Луваан Жалбуу буюу Лусын эрх баялагт хаан

Түйн голын шивдагийн сан тахилга

Хойт зүгийн эд баригч уужим орны ялгамжит Түйн голын эрэг Вангийн орд өргөө үүнд оршигч шивдагийн соёрхол тахил буяны бэлгийн гэгээ шинэхэн баясал хэмээгч оршвой
Энэхүү судрыг Халхын Сайн ноён хан аймгийн хошуу засаг төрийн Жүнван Үйзин дүүрэгч Дармабазар, эх төрийн хатан Алтан навчит Өлзийт цагаан дара, Буяндалай хөвгүүн сэлт орныг тэтгэгч хатан, хөвгүүн, түшмэл сэлт цуцралтгүй сүжиг төгс олноор дурдсаны хариуд Шагжийн гэлэн Лувсанбалданданбынямчоглойнам-жилбалсамбуу бээр найруулжээ.
Тус сангийн сударт Түйн голын ай сав, Дайчин вангийн нутгийн орны эзэн шивдагийг тахиж, ертөнцийн өвөг Эсрүа тэнгэр, түүний хатан, хөвгүүн, түшмэл сэлтийг урин залж, бодитой бэлтгэн сэтгэлээр хувилгасан тахилыг огторгуйд дүүргэн тахиж, хүмүүн малын өвчин, цаг бусын хяруу мөндөр, ган зуд тэргүүтний нэр усыг ч эс гарган дайсан ба лусын найман аймгийн хорлол бүхнийг амирлуулахыг даатгасан байна. Түйн гол нь Хангайн нуруунаас эх авч Эрдэнэцогт, Баянхонгор, Өлзийт, Жинст, Богд сумын нутгаар урагш урсч Орог нуурт цутгадаг цэнгэг уст гол юм
Судрын орчуулга
Ум сувасди.
Ертөнцийн өвөг Дөрвөн тэргүүнтийн таалал
Дөрвөн нигуурын лянхуа цэцэглэгээс цацарснаар
Тэр ямагт уул хийгээд ой шугуй, усан мөрөн сэлт
Юун дор ч ургахуйн ёс энэ машид гайхамшигтай.
Энд Түйн голд оршигч Вангийн орд өргөө тэргүүтний орны эзэн шивдаг тэргүүтэн тэнгэр лусыг тахихыг хүсэгч бодьгал бээр хотол төгс чуулганы ариусгал эд, дээд амт төгс бэлиг, эрдэнийн эм, цагаан үр, согтоогч тэргүүтэн сэржмийн хэрэглэл, зургаан сайныг хамтатгасан сүүний тахил эрдмийг ч хураан үйлдээд гурван үрийг өгүүлэн адистидла. Аврал сэтгэл цаглашгүй дөрвийн бясалгалыг урьд нь талби.
Бодитой суурь нь:
ХУМ- аас гарсан лавайн титэмт Эсрүа тэнгэрийн
Ханьцашгүй цагаан лагшинд улаан туяа тогтоод
Нэгэн нигуур хоёр мутартын баруундаа илд далайж
Нил эрдэнийн цар, шулмын цалам зүүндээ барьсан
Алтан хуяг дуулга, шамтавыг лагшиндаа төгс асааж
Аюумшигт гурван мэлмий нь гал мэт сүрлэг бадарсан
Дайсан тотгорыг дарагч баатрын зэмсэг бадруулан
Даруй үзэх төдийгөөр дайсны өмгийг цочоон эмээлгэгч
Тэнгэрийн олон эрдэнэс, эмээл, хазаараар чимсэн
Төгс хурдан хун цагаан ажнай ямагтын дээр
Тийн ялгуусан цэнгэлийн хүчнээр ганхалзан оршмуй.
Огторгуйн сан сацуу төгс эдлэлт төвийн уул
Олон эрдэнэсээр хээлсэн ордон харшийн дотор
Түшмэл цэрэг, хатан хөвгүүн, ноёд сэлтийн
Тоолшгүй нөхдөөр хүрээлэгдсэн төв ямагт дор
Тэгш хүчин, сүр жавхлан, рид хувилгаан бадран оршмуй.
Голлон оршигч түүний өрнийн уулын нүүрэнд
Гэдага эрдэнээс бүтсэн сэтгэлд зохист орд харшид
Эсрүагийн хөвгүүн алтан лагшинт Амгалан төгс хаан
Ич мутраар алтан илд огторгуйд далайн, нэгэн нигуурын
Тэргүүн дээр хоёр мутран зүүнээр шулмын тамшин эргэлдүүлэн
Тангараг дорой дайсны нутаг орныг товроглон үйлдсэн
Лагс хирсэн хуяг дуулга, амь таслагч тэмдэгтийг
Лагшин бие, тэргүүндээ асааж, өглөгөөс төрснийг дарсан
Аюумшигт догшин зэмсгээр чимэглэн ганхалзаж
Амаа ангайж, соёогоо ярзайн, улаан хэлээ шилмэлзүүлж
Хос мэлмийгээс гал бадраан дайсны аминд чичилж
Хангал догшин ажнай хөлгийг төгс чимэглэсний дээр
Хүчир бөгөөд сүр жавхлант ёсоор оршин заларжухуй.
