Сандуй - Цогт нууц хураангуй

Цогт нууц хураангуйн (Сандуй) ерөөлөөс

Энэхүү буянаар түргэнээ би
Ялгуусан бүхний хамаг мөн чанар
Очирдара эрхэтийг олох болтугой
Амьтан бусад ч түүнийг олох болтугай.
Бодийн тухайтад алин явдал мөр болон
Туулсан бурхдын алин лугаа
Бодисаду очиртын айлдсан алин
Тэрхүү хоёр мөрөөр замнах болтугай би.
Тэр илбэ мэт тэрчлэн зүүд мэт
Үзэгдэл хоосон бурхны бие тодрох агаараас
Арван зүгийн тоолшгүй Ялгуусан бүхэн хурсан
Агчобаяа базарын хот мандлын бурхдын чуулганаа
Гайхамшигт амгалан баясгаланг үүсгэхийн тулд
Гадаад дотоод нууц тахил, магтаал болон
Бясалгах, урин тоолох эдгээрт шамдах зэргээр
Би хэдүй хураасан буяны чинээгээр.
Өөрөөн би самсарын далайд унасан мэт
Өвөр бусад амьтан тэр адилд мэдээд
Амьтныг гэтэлгэхийн үүргийг үүрэх
Ачит бодь сэтгэлийг зөвхөн судлах болтугай
Сэтгэл төдийг үүсгэсэн ч гурван ёс суртахуунд
Эс дадваас бодь хутаг эс гүйцэхийг
Сайтар ухаарч ялгуусны хөвгүүдийн тангараг дор
Шударга хичээнгүй ямагтаар суралцах болтугай
Нийтийн мөрийг судлаж сав боловсорсон болвоос
Бүх хөлгөний манлай Очирт хөлгөн
Сайн хувьт ардын орох олмын дээд түүнээ
Амар хялбараа орох ямагт болтугай
Хумхын авшиг Гангын усны үргэлжлэлийг хүртэснээр
Эгэлийн үзэгдэл шуналын хирийг угаах болтугай
Нууцын авшиг бэлгэ билгүүний рашааныг хүртэснээр
Өгүүлэхүй орны хий нь тарни болон ургах болтугай
Гуравдугаар хамт төрсөн баясгалангийн гохоор
Сэтгэл нь гэгээн гэрлийн төв агаарт татагдах болтугай
Дөрөвдүгээр хослон орохын утгыг танин барьснаар
Эцэст хүрэхийн утганд гүтгэлэг сэжгийг таслах болтогой
Тэр цагт хоёр зүйл сэд бүтээлийг бүтээх суурь
Асар ариун тангараг сахих хэмээн номлосон тул
Засдаг бусын ёсыг баримтлах болсноор
Амь лугаа харгалзуулан үргэлжид сахих болтогой
Эгэлд үзэх атгаг шунал бүхнийг тэвчсэн
Биеийн хөдлөл, хэлний өгүүлэхүүн болон
Сэтгэлийн бодол бүхнээр ая зөндөө
Агуу их буяны чуулганыг төгс хураагч
Дөрвөн тасалгаат иог, дөрвөн гишүүнт дөт бүтээл,
Анхдугаар зэргийн бүдүүн нарийн мөр зэргийг
Үлдээлгүй машид баттайяа олоод
Аливаа үзэгдлийг бурхны хүрднээ ургуулах болтугай
Орны манлай болсон тааллын хот мандалд шүтээд
Гурван зүйл арилсан тахил өглөг тэргүүтэн
Бэлтгэл иог (найруулга), буяны чуулганыг хураах зан үйл дагуу
Өөрийн үндсийг огоот ариусгах болтогой
Цогт урин очир, арван догшдын
Нөхрөөр огоот хүрээлсэн самадиар
Арван зүгт гүйгч хорон санаатныг
Үлдээлгүй эслэн таслах үйлс бүтэх болтугай
Алин бурхан болох орон бүхнийг ариусган үйлдэх
Түүнээ гурван лагшны хутгийг илт болгох
Аргын дээд үхэхийг номын лагшнаа,
Зуурд төрөхийг төгс жаргаланд, төрөхийг хувилгаан лагшинд
Ёсчилон анхааран авагч дээд очрыг
Эрэмбэ зэрэг дагуу сэтгэлдээ төрүүлснээр
Эглийн төрөх, үхэх, зуурдын үзэгдэл шунал бүхнийг
Арилгагч анхдугаар иогийг олох болтугай…
… Амьтан бүхэн энэ мэргэн аргаар гэтлэх болтугай.
хэмээжээ.