Ловон Бадамжунай

Ум Аа Хум

Ум Аа Хум

Тарнийн анхдагч бөгөөд цөвүүн цагийн мянган аюулаас аврах ерөөлтэй. Ум А Хумыг ихээр уншвал Галагсийг ч ариусгах чадалтай. Уншихын төдий гурван түм найман зуун мянган бузрыг ариусгана гэдэг.

Ум Аа Хум Толгой.

Хатан Туулын нэгэн тохой, Богд хан уулын нэгэн толгойн ар дээр Ум Аа Хум хэмээх тарнийг бичсэн бөгөөд уг тарни Туул голын усанд тусч харагдаж байх үед голын ус цэвэр ариун байсаар байх болно гэж дээдэс зарлигласан гэдэг.

Бурхны номонд Ум Аа Хум хэмээх язгуурын тарни үүнийг идээ дээж өргөхдөө унших нь түгээмэл бөгөөд Ум хэмээн уншсанаар ариусаж, Аа хэмээн өгүүлснээр Рашааны мөн чанартай болж, Хум хэмээснээр Тахилын далай мэт арвин болов хэмээн ариусгаж, рашаанд хувиргаж, арвин их болгож өргөдөг ёс байдаг. Үүнийг бодитой бэлдэж сэтгэлээр хувилгах гэдэг.