Ум ма ни бад мэ хум

Маань

༼ ༜ ཨོཾ་མ་ཎི་པདྨེ་ཧཱུཾ ༽

Ум ма ни бад мэ хум

Монголчууд мааниас их номгүй, махнаас илүү хоолгүй гэсэн хоршоо үг гарсан юм. Ер нь Бурхан бүгдийн нигүүлсэхүйн мөн чанарын илрэл нь Жанрайсэг бурхан юм. Тийм учраас бурхны шашны номын үндэс нь нигүүлсэнгүй сэтгэл юм. Нигүүлсэнгүй сэтгэлтэй болохын тулд олон арга чарга байна. Түүний нэг нь маань унших юм. Хамгийн гол нь маань уншихынхаа өмнө маанийн утга учрыг олон номноос олж мэдэх хэрэгтэй. Маань нь зургаан үсэгнээс бүрдсэн учир нь эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг төлөөлж байна.
Ум бол тэнгэр, Ма бол асур, Ни бол хүн, Бад бол адгуус, Мэ бол бирд, Хум бол тамыг төлөөлж байдаг байна.
Жанрайсэг бурхнаа бодоод маанийн зургаан үсэг тус бүрээс гэрэл цацарч энэ зургаан зүйлийн хамаг амьтны зовлон арилах болтугай гэж бодох хэрэгтэй.
Бурхан шашинтай хүн дан ганц өөрийгөө боддоггүй бөгөөд бусад хамаг амьтныгаа бодоод тэдний зовлонг арилгаж чадах чадал суухын тулд нигүүлсэнгүй сэтгэл хэрэгтэй бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр л зовлонгоос гэтлэх юм.
Энэ зургаан зүйлийн хамаг амьтан үйлийн үрээр төрсөн учир амьтад бүгд зовлонтой тул энэ зовлонгоос гэтлэхээр ариун оронд төрдөг.
Энэ төрөл нь ээлжлээд л төрөөд байдаг учир үүнийг таслахын тулд буян ихийг хийх хэрэгтэй. Энэ зургаан зүйлийн амьтны зовлонгийн үндэс нь мунхаг сэтгэл, уурт сэтгэл, шунал, атаа чөтөө, омог эдгээр таван муу сэтгэлийг дарах хэрэгтэй. Үүнийг дарвал энэ зургаан зүйлийн амьтанд төрж зовохгүй юм. Маанийг уншаад бясалгахаар мунхаг сэтгэл нь арилж ухаантай сэтгэл төрж аливаа юмсын ямар учир шалтгаанаас гарч байгаа шүтэн барилдлагыг мэдэж, мөн маань уншина гэдэг нь цаанаа хоосон чанар, нигүүлсэнгүй сэтгэлийг давхар бясалгаж байнаа гэсэн үг юм. Ийм учраас маань нь номын хураангуй шим нь мөн юм. Маш их сүүг хөөрүүлэн сүүний шим болсон өрөмийг авдагтай адил.

🙏🏼 Ум мани бадмэ хум 🙏🏼 хэмээх нь Их нигүүлсэгчийн чухамхүү зүрхэн мөн тул үүнийг нэгэнтээ өгүүлсний буяныг тоолж үл барна. Гүмүдагийн хөрөнгө нэгнээс салсан нь сэтгэж барагдашгүй бөлгөө. зургаан үсэгтийг нэгэнтээ өгүүлсэн буяны арвидлага түүнээс ч их болой. Нэгэн гүнждээс олон арвижих бөгөөд түүнээс ч зургаан үсэгтийг нэгэнтээ өгүүлсэн буяны арвидлага их болой. Шорвогт далайд дөрвөн мөрөн тэргүүтэн бага мөрд тоолж гүйцэшгүй цутгах бөгөөд түүнээс ч зургаан үсгийг нэгэнтээ урьсны буяны арвидлага их болой.
🙏🏼 Ум мани бадмэ хум 🙏🏼 Арван хоёр жилд хур буусан хурын ширхгийн тоог тоолж чадмуй за. Зургаан үсгийг нэгэнтээ өгүүлсний буяныг нь тоолж үл чадах болой. Дөрвөн тивд тавьсан үр бүхнийг тоолон чадмуй за. Зургаан үсгийг нэгэнтээ өгүүлсэн буяныг тоолж үл чадна. Гадаад далайн ус бүгдийн дуслыг нэг нэгнээр тоолж чадах буй за. Зургаан үсгийг нэгэнтээ өгүүлсний буяныг нь тоолж үл чадах болой. Адгуус амьтан бүхний биеийн үсний ширхгийг нэг нэгнээр тоолж чадах буй за. Зургаан үсгийг нэгэнтээ өгүүлсний буяныг нь тоолж үл чадах болой.
🙏🏼 Ум мани бадмэ хум 🙏🏼 хэмээх зургаан үсэг нь Их нигүүлсэгчийн чухамхүү зүрхэн мөн тул, найман түмэн дөрвөн мянган бээрийн төдий буй очир аянгын уулыг гашигагийн зөөлөн бөсөөр нэжгээд галавт нэгэн удаа “Ум мани бадмэ хум хэмээх зургаан үсэг энэ нь хутагт Нүдээр үзэгчийн сэтгэлийн чухамхүү зүрхэн мөн тул нэг хоногт зуун наймантаа уриваас гурван муу заяанд үл унах бөлгөө. Хойдох төрөлд хүний биеийг олж хутагт Нүдээр үзэгчийн нүүрийг илт үзэх болюу. Хорин нэгэн удаа насад ариунаар уриваас сэтгэл шударга болюу. Сонссоныг барих болюу. Яруу эгшигт болюу. Ном бүхний утгад мэргэжих болюу. Нэгэн хоногт долоонтоо уриваас хилэнц бүхэн арилах болюу. Түйтгэр бүгд ариутах болюу. Төрөл алин ба алинд төрөвч бээр хутагт Нүдээр үзэгч лүгээ үл хагацах болюу. Өвчин адаар нэрвэгдсэн алимад хүмүүнд ертөнцийн шалтгааныг буцаагч гүрэм юу үйлдсэнээс ч зургаан үсгийн буянаар сайтар буцаах болой. Эм засал хийгээд арга чарга юу үйлдсэнээс ч зургаан үсэг өвчин адын ерөндөгт илүү болой. Зургаан үсгийн эрдмийг гурван цагийн бурхад бээр ч өгүүлж чадахгүй хэмжээнээс хэтэрсэн болой. Тэр юуны тулд хэмээвээс бодисадва хутагт Нүдээр үзэгч бээр зургаан зүйл амьтанд нигүүлсэхүйгээр үргэлж тасралгүй үзэхийн чухамхүү зүрхэн мөн тул хамаг амьтныг орчлонгоос гэтэлгэх болой.
Ядам бурхныг Их нигүүлсэгчид баригтун. Зүрхэн зургаан үсгийг уригтун. Муу заяанд явахын сэжиггүй болой. Замбутивийн тухайлсан бурхан мөн тул сүсэг бишрэлийн үүднээс залбирлыг тавигтун. Адистид шид ирэх буй за. “Ум ма ни бад мэ хум” бага гэж бүү бод, дамшиглахыг бүү үйлд.

