ирсэн билээ.

Ингэж шүтсэнээр энэ болон хойт насны хэрэг тус бүхэн бүтэх, буян хишиг аривдан дэлгэрч, бодь сэтгэл амар хялбар үүсэх нь дамжиггүй. Мөн биедээ авч явснаар гэнэтийн осол, цаг бусын үхэл, өвчин тахалд үл нэрвэгдэх, ад дон, хүн бусын хорлолд үл хорлогдох. Хулгай дээрэмд өртөхгүй байх ба цог золбоотой байж ажил үйлс түргэн бүтнэ.

Биедээ болон машин унаанд авч явах үедээ бохир газар хадгалахгүй байх, цээжин биеээс доош хадгалахгүй байх хэрэгтэй. Орой унтах үедээ толгойн тус өндөр газар хадгалж ном шүтээндээ алдаа унал гаргахгүй байхыг анхаарна уу.

Унших үедээ үнэн сэтгэлээс сүслэн өөр хийгээд өрөөл бусдын тус амгаланг бүтээх болтугай хэмээн бодвоос номын адистэд оршино.

Бурхан багшийн айлдсан “Сандуйн жүд” буюу “Нууцын хураангуйн үндэс” хэмээх хөлгөн судар нь нууц тарнийн ёсны дээд хаан болсон идам юм.
Энэ номд хүний нэгэн насандаа бурхны хутагт хүрэх гайхамшигт нууц увдисыг томъёонд оруулаад айлджээ. Үүнийг тайлж чадсан хүмүүн нэгэн биедээ төгс гэгээрэлд хүрдэг.
Хэн нэгэн энэ дандар (үндэс)-ыг сонсоод хүндэлж тахих тэргүүтнээр шүтсэн бол түүнийг Очирдара лугаа адил үзэж мөргөвөл зохих орон болдог гэж номлосон тул,
…Хураангуйг номлохоос болсон
Хамаг Түүнчлэн ирэгсдийн нууц
Хураангуйн очир зүрхнийг
Түүнийг ч ялж төгс номлон соёрх…
…Бода үгүйн тул бясалгал үгүй
Бясалгагдахуун нь бясалгал бус
Тийнхүү бодос чанаргүйн тул
Зоригдох үгүй бясалгал болой…
Энэ “Сандуйн жүд”-ын хураангуй болох дээрх найман мөрийн сүсэг төгөлдөр хүмүүн өөрийн чадлаар уламжлуулан, уншиж урьж байвал тус эрдэм санаад багташгүй болой.
Ум сайн амгалан болтугай.

Сандуйн жүд ном бол Бурхан багшийн зарлиг бөгөөд нууц бүхний язгуур үндэс ба нууц тарнийн хаан хэмээдэг энгийнээр хэлбэл нэг насанд бурхны хутагт хүргэх заавар юм. Сандуйн жүдийн үг үсэг бүхнийг ханд дагинасууд сахидаг тул маш их увдис адистад оршдог гэж үздэг. Тийм ч учраас эртнээс нааш Монголчууд Сандуйн жүдийг биедээ өвөртөлж авч явж шүтэн дээдэлсээр ирсэн билээ. Сандуйн жүд уншдаг айлын нохойны салхин доогуур гарахад ч муу заяанаас гэтэлдэг гэдэг. Бурхан багш Сандуйн жүдтэй учирвал өөрийгөө түгээмлийн эзэн Очир дарь бурхантай нүүр учирсан мэт санагтун хэмээн айлдсан байдаг.

Элдэв гэнэтийн барцад, осол аваараас сэргийлэн
Сандуйн жүд судрыг хадгалж яваарай…

Нууц увидастай Бурхан багшийн Сандуйн жүдийг уншиж байвал адис жанлав хэн бүхэнд хүрнэ.

“Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” ном бол яах аргагүй монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг бөгөөд одоо Улсын төв номын сангийн “Эрдэнэсийн өв”-д хадгалагдаж байгаа. Энэхүү номыг XIX зууны сүүлч ХХ зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзуширийн хийдэд урласан. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн. Нимгэн мөнгөн хуудастай номын үсгийг алтаар цутгаж шарсан байдаг. Энэхүү ном нь 10 боть бүхий төвд-хятад-монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр, сувдаар чимэглэн хийсэн. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52 кг алт, 400 кг мөнгө орсон гэдэг.

Санскрит буюу энэтхэг хэлээр Сундуй жүд нь 2500 жилийн өмнөх Бурхан багшийн аман зарлиг юм. Тэр үед Бурхан багш Замбуутивд морилж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гурвантаа сургааль ном айлдсан. Хамгийн төгсгөлийн агь тарний аймгийн номыг номлох үедээ нууц тарний Сандуйн жүдийг ном язгуур болгож бүрэн айлдсан байдаг. Сандуйн жүд номонд нууц бүхний оньсыг хураасан гэж үздэг. Бурхан багшийн анх номлосон тэр цагаас хойш Сандуйн жүд ном хуран түгсээр байна. Үүний адилаар бас Сандуйн жүд одоогоос 300 жилийн өмнө Монголд Төвдөөр дамжин орчуулгаар дэлгэрсэн.

Яг чухам хэддүгээр зууны орчуулагдсан нь одоогоор бүрэн судлагдаагүй байна. Орчуулгын хэв маягаас нь харахад 15-16 зууны зуунд орчуулагдсан болов уу гэж үзэж болох үндэслэлтэй. Орчуулсан хүн нь харин тодорхой байгаа. Сандуйн жүд номын төгсгөлийн үгэнд Эрдэнэванчин орчуулсан гэдэг нь тодорхой байгаа. Бэхэн болон шунхан Ганжуурт хоёуланд нь Сандуйн жүд орсон байдаг. Мөн гар дамжуулан хуулсан Сандуйн жүдийн олон хувилбар байдаг. Эрдэнэванчин бээр Сандуйн жүдийн санскрит эхийг харж, төвд орчуулгаас монгол хэлнээ гайхамшигтай сайхан орчуулсан нь тодорхой харагддаг. Түүнээс зуугаад жилийн хойно Бээжинд барлаж сийлээд хэвлэсэн байдаг. Энэ эхэд зарим нэг үг хэллэгийг өөр үгээр бичсэн бий. Сандуйн жүдийн ийм хоёр үндсэн эх байна. Тод үсгийн Сандуйн жүд олдоогүй ч эрдэмтэд байх үндэстэй гэж үздэг. Одоогоор тод үсгийн дурсгал дотор Сандуйн чого, ерөөл орсон байдаг. Энэ мэтчилэн Сандуйн жүдийг монголчууд түүхийн бүхий л үедээ төрөл бүрийн үсэг бичгээр орчуулж нууц тарний увидаст нэвтэрч байсан байна.

Сандуйн жүд ном бол нууц бүхний язгуур үндэс юм. Сандуйн жүдийн үг үсэг бүхэнд увидас оршдог гэж үздэг. Тийм ч учраас эртнээс нааш монголчууд Сандуйн жүдийг биедээ өвөртөлж авч явдаг байсан. Сандуйн жүд уншдаг айлын нохойны салхин доогуур гарахад муу заяанаас гэтэлдэг гэдэг домог үг байдаг. Ингэж Сандуйн жүд ном монголчуудын ахуйд нэвт шингэсээр иржээ. Одоо ч хүмүүс Сандуйн жүдийг биедээ болон машин унаандаа авч явж байдаг. Ингэж монгол хүн Сандуйн жүдийг жирийн нэгэн судар бус, шүтээн болгож дээдэлсээр ирсэн түүхтэй.

