Нархажид - бурхдын хамт

Тарни, хураангуй уншлагууд

Лама ла жавсү чи о
Санжай ла жавсү чи о
Чой ла жавсү чи о
Гэндэн ла жавсү чи о

Багш дор итгэмүй
Бурхан дор итгэмүй
Ном дор итгэмүй
Бурсан хувраг дор итгэмүй

Итгэл одуулах. Бурхны шашинтан хүний өглөө болгон заавал уншиж байх ёстой мөргөлийн уншлага.

Санжай чой дан цогжи чог нам ла
Жанчүв бардү дагни жавсү чи
Даг ги жин сог жива дэдаг гий
До ла панчир санжай дүвбар шог

Бурхан, ном хийгээд чуулганы дээд нүгүүд дор
Бодийн хутгийг олохуй хүртэл итгэмүй, би
Миний өглөг тэргүүтэн үйлдсэн чуулгадаар
Амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай

хэмээх урилгыг уншиж, бодь сэтгэл үүсгэн дараа нь бурхны элдэв ном гүрэм, тарнийг уншваас хийсэн буяны хүч, адис жанлав их байдаг болой.

Ум Аа Гүрү Базардара Сумадигири Сидди Хум Хум.

Шарын шашны эзэн Богд Зонхова ламын зүрхэн тарни.

Мигмэд зэви дэрчэн Жанрайсиг
Димэд чэнбо ванбу Жамби ян
Дүдбүн малуй жомзад Санви даг
Ганжан хайвий зүгжан Зонхова
Лувсандагбий шавла солвандэв

Мэгзэм. Богд Зонхова ламд өргөж буй залбирал бөгөөд чин сүсгээр уншиж бясалгавал үүгээр засагдахгүй элдэв харшлал нэгээхэн ч үгүй болой.

Ум Мүни Мүни Маха Мүни Шагжамүниеэ Суу Хаа

Бурхан багшийн зүрхэн тарни.

Дадъяата Дата Гадо Вагавана Нагаранза Шура Адистана Адистидэ Суу Хаа

Лусын хааны урилга хэмээх нь лус савдгийн хорлолоос хамгаална.

Ум Ма Ни Бад Мэ Хум.

Жанрайсэгийн зүрхэн тарни. Маани уншсаны ач тусыг үгээр илэрхийлэхийн арга үгүй. Маанийг олон тоогоор уриваас энэ болон хойт насандаа та сэтгэл санаа амар тайван, хүн амьтны элдэв хорлол хөнөөлөөс ангид амар тайван жаргах болно.

Ум Базарвани Хум Пад.

Очирвааний зүрхэн тарни. Гэнэтийн гай барцад тэнгэрийн дуу цахилгаан, үер ус, галын аюулаас хамгаална.

Ум Дарэ Дүддарэ Дүрэ Суу Хаа.

Ногоон дарь эхийн зүрхэн тарни. (Тара Эх). Ажил үйлс түргэн бүтээх, өвчин зовлонгоос ангид байх, түргэн эдгэрэхэд нэн сайн.

Ум Авара ни заван дэси суухай.

Цэндийн зүрхэн тарни. Оюун ухаан сэргээх, од хийморийг бадраахад уншина.

Ум Марзэ Мам Суу Хаа.

Осоржамаа. Эд малын гарзгүй энх тунх, амар амгаланд уншина.

Яа Виви Вуди Вудда Гамарагима Сама Вади Сарва Висиди Гүрүнирэ Гару.

Эд баялгийн охин тэнгэр Норжинлхамын зүрхэн тарни. Та эд баялгийг хүсвээс тарни үүнийг уншаарай.

Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү Нагмо Машани Завала Лхамо Яа Дүр Дий Ягрүма За За.

Үр хүүхэд хайрлагч Бүжинлхамын зүрхэн тарни. Үр хүүхэд хүсэх, хүүхэд эрүүл саруул өсөн бойжиход энэ залбиралыг уншваас нэн сайн.

Ум раднаа намаа суха, ум садуу бадна сүдүна, давата базар базар маха базар, сарваа ваяада хана базана суха.