Маань унших үеийн бодол.

Маанийг уншихдаа өөрийгөө их нигүүлсэгч Арьяабал бурхан бодитой боллоо хэмээн санаж өөрийн зүрхэн тааллаас гарсан Хум үсэг тарниар хүрээлүүлэн оршсоноос гэрэл цацарч бурхан, бодьсадва бүхэнд тусаж, Арьяабалын рашааны гэрлээр муу үйл, хилэнц түйтгэр хоцролгүй арилах боллоо хэмээн бодно.
Ум үсэгнээс гэрэл сацарч тэнгэр нарын омог хилэнц, үхэж егүүдэх зовлонг
Ма үсэгнээс гэрэл сацарч асур нарын атаархан тэмцэлдэх зовлонг
Ни үсэгнээс гэрэл сацарч хүмүүний хүсэл шунал, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг
Бад үсэгнээс гэрэл сацарч адгуусны хэлгий тэнэг, нэг нэгнээ барьж идэх зовлонг
Мэ үсэгнээс гэрэл сацарч бирдийн өлсөх ундаасах, харамлахийн зовлонг
Хум үсэгнээс гэрэл сацарч халуун хүйтэн тамын зовлон уур хилэнг тус тус арилган бурхны хутгийг олох боллоо. Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг бурхан бодитой, хорвоо ертөнц машид ариун боллоо гэж бодож “Ум ма ни бад мэ хум” хэмээн унш.
Саруул буян үүгээр тоолшгүй төрөлдөө ачаараа тэтгэсэн
Сайн муу үйлээр учирсан эх болсон амьтан бүхэн
Сааршгүй дээд нирвааны гишгүүрээр өгсөн
Сансрын зовлонгоос гэтлэн, нирвааныг түргэнээ олох болтугай.

Маань уншихын тус эрдэм.

Маань тарни нь бурхдын эрдмийг авианы хэлбэрээр илэрхийлдэг. Маань уншсанаар Ядам бурхад ойртон, тэднээс шид адис хүртэх мөн бидний дотоодод байгаа бүхий л эрдэм билгийн үрийг сэрээхэд тусалдаг гэж үздэг.

Багш дээдэст мөргөе

Маанийн тус эрдмийг “Бадам жодбанжи жүд”-ээс их нигүүлсэгч Арьяабал бурхан бээр ийн айлдав. Хэзээд надад сүслэн “Ум ма ни бад мэ хум” хэмээх язгуурын тарни үүнийг уншигч хувь ерөөлт эр, эм хүмүүн маанийг уншсан, биедээ сахиус болгон зүүсэн хэн бээр ч завсаргүй таван нүгэл болон ойрын таван нүгэл, их хилэнцийг үйлдсэн амьтан, там, бирд, адгуусны орон, чөлөөгүй найман оронд үл төрөх бөгөөд бие хэл сэтгэлийн зовлон үл эдлэнэ. Араатан болон чөтгөр, хүмүүн хийгээд хүмүүн бүхэн өвчин болон аюул бүгдээс гэтлэх болно. Их нигүүлсэгч Арьяабал бурхантай учран номын рашааныг хүртэн бурхны хутгийг олж гэгээрэлд хүрэх нь магадтай хэмээн зарлигласан болой.

