Таван хаан

Таван хааны ариусгал болон алтан ундны өргөл оршив

༄༅། །རྒྱལ་པོ་སྐུ་ལྔའི་བསངས་གསེར་སྐྱེམས་བཞུགས་སོ། །
.
༄༅༅། །རྒྱལ་པོ་སྐུ་ལྔའི་བསངས་མཆོད་འབུལ་བར་འདོད་པས། བསངས་རྫས་རྣམས་ལེགས་པར་བཤམས་ལ་བྱིན་གྱི་རླབས་པ་ནི།
(Лагшингийн Таван хаанд ариусгал тахил өргөхийг хүсвээс арц тэргүүтэн ариусгалын зайнуудыг сайтар бэлдээд адислах нь: )
 
ཀྱཻཿ བླ་མ་ཡི་དམ་བསྲུང་མ་བསངས། །ཁྱད་པར་རྒྱལ་པོ་སྐུ་ལྔ་བསངས། །སྐུ་ཡི་རྒྱལ་པོ་འཁོར་བཅས་བསངས། །གསུང་གི་རྒྱལ་པོ་འཁོར་བཅས་བསངས། །
Аяа, Багш ядам сахиус бүгдэд ариусгал өргөе
Ялгамжаат агуу Таван хаанд ариусгал өргөе
Лагшингийн хаан нөхөр сэлтэд ариусгал өргөе
Зарлигийн хаан нөхөр сэлтэд ариусгал өргөе
 
ཐུགས་ཀྱི་རྒྱལ་པོ་འཁོར་བཅས་བསངས། །ཡོན་ཏན་རྒྱལ་པོ་འཁོར་བཅས་བསངས། །འཕྲིན་ལས་རྒྱལ་པོ་འཁོར་བཅས་བསངས། །ཡབ་ཡུམ་འཁོར་ཚོགས་ཐམས་ཅད་བསངས། །
Тааллын хаан нөхөр сэлтэд ариусгал өргөе
Эрдмийн хаан нөхөр сэлтэд ариусгал өргөе
Үйлсийн хаан нөхөр сэлтэд ариусгал өргөе
Хаан, хатан нөхдийн чуулгадад ариусгал өргөе
 
གཞན་ཡང་དམ་ཅན་རྒྱ་མཚོའི་ཚོགས། །བསངས་ཀྱིས་མཆོད་པ་འདི་བཞེས་ལ། །རྣལ་འབྱོར་དཔོན་སློབ་འཁོར་བཅས་ཀྱི། །མི་ཕྱུགས་ནོར་གསུམ་དབང་དུ་བསྡུས། །
Бас бус тангарагтны далайн чуулган нугууд
Бүгд ариусгалаар тахисан үүнийг таалан болгоогоод
Багш шавь егзөр бид нөхөд сэлтэд
Хүмүүн, мал, эд гурвыг эрхэнд хураа
 
ཟས་ནོར་ལོངས་སྤྱོད་དབང་དུ་བསྡུས། །གསེར་དངུལ་རིན་ཆེན་དབང་དུ་བསྡུས། །ཁམས་གསུམ་ཐམས་ཅད་དབང་དུ་བསྡུས། །བསམ་པའི་དོན་ཀུན་གྲུབ་པར་མཛོད། །
Хүнс идээ, эд эдлэлийг эрхэнд хураа
Хөрөнгө алт мөнгө эрдэнэсийг эрхэнд хураа
Хамаг гурван ертөнц бүгдийг эрхэнд хураа
Хүссэн санасан зөв хэрэг бүхнийг бүтээ
 
ལས་བཞི་ཞི་རྒྱས་དབང་དྲག་གིས། །འཕྲིན་ལས་མྱུར་དུ་གྲུབ་པར་མཛོད། །
Амарлин, дэлгэр, эрхт, хатуу дөрөн үйлээр
Айлтган даатгах үйлсийг түргэнээ бүтээн зохио
 
