Арьяабалын маань

Арьяабалын маань

Ум аа хум.
Ум оройн чимэг лам юугаан шүтэж.
Алтан өнгөт хувцас юугаан өргөж.
Янсангаас ялгал үгүй шүтэж
Очирдарь ламтанд мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум.
Тэгүүнчилэн ирэгсдийн биетэй
Төгс ном алдаршсан зарлигтай
Тугуулагсан Шагжийн мүүни чамдаа
Тодотгосон сайн сүжгээр мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Хувь төгс тустай тэнгэрийн орондоо
Арилсан Сугавадын орондоо
Цэцэгнээс мэндлүүлэн хувилгасан
Шидэд Майдар бурхандаа мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Баруун мутартаа би үгүйн илд далайсан
Зүүн мутартаа удвал цэцэг барьсан
Бармид тэгтэр юугаан нээсэн
Таван бат Манзуширтаа мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Бадмаарагийн гүн улаан өнгөтэй
Мутартаа эрдэнийн хумх барьсан
Үхэш үгүй насан шид өгөгч
Насан төгссөн Аюушдаа мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Цогц гэгээн тэгш мянган мутартай
Тэргүүндээ Авид бурхан титэмтэй
Амьтнаа асралангүй тугдамтай
Арван нэгэн нигууртад мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Өмнө зүгийн Бодалангийн орондоо
Эрдэнэсийн цагаан агуй дотроос
Элдвээр бүжиглэн суугч
Хорин нэгэн дара эх танд мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Баруун мутартаа алтан Очир далайсан
Зүүн мутартаа эрхи дамраа барьсан
Өлмий юугаа жийж хумисан
Агуу хүчит Очирдарьдаа мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арван зургаан өлмий юугаан гишгэсэн
Гучин дөрвөн мутар юугаан далайсан
Аюулган айлгах мэт очир нэрээ хэмээсэн
Адистидэт Ямандагт мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Баруун мутартаа эрхи, дамрыг барьсан
Зүүн мутартаа сэрээ, гавал барьсан
Амьтны түүтгэр нүглийг арилгагч
Зургаан мутарт Махагалдаа мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арван найман тамын орныг эзлэгсэн
Ая ихтэй гэгээн толийг барьсан
Амьтны буян хилэнцийг ялгагч
Аягуух мэт номун хаанд мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Хул халзан луус юугаан хөлгөлсөн
Хорт могойгоор хазаар хударгаан чимсэн
Хоромхон зуур гурван ертөнцийг эргэгч
Төгс Цогт охин тэнгэрт мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Баруун мутартаа илд, дигүг барьсан
Зүүн мутартаа жад, гавал барьсан
Өлмий дороо догшин шулмас юугааг дарагч
Дөрвөн нигуурт Махагалдаа мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Инээж мишээсэн дүртэй
Эгшиглэсэн Очир номун зарлигтай
Үүрдийн дээд хишгийг өгөгч
Эдийн хаан Бисман тэнгэртээ мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Баруун мутартаа улаан илдийг далайсан
Зүүн мутартаа шулмасыг зүрхийг атгасан
Өлмий дороо догшин шулмыг дарсан
Аюух мэт Бэгз тандаа мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Гурван биеэ тугуулагсан Авид
Гурван хорыг даруй түргэн арилгагч
Гурван нигуурт Хаянхирваад мөргөмүү
/Нэг шад орхисон бололтой бичээгүй байна/
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Гэм бүхий түүтгэр нүгүүдийг арилгагч
Хилэнцэт хүмүүнээр хөлөг болгон чимэглэн
Амнаас улаан хөөс буригуулсан
Аягуух мэт Бэхар хаанд мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Баруун мутартаа дайсны сүх далайсан
Зүүн мутартаа барс хөөрөг барьсан
Амьтнаа түйтгэр нүгүүдийг арилгагч
Базарсад Дорлиг хаанд мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Есөн шаргал морь юугаан хөлөглөж
Ухааны сайт нохой юугаан дагуулсан
Есөн их хар шувууг нисгэсэн
Есөн их Сүлд тэнгэрт мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Цаг цагт үүл юугаан хураасан
Цахилгаант сум юугаан буулгасан
Цагийн хурыг алдал үгүй оруулагч
Эцэг хаан Хурмаст тэнгэртээ мөргөмүү
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Оройн чимэг лам юугаан шүтэж
Алтан хумхат рашаан юугаан хүртэж
Аръяа Банчин богдынхоо өмнө
Амьтан бүгд бурхан болох болтугай
Арьяабал ум ма ни бад мэ хум
Арьяабал ум ма ни бад мэ хум
Ум аа хум.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s