Бүжинлхам бурхны зүрхэн тарни. Үр хүүхдээ эрүүл энх өсгөх, хүүхэдтэй болох хүслийг хайрлана.

Ум Агани Нигани Ажили Мандили Мэеэ Суухаа.

Жил, өдөр, цаг, сарын муу нөлөөллөөс бүрэн хамгаалах тул та аян замд гарахдаа заавал уншиж байгаарай.

Ум Базар Махагала Чим Чидраа Бигана Бинаяага Хум Хум Пад Пад Суу Хаа.

Гомбо бурхны зүрхэн тарни. Энэхүү залбирлын хүчээр өвчин, үгээгүй ядуу, хэрүүл тэмцэл амирлаад ном буян өлзий хутаг дэлгэрэх болно.

Ум Банза Диваа Саваари Баари Хум Пад.

Эр хүний хийморь сүлдийг тэтгэгч, хамт төрсөн заяаны тэнгэр Говийн Лха-гийн зүрхэн тарни. Энэхүү тарнийг уншваас хамт төрсөн заяаны таван тэнгэр тантай хамт байж элдэв муу нөлөөллөөс ангид байлгах нь гарцаагүй.

Дадаята Ум Гадэ Гадэ Бара Гадэ Бара Сам Гадэ Боди Суу Хаа.

Ширнэн судрын тарни. Энэ тарнийг уриваас элдэв гай барцад арилж, санасан хэрэг сэтгэлчилэн бүтмой.

Ум Аравазани Ди.

Манзушир бурхны зүрхэн тарни. Хаана оршсон тэр газар оронд өвчин зовлон, хэрүүл тэмцэл амирлаж, оюун ухаан саруулшин, ном буян дэлгэрнэ.

Ум Бадма Гордо Аръяа Замбала Хридаяа Хум Пад.

Эдийн сахиус Замбалын зүрхэн тарни. Эл тарнийг олонтоо уриваас эд агуурс хурын үүл мэт хурмуй.

Дүйва санва лайжүнба
Дэвшин шэгва гүнжисан
Доржэ нинво дүйва и
Дэнид жомдан шавдү сол
Доржэ сүмбо хадаба
Жанчүв дин и товвар жүр
Жанчив сэмба жал жамцо
Доржэ сэмба цэдэтов
Ойвуу мэдбай гомбо мэд
Гомбор жава гомбо мин
Дэдэр ойвуу оймэд бай
Гомба мигсүү мэдбаа о

Сандуйн жүд судрын хураангуй. Сандуйн жүд судрын хураангуй нь олон янзаар бичигдсэн байдгаас хамгийн түгээмлийг нь энд бичлээ. Энэхүү аг тарнийн үндсэн судрыг уншсанаар хэмжээлшгүй их буян хураахын зэрэгцээ аливаа гэнэтийн аваар осол, золгүй явдлаас хамгаалах цор ганц хана байх болно. Дашрамд дурдахад Сандуйн жүд хэмээх номыг анх гарахад ертөнц хоёр нартай боллоо хэмээн мэргэдийн магнай тэнийж байсан гэлцдэг. Тэгэхлээр энэ судар ч бас таныг наран мэт ивээж байх нь дамжиггүй. Монгол түмний дунд Шашингүй газар хүн болж төрсөнөөс Сандуйн жүдтэй айлын нохой нь болж төрсөн нь дээр гэж яригддаг. Уг судрыг 84000 судрын хураангуй гэгддэг билээ. Эртний том хутагт хувилгаад гурван судрыг биедээ заавал авч явдаг байсан нь: До Дүд, Дорж Зодва мөн дараагийнх нь Сандуйн Жүд билээ. До Дүд-н хураангуйг Ширнэн Судар юм.

Нам Шазанада Базар Гордаяа Хүлү Хүлү Диста Диста Банда Банда Хана Хана Амрида Хум Пад.

Доржнамжим бурхны зүрхэн тарни. Энэ тарнийг урин уншвал үйлдсэн нүгэл хилэнц амирлаж энэ болон хойт насанд амгалан жаргах болно.

Ума Хум Хо Хагмчү Мала Вара Яам Хум Пад.