ཀྱཻཿ རྩ་བརྒྱུད་བླ་མ་ཡི་དམ་བསྟན་བསྲུང་ཚོགས། །དམ་ཅན་རྡོར་ལེགས་ཆེན་པོ་དགོངས་སུ་གསོལ། །ལྷ་ཀླུ་ས་བདག་འབྱུང་པོ་ཁྱོད་ལ་འདུད། །ཡུལ་ཕྱོགས་དམ་པའི་གནས་འདིར་གཤེགས་སུ་གསོལ། །
Аяа, Язгуур дамжлагын багш ядам, сахиусны
чуулган
Ялгуун их тангарагт Дорлэг (Vajrasadhu) таалан соёрх
Тэнгэр, лус, савдаг, бүднэр тэднийг хүндэтгэе
Түдэж дээд орон үүнээ залран соёрх
 
མི་ཕྱུགས་ནད་ཚ་གོད་ཁ་ཞི་བ་དང་། །རླུང་དྲག་ཐན་པ་མུ་གེ་ཞི་བ་དང་། །མི་ནོར་ཟས་སུ་འཕེལ་དར་རྒྱས་པ་དང་། །ཚེ་དང་བསོད་ནམས་དངོས་གྲུབ་སྩལ་དུ་གསོལ། །
Хүн малын өвчин, гарц хорогдлыг зогсоо
Хүчтэй салхи шуураг, ган зудыг амарлиул
Хүн зоны идээ, эдлэлийг арвидуулан дэлгэрүүл
Хишиг нас буяны шидийг хайрлан соёрх оо
 
ཞེས་པ་འདི་དག་སྲིན་མོ་དམག་ལམ་ལས་བསྐུལ་བའི་ངོར་ཤཱཀྱའི་དགེ་སློང་བློ་བཟང་ཡེ་ཤེས་ཀྱིས་སྦྱར་བའོ། ། །།
Хэмээсэн эдгээрийг Сринмо-Магламаас сануулан айлтгасан дагуу Шагжаан аяга тахимлиг (Bhiksu) Лувсан-Эш (Ло-сан е-шэй) бээр найруулсан болой.
.
༄༅། །དཔཻ་ཧར་རྒྱལ་པོ་སྐུ་ལྔའི་གསེར་སྐྱེམས་བཞུགས། །
Бэхар таван хааны алтан ундны өргөл оршив
 
༄༅༅། །ཨོཾ་ཨཱཿཧཱུཾ། ལན་གསུམ།
ཧཱུཾ་ གསེར་སྐྱེམས་གཙང་མ་ཕུད་ཀྱི་མཆོད་པ་འདི། །དབུས་ཕྱོགས་ཐུགས་ཀྱི་རྒྱལ་པོ་སྤྲུལ་པ་ཡུམ། །བློན་པོ་འཁོར་དང་བཅས་པ་མ་ལུས་པ། །གསོལ་ལོ་མཆོད་དོ་བཅོལ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད། །
Ом а хүм (хэмээн гурван удаа өгүүл)
Хүм, Ариун алтан ундны дээж тахил үүнийг
Мандлын голд Тааллын хаан, хувилгаан хатан
Түшмэд болоод нөхөд лугаа сэлт хоцролгүй
Таална уу, болгооно уу, даатгал үйлсийг зохио
 
ཨོཾ་ཨཱཿཧཱུཾ། ལན་གསུམ།
ཧཱུཾ་ གསེར་སྐྱེམས་གཙང་མ་ཕུད་ཀྱི་མཆོད་པ་འདི། །ཤར་ཕྱོགས་སྐུ་ཡི་རྒྱལ་པོ་སྤྲུལ་པ་ཡུམ། །བློན་པོ་འཁོར་དང་བཅས་པ་མ་ལུས་པ། །གསོལ་ལོ་མཆོད་དོ་བཅོལ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད། །
Ом а хүм (хэмээн гурван удаа өгүүл)
Хүм, Ариун алтан ундны дээж тахил үүнийг
Дорно зүгт Лагшингийн хаан, хувилгаан хатан
Түшмэд болоод нөхөд лугаа сэлт хоцролгүй
Таална уу, болгооно уу, даатгал үйлсийг зохио
 