Энэхүү хөлгөн судрын утга тайлбар хэдэн боть болох жишээтэй. Тэр бүр энгийн хүн бүрэн утгыг тайлах боломжгүй. Сандуйн жүд агь тарний номын утгыг бүрэн тайлсан хүн өндөр уулын орой дээр гараад бүхнийг алган дээрээ үзсэн мэт энэ яваа насандаа бурхны эрдэм хутгыг олдог учиртай. Мөн Сандуйн жүд номыг үзсэн төдий, уншсан төдий адис жанлав нь оршиж буян хураан гэнэтийн гай барцад осол аюулаас гэтэлгэж байдаг гэж үздэг. Ер нь Сандуйн жүд ном 18 бүлэг байдаг. Үүнээс одоо сүм хийдүүдэд 12 бүлгийг хурж байна. 1-17 бүлэг нь агь тарний дөрвөн язгуур үндэс, 18 дахь бүлэг нь хойд үндсийг өгүүлсэн байдаг. Сандуйн жүдийг нарийн судалж гавжийн дамжаа барьсны дараа увидас бүхнийг аваад судар тарний номонд нэвтэрсний дараа аграмба буюу агь тарнид нэвтрэгч болдог. Хойш хойшдоо ч эрдэмтэн мэргэд Сандуйн жүд номын агуулгыг улам бүр судлах хэрэгтэй.

Бурхан багш Замбуутивд залран эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад номын хүрдийг гурвантаа эргүүлж сургааль номоо шавь нарынхаа ухаанд таацуулан айлдсан ба төгсгөлд нь дандарын аймгийн (тарнийн ёс) номыг айлдах үедээ нууц тарнийн язгуурын хаан Сандуй бурхны жүдийг айлджээ. Сандуйн жүд номонд нууц тарнийн нэгэн насанд бурхны хутгийг олох бясалгалын бүх оньс увидас хурсан ба Бурхан багш уг номонд 6 тайлбар хийсэн байдаг. Мөн үг үсэг бүрийг мянган ханд дагинас сахидаг иймд уг ном адис жинлав ихтэй алдаа мадагтай унших цээртэй байдаг. Сандүйн жүдийн талаар Бурхан багш айлдахдаа урд хожимд ахиж гарахгүй адистэд ном гэсэн ба Сандуйн жүдийг бясалгадаг, уншдаг хүн үгүй ядахнаа судрын булантай ч учрах аваас Бурхан багшийн тарнийн дүр Очир дарь бурхантай нигуур учирсан мэт санаарай гэжээ.

Уг номын утгыг мэдэхгүй ч насаараа уншдаг байсан хүнээс мөнх бусыг үзүүлэхэд солонгон гэрэл цацрах болон биеэс эрдэнийн чулуу, үрэл гарч байсан гэх ба номыг унших эсвэл үзсэн төдий адис жанлав нь оршиж буян хураан гэнэтийн гай барцад осол аюулаас гэтэлгэж байдаг жүд уншдаг хүний салхин доогуур нь гарахад хүртэл ариусч муу бүхэн дайжиж, зэтгэр арилж муу 3 заяаны үүд хаагддаг гэдэг. Сандуйн жүд уншиж байсан хүн өөд болоход шарил нь үнэр ордоггүй Сандуйн жүдийн судрыг дэрлүүлэхэд сайн заяанд төрөх шарил үнэр орохгүй гээд ач тусыг дурдвал их билээ.
Сандуйн жүдийн утга тайлбар хэдэн боть болох ба үг яруу утга маш нарын гүн гүнзгий тэр бүр энгийн хүн бүрэн утгыг тайлах боломжгүй. Сандуйн жүд номын утгыг бүрэн тайлсан хүн өндөр уулын орой дээр гараад бүхнийг алган дээрээ үзсэн мэт энэ яваа насандаа бурхны эрдэм хутгыг олж төгс гэгээрдэг учиртай.

