Хуучирсан Сундуй судар

Сундуй

“Сүн” буюу Зарлиг, “Дүй” буюу Хураасан гэсэн үг ба бурхны айлдсан олон тогтоол, тарнийг хураасан адистид үлэмж судар билээ.

Судар тарнийн эрхэм зарлигийн зүрхэн шим, тогтоол тарни олныг нэгэн дор хураасан судрын гарчиг бүхнийг тодруулагч толь хэмээх оршвой.

Ум сайн амгалантай болтугай.
Үнэн зүрхний илчээс гарсан, сайтар татан зохиогч бээр чуулсан олны дунд үзэсгэлэнтэй
Үйлт цөвүүн цагийн амьтныг энэрэгч нигүүслийн найлзуур модны салаа мөчир боловсрон найгасан
Ариун бус лугаа эс холилдсон юмс бүхнийг ямарчлан сайтар тодруулах, лянхуа цэцэг
Асар гайхамшигт хоёр тус хотол чуулган болон огоот чуулсан чадагчийн эрхт ялгуусан
Эрхэмсэг лянхуан цэцэрлэгт наран ургах адилаар
Эдүгээ энэ орноо залран бурхны шашныг дэлгэрүүлэн зохио.
Дээдийн номын ерөөлийг бүтээн зохиогч
Хоёр хэлний өгүүлэгчийн чуулган нугууд
Хамаг төрөлхтний тус амгалан гарахын орон
Гүн дэлгэр судар тарнийн хир үгүй эрхэм зарлиг хийгээд ахуй үесийн халуун энэлгээг амирлуулан сэрүүцүүлэгч тогтоол тарнийн чуулган үүнийг нэгэн дор хураасан ботийн гарчиг үүний анханд:
1. Хутагт залуу Манзуширын алдрыг үнэхээр өгүүлэхүй хэмээх судар
2. Гэтэлгэгч зөөлөн цогтыг баясган үйлдэх магтаалын үүлэн далай
3. Чухаг дээд гурвыг даган дурдах судар
4. Хутагт нас хийгээд бэлгэ билгүүн цаглаш үгүйн алдрын зуун найман шүлэгт
5. Аврал итгэлт, цаглашгүй настын магтаал дээд орны үүдийг нээгч
6. Үхэл үгүй хэнгэрэгийн дуун нэрт судар
7. Түүнчлэн ажирсан тийн ялгуусан үсниртын тогтоол
8. Хутагт муу заяа бүхнээс гэтэлгэгч Үснирт тийн ялгуусан эх хэмээх судар
9. Цагаан шүхэртийн дээд бүтээл
10. Цагаан шүхэртийн хариулга, түүний магтаал
11. Цагаан шүхэртийн магтаал, соёрхол хийгээд Үснир бадарсан хэмээхийн тогтоол
12. Ялж төгс нөгчсөн бурхны алдрыг өгүүлсэн зуун найман шүлэгт тогтоол лугаа сэлтэс
13. Майдарын гэгээний зуун найман алдрын тогтоол тарни
14. Ертөнц бүхний эс холилдсон садан, их багш ханьцашгүй Шагжаан ялгуусан дор гүнзгий шүтэн барилдаж гарсан зарлигийн үүднээс магтсан сайтар номлолын зүрхэн шим
15. Үзэгдлийг сайтар зохиосон хэмээх бурхны шим, тогтоол
16. Бирузана бурхны шим хийгээд ерөөлийг огоот бүтээгч тогтоол тарни
17. Сарны гэрэлт хэмээх дээдсийн алдрыг даган дурдах судар
18. Түүнчлэн ажирсан нийт бурхдын зүрхэн шим
19. Хутагт Манзуширийн тогтоол оюун ухааныг арвитгагч
20. Гэтэлгэгч эх, хутагт Ногоон дарь эхийн алдар зуун найман шүлэгт
21. Шагжаан гэлэн Гэндэндүвийн гэгээн бээр (Далай ламын анхдугаар дүр) айлдсан өнө удаан амьдрахын залбирал
22. Сайтар бичсэн эх хэмээх судар
23. Хорин нэгэн дарь эхийн мөргөл
24. Гэтэлгэгч ялж төгс нөгчсөн эх, арслан хоншоортыг магтсан мэргэдийн оройн чимэг
25. Насан хутгийг хайрлагч Цагаан дарь эх сэтгэлчлэн хүрдэтийн магтаал, тогтоол тарни хийгээд соёрхол талбих