Эрхэм төв уулын умрын газар баригч үзэсгэлэнт уулнаа
Эрдэнийн бадмаараг орд их өргөөн дотор
Эсрүагийн хөвгүүн улаан лагшинт Залуу цог бадраагч
Нэгэн нигуур хоёр мутрын баруун дахь аварга бэрээгээр
Гурван үүдний хувилгаан цэргийн өмгийг түгээж
Гольтыг гийгүүлэгч наран зүг далайн дайсны өмгийг даран
Зүүн мутраар дайсан тотгорын зүрхний цусаар дүүрсэн
Зүйрлэшгүй гурван мянганы сацуу их улаан гавал бариад
Тангараг дорой дайсны насан сүлдийг хоромхноор соёрхогч
Мянган баатрын зэмсэг чимэг машид бадарч
Манлайд бадмаарагийн дуулга жавхлантай асаан
Тагнайн дууг тачигнуулж, амаа ангайн, хэлээ хуйлруулж
Тэсдэшгүй галбын галд тэнсэх хос мэлмийг ширтсэн
Хан тэнгэрийн эмээл хазаар зүүсгэлт ажнай хүлэглэн
Хайлмал улаан цагааны дээр ганхалзан оршвой.
Дорнын зүгт биндэряа эрдэнийн газар баригчийн
Дэлгэр уужим нүүрэнд индранилээс бүрдсэн
Үзвээс үзэсгэлэнт орд харшид төгс эдлэл хийгээд
Ус нуураар машид дүүрсний төв ямагт дор
Үйлсийн гэрэл бадраагч Эсрүагийн хөвгүүн амгалан хоосны
Үзэгдэл юунд ч ургах үзүүрхлээр мишээсэн царайтан
Тэнгэрийн олон эрдэнэсээр төгс чимэгт
Тэргүүн, мэлмий, хянгараас есөн хүслийн хур буулгаж
Тэнгэрийн хөвгүүний ридээр бүхний үзэсгэлэнг булаан
Баруун мутраар эрдэнийн дуазыг огторгуйд далайж
Очирт зүүн мутартаа сангийн хуурцаг зүрхэндээ барьснаар
Орчлон сансрын үгүйрэл хоосролыг хоцролгүй арилгасан
Өмнө нь найман үе гишүүн төгөлдөр усан мөрний төвд
Үзэсгэлэнт шүрэн газар баригч цагаан болор ордонд
Будан барьж зохиосон лугаа сацуугийн дотор ямагт
Буга согоог эмээл хазаараар төгс чимэглэн хөлөглөсөн
Лусын эрхэнд хувилагч Эмийн их хатан
Лагшны өнгө гийж, баруун мутраар манжлагат сум барин
Зөн билэг тав төгс яруу алдрын шид бүтээлийг хайрлан
Зүүн мутартаа эрдэнийн цар зүрхэндээ барьж
Сансар нирвааны хишгийг хоцроолгүй эрхэнд хураасан.
Сайн эрдэнийн чимэг хийгээд торгон хувцад намируулан
Бүтээлчин дор даган таалсан нүд нь өнцөгдөн ирмэж
Буман эмч эх дагинасын төвд нь баясан оршвой.
Таван зүйл эрдэнийн шид бүтээлийн хур буулгагч
Тэд бүгдээр баруун зүүн, эргэн тойрон, уул мөрөнд
Тэнгэр лус, үнэр идэштэн, догшид сэлтийн
Догшин, амирлангуй, эрхэн, хатуу нөхдөөр хүрээлэн оршсон
Эрхэм нөхөр бүхний гурван орон гурван очир
Эглийн үзэгдэл өвөрчлөн үгүйн авирыг үзүүлэгч
Тэд бүгдийн өмнө дандрын аймаг лугаа зохилдуулан
Тахилын эдийг адистидлаад өргөх ану:
Бодитой бэлтгэн, сэтгэлээр хувирган огторгуйд дүүргэсэн чуулганыг
Бүхний баяслыг машид үүсгэхийн тухайд өргөх ану:
Тунгаамал алтан бадарсны адил бэлгэ билгийн галд
Тоолшгүй ариусгал эдийг шатаасны утаан үүлс
Үхэл үгүй тэнгэрийн мөр бүхнээ огоот бүрхсэн үүнийг
Ертөнцийн өвөг эцэг, нөхөр лугаа сэлтэд өргөе
Ханан баяссаар таалж, ба бүрэн нөхөр сэлт дор
Харшлах нөхцөл, шулмын язгуур, завсрын саадыг эс гарган
Зохилдох нөхцөл, нас буян, аугаа хүчинг дэлгэрүүлэх ба
Зохист дээд шид бүтээлийн хоцролгүй хуранд угаасан
Зохиомж сайн эрдэнээр хээлсэн савын дотор
Тэнгэр хүмүүний амны зоогийг уул мэт овоолох ану:
Дээд зуун амт төгс рашаанд адистидласан
Балинг дэлгэрүүлэн ертөнцийн өвөг нөхөр сэлтийг тахихуй
Ба бүрний тахил эрдмийг баясаж сайтар зооглон
Хүмүүн малын өвчин, хяруу мөндөр, ган зуд тэргүүтэн
Хэзээд үл зохилдох доройтлын нэр усыг эс гарган
Ханьцаш үгүй огторгуйн сангийн шид бүтээлийг соёрх.
