Хану хаша барахэ суухаа
<<Энэ бол бие, хэл, сэтгэлийн гэмийг нимгэлэх, арилгах нөлөөтэй тарни юм гэдэг. “Гол мөрнөөр цэнгэгч хэмээх судраас авав. Харах төдийд гурван дүнчүүр үеийн нүгэл арилна” гэж арван зургаан үсэг бүхий арван хоёр үет тарний өлмийд талбисныг бодоход гурван дүнчүүр үеийнх биш юм гэхэд ямар ч атугай сэтгэлээс үүдэлтэй гэмийг их бага ч гэсэн долгионыхоо үелзлээр засдаг байх аа.
Хуучин нийгмийн үед Гандантэгчинлэнгийн хашааны зүүн-хойд буланд энэ хардаг тарни байсныг санах хүн бий дээ. Одоо хүний нүгэл арвижсан үед бүр үзэгдэхээ больсон байна билээ. Хаана авааччихсан юм бол. Арай ч үгүй хийчихээгүй баймаар юм. Үүнийг над шинэ зууны эхээр Дашчойлин хийдэд нэг хэсэг ажиллаж агсан Хэнтий аймгийн уугуул Лха.Дамбийням гэгч оройгүй их эрдэмт хүмүүн учрыг нь таниулаад, хайрлаж байсан удаатай.>> гэж энэ тарнийг түгээсэн хүмүүн дурсан өгүүлсэн байдаг.
Хану ваша варахэ суухаа