Дүйнхор бурхны зүрхэн тарни. Дүйнхор бурхны зүрхэн тарнийг урин амны уншлагад авбаас одот ертөнцөөс үзүүлэх сөрөг нөлөөллөөс бүрэн хамгаалж Шамбалын ариун оронд саадгүй төрөх болно.

Ум Мохи Мохи Маха Мохи Суу Хаа. Мүни мүни ма ра суухай.

Майдар бурхны зүрхэн тарни. Хэмээхийг уриваас ирээдүйд залрах аврагч Майдар бурхантай түргэн учирч таван цөвүүн цагийн зовлонгоос ангид байх болно.

Ум Бэханзэ Бэханзэ Раза Маха Бэханзэ раза Самуд Гадэ Суухаа.

Манал бурхны зүрхэн тарни. Дээрх тарнийг уншиж байвал өвчин зовлонгоос ангид байж урт наслаж удаан жаргах болно.

 

Ум Ум Ум Сарва Будда Дагиниеэ Базар Варнаниеэ Базар Вирузание Хум Хум Хум Пад Пад Пад Суу Хаа.

Нархажид бурхны зүрхэн тарни. Нархажид бурхан нь цөвүүн дэвэрсэн ийм цаг үед амьтны тусыг бүтээхээр ам тангарагтай тул өнөө үеийн бидэнд тус эрдэм цаглашгүй их болно. Энэ тарнийг уншсанаар элдэв гай зэтгэр хорлолоор хэзээ ч чадагдахгүй нь лавтай.

Ум Саго Дома Дүна Ум Дүно Дүно Сидхи Суу Хаа.

Цагаан Өвгөний зүрхэн тарни.

Хэмээх тарнийг лусын хорлол, элдэв өвчинг амирлуулж өнөр олуулаа амгалан жаргахад уншина.

Ум Маха Гала Гала Би Гала Рагчаа Си Домини Сангали Сэди Диви Хум Пад.

Шалши бурхны зүрхэн тарни. Энэ тарнийг тэрсүүдийг номхотгох, дайсныг дарахад уншваас нэн сайн.

Пагва Сэр-од дамбий до
Санжай дан жанчүв сэмбий тамжад ла чанцал ло
Лам Ядам Сэр-од дамба до дэ ван бо жалбо ла чанцал ло
Санжай Шагтүв ба дан
Гүн га во ла гаа зал ва
Шарибү шийрэв жий
Монгол вү зүнпрүл дан
Сэр-од дамба а да ди
До а ванбо жалбо лай
Дэ най жомдан дайжи дэ и цэ да диви да и
Сан аг жи циг ди даг га зал до
Дида дэ. Дадаята: Ними Ними Нимин Дарэ Сү барна Бра Вха Суухаа.
Жигдэн сүм нанбар жэдва лаг на зэ сүм бий чог дир лог тамжид лай даг ла сүрэн шиг сүрэн шиг. Жэй лаг на доржэй мрай жий ди винда суу хаа.

Алтангэрэл судрын хураангуй. Үүнийг чин сүсгээр уншваас Алтангэрэл судрыг уншсантай тэнцэх болно гэж зарлиглажээ.

Пагба жамбал нагбо ла чанцал ло
Жанаг ми ха анба жод.
Жанаг тамжид ми түн дог
Жанаг го бо жод бар жэд
Жанаг тамжид срог за жод
Жанаг го бо түр дү жүр
Жанаг нин за дар бэр сол
Жанаг жор зүв тамжад дог
Нод жэд Жанаг сод бар сол
Жанаг го бо гор дү сол
Нод бар Жанаг лаг бар зад
Нүр ва нүр дү дүл дү лог
Дон жи лай жи брайвү ян
Чог сүм даг бар жин жий лов.
Нинжэ сэмжий тал бар лог
Нам шэ чой жи ен сү дон
Жол бий принлай ма лүй дүв
Санжай данба дар ба дан
Дан зин гү цэ дан ба дан
Даг жаг бонлов хор зай жий
Самба чой шин дүв жүр жиг.

Жанаг гагдог судрын хураангуй.

Ум ама рани зиван ди еэ суха

Цэвэгмид бурхны зүрхэн тарни. Уг тарнийг эрүүл энх, сайн сайхны төлөө уншаарай.

