Там 3

Тамхийг татсанаар тэр хоёр тамд зовлон эдлэх ёс

Бурхан багш бээр амны тамхийг татсанаар тэр хоёр тамд зовлон эдлэх ёсыг үзүүлсэн энэ мөн болой.
Намо гүрү.
Амны тамхийг татагчид бээр утааг нь сорж, биеийн хөндий нүх судал бүхийгээ дүүргэн манаруулан дуярч хамаг бие бүгдэд утааг шингүүлж утаар мэт утааны бохь шингэж дахин дахин хураан арвижуулсанаар улам улмаар бохь лугаа ялгалгүй гашууны мөн чанартай ялзарсан махаас илүү муухай өмхий үнэртэй эхүүн гашилсан мэт болон биен дэхь уушги мөгөөрсийг бээр гэмтүүлэн биеэ өвтгөгч, хонжийг сайн болгогчийн саадыг үйлдэгч, дээшээ дэвшихийн завсрыг тасалдуулагч, сайн үйлдвэрийн чөлөөг барагч өөрт хамгаалан халдагч мөрний дээрх тэнгэр тэргүүтэн цэвэрч их язгууртныг биедээ халдаалгүй зовуулан жигшээж, гутагдуулан дэнслүүлэгч тэдгээр сэрэмжгүйтэн нь үхэн егүүтгэж биеэсээ хагацсаны эцэст уйлан дуудагчийн нөхөр арван гуравдугаар зэгэс модон түлэгдсэний утаат балар цэцэрлэгт хэмээх тамд, энэ мэт үйлийн боловсролоор хааш хаашаа таван бээрийн дотор утаагаар тулалцсан далай мэтийн тив дунд тодролгүй үйлийн галын хурц утаагаар балар харанхуйлан бүрхсэний ёроолд мянга таван зуун алд ухсан адилын гуу түүнд галын нурам буцлан бадрангуйгаар дүүрсэн нүхээр тэдгээр өдөр бүр оруулж уйлахын дуу гарган үл чадах бөгөөд сүв бүхийгээр галаар дүүрэх болой.
Түүнээс гэтлэвч усны модны утаагаар дахин дахин сүв үүд бүгдийг дүүргэх болохуйд гал түүнээ амгаланд сэтгэх болмуй. Утаа түүний хүч машид тэсхүй еэ бэрх нэгэн болой.
Анхнаа гуурсаар алин бузар утаа татсан лугаа адилын тамд үйлээс бүтсэн хар шаваг ба хар бут, эм шимнусын умайн цус далай мэт буцалсаны бузар хортой өмхий уур ба мангасын шивэр хэмээгч модос хийгээд гуйланчлагчид хүмүн мэтийн хаш ул ба хүмүн нохойн баас шээс зэрэг алин муухай үнэртэн тэргүүтнийг зүг зовхис бүрээс уул мэт эрлэгийн хүмүн нар тэдгээрийг овоолоод мөнхүү зүг зовхисуудаас нь хөөрөгдөж тэрхүү цаглашгүй, баглашгүй утаануудыг нүх сүвүүдээр багтааж, дээрээс нь хавхаглан битүүлж хүмүний насаар олон галав хүртэл тэнцэшгүйгээр маш ихэд зовоох, тэр тамд төрсөн амьтны бие бүгд нь нүдэнд утаа орсон нь хорсох ямарчлан тэсдэх арга огт олдохгүй тэр мэт нүдэнд тамхины бохи булж шавшсан мэт бие бүхний гадна дотно бүгд нэн ихэд хорсох, нүдэнд бохийн шүүс орсончлонхү хорсох нь түмэн бум жадны эрхиш хүрдэн түмэн бум давхарласны дотор орсны дотор олон галавт амсах хэртэй амуй.