Түүнчлэн:

Ум-аар тэнгэрийн адыг

Ма-аар мамын адыг

Ни-гээр хаан адыг

Бад-аар газрын эзний адыг

Мэ-гээр эрлэгийн адыг

Хум-аар ягчис болон гарагийн хорлолыг тус тус амирлуулна.

Түүнчлэн:

Ум-аар гарагийн хорлолыг

Ма-гаар мамын хорлолыг

Ни-гээр лусын хорлолыг

Бад-аар газрын эзний хорлолыг

Мэ-гээр эрлэгийн хорлолыг

Хум-аар ягчисын хорлолыг тус тус амирлуулж эрхэнд хураах болой.

Түүнчлэн:

Ум-аар хурсан өвчний адыг

Ма-гаар халуун өвчний адыг

Ни-гээр хий өвчний адыг

Бад-аар бадган өвчний адыг

Мэ-гээр хүйтэн өвчний адыг

Хум-аар шар өвчний адыг тус тус амирлуулна. Өвчин бүхэн маань уншсанаар арилах болой.

Түүнчлэн:

Ум-аар өвчний галбаас

Ма-гаар галын галбаас

Ни-гээр зудын галбаас

Бад-аар хорын галбаас

Мэ-гээр мэсийн галбаас

Хум-аар цаг бусын үхлийн галбаас тус тус гэтлэнэ.

Түүнчлэн:

Ум-аар жилийн тотгорыг

Ма-гаар сарын тотгорыг

Ни-гээр өдрийн тотгорыг

Бад-аар гарагийн тотгорыг

Мэ-гээр хорoмхон төдий тотгорыг

Хум-аар тотгорын язгуур бүхнийг буцаах болой.

Түүнчлэн:

Ум-аар насны шид бүтээлийг

Ма-гаар өвчин үгүйн шид бүтээлийг

Ни-гээр цог учралын шид бүтээлийг

Бад-аар хүч чадлын шид бүтээлийг

Мэ-гээр сүр жавхлангийн шид бүтээлийг

Хум-аар юу санасан хэрэг бүхэн бүтэхийн шид бүтээлийг олж үгүйрэл хоосролоос гэтлэн, идээ ундаа, эдлэх хэрэглэхээр үл тасрахын шид бүтээлийг олно. Энэ насандаа урт наслан хойд насандаа үргэлжид буян заяа өндөр төрлийг олох болой.

Түүнчлэн:

Ум-аар тэнгэрт төрөх

Ма-гаар асурт төрөх

Ни-гээр хүмүүнд төрөх

Бад-аар адгуусанд төрөх

Мэ-гээр бирдэд төрөх

Хум-аар тамын орноо төрөхийн үүдийг тус тус хаана.

Түүнчлэн:

Ум-аар биеийн түйтгэр

Ма-гаар газрын эзний түйтгэр

Ни-гээр сэтгэлийн түйтгэр

Бад-аар нисваанисийн түйтгэр

Мэ-гээр муу дадал, авьяасын түйтгэр

Хум-аар мэдэгдэхүүний түйтгэрийг тус тус арилгана.

Түүнчлэн:

Ум-аар үл мэдэх мунхагийг

Ма-гаар уур хилэнг

Ни-гээр омог дээрэнгүйг

Бад-аар хүсэл шуналыг

Мэ-гээр атаархлыг

Хум-аар нисваанис бүхнийг дарах болой.

Түүнчлэн:

Ум-аар лагшингийн тангараг доройтсон

Ма-гаар зарлигийн тангараг доройтсон

Ни-гээр тааллын тангараг доройтсон

Бад-аар язгуурын тангараг доройтсон

Мэ-гээр үе гишүүний тангараг доройтсон

Хум-аар доройтсон тангараг бүхний гэмийг арилгах болой.

– Ум үсэг ёзоорын нисваанис буюу мунхаг хийгээд тэнгэрийн ертөнцийн зовлонг арилгаж, дээд шид бүтээлийг олж өглөгийн барамидыг төгсгөхийн.
– Ма үсэг уурын нисваанис хийгээд асурын зовлонг арилгаж, нийтийн шид бүтээлийг олж шагшаабадын барамидыг төгсгөхийн.
– Ни үсэг хармын сэтгэл хийгээд хүний зовлонг арилгаж, өвчин ад амирлуулах шид бүтээлийг олж, хүлцэнгүйн барамидыг төгсгөхийн,
– Бад үсэг шунал тачаал хийгээд адгуусны зовлонг арилгаж, нас буян арвижуулах шид бүтээлийг олж, хичээнгуйн барамидыг төгсгөхийн,
– Мэ үсэг атаа хийгээд бирдийн зовлонг арилгаж, бусдыг эрхэндээ хураах шид бүтээлийг олж, самад дияаны барамидыг төгсгөхийн,
– Хум үсэг омог хийгээд тамын зовлонг арилгаж тотгор бүгдийг гэсгээх шид бүтээлийг олж, билгүүний барамидыг төгсгөхийн эрдмүүдтэй болой.
Эдгээр нь нийлээд Жанрайсэг бурхныг “Эрдэнэ хийгээд лянхуаг баригч та намайг хийгээд хамаг амьтанд асрал хайр, энэрэн нийгүүлсэхүй болон бодь үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх” хэмээн урин дуудаж байгаа үгс юм гэжээ.