Дадята гаяа зага надэ суха

Оюун ухаан сайжруулах тарни.

Ум сарва шинди суха

Ажил үйлс бүтээх тарни.

Жагар гаддү хадамса
Чамдаг хамчү шижава
Дай ан тамжид да ла жү
Жомдаан дайжий онбор дод.

Хамчин нагва судрын хураангуй. Хар хэл амны гай барчдыг амарлиулах, төрийн хүнд ял зэмээс аврах өршөөл адистид ихтэй, аврал үлэмж судар гэдэг.

Дадаята ум хуяа хуяа худу худу гэлэ гэлэ захру мэдрэ шадрэ нааяа суха

Буян арвижин дэлгэрч, буян заяа тэгширнэ.

Ум саваара сувади хирма суха

Янжинлхам бурхны зүрхэн тарни. Урлаг, утга соёлыг ивээгч хэмээн алдаршсан, авъяас билгийг нээн дэлгэрүүлэх увидастай.

Ум занда маха ро ханаа хум пад

Миеэгомбо бурхны зүрхэн тарни. Аливаа бүхний даатгалд уншина.

Гүрү маха гала хари ниса сиди за
Гонгор бурхны зүрхэн тарни. Үгүйрэл хоосролоос ангижруулан, буян хишиг, эд баялгийг арвижуулна.

Ум а гала рү ва хум пад

Дамдинчойжоо сахиусны зүрхэн тарни. Шашны дайсныг дарж, гай зэтгэр зайлуулан, буян арвижуулна.

Ум базар гүрү бадма сэди хум

Ловон Бадамжунай бурхны зүрхэн тарни. Муу бүхнээс авран хамгаалж, сайн үйлсийг тэтгэнэ.

Гүндүү сарваа дүдүү хо, ум базар аюуха суха

Хийморь лүндааг сэргээх тарни.

Ум вээ суха, ум вээ шарва наей суха

Намсрай бурхны зүрхэн тарни.

Ум хэрэ бадма данди базар доха хаян хярваа хүлү хүлү хум пад

Хаянхярваа бурхны зүрхэн тарни. Адуу малын хишиг буяны арвижуулна.

Э ма хо Ум ма пани пани сууха

Аливаа харшлах зүйлд. мөн шөнө орой айж тэвдэх, оршуулгын ажилд оролцох үед эр хүн баруун, эмэгтэй хүн зүүн мөр дээрээ бичиж зүүж хэрэглэвэл нэн их тустай. Чулууны номонд бий.

Жоо рагмо жо рагмо жо жо рагмо түнжо хала рагчэнмо рагмо ажа дажа түнжо рүлү рүлү хум жо хум

Лхам бурхны зүрхэн тарни. Ариун цагаан буянд, саад тотгорыг арилгаж сайн үйлсийг дэлгэрүүлж буян хишгийг арвижуулна.

Намо гүрүвэ

Намо буддаяа

Намо дармая

Намо сангаяа

Адан дидарани дадьяата агаша нивани

сарва дарва нивани ишамана бибашана

вимала субари дармани хана барүни заяа дамалэ залэ хүлү хүлү шивиди мандара мандара мандара суухаа

Тарва чэнбо судрын тарни. Энэ тарнийг уншиж явбаас бодь хутгийг олох хүртлээ гурван муу заяанд хэзээ ч унахгүй хэмээн зарлигласан болой.

Ум самбара самбара ви, мана гара маха зава хум. Ум мара мара ви мана, гара маха зава хум.

Үржүүлэх тарни. Энэхүү тарнийг долоо удаа уншваас буян юу хийсэн ч бум болон үржинэ.

Санжаа нансаг жүгдэр тамжид жав.

Хорва жигдэв сэртэв очсүрэн даг.

Шагжи түвий годом лхаи лха.

Санжаа бавуу дунлаа чанцалло.

Долоон бурхан одны залбирал. Шөнө бүр залбирч бүх зүйлээ даатгаж сүү өргөж байгаарай. Дээрх залбирлыг гэж уншаад Долоон бурхандаа мөргөж байх хэрэгтэй.

Дэчир дэнжин рэгва. Дэний да на даваа таадог жодвар жид.