Тэр мэт үйлээс бүтсэн хүн нохойн баас шивэр шинхэг алин муу үнэртэн бүхнээр хөөрөгдөж, утсанаар тогтсон утаа нь дээрээс хурын ус мэт бууж тэдгээр тамд зовогчдын биес гадна дотно бүхийд энэ мэт бузартай утааны хандны шөл буцалсан дотор шүд хумс яс, нааш биед буй бүхийгээр нүдүүдэд утааны шүүс туссан мэт мөн хумс нь ч хорсоод утааны хандад чанагдан болох нь хүний насаар олон бум жилд тэр мэтээр чанагдан шалбарч дүүрсэн хэрд хэлхээ бүрэн яс тэрбээр дахин дахин махжиж, дахин дахин шалбаран мултран өмхий балчиг дотор зовмой.
Тэр балчиг дотор өөрийн махны шүүс нэвтрэл нь Ганга мөрний элсний тоосноор оромжилшгүй олон удаа шалбарсан бүхий доор доороо нүдэн төдий чинээ олноор утааны шүүсний ханданд хандлагдах мэт хорсон нүднээс нулимас гарах мэт тэр нарийн тоосон мэт тийм олон ширхэг хувь бүхийгээр хорсон үйлээс бүтсэн уйлахын нулимас мэт ус гарч зүйл зүйлээр хорсон балартаж зовох нь тоосон тоотой олон болж амсалцах их там бүхийн жишиг адил хувь хичнээн болсон тэр төдийгээр зоволцох энэ мэт тэр овоолсон зэгсний гуурснаас үлээхүй нь янданы утаа оргилон үлээж утахуй мэт хятад барын хулаас ч боргин шуугин үлээж зовох нь урьдын соруулаар утааг ямарчлан татдаг тэрчлэн соронзон гүрээр төмрийн талхыг татах ямарчлан тамын утаа бүхийг олон бээрийн газраас татахын мөн чанартай татахын жам ёстой махбодыг муу үйлээр олж төрөх болой.
Номхотголыг товчлон хурааснаас болох лугаа зохилдох хэмээн алдаршсанаас, үл болох лугаа зохилдон, болох лугаа харшилсан тул, үл болоход хурмуй хэмээсэн мэт тачаал төрүүлэх орон алинд ч ялгалгүй сэтгэлд сунам сурцтайд атгаглан ёс бус сэтгэгчээр татагдаж хурьцал нисваанис бүхнийг гаргагчаар миниймхийлэн эдлэвээс муу заяа гэгчид очих болох хийгээд амар заяаны номыг үл олох ба амь хйигээд буяныг судлахын ёсонд зэтгэрдэгч ийм таван гэм нүгэл бүрдсэн тул алинд ч болсон бурхан бээр хорин зохиосон биш үү, эс бүрдсэн бөгөөс соёрхох учиргүй болой.
Амны тамхийг татахад соёрхох учиргүй бөгөөд хорихын учир бүрдсэн тул номхотголыг товчлон хураасан болох лугаа зохилдох хэмээн алдаршсаны зохис ухаалцыг хуйлдуулах учиртайгаас гарц үгүй бөгөөд гурван цагийн хамаг юмсыг айлдагч мэлмий төгөлдөр бурхан багш бээр юу лугаа адилхан үйлийг үйлдсэн шинж ба үр нь тэр адил олох болох хэмээн үр тэр уг лугаа зохилдон гарахуйд номлосны тул амны тамхийг татсаны чухам боловсролд хойт насандаа усны зэгсний мод түлэгдсэний утааны цэцэрлэг ба галт нурамын утааны цэцэрлэг хэмээх ийм хоёр тамд төрөх учиртайг дуртгалд ойрхон агуулагч хэмээх судраас ив илхэн бус номлосон боловч үгсийн егөө хүчээр номлосонд гарцаагүй учиртай эш хийгээд зохист ухаалбараар оногдолцох болой.
(Монгол ламын монгол бичгээр хэвлүүлсэн туурвил, 19-р зууны дунд хагас)