ཧཱུཾ་ གསེར་སྐྱེམས་གཙང་མ་ཕུད་ཀྱི་མཆོད་པ་འདི། །ལྷོ་ཕྱོགས་ཡོན་ཏན་རྒྱལ་པོ་སྤྲུལ་པ་ཡུམ། །བློན་པོ་འཁོར་དང་བཅས་པ་མ་ལུས་པ། །གསོལ་ལོ་མཆོད་དོ་བཅོལ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད། །
Хүм, Ариун алтан ундны дээж тахил үүнийг
Өмнө зүгт Эрдмийн хаан, хувилгаан хатан
Түшмэд болоод нөхөд лугаа сэлт хоцролгүй
Таална уу, болгооно уу, даатгал үйлсийг зохио
 
ཧཱུཾ་ གསེར་སྐྱེམས་གཙང་མ་ཕུད་ཀྱི་མཆོད་པ་འདི། །ནུབ་ཕྱོགས་གསུང་གིི་རྒྱལ་པོ་སྤྲུལ་པ་ཡུམ། །བློན་པོ་འཁོར་དང་བཅས་པ་མ་ལུས་པ། །གསོལ་ལོ་མཆོད་དོ་བཅོལ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད། །
Хүм, Ариун алтан ундны дээж тахил үүнийг
Өрнө зүгт Зарлигийн хаан, хувилгаан хатан
Түшмэд болоод нөхөд лугаа сэлт хоцролгүй
Таална уу, болгооно уу, даатгал үйлсийг зохио
 
ཧཱུཾ་ གསེར་སྐྱེམས་གཙང་མ་ཕུད་ཀྱི་མཆོད་པ་འདི། །བྱང་ཕྱོགས་འཕྲིན་ལས་རྒྱལ་པོ་སྤྲུལ་པ་ཡུམ། །བློན་པོ་འཁོར་དང་བཅས་པ་མ་ལུས་པ། །གསོལ་ལོ་མཆོད་དོ་བཅོལ་པའི་འཕྲིན་ལས་མཛོད། །
Хүм, Ариун алтан ундны дээж тахил үүнийг
Умард зүгт Үйлсийн хаан, хувилгаан хатан
Түшмэд болоод нөхөд лугаа сэлт хоцролгүй
Таална уу, болгооно уу, даатгал үйлсийг зохио
 
ཀུན་གྱི་བཀའ་ཉན་གཙོ་བོ་ལྷ་བདུན་རྣམས། །ལས་རྣམས་ཞལ་བཞེས་དམ་ཅན་ཚོགས་དང་བཅས། །འདིར་འབྱོན་ལྷག་གཏོར་མ་འདི་བཞེས་ལ། །བཅོལ་བའི་འཕྲིན་ལས་མ་ལུས་བསྒྲུབས་པར་མཛོད། ། ། །
Бүгдийн зарлигийг сонсогч долоон гол тэнгэр
Бөхийн үйлчлэхүйд тангарагласан тангарагтны чуулган сэлт
Бүгд энд залран Үлдэх балинг зооглоод
Бидний даатгал үйлсийг хоцроолгүй бүтээн зохио
.
.. хэмээн айлдсаныг Ж.Д бээр Сүхбаатар аймгийн Баруун-урт сум, Эрдэнэмандал хийдэд олон ариун аяга тахимлиг (Бэгсү – Bhiksu), буяны ёстон (Sramanera) нарын хамт “Зуны оршил” үйлдэхийн цагтаа буюу 17-р жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн намрын эхэн сарын хуучдын 17-ны (2021.08.24) өдөр эх хэлэндээ орчуулан хөрвүүлэв.
.