26. Хорин нэгэн дарь эхийн алдрын магтаал
27. Дарь эхийн магтаал, соёрхол талбих
28. Айлдал энэрлийн хир үгүй эх хэмээх судар
29. Хутагт уулын доторх навчин өмсгөлт эх хэмээх бурхны тогтоол
30. Их эрдэнийг хураасан охь шимийн тогтоол
31. Хутагт таван сахъяагийн тогтоол
32. Хутагт Махамаюурын шим
33. Хутагт Сосорбарамын тогтоол
34. Их сэрүүн цэцэрлэгийн зүрхэн шим
35. Их тантрыг даган баригчийн тогтоол
36. Хутагт нарны бурхан алтан өнгөт эх хэмээхийн тогтоол
37. Хутагт ялгуусны дуаз оройн чимэг хэмээх тогтоол
38. Цогт Очир хумстын тогтоол
39. Хутагт их хүчит хэмээх судар
40. Асар ариун аяга тахимлагийн суртгаал чухал хэрэгтэй судраас огоот зориулахуй хүрдний тогтоол
41. Догшин хүмүүний муу сэтгэлийг тийн дарагч судар
42. Бурхан багш бээр цогт Очирвааньд хайрласан саад зэтгэр бүхнийг арилгагч тогтоол
43. Хутагт мэлмийгээр болгоогч эрх баялагтын тогтоол
44. Жанрайсэгийн тогтоол тарни лугаа сэлт
45. Арслан дуутын тогтоол
46. Хутагт туст цаламтын шим
47. Хутагт мэлмийгээр болгоогчийн магтаал
48. Хутагт Хотол сайн хэмээгч их бодьсадын тогтоол
49. Арван очрыг мутартаа баригчийн шим
50. Хилэнт хаан Тову мэрзэгийн магтаал, тарни
51. Очирт үл дийлдэгч, гал мэт машид тогтоол
52. Хутагт эх нууц тарнийн их амьсгаат хэмээхийн тогтоол
53. Хутагт хөвүүн олныг заяагч Сосорбарамын тогтоол
54. Хутагт бусдад үл дийлдэх аюул үгүйн өглөг
55. Хоосон чанарт урвуулахын тогтоол
56. Хутагт жич буцаан тийн дарагч
57. Хутагт жич буцаагч хүчтэн хэмээх судар
58. Хутагт үйлийн түйтгэрийг сайтар арилгагч судар
59. Хутагт нисваанисийн дайнаас тийн ялагч
60. Бие, хэл, сэтгэлийг хүлээснээс ангижруулж үйлдэгч тогтоол тарни
61. Язгуурын тарнийн ялгуусан эх
62. Цогт их эхийн судар
63. Ихэнхи зонхи судрын аймгийн шим
64. Хутагт эрдэнэ лугаа төгөлдөрийн тогтоол тарни
65. Хорыг арилгахын язгуурын тарни
66. Хутагт Сормужан ялгуусан ухааны эх
67. Буй бүгдийн эх хэмээх судар
68. Хутагт оройн чандмань
69. Хутагт зургаан үсэгт хэмээх язгуурын тарни
70. Зуун шүлэгтийг өгүүлсэн судар
71. Билгийн чинадад хүрсэн нэгэн мянга, хорин таван бодьсадын тогтоол
72. Билгийн чинадад хүрсэн найман мянган шүлэгтийн тогтоол тарни
73. Зургаан барамидын шимийн тогтоол
74. Арван чинадыг олохын тогтоол
75. Цаглашгүй дөрвийг олохын тогтоол
76. Билгийн чинадад хүрсэн мянга ба зуутын тогтоол
77. Ихэнхи зонхийг хослон хувиргахын тогтоол
78. Хутагт найлзуур модны шим
79. Хутагт самади дияаны хааны судар хослон орохуйн тогтоол
80. Шимнусийг дарах тарни
81. Очирт аюулган үйлдэгчийн тогтоол
82. Шимнусийн саад зэтгэр үл оруулах бөгөөд шалтаг үл олдуулахуйн тогтоол
83. Давтан уншиж буман тоонд хүргэх тарни
84. Ерөөл талбихуйн хэмжээ, бүтээлийн тарни
85. Хутагт их үүлний судар
86. Түүнчлэн ажирсан бурхдын зуун үсэг