Ум нь “а, у, м” гурван авианаас бүтэх ба Бурхан багшийн ариун лагшин, зарлиг, таалал хийгээд мөрөөр замнагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг бэлгэднэ. Энэ ариун бусыг бага багаар ариун болгох дэвшилд аваачих зам мөр нь дараагийн 4 авиа болно.

Ум – тарнийн тэргүүн

Мани – эрдэнэ гэсэн утгатай бөгөөд бусдын тусын тулд гэгээрэлд хүрэх арга болох энэрэн нигүүлсэхүй, асрал хайрыг бэлэгдэнэ. Гэгээрсэн сэтгэл нь ядуу хоосон, бэрхшээл зовлон, амьдралын хүрдэнгээс ангижруулдаг. Иймээс гэгээрэлд хүрэх сэтгэл нь хамаг амьтны хүслийг хангагч эрдэнэ юм.

Бадмэ – Лянхуа цэцэг

Хум – Очир сэтгэлийн үр гэсэн үсэгнүүд юм. Эдгээр нь нийлээд Жанрайсэг бурхныг “Эрдэнэ хийгээд лянхуаг баригч та намайг хийгээд хамаг амьтанд асрал хайр энэрэн нигүүлсэхүй болон Бодь үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх” хэмээн урин дуудаж байгаа үгс юм.

ཨོཾ་མ་ནི་པདྨེ་ཧཱུྂ། Ум ма ни бадмэ хум.

Маш гайхамшигт нигүүлсэхүйн сан.

Манлай дээд Хонсим бодьсадвад мөргөмүй.

Олон зуун тоот галав хүртэл

Онц нэрийн төдийхнийг ч сонсохуйяа бэрх

Охь дээд чадагчийн зургаан үсгийн язгуур тарни

Олонхи зүг бүгдэд үржин дэлгэрэх болтугай хэмээн

Маанийн язгуур их тарнийн утгыг

Оломгүй их далайгаас

Олсон үзсэн харсанас

Олноо туслахуй нэмэр хэмээн

Орон дэлхий нийт хийгээд ялангуяа энэ орон дор

Онц гадаад дайсан, тотгор өвчин зовлон ба

Огоот цаг бусын хур салхин зуд тэргүүтэн

Угаас амирлаад төгс жаргалан эдлэхийн ерөөл талбин, “Ум ма ни бад мэ хум”-н утгыг товч төдий эмхэлсүгэй.

“Ум” бээр нь “а, ү, м” хэмээсэн гурван үсгээс бүтэхүй болоод тэр мэт гурван үсэг нь нэг болох бээр лагшин, зарлиг, таалал дутуу үгүйн билэгдэл. Билэгдэл утга тэрийг санахуйн үүднээс “Ум” хэмээн нэгэн удаа өгүүлбээс буян хэмжээлшгүйг олохуй бээр эрдэнэ баригч тарни хэмээдэг. “Ум” нь дээд хийгээд эдийг өгөгч, цог хийгээд буян хишиг, сайн хувь нугууд лугаа төгөлдөр өлзий хутгийн утга төгс эрдэнэ баригч тарни болой.

Хум” бээр нь билгүүний 5 орон лугаа сэлтсийн билэгдэл. Билэглэл утга тэр ямагтыг утгыг санахуйн бээр нэгэн удаа өгүүлбээс ч зовлонгийн угийг таслахуй мөн. “Хум” нь зовлонгуудыг засах хийгээд даран үлддэг. Хортой тарнийг үгүй хийж сансрын цалмыг таслан үйлдэгч болой. Иймээс “Ум” нь лагшин, зарлиг, таалал бөгөөд энэ гурван шид бүтээл хайрлан ёсорхохыг “Хум”-р билэгджээ. Түүнчлэн “Мани” нь арга буюу их нигүүлсэхүйн утга бөгөөд “Бадмэ” нь хоосон чанарыг илтэд мэдэхүй билэг бөгөөд ийнхүү арга билгийн салшгүй нэгдэл нь “Мани бадмэ” гийн магад утга мөн болой. Арга билэг хослон оршихуй тэр ямагтыг хос мутрын байдлаар ургуулсан нь Жанрайсэг мөн бөлгөө.

Их бодь сэтгэлт Жанрайсигийн эрхэт бээр 8 хот мандлын үүднээс номлосон 6 үсгийн язгуурын тарни үүнээс:

ཨོཾ། Ум. Хэмээвээс төгс бэлгэ билэг төгссөний тул үүгээр дотрын ад 3 нисваанисыг магад амирлуулна.

མ། Ма. Хэмээвээс огторгүйн үсэг. Үүгээр тачаангуй хийгээд лусын хамаг адуудыг даран үйлдэнэ.