Муу зүүднээс сэжиглэвэл унших тарни. 21 удаа уншиж цээжрүүгээ үлээ, Долоон бурхан одонд орой сүү өргөөрөй.

Ум мази мази самаадий суухай.

Муу зүүднээс сэжиглэвэл унших тарни. 21 удаа уншиж цээжрүүгээ үлээ, Долоон бурхан одонд орой сүү өргөөрөй.

Ум жили жили баали баали басу вани, басу вани, баха ха, баха ха, базар вани суухай.

Муу зүүднээс сэжиглэвэл унших тарни. 21 удаа уншиж цээжрүүгээ үлээ, Долоон бурхан одонд орой сүү өргөөрөй.

Ум бара сод, чүсод, дүрда сод, дүрми сод, нингола чод, халаза, гам шам дарам, бад пад сууха.

Хар Манзушир бурхны зүрхэн тарни. Энэ тарнийг уншиж байвал хүчтэй хараал, зүхэл, халдварт өвчин, ханиад томуу, элдэв зүйлийн бузар болон буг чөтгөр, газар лус, гараг эрхсийн хорололд үл автах болно хэмээн номлосон байна.

Дэ-шэг зүгдор дар-мэ онба лай

Нертүн жалва гүнюм дүггар мо
Цанзам вой-би риг-аг мэ-еи жан
Дүддэ срэгжэд дэ-жүн лхаг-би лха
Гарсал ланцо равзог да-шон жи
Неинбо лайдүв шанжий ми-түв май
Ми-дан ми-мин жүнлай жүнва еи
Галжэн гүн-ши лэгцог ма-лүй зол
Чадбар па-рол ми-срүн самжор жий
Го-сүм нандан жаддэм жинла сог
Нерцэ ми-цүг чирдог прэнлай жий
Дагжаг намба гүндү срүндү сол. Дадаят, Ом а-на ли а-на ли, хаса-мэ хаса-мэ, вэ-рэ вэ-рэ, со-мэ со-мэ, шандэ шандэ, дандэ дандэ, ваха-дэ ваха-дэ, ви-рэ ви-рэ, дэ ви вазра да-рэ, ванда ванда ни, вазра ва-ни пад.
Ом хүм хүм дүрм шодам пад свахай. Хүм дүрм ванда пад, дагла срүншиг свахай. Ом базра ва-ни ванда ванда базра ва-шэ на ма-ма сарва дүшдам ви-на яагам хүм хүм пад пад свахай.

Цагаан шүхэртийн хураангуй. Энэхүү хураангуй Цагаан шүхэрт хэмээх зөв сайн үйлийн саад тотгор болох гадны хэл ам, хараал жатга, ад болон лусын хорлол, элдэв өвчин, бузар зэргийг амарлиулан дарагч ядамд өөр болон бусдыг даатгаад муу муухай бүхнээс сахин хамгаалахыг гуйн залбирч уншина.

Ум бадма үшниха вимали хум пад

Мах идэхдээ нинжин сэтгэл төрүүлэн энэ тарнийг уншиж байгаарай. Үшниха бурхны (Зүгдорнамжил) тарни, хилэнц арилгах, төрөл дээшлүүлэх зэрэг ерөөлтэй гэдэг. Мах идэхдээ уншаарай гэж Зопа ринбүүчи айлдсан.

Ум мади си суд ум за за сэг сэг суухаа

Адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг.

Тахил өргөхөд унших тарни

Аливаа тахилыг өргөхдөө “Ум А Хум” гэж уншин тахилын эгэл амт үнэр арилан төгс амгалан төрүүлэгч барагдашгүй их рашааны мөн чанарт хувирлаа хэмээн сэтгэлдээ бодон зоригд. Мөн тахил өргөж байх үедээ

Ум намо вага вади базэр сара мардани дата гадаяа архадэ сам яг сам будда яа дадъяата ум базэр базэр маха базэр маха диза базэр маха биди базэр маха боди мандава самгармана базэр сарва гармана аварана ви шодана базэр суха

хэмээн 3 удаа үржүүлэх тарнийг урин уншвал сайн. Энэ нь Доржравжам бурхны тарни бөгөөд мөн Үүлэн тахилын тогтоол ч гэдэг. Үүнийг унших үедээ тахил өргөвөл Дорж равжом бурхны ерөөлийн хүчээр арван зүгийн хамаг бурхдын өмнө тахилын үүлэн цогц огторгуй дүүрэн гарахыг зарлигласан байдаг тул маш их ач тустай.

