11 тэргүүнтэй Арьяабал буюу Жанрайсэг

Хамба хутагт Жамбалдоржийн зохиосон Ламхайн маань оршвой

Мааниас илүү ном байдаггүй гэдэг. Бурхны айлдсан найман түм дөрвөн мянган номын гүн утга маанийн үсгэнд бүрэн багтсан хэмээдэг.
Бурхан багш бээр: “Би гадаад далайн усны тоосонцрыг нэг бүрчлэн тоолоод цаад талд нь гарч чадна. Гэвч хэн нэгэн хүний бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлээр уншсан ганц маанийн үрээр гарсан буяныг би тоолж чадахгүй” хэмээн айлджээ.
Бурхан багш бээр: “Би Сүмбэр уулыг тоос нэг бүрчлэн тоолоод хичнээн тоосонцортой вэ ? гэдгийг мэдэж чадах боловч асрангуй, нигүүсэнгүй сэтгэлээр маани уншсан бодгалийн хураасан буяныг би тоолж барахгүй” хэмээн айлджээ.
Бурхан багш бээр: “Маанийг өдөр бүр алгасахгүй уншина тэр хүн үхэн үхтлээ зовлон амсахгүйг би амлаж чадна” хэмээжээ.

Зопа ринбүүчийн “Маань тарни бүтээх ёсон” айлдвараас.

Хамба хутагт Жамбалдорж бээр: “Энэ хэдэн шавь нар минь буян хишгээ их арвижуулах ёстой юм. Мөн хойч үеийн залууст гэгээрэл, ухаарал л их хэрэгтэй цаг ирэх болно доо” хэмээн айлдаад Ламхайн маанийг бүтээж, ая дангий нь өөрийн хуурчаараа хуурдуулж нийтийн хүртээл болгосон байна.
Ламхайн маань оршвой.
Нигүүсэнгүй ихтэй Жанрайсэг
Хувилгаан биеэр бүжиглэсэн
Очирдара ламдаа
Залбиран талбиж мөргөмүй.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Хүмүүний биеийг оловчиг
Цахилгаан мэтээр өнгөрдөг
Орчлонгийн буданд тэнэхүйд
Очирдара минь татаарай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Тэвхэрлэн хайрласан эдлэлийг
Бүгдийн өмнө орхиод
Эрлэгийн газар тэнэхэд
Эрдэмт лам минь угтаарай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Үнэн хайртай биеийгээ
Үхээрийн дунд орхиод
Зуурдын хавцалд тэнэхэд
Чадраабал минь тэтгээрэй.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Очир тамд унаад
Онцгой зовлонг эдлээд
Орилон бархиран дуудахад
Очирдара минь татаарай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Нөхцөл юугаан боловчиг
Тангараг санаваараа сахиарай
Үйлдвэр юугаа үйлдэвчиг
Үйлийн үрээр гэрчлээрэй.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Үйлийн үрийг магадлан
Олж, буянаа үйлдээрэй
Нүгэл буяныг ялгаж
Дамдин Чойжил тэтгээрэй.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Өөрийн сэтгэлийг номхотгоход
Ламын увидас ноён биз
Бие, хэлээ номхотгоход
Бурхны зарлиг ноён биз.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Номхроогүй унааг унаваас
Амь биеийг зовоодог
Мунхаг сэтгэлийг буйлуулваас
Энэ хойтохыг зовоодог.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ноён ноён гэдэг чинь
Нэгэн насны ноён буй за
Номын ноён гэдэг чинь
Олон төрлийн ноён буй за.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Баян баян гэдэг чинь
Насаа гүйцэхээр үгүй дээ
Барин тачаахыг тэвчвээс
Баяны дээд тэр л дээ.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Айраг гэвч согтоодог
Амраг гэвч зовоодог
Мэргэн гэвч гэнддэг
Мэдсэн чинээгээ хянаарай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Олз гэвч осолтой
Хүндлэл гэвч хуурмагтай
Онол гэвч эндүүрэлтэй
Оносон чинээгээ хянаарай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Зун цагийн цэцэг
Ялгуун сайхнаар ганхавчиг
Намрын хонгор салхинд
Шарлан гандаж тархдаг.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Идэр залуу насандаа
Элдэв сайхныг эдлэвч
Эрлэгийн өршөөл ирэхэд
Энэ гэвч танигдахгүй ээ.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Торго гэвч урагддаг
Мөнгө гэвч элэгддэг
Амраг гэвч хагацдаг
Алс хэтээ бодоорой.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Садан, тушаал гэдэг
Шулмын хавх мөн л дөө
Эцэг эхийн орон чинь
Гандангийн хүрээ мөн л дөө.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Тонилоход бэрх гяндангаас
Үтэр түргэн зугтаарай
Энэ бүгдийг анхаарваас
Номын хувь ирнэ шүү.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Магад гарахын санаагаар
Шагшаабадийг сахиад
Бурхны цаазаар явахад
Жалцан Намсрай тэтгээрэй.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Амьтан бүгдийн зовлонг
Хоцроол үгүй арилгаад
Өөрийн дээд ахуйд
Махaгал минь татаарай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Энэ мэтийн буяныг
Арван газар зорчоож
Алгасал үгүй болгоож
Балданлхам минь нөхөрлөөрэй.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Үхэх төрөхийн зуурдын
Гурван биед урвааж
Очирдара минь болгоож
Ямандаг минь айлдаарай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ачтай зургаан үсгийгээ
Хөгжөөл болгон уншаарай
Ачтай ламын зарлигаараа
Амьтан бүгдэд туслах болтугай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Гарьдын зулзага өндгөндөө
Идэр хүч төгсдөг
Өндгөө дэлбэрэхийн цагт
Огторгуй дээгүүр нисдэг.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Гурван биеийн эрдэм
Сэтгэл дээр төгсдөг
Илбийн биеийг орхивоос
Бусдын тусаар төгсдөг.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Амьтан бүгдийн тусад
Хөгжөөл болгон залбирч
Газар мөрнийг зорчиж
Бурхан болох болтугай.
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Маань бүгдийг хоцроолгүй, алгасалгүй уншиж байваас эдгээр муу муухай өвчин зовлон, барцад саад бүхэн амирлах нь дамжиггүй билээ.
Эх сурвалж: Хамба Номунхан Жамбалдорж. Улаанбаатар 2006.