Асар согтоогчийг эрдэнийн үр, эм лугаа найруулж
Арилган судалж, арвитган үйлдсэн рашаанд адисласан
Алтан умдаанаар их тэнгэр Эсрүа нөхөр сэлтийг тахья.
Ба бүрний эрдэм тахилд баясан таалснаар
Башир муу чөтгөр, турхираас талбиас, хараал зүхлэг
Дайсан ба найман аймгийн хорлол бүхнийг амирлуулж
Дайнаас тийн бөгөөд ялгуухын шид бүтээлийг соёрх.
Дэвлэсэн сүүн тахил эрдэм, зургаан сайн эмийн дээж
Дөрвөн зуун дөрвөн өвчний ерөндөг ану:
Авралт эмийн их хатан, тэнгэр, лус, шивдаг тэргүүтэн
Ариун явдлын хүчин төгс бүхэн дор өргөмүү
Ашид баясан зооглоод ба бүрэн нөхөр сэлт дор
Ариун бус түйтгэрийн гэм бүхнийг арилгаж
Эгнэгт дээд, доод, завсар гурвын ад хорлол эс гараад
Эрхэм номт төрийн аугаа хүчин дэлгэрэхийн үйлсийг зохио.
Тэр мэт тахих ба соёрхол талбихын хүчнээр
Шашин амьтны амгалан жаргалан арван зүгт дэлгэрэх ба
Дээдийн ном хийгээд ном төгс хоцрол үгүйг санаа
Шамдал үгүй өөрөө бүтэхийн хоцрол үгүй өлзийг хутгийг соёрх.
Хэмээх эдгээрийг ч энэ үйлдсэн дөрвөн хувь хольцолдсон лугаа сэлтийг шар малгайтын шашны өглөгийн эзэн халхын Сайн ноён хан аймгийн хошуу засаг төрийн Жүнван Үйзин дүүрэгч Дармабазар, эх төрийн хатан Алтан навчит Өлзийт цагаан дара, ус Буяндалай хөвгүүн сэлт орныг тэтгэгч хатан, хөвгүүн, түшмэл сэлт цуцралтгүй сүжиг төгс олноор дурдсан ч лан Шагжийн гэлэн Лувсанбалданданбынямчоглойнамжилбалсамбуу бээр найруулвай. Үүгээр шашин амьтанд тусыг хүргэх болтугай.
Чинсүжигт номунханы зохион найруулсан хувилбар.
Хойт зүгийн эд баригч уужим орны ялгамжит Түйн голын эрэг Вангийн орд өргөө үүнд оршигч шивдагийн соёрхол тахил буяны бэлгийн гэгээ шинэхэн баясал хэмээгч оршвой.
Энэхүү судрыг бурхны тойн Манибадра бээр энэ мэт нэгэн хэрэгтэйн ёсыг өгүүлсэнд шүтэж Чин сүжигт Номун хан Авхяса /1829-1882/ бээр найруулжээ. Номун хан бээр зохиолынхоо эхэнд “Банчин Богд хотлыг болгоогч билгийн наран Лувсанбалданданбынямчоглойнамжилбалсам-буу бээр зохиосон номлолоос ишлэн авлаа. Толгой, сүүл, завсар гуравт нь чухалчлан мэдэх үг, уншлагыг шинээр нөхөн нэмж, ариун дээдсийн номлол лугаа холбож, амар унших зан үйлийг ёсчлон байгуулав” хэмээн өгүүлжээ. Энэ зохиолыг Номун хан бичихдээ өмнөх зохиолын доторхи Эсрүа тэнгэр болон түүний хатан, хөвгүүн, нөхөр, түшмэл сэлтийн Ондог жандин буюу Илт бүтээхүй ёс, урилга заллагын хэсгийг хэвээр нь авч тахил өргөл болон, Ариусгал, даатгал, дурдал, магтаал, соёрхол зэргийг жинхэнэ монгол ахуй ёсонд нийцүүлэн яруу сайхан үгээр дэлгэрүүлэн бичиж, дүр дүрслэлийг нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдтол тод томруунаар илэрхийлэн гаргажээ.
Судрын орчуулга
Ум сувасди.