ནི། Ни. Хэмээвээс усны үсэг. Үүгээр уур хийгээд хамаг эр адуудыг дарна.

པད། Бад. Хэмээвээс газар шорооны үсэг. Үүгээр мунхаг хийгээд хамаг эм адуудыг дарна.

མེ། Мэ. Хэмээвээс галын үсэг. Үүгээр дотрын адууд болон хамаг муу авъяасыг дарна.

ཧཱུྂ། Хум. Хэмээвээс хийн үсэг. Үүгээр тотгорын 84,000 тоотон адуудыг даран үйлдмүй.

Үүнийг ямагт асрах нигүүлсэхүйн их бодь сэтгэлээр хичээн унштугай.

“Ум ма ни бад мэ хум” хэмээх тарни нь дуу эгшиг авианд нь хүч чадлыг нь шивнэсэн өндөр үелзэлтэй шидэт тарни юм. Энэхүү тарни хамаг бурхдын хайр энэрэл бүгдийг хураасан Жанрайсэг бурхны зүрхэн тарни боловч 1000 бурхад Жанрайсэг бурхны биед нэг, нэг гар нүд болон шингэсэн болохоор 1000 бурхан бүгдийн зүрхэн тарни бас мөн юм.

– Буян ихийг хураая гэвэл маанийг бүтээж бясалга.

– Нүгэл хилэнц үйлийн үрээ нимгэлье гэвэл “Ум ма ни бад мэ хум”-аар нимгэл.

– Айдас хүйдэс бүхнийг “Ум ма ни бад мэ хум”-аар хөө.

– Аврал итгэл, хайр энэрэл бүгдийг “Ум ма ни бад мэ хум”-аар л үйлд.

– Өвчин эмгэг, барцад саад бүгдийг “Ум ма ни бад мэ хум”-аар л зас.

– Уур омог, шунал төөрөгдөл бүгдийг “Ум ма ни бад мэ хум”-аар ял.

– Зовлонт олон амьтдыг “Ум ма ни бад мэ хум”-аар л авар.

– Зүйрлэшгүй дээд бурхны хутагт “Ум ма ни бад мэ хум”-аар хүр.

Маанийг чин сэтгэлээсээ сүслэн:

Нэгэн удаа эсвэл долоон удаа уншваас буман галбад хураасан нүгэл хилэнц түйтгэр арилах болой.

Зуу буюу мянган удаа уншваас Ганжуур судрыг уншсантай ижил буяныг хураана.

Түмэн удаа уншваас гурван муу заяанд төрөхийн үүдийг хаана.

Буман удаа уншваас зовлонг дахин эдлэхийн үүдийг хаана.

Нэгэн сая уншваас бодьсадын жич үл буцахын эрдмийг олно.

Нэгэн живаа уншваас номын лагшин, төгс эдлэх лагшин, хувилгаан лагшин, мөн чанар ямагтын лагшин, бурхны лагшинг илтэд олох тэргүүтэн бурхны таван лагшинг олно.

Нэгэн дүнчүүр уншваас их амгалант оронд бадамлянхуа цэцэгнээс хувилан төрж бурхны хутгийг олох болой. Эргэлзэж бүү үйлд, их нигүүлсэгч Арьяабал бурхны зарлиг болой.

Ум мани бад мэ хум… Буянтай болой.

Эцэг бурхан лянхуат Хэрүга

Эх бурхан Бадмагарванма

Хүү миний зүрхний лянхуанд

Хагацалгүй баясан цэнгэгтүн.

Аяа, энэ ба хойд, зуурдын төрөлд ч

Авралт танаас өөрийг үл эрэх ба

Ашид миний жаргал зовлон, сайн муу бүхнийг

Асар мэргэн нигүүслийн тааллаар татан зохио.

Ханьцашгүй багшийн өлмий бат, зохиол үйлс дэлгэрч

Хоёр шид бүтээлийн дээдийг цаг үүнд хайрлан

Эгшиг яруу энэхүү гүр дууллыг

Энэрэлт багш ба бурхныг баясгахын тулд өргөе.

Ум мани бад мэ хум… Ум нэрди бадма хум… Ум хри бадма нэрди шаарий хум тарнийн шим үүнийг маань уншсаны дараа уншваас уншсан маань гучин долоон дүнчүүр уншсантай ижил болж үржих нь эргэлзээгүй болой хэмээн “Нигүүлсэнгүй цагаан лянхуат” хэмээх сударт зарлигласан болой.

