Цогт Гүхяасамаза (Нууц хураангуй - Сандүй жүд) судрын ерөөл оршив

Цогт Гүхяасамаза (Нууц хураангуй – Сандуй жүд) судрын ерөөл оршив

Цогт Гүхяасамаза (Нууц хураангуй – Сандүй жүд) судрын ерөөл оршив

༄༅། །དཔལ་གསང་འདུས་ཀྱི་སྨོན་ལམ་བཞུགས་སོ། །
༄༅༅། །རྒྱུད་སྡེ་ཀུན་གྱི་ཡང་རྩེ་མཐར་ཐུག་པ། །དཔལ་ལྡན་གསང་བ་འདུས་པའི་རྩ་རྒྱུད་མཆོག །ཆོས་སྦྱིན་རྒྱ་ཆེར་སྤེལ་ཕྱིར་རྡོ་རྗེ་རྒྱལ། །དྲིན་ཅན་ཨ་མ་དང་བཅས་སྤར་དུ་བསྐྲུན། །
 
Жүддэ гүн-жи янзэ тартүг ба
Балдан санва дүй-ви за-жад чог
Чоджин жа-чэр бэлчир доржэ жал
Дэнжан а-ма данжай бардү дүн
Аливаа дандар аймаг бүгдийн ноён оргил
Агуу Гүхяасамаза (Guhyasamaja) дээд үндэс дандрын
Ариун номын өглөгийг ихэд арвидуулахын тухайд
Ачит Очирай хан (Түшээт хан), хатан сэлт хэвлэв
.
ཚུལ་འདིར་འབད་ལས་བྱུང་བའི་དགེ་བ་འདིས། །བཤེས་གཉེན་དམ་པ་ཚུལ་བཞིན་ལེགས་བསྟེན་ནས། །ཐུན་མོང་ལམ་སྦྱངས་དབང་ཐོབ་དམ་སྡོམ་བསྲུང་། །རིམ་གཉིས་སྤྱོད་དང་བཅས་པ་མཐར་ཕྱིན་ཤོག །
Цүлдир вадлай жүн-ви гэ-ва дий
Шэннен дамба цүлшин лэгдэн най
Түнмон ламжан вантов дамдом срүн
Римнеи жоддан жайба тарчин шог
Энэ ёсонд шамдан хураасан буянаар багшийг
Эгнэгт ёсчлон шүтэж нийтийн мөрд суралцан
Эрх авшиг олоод тангараг санваарыг сахиж
Эрхэм хоёр зэргийн явдлыг төгсгөх болтугай
.
དེའི་མཐུས་ཐུབ་པའི་བསྟན་པ་རིན་པོ་ཆེ། །ཕྱོགས་དུས་ཀུན་ཏུ་དར་ཞིང་རྒྱས་པ་དང་། །མི་དབང་མཆོག་གི་བཞེད་དོན་ལྷུན་འགྲུབ་ཅིང་། །ཡུལ་ཁམས་འགྲོ་ཀུན་དགའ་བདེས་ཚིམ་གྱུར་ཅིག །
Дэ-түй түв-би данба ринбо чэ
Чогдүй гүндү даршин жайба дан
Ми-ван чог-ги шэддон лхүндүв жин
юл-хам до-гүн га-дэй цимжүр жиг
Аяа түүний хүчээр ялгуусны шашин эрдэнэ
Ашид зүг зовхис бүхэнд түгэн дэлгэрээд
Авгуа хааны таалал хэрэг аяндаа бүтэж
Ард олон амар жаргалаар цэнгэх болтугай
.
དེ་ལྟར་རྨད་དུ་བྱུང་བའི་གསང་འདུས་རྒྱུད། །ཚེ་རབས་ཀུན་ཏུ་ཐོས་བསམ་བསྒོམ་པ་དང་། །ནམ་ཡང་འབྲལ་བ་མེད་པར་བསྟེན་པའི་མཐུས། །ཟུང་འཇུག་རྡོར་འཆང་གོ་འཕང་མྱུར་ཐོབ་ཤོག །
Тэ-дар маддү жүн-ви сандүй жүд
Цэ-рав гүндү тойсам гомба дан
Нам-ян вралва мэдбар дэн-би түй
Сүнжүг дорчан го-пан нюртов шог
Тэр мэт гайхамшигт нууц хураангуйн дандрыг
Төрөл тутамдаа сонсож, санаж, бясалган бүтээж
Төөрч хагацал үгүй хэзээд шүтсэний хүчээр
Түргэнээ Очирдарь (Vajradhara)-ийн хутгийг олох болтугай
.
ཅེས་པ་འདི་ནི་རྡོ་རྗེ་ཐུ་ཤེ་ཡེ་ཐུ་རྒྱལ་པོ་ཨ་མ་དང་བཅས་པས་གསང་འདུས་རྩ་རྒྱུད་ཀྱི་སྤར་བྱང་སྨོན་ལམ་དགོས་ཚུལ་ལྟར། ༸ ཨེར་ཏེ་ནི་ཇོ་བོའི་ཁྲི་བ་བླ་མར་འབོད་པས་སྦྱར་བའོ།། འདིས་ཀྱང་བསྟན་འགྲོ་ཡོངས་ལ་རྒྱ་ཆེར་ཕན་ཐོགས་པར་གྱུར་ཅིག ། །།
Хэмээсэн үүнийг Очирай Түшээт хан, хатан лугаа сэлт бээр Гүхяасамаза (Guhyasamaja – Нууц хураангуй) үндэс дандрын судрыг олшруулан хэвлэхийн цагт зориулга ерөөл хэрэгтэйн ёсоор Эрдэнэзуу хийдийн ширээт лам хэмээгдэх бээр найруулсан болой. Үүгээр ч нийт шашин амьтанд агуу их тусыг бүтээх болтугай.
Орчуулсан: Ж.Д
2022.07.24.
.
Жич:
Төгсгөлд нь энэ ерөөл байхыг бодоход Сандүй жүдийн энэ судрыг Очирай бат Түшээн хан Доржуудын (Очирай) аль нэг нь хэвлүүлж, Эрдэнэзуугийн ширээт ламтан түүнд нь зориулж ерөөл зохиож байсан бололтой. Чухам хэн нь хэвлүүлж байсан юм болдоо. Ямартай ч хэнийг мэдвэл сайхан түүхэн дурсгалт судар байна.
.
Сонирхуулах байдлаар Түшээт хануудын алдрыг Өндөр гэгээний эцэг Гомбодоржоос авхуулаад хан суусан онтой нь дурдвал:
Гомбодорж -1655
Чахундорж 1655-1699
Дондовдорж 1700-1702
Равдандорж 1702-1719
Ванжилдорж 1719-1732
Дондандорж 1732-1743
Дондовдорж 1743-1745
Ямпилдорж 1745-1759
Цэдэндорж 1759-1793
Минжүүрдорж 1793-1794
Цэдэндорж 1794-1815
Ойдовдорж 1815-1829
Очирай бат түшээт хан Ерэнтэй 1829-1832
Цэрэндорж 1832-1863
Очирай бат түшээт хан Насанцогт 1863-1904
Очирбат түшээт хан Дашням 1904-1912
Доржсүрэнхоролжав 1912-1923
Ингээд харахад Ерэнтэй, Насанцогт, Дашням 3 гурваас бусад нь доржтой байдаг. Мөн бүгд Очирай болохоор аль нь ч байж магадгүй. Очирай = Дорж.
.