Ийн ертөнцийн өвөг Дөрвөн тэргүүнт таалал
Дөрвөн нигуурын лянхуа цэцэглэгээс цацарснаар
Тэр ямагт уул хийгээд ой шугуй, усан мөрөн сэлт
Юун дор ч ургахуйн ёс энэ машид гайхамшигтай.
Түүн дор энд Сэгалдүдүйн эрэг Вангийн орд өргөө тэргүүтнээ оршигч шивдаг тэргүүтэн тэнгэр лус нугуудын соёрхол тахилгын зан үйлийг хотлыг болгоогч билгийн наран Банчин богд Лувсанбалданданбынямчоглойнамжил балсанбуу бээр зохиосон сайн номлолоос ишлэн өгүүлэв. Толгой, сүүл, завсар гуравт чухалчлан мэдэх үг, уншлагыг шинээр нөхөн нэмж ариун дээдсийн номлол лугаа холбосноор ч чухалчлан чимсэн байдлаар амар унших зан үйлийн ёсонд байгуулах дор, хотол төгс чуулганы ариусгал эд, дээд амт төгс бэлиг, эрдэнийн эм, цагаан үр, согтоон үйлдэгч тэргүүтэн алтан умдааны эдлэл, сандүгээр хүчитгэсэн сүүний тахил эрдэм, доор нь хэрэгтэй эдлэл хэрэглэлийг хураан үйлд. Аврал одуулж сэтгэл үүсгэлийг ерийн мэт үйлдэх буюу,
Ариун зуун язгуурын түгээмлийн эзэн лам, ядам, бурхан
Авралт чухаг дээд гурав, дагинас, сахиусан сэлт дор
Аюумшигт орчлонгийн далайгаас аврагдахын тухайд
Ахуй цаг үес бүхэнд оюунаа тушааж итгэл одуулмуй.
Хэмээхээр аврал одуулах хийгээд,
Машид тодорхой мэдлийн угаас өвөрчлөн гэрэл тодорсон ч
Мунхаг харанхуйн эндүүрлээр эс арилсан үйлийн үзэгдлээр
Сансрын балгадад төөрөгч зургаан зүйлийн амьтныг
Сайтар гэтэлгэхийн тулд би ямагт түргэнээ бурхан болтугай.
Хэмээснээр сэтгэл үүсгэх ба
Амьтан бүхэн амгалан лугаа төгөлдөр хийгээд
Амьтан бүхэн зовлонгүй болох болтугай.
Амьтан бүхэн амгалан дор ашид оршоод
Амьтан бүхэн бурхны хутгийг олох болтугай.
Хэмээн цаглашгүй дөрвийг бясалга. Тэндээс Дэмчиг, Сандүй, Жигжид гурав ба Дамдин Чагдор тэргүүтэн ядам бурхдын омог зориг лугаа төгсөөр тахил балин ариусгал эдийг бодитой бэлтгэх буюу эс найруулсан нугуудыг сэтгэлээр хувилгасанд санаад ,
Амрида-гаар ариусгаж Сувавагаар хоосонд судалсан
Амгалан хоосны агаараас Врүм-ээс эрдэнийн сав
Уужим агуу ихээр бүрэн жигдэрсний дотор
Ум хийгээд өөр өөрийн анхдугаар нэр үсэг бүхэн
Алимад дуслаас чимэглэн хайлснаас гарсан
Амны идээ элдвийг найруулсан зуун амтат зоог
Тэнгэрийн есөн сайн чухал эдлэл агуу ихээр арвидав.
Тэрчлэн хүмүүний идээг дорноо сайтар найруулж
Есөн хүслийн сайн бөгөөд ариун эд элдвийг
Төгс их хүчтэн нугуудын эрхтэн нөхцөл ямагтад
Есөн хүслийн машид баялаг үзэсгэлэн зохист эд хэрэгсэл
Ахин бас гадаад, дотоод, нууцын тахилын чуулган
Аливаа хүсэл эрдэм юу зохиосонд ургах болоод
Аятай зохист өнгө зүс дурдмал үзэсгэлэнт
Амгалан хоосон билэг билгүүн мөн чанар амт нэгэн болоод
Арвис самади тарни, мутарлага юугаар холбож
Уриснаар хотлыг гийгүүлж, уужим хязгаар сацуу
Орон цаг, ахуй үес бүхэнд огторгуйн санг
Ямар мэт эдэлснээр барагдашгүй арвин болов
Ялгуусан хүчин төгс нугуудын сэтгэлд баясал үүсгэн
Ямагт таалал хангах дор чадал бүрдэх болов
УМ АА ХУМ гурвантаа өгүүл. Огторгуйн мутарлага, зургаан тарни, зургаан мутарлагаар адислаад үнэн хүчийг өгүүл. Тэндээс Сувава тарниар хоосонд судал.