Ум бадма усниха вималэ хум пад

Горил хүслийг биелүүлэгч хүрдэн тарнийн тус эрдэм

“Бадама Усниха” хэмээх энэхүү чанад дээдийн ялагч тарнийн доогуур нэг гарсны төдийгөөр мянган галавт хураасан нүгэл хилэнцэт үйлийн үр хийгээд саад тотгор бүхнийг ариусгана хэмээн Ганбу цагба сударт айлджээ.

Ум хану ваха вархэ еэ суха

Энэхүү тарнийг нэг удаа харахын төдийд зуун мянган галавт хураасан нүгэл хилэнц, саад тотгор бүхэн ариусна хэмээн Пагба чүлүн ролбы до /мөн: Хутагт Усан мөрөн цэнгэхийн судар/ сударт айлджээ.

– Энэхүү тарнийг нэг удаа уншсанаар нүгэл хилэнц бүгдийг арилгах бөгөөд завсаргүй таван нүглийг ч арилгах хүч чадалтай. Аюуш тамд төрөхөөс аварна.
– Өдөр бүр 7 удаа уншвал арилсан оронд төрөл өвч, тогтоолын хэдэн зуун эрдмийг олно.
– Тарнийг уншаад хувцас уруугаа үлээснээр та ариусахын хамтаар хувцсанд хүрсэн хэн ч байлаа гэсэн ариусах болно.
– Тэрчлэн хэрэв хувцсыг торго, ноос, ноолуур, арьс, үс, тэргүүтэн амьтны гаралтай зүйлээр хийсэн бол тухайн амьтан ямар ч төрөл авсан байсан тэр амьтны нүгэл хилэнцийг ариусгах тустай.
– Тарнийг уншиж үнэртэн болон хүж тэргүүтэн үрүү үлээснээр үнэрийг авсан амьтан бүхний нүгэл хилэнц арилж, тэр байтугай халдварт өвчин эмгэг нь эдгэрнэ.
– Тарнийг уншин элс үрүү үлээгээд, элсийг талийгаачийн цогцос уруу цацвал өөд болооч сахил санваар алдсан нүгэл хилэнцээр өдгөө муу төрөл авах байсан ч тэр хүний төрлийг дээшлүүлж, тэрээр дэд сайн төрөлд төрөх болно.
– Тарнийг хаалган дээр залснаар доогуур нь өнгөрөн гарсан амьтан бүхний мянган галавт үйлдсэн нүгэл хилэнц нь арилж, муу заяанд төрөхгүй болой.

Ум рүзира мани бра варда яа хум

Энэхүү тарнийг 7 удаа уншин эрхиэ үлээж, тарни тоолбол бурхны зарлигласан нууц тарни бүхэн живаа тоот, олон зуун мянга тоолсон болохыг “Чандмань дэлгэрсэн орд харш” номд зарлиглажээ.

 