87. Очир сэтгэлтэн хэмээх бурхны зуун үсэг
88. Цогт Хэрүга бурхны зуун үсэг
89. Чадагчийн эрхэт бурхан багш бээр нэгэн жэваа, нэгэн зуун дөрвөн утгыг дуу нэгнээр зарлигласан бэлгэ билгүүний тогтоол
90. Хилэнц бүхнийг арилгах тарни
91. Нялхсын арван таван адыг амирлуулан үйлдэх тогтоол
92. Очирт нисваанисийн дайсныг аюулган үйлдэгчийн шим
93. Хутагт дүүлэн одогчийн язгуурын тарни
94. Хутагт их үүлний судраас салхины хот мандлыг машид буулгах тогтоол
95. Гарагийн эх
96. Гараг од эрхсийн эх
97. Хутагт очирт Их морь хэмээх одны тогтоол
98. Очирт тэнгэрийн сумны үзүүрээс аврагч
99. Хутагт төмөр хоншоортын тогтоол
100. Хутагт хар хоншоортын тогтоол
101. Хутагт зэсэн хоншоортын тогтоол
102. Хутагт хар хэл амны гай зэтгэрийг амирлуулан үйлдэгч
103. Хутагт мэлмийг сайтар ариусгагч тарни
104. Нүдний өвчнийг машид амирлуулагч
105. Тодорхой бус, ерөнхий өвчнийг арилгах тарни
106. Шамбарам өвчнийг амирлуулан үйлдэгч судар
107. Өвчин бүхнийг машид амирлуулан үйлдэгч судар
108. Халдварт өвчнийг машид амирлуулагч тогтоол
109. Их тогос эхийн шим
110. Саад тотгорыг арилгах тогтоол
111. Зэтгэрийг таслагч бүхнийг сайтар засах тогтоол
112. Хутагт дээд Алтангэрэл судрын аймгийн эрхэт хаан хэмээх судраас эд баялгийг тэтгэн арвижуулан үйлдэгч эдийн тэнгэрийн тогтоол
113. Алтангэрэлийн даллага
114. Эдийн тэнгэрийн даллага
115. Эдийн тэнгэр Замбалын зуун алдар
116. Хутагт эдийн тэнгэр эхийн тогтоол
117. Хутагт сайн эрдэнийн тогтоол
118. Ягчис тэргүүтэн муу зүгийн амьтанд үл дийлэх Абаразида түүний тогтоол
119. Эд баялгийг сахин арвитгагч Гүвари түүний тогтоол
120. Чуулганы эзний тогтоол
121. Чуулганы эзний их эрдэнэ, эдийн сан хөмрөг, үр тариа хийгээд төгс эдлэлийг арвитгагч тогтоол
122. Хонины өвчнийг амирлуулан үйлдэгч тогтоол
123. Хонины өвчин бүхнийг амирлуулагч Замлхагийн тогтоол
124. Хутагт Рэмандагийн адууны өвчнийг машид амирлуулан үйлдэгч адууны зургаан тогтоол
125. Малын өвчин, бэтгэ өвчин бүгдийг амирлуулан үйлдэгч тогтоол
126. Илжигний өвчнийг амирлуулан үйлдэгч тогтоол
127. Очирт тийн дарагчийн тогтоол
128. Хутагт сайн хувьт хэмээх их хөлгөний судар
129. Мутартаа очирт, хөх дүртийн тогтоол
130. Мутартаа очиртын найман алдар арвис тарни лугаа сэлтэс
131. Билгийн зүрхэн
132. Арслан хоншоорт дагинасын няцаах, урвуулах хийгээд түүний магтаал, соёрхол талбих арга
133. Бадрангуй хүрдний бүтээлийн арга
134. Билгийн чинадад хүрсэн зуун мянган утгыг эндүүрэлгүй хураасан судар
135. Билгийн чинадад судрын утгыг хураасан тогтоол
136. Нисваанисын өвчнөөс гэтэлгэх оточийн хаан хэмээх судар
137. Хутагт түүнчлэн ажирсан бурхдын алдрын магтаал хэмээх судар
138. Гоушига бээр наминчилсан судар
139. Хутагт нөхцөх цагийн бэлгэ билгүүний судар
140. Алдас уналыг наминчлах судар