Ошогийн “Агнистын Гэгээ” цувралын “Арьяабалын адистид” номонд:

Маанийн буман судраас:

Арьяабалын зүрхэн тарни “Ум мани бад мэ хум”-ыг урин дуудах нь гурван цагийн хамаг бурхдын зүрхийг урин дуудсан хэрэг. Сүмбэр уулыг хумхийн тоосоор, сүн далайг үсний үзүүрт наалдах дуслаар нь тоолж хэмжиж болох ч Арьяабалын зүрхэн тарнийг ганц удаа урин бясалгасан буяныг хэмжиж чадахгүй.
Арьяабалыг урин бясалгасан хэн ч болов эгэл төрөлтөн биш, эрхэм дээд бодьсадва махасадва лугаа эн тэнцүү болно. Бусад судар тарни тутаргын хальс мэт бол энэ нь тутаргын шим мэт номын охь, тарнийн хаан болой. Их нигүүлсэгчийн адистидаар их гал мэт хамаг нүглийг шатааж, их усан мэт хамаг буртгийг угааж, их салхин мэт будан түйтгэр бүгдийг үлдэн хөөнө…
Их нигүүлсэгч бээр харанхуй мунхагт автагсдад гэрэлт зул, халуун наранд энэлэгсдийн хувьд сэрүүн сүүдэр, ангаж цангасан амьтанд рашаан булаг, айж эмээгсдийн хувьд авран ивээгч, өвдөж шаналагсдын хувьд эрдэмт оточ, үгээгүй ядуусын хувьд хүслийг хангагч чандмань, өмөг түшиггүй нэгний хувьд элбэрэлт эх, итгэлт амраг, орчлонд төөрсөн бүхнийг гэгээрэлд хөтлөгч багш билээ.
Арьяабалыг даган дурдсан төрөлтөн бүхэн аюул зовлонгоос хэлтэрч, амгалан хутгийг олно. Арьяабалд чин сүсгээр тахил өргөсөн хэн ч бай гадаад, дотоод гоо сайхан, цог заль төгөлдөр болно. Ганга мөрний хумхийн тоотон бурхдад долоон зүйлийн эрдэнэсээр цаггүй удаан тахил өргөвөөс үлэмж буян хураах буйза. Гэхдээ тэр нь Арьяабалын гэгээнд агшин зуур сүсэглэсэн буяны ганц хувьд ч хүрэхгүй. Их нигүүлсэгчийг зүрхэндээ санан биширсэн хором тоолонгоор галав эринд гайхамшигт эрдмийн санг эрхшээж, илт туулсан бурхан болно.
Арьяабалын хутаг цогт зохио!
ཨོཾ། Ум- аас гэрэл сацран
Тэнгэрийн ертөнцөд тусаад
Тэнгэр нарын үхэн егүүтэх
Зовлонг арилган
Арьяабалын хутаг цогт зохио!
མ། Ма- аас гэрэл сацран
Асурийн ертөнцөд тусаад
Асури нарын хэрэлдэн тэмцэх
Зовлонг арилган
Арьяабалын хутаг цогт зохио!
ནི། Ни- ээс гэрэл сацран
Хүний ертөнцөд тусаад
Хүн нүгүүдийн төрөх ба өтлөх
Өвдөх ба үхэх болох
Зовлонг арилган
Арьяабалын хутаг цогт зохио!
པད། Бад- аас гэрэл сацран
Адгуусны ертөнцөд тусаад
Адгуусан нугуудын тэнэг хэлгийт
Зовлонг арилган
Арьяабалын хутаг цогт зохио!
མེ། Мэ- ээс гэрэл сацран
Бирдийн ертөнцөд тусаад
Бирд нүгүүдийн өлсөх ба ундаасах
Зовлонг арилган
Арьяабалын хутаг цогт зохио!
ཧཱུྂ། Хум- аас гэрэл сацран
Тамын ертөнцөд тусаад
Там нугуудын халуун хүйтэн
Чанагдах түлэгдэх
Зовлонг арилган
Арьяабалын хутаг цогт зохио!
Гэрэл нааш хурж
Тарнийн увидаст шингэхээр
Сацрах хураах
Зохилдох болбой.
ཨོཾ་མ་ནི་པད་མེ་ཧཱུྂ།
Ум ма ни бад мэ хум.

Ум ма ни бад мэ хум – Tiếng Mông Cổ

Маанийн магтаал

Баасансүрэн лам – Маань хөгжөөлт. Эрдэнэ Зуу хийд. Гомбогүрийн ивээл хурал

Бурхан бүгдийн мөн чанар хэмээх маанийн залбирал оршвой

Бурхан бүгдийн мөн чанар

Буян номын үндэс

Бодь мөрийн хөтөч

Богд лам адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Амьтны хувь дор

Аль элдэв дүрээр

Аварч энэрэн тэтгэгч

Аръяабал адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Арван зүгийн бурхны

Асарлын мөн чанар

Аръяабал итгэлт та

Аварч адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Амьтан бүхний итгэл

Амидаваагийн хөвгүүн

Ахуй үес бүхэн дор

Адислан соёрх: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Агнистын орон дор

Аль хамаг бүхнийг

Асрахын гох бээр

Аварч татагтун: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Аугаа дээд Аръяабалд

Алга хавсран залбиръя

Амьтан бүхнийг өршөөж

Аварч ивээн соёрх: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Ариун дагшин оронд

Авид ба Аюуш Адистэдийг буулган

Амь насныг уртатга: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Арван зүгийн орны

Аль хамаг бурхад

Амьтан бүхнийг болгоож

Адистэд юугаан хайрла Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Муу мунхаг атгагыг