ХУМ-аас гарсан лавайн титэмт Эсрүа тэнгэрийн
Ханьцашгүй цагаан лагшинд улаан туяа тогтоод
Нэгэн нигуур хоёр мутрын баруундаа илд далайж
Нил эрдэнийн цар, шулмын цалам зүүндээ барьсан
Алтан хуяг дуулга, шамтавыг лагшиндаа төгс асааж
Аюумшигт гурван мэлмий нь гал мэт сүрлэг бадарсан
Дайсан тотгорыг дарагч баатрын зэмсэг бадруулан
Даруй үзэх төдийгөөр дайсны өмгийг сочоон эмээлгэгч
Тэнгэрийн олон эрдэнэс, эмээл, хазаараар чимсэн
Төгс хурдан цагаан ажнай ямагтын дээр
Тийн ялгуусан цэнгэлийн хүчнээр ганхалзан оршмуй.
Огторгуйн сан зохиогч сацуу төгс эдлэлт төвийн уул
Олон эрдэнэсээр хээлсэн ордон харшийн дотор
Түшмэл цэрэг, хатан хөвгүүн, ноёд сэлтийн
Тоолшгүй нөхдөөр хүрээлэгдсэн төв ямагт дор
Тэгш хүчин, сүр жавхлан, рид хувилгаан бадран оршмуй.
Голлон оршигч түүний өрнийн уулын нүүрэнд
Гэдага эрдэнээс бүтсэн сэтгэлд зохист орд харшид
Эсрүагийн хөвгүүн алтан лагшинт Амгалан төгс хаан
Нэгэн нигуур хоёр мутарт алтан илд огторгуйд далайж
Тэргүүн дээр зүүн мутраар шулмын тамшин эргэлдүүлэн
Тангараг дорой дайсны нутаг орныг товроглон үйлдсэн
Лагс хирсэн хуяг дуулга, амь таслагч тэмдэгтийг
Лагшин бие, тэргүүндээ асааж, өглөгөөс төрснийг дарсан
Аюумшигт догшин зэмсгээр чимэглэн ганхалзаж
Амаа ангайж, соёогоо ярзайн, улаан хэлээ шилбэлзүүлж
Хос мэлмийгээс гал бадраан дайсны аминд чичилж
Хангал догшин ажнай хөлгийг төгс чимэглэсний дээр
Хүчир бөгөөд сүр жавхлант ёсоор оршин заларжухуй.
Эрхэм төв уулын умрын газар баригч үзэсгэлэнт уулнаа
Эрдэнийн бадмаараг орд их өргөөн дотор
Эсрүагийн хөвгүүн улаан лагшинт Залуу цог бадраагч
Нэгэн нигуур хоёр мутрын баруун дахь аварга бэрээгээр
Гурван үүдний хувилгаан цэргийн өмгийг түгээж
Гольтыг гийгүүлэгч наран зүг далайн дайсны өмгийг даран
Зүүн мутраар дайсан тотгорын зүрхний цусаар дүүрсэн
Зүйрлэшгүй гурван мянганы сацуу их улаан гавал бариад
Тангараг дорой дайсны насан сүлдийг хоромхноор соёрхогч
Мянган баатрын зэмсэг чимэг машид бадарч
Манлайд бадмаарагийн дуулга жавхлантай асаан
Тагнайн дууг тачигнуулж, амаа ангайн, хэлээ хуйлруулж
Тэсдэшгүй галбын галд тэнсэх хос мэлмийг ширтсэн
Хан тэнгэрийн эмээл хазаар зүүсгэлт ажнай хүлэглэн
Хайлмал улаан цагааны дээр ганхалзан оршвой.
Дорнын зүгт биндэряа эрдэнийн газар баригчийн
Дэлгэр уужим нүүрэнд индранилээс бүрдсэн
Үзвээс үзэсгэлэнт орд харшид төгс эдлэл хийгээд
Ус нуураар машид дүүрсний төв ямагт дор
Үйлсийн гэрэл бадраагч Эсрүагийн хөвгүүн амгалан хоосны
Үзэгдэл юунд ч ургах үзүүрхэлээр мишээсэн царайтан
Тэнгэрийн олон эрдэнэсээр төгс чимэгт
Тэргүүн, мэлмий, хянгараас есөн хүслийн хурвуу буулгаж
Тэнгэрийн хөвгүүний нигуураар бүхний үзэсгэлэнг булаан
Баруун мутраар эрдэнийн дуазыг огторгуйд далайж
Очирт зүүн мутартаа сангийн хуурцаг зүрхэндээ барьснаар
Орчлон сансрын үгүй хоосролыг хоцролгүй арилгасан.
Өмнө нь найман үе гишүүн төгөлдөр усан мөрний төвд
Үзэсгэлэнт шүрэн газар баригч цагаан болор ордонд
Будан барьж зохиосон лугаа сацуугийн дотор ямагт
Буга согоог эмээл хазаараар төгс чимэглэн хөлөглөсөн
Лусын эрхэнд хувилагч Эмийн их хатан
Лагшны өнгө гийж, баруун мутраар манжлагат сум барин
Зөн билэг тав төгс яруу алдрын шид бүтээлийг хайрлан
Зүүн мутартаа эрдэнийн цар зүрхэндээ барьж
Сансар нирвааны хишгийг хоцроолгүй эрхэнд хураасан.