Тааллын Таван хаан

Таван хаан нь хэрцгий догшин, нутгийн савдаг байсныг ловон Бадамгара (Padmakara, Padma sambhava) бээр номхотгон шашныг хамгаалан сахих сахиус болгосон байдаг. Таван хаан нь ертөнцийн дүрээр залрах ба
1. Тааллын хаан: хот мандлын дунд залрах бөгөөд догшин хар хөхөмдөг дүртэй, торгон өмсгөлтэй, цан хэлбэрт малгайтай байдаг ба баруун мутартаа цалам, зүүн мутартаа махир хутга барьж, бадарсан галын дунд заан хөлөглөн заларна.
2. Лагшин хаан: Умард зүгт залрах бөгөөд догшин хар хөх дүртэй, цан хэлбэрт малгайтай, баруун мутартаа модон бэрээ барьж, арслан хөлөглөн заларна.
3. Зарлигийн хаан: Өрнө зүгт залрах бөгөөд догшин улаан дүртэй, цан хэлбэрт малгайтай, баруун мутартаа ташуур, зүүн мутартаа зандан шийдэм барьж хар морь хөлөглөн оршино.
4. Эрдмийн хаан: Өмнө зүгт залрах бөгөөд цан хэлбэрт малгай, баруун мутартаа заазуур, зүүн мутартаа шийдэм болон цалам барьж хар морь хөлөглөн оршино.
5. Үйлсийн хаан: Дорно зүгт залрах бөгөөд цагаан, хар, улаан гурван нүүртэй, догшин дүртэй, цан хэлбэрт малгайтай, зургаан мутартай, баруун гурван мутартаа дэгээ, сэлэм, сум барьж, зүүн гурван мутартаа хутга, нум, сэрээ барьж, цагаан арслан хөлөглөсөн оршино.
.

Сан тавихдаа

эхлээд идээ ундны дээжээс эрдэнийн цэвэр цөгцөнд (Алт, мөнгө, зэс, гууль, төмөр, шил, шаазан аяга юм уу таваг байж болно) хийж, сахиусныхаа өмнө өргөнө (Хэрэв сахиус шүтээний лагшингийн дүр байхгүй бол дотроо сайтар залбирч өмнө байна хэмээн төсөөлж бодно). Балин тахил байвал бүүр сайн. Байхгүй байсан ч болно. Тэгээд арц хүж тэргүүтэн ариун гаралтай сайхан үнэртэй зүйлсийг сангийн бойпорт уугиулаад өөр элдэв зүйлст сатааралгүй өөрийн багш болон Бурхан багш зэрэгтээ залбирч аврал одуулах, бодь сэтгэл үүсгэхийг хослуулан бясалгана. Дараа нь Таван хаанд сайтар залбирч, мөн номынхоо үг утгад сайтар төвлөрөөд хоёргүй сэтгэлээр уншина.
Алтан унд өргөхийг хүсвэл мөн адил эрдэнийн цэвэр цөгцөнд (алт, мөнгө, гуйл, зэс гэх мэт ямар нэг аяга байж болно) алтан ундаагаа хэт дүүрэн биш, хэт дундуур биш тааруулж хийгээд сахиусныхаа өмнө өргөөд алтан унд өргөлийн уншлагаа унших ба уншиж дуусаад Таван хаандаа үйлс хүслээ даатгаж 4 зүгт тойруулан өргөнө.
Хээр гадаа сан тавьж байгаа бол зул, арц, хүж өргөхдөө гал алдчихааргүй газар өргөх хэрэгтэй. Дараа нь мөн бүрэн унтарсан эсэхийг шалгаж заавал аюулгүй болгоорой. Нийтлэг хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөдөгч сүү гол усанд дусааж болдоггүйг анхаараарай. Уул овоонд сүү, цайгаа өргөхдөө ч овоон дээрээ багахан дусаагаад бага багаар зүг зүгт тойруулж өргөнө.
Ингэхдээ хүн амьтны хувцас, эд хогшил руу цацчихалгүй өргөж байгаа орчноо сайн анхаарч ажиглаж байгаад өргөөрэй. Овоо уруугаа сүү ихээр асгах, савтайн тавьж үлдээх зэрэг зохисгүй үйлдлүүдийг цээрлээрэй. Уул ус овоо гээд ер нь байгальд хаана ч хог болон хог болохоор эд зүйлс огт орхиж болохгүй.
Байгаль уусдаггүй, зориулалтын бус материалаар хийгдсэн хадаг, дарцаг зэрэг ч гэсэн байгалдаа маш их хортой тул мөн адил байгальд орихгүй байвал сайн.