141. Хутагт сайн явдлын ерөөлийн хаан
142. Үгсэн тасалбарын тогтоол
143. Майдарын гэгээний ерөөл
144. Бодьсадын явдалд орохуйн ерөөл
145. Эхэн, дунд, эцэс гурвын ерөөл
146. Орны дээд Сухаваадад төрөхийн ерөөл
147. Нууцын хураангуй бурхан түүний ерөөл
148. Билгийн чинадад хүрсэн их эрдэнийн хураангуй хэмээх судар
149. Малчаан дэвтэр хуудасны тоо
150. Хутагт билгийн чинадад хүрсэн түмэн Жадамбыг хураасан үгсэн тасалбар
151. Хутагт билгийн чинадад хүрсэн Очироор огтлогч хэмээх судар
152. Хутагт огторгуйн шим хэмээх судар
153. Хутагт газрын шим нэгэн зуун найман алдар хэмээх судар
154. Газрын судар
155. Байшингийн оройн судар
156. Майдарын гэгээний айлдсан найман ном
157. Лусын эрхэт далай бээр айлтгасан судар
158. Чухаг дээд гуравт аврал одуулахуй
159. Нарны судар
160. Сарны судар
161. Хутагт нялх Рэнчиндаваа бээр айлтгасан судар
162. Эмгэн буурал бээр айлтгасан судар
163. Саад зэтгэр бүгдийг арилгах судар
164. Эмэгчин бар бээр бурханд айлтгасан судар
165. Бодьсадва бээр олон зулзагатай өлсгөлөн баранд энэрэл нигүүслээр биеэ өргөсөн судар
166. Хутагт Ланрүгийн бошго лүндэн нэрт судар
167. Лусын омгийг шантлах мутрын тэмдэг
168. Хутагт арван зүгийн аюулаас аврагч
169. Модыг чимэглэхийн зан үйл нэрт судар
170. Их эрдэнийн насан хутаг бүтээх судар
171. Насны авшиг соёрхох хийгээд их эрдэнийн насны бүтээл хэмээх судар
172. Ловон Бадамжунай бээр цөвүүн цагт амьтан нугуудад туслан үйлдэхийн тулд айлдсан судар
173. Цаглаш үгүй настийн шим
174. Оточийн манлай судрын шимийг хураасан чандмана эрдэнэ хэмээх судар
175. Хутагт түүнчлэн ажирсан хар үснирт эх нэрт судар
176. Үснирт охин тэнгэрийн цэнгэл нэрт судар
177. Цагаан үсниртийн хариулах, урвуулахуй судар
178. Жич буцаах нууц тарнийн хүрд
179. Хутагт алтан хэнгэрэгийн дуун
180. Ловон Бадамжунай бээр цөвүүн цагийн амьтан нугуудад туслахын тулд Самьяа хийдийн нууцын санд хадгалсан машид эрхэм тогтоол
181. Ариун алтан дусал нэрт судар
182. Лусын омгийг шантлахуй нэрт судар
183. Гарагийн өвчин бүхнийг амирлуулан үйлдэх тогтоол
184. Ялгуусан бээр рид хувилгаанаар тотгорыг жич буцаасан судар
185. Хутагт найлзуур мод хэмээх судар
186. Нялхсын адыг буцаах арван гурван хүрдний тогтоол
187. Долоон өвгөн нэрт одны судар
188. Цөвүүн цагийн аюулыг жич буцаах нэрт судар
189. Гэм бүхнийг арилгах адист зул хэмээх судар
190. Хилэнц түйтгэр бүхнийг дарагч тогтоол
191. Огторгуй, газрын найман гэгээн нэрт судар
192. Өлзий хутгийг давхарласан их судар
193. Өлзийт үйлсийг бүтээгч судар
194. Уужим их балгадад орох судар
195. Очирт дуазын огоот зориулахуй судар
196. Нисваанисын дайныг дарсан таван бурхан хийгээд арван зохионгуй, түүнчлэн ажирсан долоогийн өлзий хутгийн үгсэн тасалбар, ялгамжаатай дэлгэрүүлсэн гүнзгий тогтоол