Шинийн 15 нь Сандуй бурхны болон Бурхан багшийн тэмдэглэлт дүйцэн их өдөр тул аливаа хийсэн буян түм бумаар арвиждаг тул та бүхэн сайхан сэтгэл өөртөө төрүүлж бусдын зүгт буяныг хийгээрэй.

Монголчууд эртнээс нааш амаар Сандуйн жүдийг багшаас адис жанлав оршуулан авч буянаа хурааж нууц тарний ёсонд нэвтэрч байсан байна. Сандуйн жүд уншиж байсан хүн өөд болоход шарил нь үнэр ордоггүй байсан гэдэг. Янз бүрий өвчин саа туссан хүнийг хүртэл Сандуйн жүд номыг уншиж эдгээдэг байсан байна. Нэг баримт хэлье. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн С. Отгонбилэг нарын хүмүүс онгоцны ослоор амь үрэгдсэн. Тэр багийн дотор “Өдрийн сонин”-ны сэтгүүлч Ж.Гангаа явж байсан байна. Тэр үед онгоц Архангайд буугаад дахин нисэхдээ Ж.Гангааг багтахгүй гээд үлдээсэн байна. Тэр үед Ж.Гангаа биедээ Сандуйн жүдийг авч явсан байна. Онгоцонд суулгүй амьд гарснаа Ж.Гангаа Сандуйн жүдийн аврал гэж надад ярьж байсан. Энэ зэргээр агь тарний нууц увидастай Бурхан багшийн Сандуйн жүдийг шүтэн уншиж байвал адис жанлав хэн бүхэнд хүрнэ.

“Сандуйн Жүд”-ийн арван хоёр бүлгийн агуулгыг товч айлдсан айлдвар.

1 дүгээр бүлэгт. Бясалгал бүтээл хийхийг заасан. Хойшхи 11 бүлгийн утга багтсан байдаг гэж үздэг. Гучин хоёр бодисадвагийн номлол алдрыг номлон гаргаж бурхдын дүрийг тодруулсан.

2 дугаар бүлэгт. Бодь сэтгэлийг тарнитай холбон бясалгах, хоосон чанарыг гаргасан. Юмс бүхэн мөн чанараас бүтээгүй нэрийдсэн төдий оршдог, шүтэн барилдлагатай.

3 дугаар бүлэгт. Бурхны гучин хоёр лагшин, наян билэг найраг, жаран зарлиг тааллын эрдмүүдийг айлдсан.

4 дүгээр бүлэгт. Сандуйн 32 бурхны хот мандлын байрлалыг айлдсан.

5 дугаар бүлэгт. Анхааран авлага буюу бясалгал бүтээгчдийн хориотой ба бүтээх зүйлийг оруулсан байна. Бурхны энэ номд итгэж, сүсэглэж, итгэл наминчлал их л байвал эрдэм их төрдөг.

6 дугаар бүлэгт. Өөрийн бие, хэл, сэтгэл гурвыг бурхны лагшин, зарлиг, тааллаар хэрхэн адислах тухай гарна.

7 дугаар бүлэгт. Тарнийн явдал мөрийг өгүүлсэн. Тарнийн гарын авлага болох бурхдыг хэрхэн бясалгах тухай өгүүлсэн.

8 дугаар бүлэгт. Тарнийн дамциг тангаргыг өгүүлсэн.

9 дүгээр бүлэгт. Хоосон чанарын билэг билгүүний тухай айлдсан. Язгуурын таван бурхныг бясалгах талаар тодорхой өгүүлсэн.

10 дугаар бүлэгт Бурхдыг бие дээрээ байрлуулан тарниудыг бясалгах.

11 дүгээр бүлэгт. Тарнийн тангараг сахин хоосон чанарыг онох тухай.

12 дугаар бүлэгт. Урдах 11 бүлгийн утгыг агуулсан. Энэ ба хойд насны зам мөрийн замыг хөтлөгч увдисын бүлэг оршвой. Нийт 18 бүлэгтэй ба 12 бүлэгт бүгдийн аньс хурдаг.