Сайн эрдэнийн чимэг хийгээд торгон хувцад намируулан
Бүтээлчин дор даган таалсан нүд нь өнцөгдөн ирмэж
Буман эмч эх дагинасын төвд нь баясан оршвой.
Таван зүйл эрдэнийн шид бүтээлийн хур буулгагч
Тэд бүгдээр баруун зүүн, эргэн тойрон, уул мөрөнд
Тэнгэр лус, үнэр идэштэн, догшид сэлтийн
Догшин, амирлангуй, эрхэн, хатуу нөхдөөр хүрээлэн оршсон
Эрхэм нөхөр бүхний гурван орон гурван очир
Эглийн үзэгдэл өвөрчлөн үгүйн авирыг үзүүлэгч
Өвөр ямагт бурханд тодорсон их омгийг босгож
Үүсгэсний тааллаас цацарсан улаан гэрэл
Чанад сэтгэл мэт довтлох дохио аргаар шаардсанаар
Чухаг гурав, бурхдын хуурмаггүй үнэн адистид хийгээд
Дээд тэнгэрийн түйтгэр үгүй зөн билгээр болгоосноор
Дээшид өөр өөрийн рид хувилгаан хүчнээр залрах болов
Аяа. Очирдара хийгээд арвис баригч Бадамжунай тэргүүтэн
Ариун язгуур, дамжлагын лам, ядам, бурхны
Зарлиг тэмдэг хувиршгүй очирын дээд титмийг
Чухалчлан зүүсэн ертөнцийн өвөг лавайн титэмт
Эсрүагийн гурван хөвгүүн хийгээд эмийн хатан нөхөр сэлт
Эгүүнээ соёрхож, тахилын ариун бусын гэмийг сэлбэрүүлэн
Асрахуйн тааллыг үүсгэн баясахуйн бүжиг лугаа сэлтээр
Асар түдэл үгүй хоромхноор эдүгээ ямагтад залрагтун
Баясгахуйд зохист эд, тарни мутарлагаар арвитгасан
Баялаг цэнгэлийн эгшиг яруу дуунаар дуудан дурдаж
Эгээрэл горилын сэтгэлээр урин залах ану
Эрхэм сэтгэл мэт довтолгох хүчнээр ажран соёрх.
Хатан, хөвгүүн, түшмэл, аймгийн ноён, голомтын эзэн
Хувилгаан үйлчин зохиогч, элч, зардас сэлт
Баясахуйн бүжиг ба тоолшгүй рид хувилгаанаар
Бадарсан цог сүр жавхлантай хөөрөмшин ажран соёрх.
Ба бүрэн муу цагийн төрөлхтний ахуй ёсонд
Болгоох цагт залрах хийгээд орших дор эс баясавч
Доройтсон орон хүмүүнийг тэтгэн амирлуулах
Таалал сэтгэл сайнаар яарахуйн ёсоор ажрагтун.
Бадрангуй цог сүр жавхлант нөхөр сэлт илхэн сүндэрлэж
Буман баатрын довтлох морьдын төвөргөөн тачигнаж
Эмийн мянган хатны дуун эгшиг жингэнэн
Элчис харлиг сэлт түм бумаар манаран бүрхэж
Сайн нигуурт дэлгэр саран баясал мишээлээр гайхуулж
Сайтар нууц өлзийт тивийн инээдэм дуун үелзэж
Салхин тэнгэрийн омогт яруу номлол илхэн дуурсаж
Сайн буяны бэлгийг мянгантаа арвижуулан залран соёрх.
Уламжилж бас энэ нутгийн сүм хийд, балгад ба
Уул хад, ой шугуй, зүлэг төхөм, уужим тал, хонхор
Ундармал булаг, шуугих хүрхрээ, бул чулуу, ганц мод ба
Овоо, тэнгэрийн шүтээн, зам, даваа тэргүүтэнд
Орших сэлт тэнгэр, догшин лус, савдаг ба
Усны эзэн, модны эзэн тэргүүтэн бүдсийн язгуур
Олонхи хийгээд онцгойлсон эзэн хийгээд харгалзагч сэлтийн
Хүмүүний эд, мал сүрэг дор заяагдан туслагч
Хүмүүн бусын бүднэр алимад буй бүхэн
Өөр зуураа элэгсэн баясаж, амгалангаар залрагтун.
Өмнийн солонгон гэрэл туяарсан уужим төвд
Өнгө дуртмал торгон их гэрт лаврэ татсаны дотор
Тавтай суудалт ширээ, зөөлөн олбог дэвсгэр тэргүүтэн
Таалал бүхнийг хангаж дэвсгэрт баясан оршиж соёрх.