197. Тарнийн дөрвөн аймгаас бурхан, бодьсадва олны алдар хийгээд гүн нарийн тогтоол, тарни нугуудын хамаг шимийг хураасан сэтгэлчлэн эрхэт ялгууснаас хувиргахын тарни
198. Дарь эх бээр өөрөө тангарагласан тарни
199. Найман аюулаас гэтэлгэгч Дарь эхийн тарни
200. Их найман аюулаас гэтэлгэх тарни
201. Майдарын гэгээн бээр тангарагласан тарни
202. Үснир бадарсан эхийн тарни
203. Бэлгэ билгүүнийг үүсгэх тарни
204. Сонссоноо тогтоохын тарни
205. Бэлгэ билгүүнийг үүсгэж үйлдэхийн тарни
206. Зуун шүлгээр хувиргахын арга хэмээх
207. Зуун шүлгийг тогтоох тарни
208. Нэгэн мянган шүлэг номыг сурахуй тарни
209. Хоёр мянган шүлгийг сурахуй тарни
210. Гурван мянган шүлгийг сурахуй тарни
211. Эрдмийг үл огоорохуйн тарни
212. Мянган тоотой болгон хувиргах тарни
213. Алин сонссоноо үл мартах тарни
214. Эрдмийг огоот судлахын тарни
215. Мутрын тэмдэгийн тарни
216. Хэрэгтэй бүхнийг олохуйн тарни
217. Эзнийг сахихуйн тарни
218. Сэтгэлд зохистой тарни
219. Хилэнц бүхнийг амирлуулан үйлдэгч тарни
220. Уурласан бүхнийг амирлуулан үйлдэгч тарни
221. Эмийг найруулах тарни
222. Чухаг дээдийн шүтээнд эргэл үйлдэхийн тарни
223. Эрдмийг судлахуйн тарни
224. Хүчит үгийн тарни
225. Хилэнтийг амирлуулах тарни
226. Хилэнт нугуудыг машид амирлуулж үйлдэгч тарни
227. Эрдэнийг засах тарни
228. Лянхуан мэлмийн тарни
229. Муу заяаны зовлонг огоот арилгах тарни
230. Очироор тийн дарагчийн тарни
231. Тахилын үүлний тарни
232. Саад тотгорыг арилгахын тарни
233. Бэтэг өвчнийг амирлуулах тарни
234. Идээ үл шингэх өвчнийг амирлуулах тарни
235. Бадганаас үүссэн өвчнийг амирлуулах тарни
236. Халдварт өвчнийг машид амирлуулагч тарни
237. Тэсэхүйеэ бэрх өвчнийг амирлуулагч тарни
238. Нүдний өвчнийг машид амирлуулагч тарни
239. Хижиг өвчнөөр үл автах тарни
240. Эм уухдаа унших тарни
241. Өнгө зүс бээр үл булаагдах өнгө төгөлдөр Биндэръяагийн тарни
242. Дээдийг олохын тарни
243. Шамбарам өвчнийг амирлуулагч тарни
244. Гөвдрүү өвчнийг амирлуулагч тарни
245. Хижиг өвчнийг машид амирлуулагч тарни
246. Өвчин бүхнийг машид амирлуулагч тарни
247. Түлэгдсэн өвчнийг амирлуулах тарни
248. Шараас үүссэн өвчнийг амирлуулах тарни
249. Шимнусийг айлган үйлдэх тарни
250. Муу бүхэнтэй үл учруулах тарни
251. Хор бүхнийг амирлуулж үйлдэгч тарни
252. Хүлээснээс гэтэлгэх тарни
253. Үйлс бүтээх тарни
254. Дуу хоолойг яруу болгох тарни
255. Хэрэг бүхнийг бүтээх тарни
256. Догшин хүмүүнийг тийн дарагч тарни
257. Олон хөвүүнд сургах тарни
258. Бэлгэ билгүүний одон сумны тарни
259. Рашаанд урвуулах тарни
260. Арцанд талбих тарни
261. Төрж чадахгүй эхэд унших тарни
262. Хутагт Аръяабалын усан тахилын тарни
263. Билгийн чинадад хүрсэн зуун мянгат судрын тарни
264. Хорин таван мянгат судрын тарни
265. Найман мянгат судрын тарни
