Тамхи татахад унших ном

Тамхины гэм бузар ариусан тахил болгон хувиргах ном

Энэхүү ганц цаас номыг уншсанаар тамхины гэм бузар ариусан тахил болгон хувиргах увидас болтой юм.

Гэхдээ үүнийг уншаад татаад бай гэсэн үүднээс айлдсан биш байх аа. Хориг цээр тавиад аргаа барахдаа ийнхүү номыг ядаж айлдаад хэрэглэж бай гэсэн үүднээс айлдсан байх гэж бодном.

Эр эмгүй, эх багагүй тамхи татдаг болсон үед санасан үедээ тамхи татахдаа уншиж байвал зүгээрсэн дээ.

Ум сайн амгалан болтугай.

Живзундамба лам эрдэнэд итгэмүй.
Хамаг амьтны зовлон арилах болтугай.
Тамхины дэв бузар арилах болтугай.
Үнэн чанар ёсыг нь сайтар сонсоод.
Үтэл буруу явдал бүү болтугай
Үнэн чанар ёсыг нь олонтой сонсоод.
Үхэлт буруу явдал бүү эдэлтүгэй.

Тоолох тарни нь.

УМ АТА НИ САБРА ЗАЛЭ БАМА НИ СУУХАА.

Тамхи ариусгах нь

Живзундамба лам эрдэнэд итгэмүй.
Хамаг амьтны зовлон арилах болтугай.
Тамхины дэв бузар арилах болтугай.

УМ АА ХУМ. /гурвантаа өгүүлнэ/

Их амгалан хотол сайн үнэрийн энэ тахилаар.
Их амгалан багш үлэмж бурханд өргөмү.
Их амгалан үнэртний тахилаар ханан зохиож.
Их амгалан дээд шид хайрлан соёрх.

 

​Түвд хэл дээр.

Ум дэлэг сү жүржиг.

Живзундамби ринбүчи ла жавсү чио.
Сэмжан тамжад дүгнал сэл жүржиг.
Тама хае нолдэв даг жүржиг.
Диншэ цүлни мандү тойва сог.
Чива логвар жодва ма жүржиг.

УМ АТА НИ САБРА ЗАЛЭ БАМА НИ СУУХАА.
/энэ тарнийг олонтой тоолно/

Живзундамби ринбүчи ла жавсү чио.
Сэмжан тамжад дүгнал сэл жүржиг.
Тама хае нолдэв даг жүржиг.
Ум аа хум /гурвантаа өгүүл/

Дэчэн гүнсэн диеи чодво ди.
Дэчэн лама лхагби лха ла вүл.
Дэчэн диеи чодви цим жүрнай.
Дэчэн чогий ойдүв залдү сол.