Хэмээн зоригдол орны зочдын орон лугаа сэлтийг тодруулан талбиж, урин залах, оршин соёрхох нугуудыг үйлдээд, ухааны ид хүчнээр урин дуудсан зочин бүхэн нэгэн агшинд тод гэрэл ямагтад оршсоноос лам бээр ялж төгссөн Очирт Ямандаг юүм лугаа сэлтийн лагшинд босох болов. Хэмээх мэтээр зочин нугууд тод гэрэлд оршсоноос үес алин мөний ядам бурхны байдалд тодруулан талбих буюу байдал тусад орших дор мөн чанар лам ядам бурхны өвөр чанарт зорин үйлдсэн ч болох тул аль нэгэнд зорин үйлд. Тэндээс соёрхох бөгөөд тахих дор.
Аяа. Ертөнцийн өвөг лавайн шанх титэмтэн
Аливаа хүчин төгс дээд язгуурын гурван хөвгүүн
Эмийн хатан лусыг эрхэндээ урвуулагч тэргүүтэн
Энэ л зүг үүний орны тэнгэр, шивдаг та нугууд дор
Сайн хүндэтгэл үгсээр биеэ сөгтгөн, энэлэхүй хүчээр
Самади тарни хийгээд мутарлагаар адислан
Бодитой бэлтгэж, сэтгэлээр хувилган огторгуйг бүрхсэн чуулганыг
Баяслыг машид үүсгэхийн тухайд өргөн амирлуулъя.
Тунгалаг сэрүүн ариун тавиг усыг лагшинд тамшаалган
Тансаг бүрдмэл уснаас төрсөн цэцэгсийг цацан тархааж
Анхилаг үнэрт хүжсийн утаан үүлсийг хамарт басгаж
Өтөл харанхуйг сэлбэрүүлэгч зулын гэгээг мэлмийд өргөн
Анхилуун сүрчилгийг лагшин бие цэнгээхийн тухайд бэлтгэн
Үлшгүй зуун амт боловсорсон анар жимсийг хэлэнд овоолж
Үнэн яруу аялгуут хөгжмийг дэлдэн сонорт шингээж
Үлэмж хэтэрхий тахилын зуун сангаар огоот тахья.
Үзэсгэлэнт дүрс хийгээд яруу сайхан дуун эгшиг
Хосгүй анхилам үнэр халдсан амт төгс идээ
Үнэхээр эелдэг зөөлөн мэдрэхүйд учрагч нарийн биетнээр
Хотол баясгаланг болгогч мянган үзүүрхэлээр тахимуу.
Өрөм, ааруул, сүү, тараг, айраг хийгээд
Үрийн архи, цай, хурууд, аарц, тос
Үлшгүй гурван амттан, Ума охин тэнгэрийн мутрын жимс
Өвөрмөц элдэв идээ зоог, умдааныг өргөе.
Үзэсгэлэнт царай зүст идэр залуугийн цогоор үзүүрхэгч
Тэнгэр, лус, хүмүүний нарийн биетний чуулганы
Тааламжит элдэв зуун тачаангуйн ид хаваар
Тус амгалан авир ёсыг мянгантаа арвижуулан тахья.
Үнэр уналгат салхин мэт хурдан эмээл хазаарт ажнай
Хүчин ихт тэмээ, бух гөрөөс, их савагт сарлаг
Үргэлжид сүү цутгах хайнагийн үнээ ба
Хонь, ямаа, үхэр, эр эм үр төл сэлт
Өөрийн язгуур үндсийг үржүүлэгч сүргийн эзэн ба
Уул мөрөнд бэлчигч олон сүргийг жигдрүүлэн тахимуу.
Элдэв олон жигүүртэн элин халих бүжгээр дэвэн атвалзаж
Элдэв зүйлийн гөрөөд санаа амархан дүүлэн наадсан
Хатиран гүйлдэх араатан, үүдэнд архирах нохдын чуулган
Халин шургаж, дүүлэгч есөн зүйл амьтан тоолшгүйг өргөе.
Алт, мөнгө ба огторгуйн төмрөөс бүтсэн хуяг, дуулга
Алдлах нум сум, илд жад тэргүүтэн мэсийн язгуур
Мутрын тэмдэг, зэмсгийн язгуур, лагшны чухал эдлэл
Мутрын барьц, туг дарцаг, хялгасан дээсийг өргөмүү.
Биндэрьяа хийгээд алт, мөнгө, сувд, оюу
Бадмаараг, маргад, шүр, номин ба
Тахилын чон, дун, си эрдэнэ, зэс, төмөр тэргүүтэн
Тэнгэр, лус, хүмүүний эрдэнийн гуу санг өргөе.
Дээл, торго, даавуу ба арьсны язгуур, тэрэм
Дэвсгэр цагаан эсгий, элдэв сайн үр, цайны язгуур
Салу мод, үр жимс, шороо чулуу, элдэв эм хийгээд
Сүм дуган, нуур, бүрд, ой шугуйг ч өргөмүү.