266. Өглөг тэргүүтэн зургаан барамидийн шимийн тогтоол
267. Өглөг тэргүүтэн зургаан барамидийг олохын тарни
268. Арван бэлгэ билгийн чинадад хүрснийг олохуйн тарни
269. Цаглашгүй дөрвийг олох тарни
270. Зуун мянгат судрыг тогтоохуйн тарни
271. Ихэнхи зонхийг барихуйн тарни
272. Самади дияаны хаан судрын тарни
273. Бурхан бээр мангасын орноо ажирсан судрын тарни
274. Эрдэнэ дэлгэрсэн үлшгүй харш, машид чухаг тогтоол, санасан хэргийг бүтээх, тус эрдэм нь өгүүлэхээс нэн хэтийдсэн тогтоол
275. Саад зэтгэр бүгдийг арилгах тарни
276. Шимнусыг дарж үйлдэх тарни
277. Цаглашгүй наст судрын шим
278. Билгийн чинадад хүрсэн Очироор огтлогчийн шим
279. Манзуширын найман үсэг
280. Зөөлөн эгшигтийн \Манзушир\ нэгэн үсгийн үр
281. Түүнчлэн ажирсан бурхны зуун үсэг
282. Бурхан багш бээр арван сая, нэгэн зуун дөрвөн \нэгэн жэва, нэгэн зуун дөрвөн\ утгыг нэгэн дуугаар номлосон зарлиг бэлгэ билгүүний тогтоол
283. Уудам их балгадад орохын тогтоолоос байшингийн оройн судраас зарлигласан цэцгэн эрхи нэрт тогтоол
284. Үснирт хир үгүй эхийн тогтоол
285. Тийн ялагчийн шим
286. Муу заяанд унахыг огоот арилгагч үснирт тийн ялагч эхийн тогтоол
287. Тэнгэрийн эрхт үснирт тийн ялагч эхийн тарни
288. Бодь сэтгэлийн буман чимгийн тарни
289. Өнөд нууцлан хадгалсан бурхны шарил эрдэнийн тарни
290. Шүтэн барилдаж гарсан шим
291. Үйлийн түйтгэрийн үргэлжлэлийг таслах тарни
292. Охин тэнгэр Баншавари түүний тогтоол
293. Цаглашгүй наст бурхны зүрхэн тарни
294. Цаглашгүй наст судрын тарни
295. Чуулганы эзний тарни
296. Ганжуурын шимийг хураасан Юм судрын дэлгэр, дунд, хураангуй тогтоол
297. Түмэн Жадамбын тогтоол
298. Түүнчлэн ажрагсад бүгдийн зүрхэн тогтоол
299. Бурхны зарлигийн хураангуйн үгсэн тасалбар тогтоол
300. Хутагт зөөлөн эгшигтийн дамжлагын эрхэм тарни
301. Билгийн чинадад хүрсэн нэгэн үсэгт эх
302. Дахин дахин сайтар судлах тогтоол тэргүүтэн бурхан, бодьсадын алдар хийгээд үлэмжийн бурхан, сайтар давхарласан нэгэн зуун сая, нэгэн зуун Ганга мөрний элсний тоо лугаа сацуу мөргөл, их Ганжуурыг уншихын буян лугаа тэнцүү хэмээн зарлигласан тус эрдэм санаанд багташгүй алдар хийгээд тогтоол тарнийн гүнзгий шим
303. Хотол сайн хэмээх их бодьсадын ерөөл
304. Хилэнцийг наминчлах алтан хяргуур
305. Алдрыг өгүүлэхүйн нэн эрхэм шим
306. Уужим их балгадад орохуйн тогтоол
307. Алтангэрэлийн дээд наминчлага
308. Эрдмийг судлахуйн тогтоол
309. Сайтар татагч амгалантай ажрагч мянган бурхны үндэсний алдрыг өгүүлсэн сайн хувьтны чимгэн эрхи
310. Шажныг дэлгэрүүлэгч эх
311. Шажныг дэлгэрүүлэхийн ерөөл
312. Бүтээлийн ариун орон Шамбалд төрөхийн ерөөл
313. Түвд орон амгалантай оршихын ерөөл
314. Хэвэнд үйлдсэний ерөөл ертөнцийн сайн буяны хүслийг ивэлгэх, их эрдэнийн буман сайн шид бүтээл бүхэн гарах нугууд оршвой.

