Жанрайсэг Манзушир болон Очирваанийн хамт

Арьяабалын тогтоол дэлгэр тарни

Арван нэгэн нигуурт Арьяабалын тогтоол дэлгэр тарнийг урин уншваас язгуурын дөрвөн унал, арван хар, таван завсаргүй нүглүүд арилах хийгээд бие, хэл, сэтгэлийн гэмт явдал бүхнээс огоот тонилох болъюу.

Нэгэн мянга өгүүлвээс Цогт Очирваанийг үзэх, нэгэн түм өгүүлвээс Ихэд нигүүлсэгч Арьяабалыг үзэх, нэгэн бум өгүүлвээс Авид бурхныг үзэх болъюу.

Жанрайсэг бурхны зуун үсэгт тарни.

“Намо радна драя яа намо аряа зана сагара верозана вуха раза яа датагадаяа арахаде самяагсам буддаяа намо сарва датагатебяа архадебяа самяагсам буддебяа намо аряа авалогитешвараяа бодисатваяа махасатваяа махагаруникаяа дадяата ум дара дара дири дири дүрү дүрү ити вате зале зале бразале бразале гүсүме гүсүме варе или мили чити зулам абанае суха”

Энэ тарнийг орчуулан буулгавал:

“Чухаг дээд гуравт мөргөмүй. Хутагт Арьяабалын чанад хязгаараа хүрсэн их билгүүний далай, Вайрочана бурхны гайхамшигт дүрүүдийн хаан, Түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэхээр төгс туулсан бурхан дор мөргөмүй. Хамаг Түүнчлэн ажирсан, дайснаа дарсан, үнэн төгс туулсан бурхад дор мөргөмүй. Хутагт Авалокитешвара, бодисадуа, махасадуа Их нигүүлсэнгүйн таалал дор мөргөмүй.
Тийн бөгөөс: УМ (Та минь) барин соёрх, барин соёрх, барь, барь, барь, барьж соёрх оо! (Би бээр) ид хүчийг хүсэмжлэн айлтгамуй, түргэн, түргэн болгоо! Лавтайяа түргэн, лавтайяа түргэн болгоо!
(Та бээр) цэцэг барьж болгоо, тахилын цэцгийг барьж болгоо. Арга хийгээд билэг, оройн дээд багш минь ээ, сэтгэл шатан хуйхлагдмуй, үүнийг арилгаж болгоо. Номхотгон дагуулж соёрх оо!” хэмээсэн агуулгатай байна.