Магад сайтар гийгүүлэн

Эш онол өгөгч Манзушир адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Олон аугаа хүчээр

Омогтныг дарагч

Оройн дээд чимэгт

Очирваань адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Гадаадын хорлогч

Хар зүгийн тотгорыг

Хариулан буцаан дарагч

Хаянхярваа адисла: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Махгал номын хаан

Манцор Охин тэнгэр

Манийг өдөр шөнөд

Магад сахин соёрх: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Амьтныг тэтгэгч

Аугаа бодь сэтгэлийг

Аль бид бүхэнд

Амар хялбар төрүүл: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Тоолшгүй төрөлд

Төөрөгсөн биднийг

Торол үгүй авран

Түргэн сайтар гэтэлгэ: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Энэ буяны хүчээр

Эрхэм Аръяабалыгаа

Эгнэгт шүтэн тахиж

Энх жаргах болтугай: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Маанийн ач тус бээр

Муу нүгэлийг арилган

Машид сайн оронд

Магад хүрэх болтугай: Ум ма ни бад мэ хум (4 удаа)

Бурхад бодьсадын маань

Эхийн ачийг хариулахуй маань

Эцэг эхийн ачийг хариулах маань
Нэгэн зуугийн бурхантай
Нэгэн ботийн номуудтай
Нэгэн мянган хуврагатай
Шагшавадын орондоо
Зулаа хүжээ өргөсөн
Эцэг эхийн ачийгээ
Хариулж өгсөн номын чанар
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
( 1-10 хүртэл уншина. )

Ум мани бадмэ хум

Watch on Facebook товчин дээр дарж үзээрэй.

Найман Манал бурхны маань

Арьяабалын маанийн залбирал

Бодь мөрийн маань

Д. Сарангуа – Авралын маань (Д. Данзанравжаагийн үг, ая)

Дүнчүүр маань

Маань хөгжөөл

Монголчууд эрт үес маанийг олон тоогоор уншиж ирсэн уламжлалтай. Маанийг олон тоогоор уншихдаа Багш, Бурхан шүтээний өмнө бум, сая, живаа, дүнчүүр тоонд хүргэж ам авдаг. Дүнчүүр тоо гэдэг нь зуун саяыг хэлнэ.

Дүнчүүр маань.

Нэгэн зуун бодисадва
Нэгэн зуун бурхан ба
Нэгэн зуун нэгэн мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум

Хоёр мянган бодисадва
Нэгэн зуун бурхан ба
Хоёр зуун хоёр мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Гурван зуун бодисадва
Гурван зуун бурхан ба
Гурван зуун гурван мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Дөрвөн зуун бодисадва
Дөрвөн зуун бурхан ба
Дөрвөн зуун дөрвөн мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Таван зуун бодисадва
Таван зуун бурхан ба
Таван зуун таван мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Зургаан зуун бодисадва
Зургаан зуун бурхан ба
Зургаан зуун зургаан мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Долоон зуун бодисадва
Долоон зуун бурхан ба
Долоон зуун долоон мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Найман зуун бодисадва
Найман зуун бурхан ба
Найман зуун найман мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Есөн зуун бодисадва
Есөн зуун бурхан ба
Есөн зуун есөн мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Арван зуун бодисадва
Арван зуун бурхан ба
Арван зуун арван мянган арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум

Нэгэн мянган бодисадва
Нэгэн мянган бурхан ба
Нэгэн мянган нэгэн түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Хоёр мянган бодисадва
Нэгэн зуун бурхан ба
Хоёр зуун хоёр түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Гурван мянган бодисадва
Гурван мянган бурхан ба
Гурван мянган гурван түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Дөрвөн мянган бодисадва
Дөрвөн мянган бурхан ба
Дөрвөн мянган дөрвөн түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Таван мянган бодисадва
Таван мянган бурхан ба
Таван мянган таван түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Зургаан мянган бодисадва
Зургаан мянган бурхан ба
Зургаан мянган зургаан түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Долоон мянган бодисадва
Долоон мянган бурхан ба
Долоон мянган долоон түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Найман мянган бодисадва
Найман мянган бурхан ба
Найман мянган найман түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Есөн мянган бодисадва
Есөн мянган бурхан ба
Есөн мянган есөн түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Арван мянган бодисадва
Арван мянган бурхан ба
Арван мянган арван түмэн арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум

Нэгэн түмэн бодисадва
Нэгэн түмэн бурхан ба
Нэгэн түмэн нэгэн буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Хоёр түмэн бодисадва
Нэгэн түмэн бурхан ба
Хоёр түмэн хоёр буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Гурван түмэн бодисадва
Гурван түмэн бурхан ба
Гурван түмэн гурван буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Дөрвөн түмэн бодисадва
Дөрвөн түмэн бурхан ба
Дөрвөн түмэн дөрвөн буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Таван түмэн бодисадва
Таван түмэн бурхан ба
Таван түмэн таван буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Зургаан түмэн бодисадва
Зургаан түмэн бурхан ба
Зургаан түмэн зургаан буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Долоон түмэн бодисадва
Долоон түмэн бурхан ба
Долоон түмэн долоон буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Найман түмэн бодисадва
Найман түмэн бурхан ба
Найман түмэн найман буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Есөн түмэн бодисадва
Есөн түмэн бурхан ба
Есөнтүмэн есөн буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Арван түмэн бодисадва
Арван түмэн бурхан ба
Арван түмэн арван буман арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум

Нэгэн буман бодисадва
Нэгэн буман бурхан ба
Нэгэн буман нэгэн сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Хоёр буман бодисадва
Нэгэн буман бурхан ба
Хоёр буман хоёр сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Гурван буман бодисадва
Гурван буман бурхан ба
Гурван буман гурван сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Дөрвөн буман бодисадва
Дөрвөн буман бурхан ба
Дөрвөн буман дөрвөн сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Таван буман бодисадва
Таван буман бурхан ба
Таван буман таван сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Зургаан түмэн бодисадва
Зургаан буман бурхан ба
Зургаан буман зургаан сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Долоон буман бодисадва
Долоон буман бурхан ба
Долоон буман долоон сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Найман буман бодисадва
Найман буман бурхан ба
Найман буман найман сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Есөн буман бодисадва
Есөн буман бурхан ба
Есөн буман есөн сая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Арван буман бодисадва
Арван буман бурхан ба
Арван буман арвансая арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум

Нэгэн сая бодисадва
Нэгэн сая бурхан ба
Нэгэн сая нэгэн живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Хоёр сая бодисадва
Хоёр сая бурхан ба
Хоёр сая хоёр живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Гурвансая бодисадва
Гурвансая бурхан ба
Гурван сая гурван живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Дөрвөн сая бодисадва
Дөрвөн сая бурхан ба
Дөрвөн сая дөрвөн живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Таван сая бодисадва
Таван сая бурхан ба
Таван сая таван живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Зургаан сая бодисадва
Зургаан сая бурхан ба
Зургаан сая зургаан живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Долоон сая бодисадва
Долоон сая бурхан ба
Долоон сая долоон живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Найман сая бодисадва
Найман сая бурхан ба
Найман сая найман живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Есөн сая бодисадва
Есөн сая бурхан ба
Есөнсая есөн живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Арван сая бодисадва
Арван сая бурхан ба
Арван сая арван живаа арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум

Нэгэн живаа бодисадва
Нэгэн живаа бурхан ба
Нэгэн живаа нэгэн дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Хоёр живаа бодисадва
Хоёр живаа бурхан ба
Хоёр живаа хоёр дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Гурван живаа бодисадва
Гурван живаа бурхан ба
Гурван живаа гурван дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Дөрвөн живаа бодисадва
Дөрвөн живаа бурхан ба
Дөрвөн живаа дөрвөн дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Таван живаа бодисадва
Таван живаа бурхан ба
Таван живаа таван дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Зургаан живаа бодисадва
Зургаан живаа бурхан ба
Зургаан живаа зургаан дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Долоон живаа бодисадва
Долоон живаа бурхан ба
Долоон живаа долоон дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Найман живаа бодисадва
Найман живаа бурхан ба
Найман живаа найман дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Есөн живаа бодисадва
Есөн живаа бурхан ба
Есөн живаа есөн дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Арван живаа бодисадва
Арван живаа бурхан ба
Арван живаа арван дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум

Нэгэн дүнчүүр бодисадва
Нэгэн дүнчүүр бурхан ба
Нэгэн дүнчүүр нэгэн дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Хоёр дүнчүүр бодисадва
Хоёр дүнчүүр бурхан ба
Хоёр дүнчүүр хоёр дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Гурван дүнчүүр бодисадва
Гурван дүнчүүр бурхан ба
Гурван дүнчүүр гурван дүнчүүр дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Дөрвөн дүнчүүр бодисадва
Дөрвөн дүнчүүр бурхан ба
Дөрвөн дүнчүүр дөрвөн дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Таван дүнчүүр бодисадва
Таван дүнчүүрбурхан ба
Таван дүнчүүр таван дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Зургаан дүнчүүр бодисадва
Зургаан дүнчүүр бурхан ба
Зургаан дүнчүүр зургаан дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Долоон дүнчүүр бодисадва
Долоон дүнчүүрбурхан ба
Долоон дүнчүүр долоон дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Найман дүнчүүр бодисадва
Найман дүнчүүр бурхан ба
Найман дүнчүүр найман дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Есөн дүнчүүр бодисадва
Есөн дүнчүүр бурхан ба
Есөн дүнчүүр есөн дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум
Арван дүнчүүр бодисадва
Арван дүнчүүр бурхан ба
Арван дүнчүүр арван дүнчүүр арьяабал
Ума хэри бадма нүрдүү шаарий хум
Ум мани бадмэ хум

Жэвзүндарнатын маань /Зуурдын маань Bardo mantra/.

Дуучин Г. Ариунбилэг, Б. Дуламсүрэн

Жанрайсэг

Арьяабалын тогтоол дэлгэр тарни

Үндсэн бясалгалд маань бүтээх

Дилов хутагт Башлуугийн Жамсранжав