Хэвэнд үйлдсэний ерөөл
Энэ мэт үйлдсэний асар цагаан буяны чуулган
Эрхэмлэн хэвэнд үйлдсэн буянаар огторгуй сацуу амьтан
\Нэг шад дутуу\
Эрдэнэт гурван лагшны хутгийг түргэнээ олох болтугай.
Энэ биеийг орхисны дараа өөр төрлийг авахгүйгээр
Энхжингийн орон хэмээн бурхан бүгдээр сайшаасан ариун орноо
Энэрэл нигүүслийн Гэрэл цаглашгүй хэмээх бурхны шавь болж
Элбэрэлт түүнийг даган арван газрын эцэст хүрэх болтугай.
Ариун идээтийн хөвүүн чин зоригийн хөө хуягийг асааж
Ариун бус явдалт олон амьтныг татан зохиохыг үүргэнд авч
Алин бээр номхотгохуйяа бэрх цөвүүн цагийн амьтны тулд
Асар нигүүлсэнгүйн хүч, өмгийг үүсгэсэн Шагжаан эрхэм
Энэ мэт хэвэнд үйлдсэн асар цагаан буяны чуулган
Энэ орчлонгийн дээд үзүүрээс нэрмэлтгүй тамыг хүртэл
Эцэс төгсгөлгүй үйл нисваанисын хатуу давалгаагаар хямарсан
Энэлгээт гурван зовлонгийн мангасаар үргэлжид хөнөөгдсөн
Эх болсон хамаг амьтан арга билгийн хөлөг онгоцоор
Эгүүрд гэтлэн эрхэм гурван лагшны дээдийг олсон
Эрхэм сартваахь мөрийн дээдийг заагчид болох болтугай.
Асар ариун номын адистид, ерөөлийн хүч хийгээд
Авралт чухаг дээдийн агуу үнэний хүчээр
Адаг миний хэвэнд бүтээхэд шамдсаны хүчээр
Аяа, талбисан ерөөл бүхэн бүтэх болтугай.
Буян үүгээр ачит эх болсон амьтан бүхэн
Буян хишиг, бэлгэ билгийн чуулганыг хурааснаар
Бэлгэ оюун, дээд сайн буянаас гарсан
Бурхны хоёр лагшин дээдийг олох болтугай.
Бурхны лагшин, зарлиг, тааллыг эрхшээсэн адистид
Бурхны номын үнэн чанарын дээд адистид
Бас хуврагийн чуулган ялгалгүй зохилдсоны адистидээр
Бидний ерөөл ямар мэтчилэн бүтэх болтугай.
Алин бээр үл хувирах сүмбэр уул адил лагшны өлзий орштугай
Арван зургаан гишүүнт зарлигийн өлзий орштугай
Аливаа хязгаараас ангижирсан, хир үгүй тааллын өлзий орштугай
Асар нигүүлсэнгүй бурхны лагшин, зарлиг, тааллын өлзий орштугай.
Энэ ертөнцийн агуу хүчит Эсрүн ба Хурмастын сахисан адистидээр
Эгнэгт тусыг зохиогч бурхан нугуудын өлзий орших болоод
Энэ мэт сайн амгалан өес бээр бүтэж
Энх жаргалан, өнө амгалантай болтугай.
Дайчин улсын Найралт төв хааны долдугаар он (нийтийн тооллын 1729 он), эм тахиа жилийн долоон сарын шинийн хоёрноо хувьт лам бээр тэнгэрийн харш төгс баясгалант номын хүрдний хийдэд хэвэнд бүтээв ээ.

Аяга тахимлаг, гавж Ишжанцан, бичээч гэцэл Гэлэгжунай бичсэн болой.

Сайн буян арвидах болтугай.
Буянтай болой.
Өлзий хутаг орших болтугай .

Сундуй судрыг жилийн засал, аливаа харш бүхнийг арилгаж амирлуулахын тулд сүм хийдэд айлтган уншуулдаг.