Бурхан багшийн айлдсан үргэлжийн үйл явдалд чухал хэрэгтэй тарни тогтоолууд.
Ум самвара самвара, вимана сара махаа жава хуум, ум смара смара, вимана скара махаа жава хуум.
Эрхи адислан үржүүлэх тарни. Буян үйлдэхийнхээ өмнө долоон удаа уншвал үйлдсэн буян бүгд бум болж арвижихыг “Огоот зориулахуй хүрдэн” судраас зарлиглажээ
Ум рүжи рамани пра варда я суаахаа.
хэмээн долоон удаа уншин эрхи үрүүгээ үлээгээд аливаа тарнийг тоолох аваас олон мянган сая тоолсонтой тэнцэхүйц тустай хэмээн “Эрдэнэ дэлгэрэх орд харш” хэмээх тарнийн номд Бурхан багш айлджээ.
Ум намо вангавадэ радаа гэдү раажаа я, датаа гадаа я, архадэ самяг сам буддха я, дадяатаа ум раднэ раднэ, махаа раднэ радна вижа яэ суаахаа.
Эргэл хийхэд тоолвол олон бум эргэл хийсэнтэй тэнцэх тустай тарни. Мөн мөргөл хийхэд ч мянгаар үржихийг ч зарлигласан байна.
Намо манжу шрий яэ. Нама сү шрий яэ. Нама үд дама шрий яэ суаахаа.
Мөргөлийн тарни. Энэ тарнийг уншин мөргөх аваас гурван аймаг савын номыг уншсантай тэнцүү тустай бөгөөд өдөр бүр уншин мөргөх аваас нэг мөргөхөд мянга мөргөсөнтэй тэнцүү буяныг хураахыг айлдажээ.
Ум ави рахэ жара хуум.
Махны тарни. Мах идэхийн өмнө энэ тарнийг тоолон идвээс мах идсэний гэм арилахад тустай бөгөөд тухайн амьтны төрөл дээшилж сайн төрлийг олно гэж айлджээ.
Ум дүрү дүрү рүжаяа мүшэ суаахаа.
Үржүүлэх тарни. Алив буян үйлдсэний дараа энэ тарнийг долоон удаа уншвал хураасан буян бумаар үржин арвижих тус эрдэмтэй гэжээ.
Ум кхрэ жара гхана хуум хрий суаахаа.
Улны тарни. Энэ тарнийг өглөө босоод 3 удаа уншиж өөрийн ул болоод унаа хөсөгний дугуйруу нулимах аваас тэр өдөр санамсаргүйгээр гишгэгдэж үхсэн амьтаны төрөл дээшлэхэд тустай хэмээн айлдажээ.
Ум э хо. Шүддэ шүддэ, вихо шүддэ шүддэ, ахирам винарам шүддэ рам, а а аа суаахаа. Ум висди вирасди суаахаа.
Ваэшаалид орохуйн тарни. Энэ тарнийг уншиж санах аваас халдварт өвчин, аюул зовлонгоос гэтлэхэд тустай бөгөөд муу заяанд төрөх үйл нимгэрнэ хэмээн айлджээ.
Намо радна драяа я, намо вангавади, важра саара, пра мардана датаа гадаа я, архадэ самяг сам будда я, дадята ум важрэ важрэ махаа важрэ, махаа дижа важрэ, махаа видя важрэ, махаа води жидда важрэ, махаа води мандо пасам крамана важрэ, сарва карма ааварана, вишодана важрэ суаахаа.
Тахилын тарни. Тахил өргөхдөө энэхүү тарнийг уншвал арван зүгийн хамаг бурхад, бодьсадвын өмнө үлшгүй их тахилын үүлэн далайн хур буухыг зарлиглажээ.
Биеийн бохирыг хаяхад унших тарни.
Ум аа шээшма, аа харэ вяа суаахаа.
Шүлс хаяхад.
Ум аа кхарэда, аа харэ вяа суаахаа.
Цэр хаяхад.
Ум аа вигина, аа харэ вяа суаахаа.
Нус нээхэд.
Ум аа мала, аа харэ вяа суаахаа.
Биеийн хирийг арилгахад.
Ум аа вида, аа харэ вяа суаахаа.
Өтгөнийг гаргахад.
Ум аа мүүдра, аа харэ вяа суаахаа.
Шээхэд.
Ум үзишда, аа харэ вяа суаахаа.
Биеийн бусад бохирт.
хэмээн тус тусын тарнийг тоолон биеийн бохирыг гаргавал тэдгээрээр хооллогч дүрстэй, дүрсгүй олон амьтад идэж уух боломжийг олно. Үргэлж тоолж үйлдэж байваас түмэн хуврагт өргөл барьц үйлдсэнтэй тэнцүү буян хураахыг “Үл хөдлөхүй дандар” -аас айлджээ.
Ум важрэ вэгама, акрама хуум.
Ном болоод суврага шүтээн дээгүүр гарахаас өөр аргагүй болох үед дээрх тарнийг тоолон өөрөө ном шүтээний доогуур гарч байна хэмээн бодвол гэмгүй.