Элдэв зүйл торгон дээл, арьсан хувцас ба
Эрдэнийн оройвч, нарийн үзүүрт сондор тэргүүтэн чимэг
Малгай, гутал, гяраг бүс, их гэр, хивэрлэг торгон манжлагат
Лаврэ ба нойрслогод хэрэгт, орших ширээ, дэвсгэр, олбог хийгээд
Эелдэг зөөлөн сэрүүн бүлээн суудал, шүхэр вадан
Элдэв торгон банжид, хэлхсэн манжлага нугуудыг өргөе.
Өндөр хөх тэнгэр дор зохист хаан төрийн долоон эрдэнэ
Өлзий буяны бэлгийг арвитгагч өлзийт найман тэмдэг
Оньсон эд эдлэл, үйлчин, боол, зарц сэлтийг
Орон дэлхий, завсрын гэгээг дүүргэснээр баясган үйлдье.
Түм түмэн ажнай хөлгийн шандас хурдыг тэнсэх хийгээд
Түг түмэн бөх хүмүүн хүч тэнхээ ид хаваар тэмцэж
Мянган харваач бээр цэц мэргэнээр тэмцэлдэн наадсан
Мянган чавхдаст бийбаа тэргүүтэн яруу дуун эгшиглэн
Мянган дуучин бээр хошин дууг хэлэлцэх тэргүүтэн
Тэнгэр хүмүүний баяслыг аривтгагч элдэв наадмыг
Таны нүд ба чихний тосгуурт чухалчлан талбиж
Баясгахуйн айлтгал өргөж хотол жигдэрснээр тахья.
Дээдсийн сайн авир аалийг инагш анхааран авч
Дорд ертөнцийн муушаагдах үйлийг машид орхисноор
Сайн санаа буяны явдалт номхон оршсоныг тэтгэх дор
Сайтар шамдан үйлдсэн тахил үүнийг өргөмүү.
Барагдашгүй амтат цагаан уул, лусын эм, сүүн далай
Ганга жалга, нуур, морь, үхэр тэргүүтэн лусын эд
Баясгалант цэцэглэг, нуурмаг бүрд, сайн харш, намаг тэргүүтнээр
Гайхамшигт эмийн их хатан нөхөр сэлтийг баясган өргөе.
Энэ мэт тэнгэрийн мөр машид дүүрсэн зохист эд үүнийг
Урьд даатгасныг бүтээж ачлахуйн тухайд тахиж өргөе.
Эдүгээ сахин аварч үйлдэхийг ч дурдан өргөе
Улмаар хойшид үйлсийг бүтээхийн шүтээнд өргөмүү
Учирлан даатгасан үйл бүхнийг түдэл үгүй бүтээн зохио.
Урьдын үйл ерөөлийн сайнаар чухалчлан барилдсан
Хүчин төгс дэлхийн эзэд, эх, хөвгүүн, түшмэд
Үйлчин зохиогч, голомттон тэргүүтэн
Хань нөхөд сэлтийн тааллыг хангах болсноор
Буяны цагаан зүгийг тэтгэгч сүр хүчин дэлгэрэх хийгээд
Ба бүрний доройтол тачаал бүхнийг анагааж
Хүмүүн мал дэлгэр баян, бие сэтгэл амгалан даяар амьдарч
Хамаг хэрэг бүтэж, урьдын нөхөд алгасралгүй зохио.
Аяа.
Ариун эхийн газарт мэндэлсэн үес найлзуур шударга
Хачир тасын өдөөр түшсэн, огторгуйн төмөр сум хатгасан
Хивэрлэг торго, толиор чимэглэсэн идэр хүчит
Хурц зэв, уушгин зүүвчит жилин хушуу хийгээд
Бас бус таван зүйл торгон утас, улаан, цагаан торго
Алимад нүхгүй оюу, элдэв зүйл эрдэнэс хийгээд
Баялаг гурван зүйл мод, есөн нүдэт илтэс
Арвайн атгамал, цагаан тэнгэр, цагаан сарлаг тэргүүтэн
Төгс хүчит орны тэнгэр, хүчир нөхөр сэлтэс
Тогтсон шүтээн лугаа баясган хангаж өргөхүй
Номт шүтээнээс эс хэтийдэн, номлосноос хөдөлбөргүйгээр
Насны авшиг, буян хишиг, хийморийг дэлгэрүүлэн зохио.
Хэмээн шүтээний эдийг өргөх бөгөөд, шүтээн эд эдгээр нь орны тэнгэр нийтийн шүтээн Гови-лхагийн тахил зан үйлээс гардагчлан сүр жавхлантай хутагтын соёрхол тахилд таалснаар үүнд ч найруулж болох буюу. Тэндээс ариусгал тахил өргөх нь:
Аяа. Амгалан хоосны дээд хуран үйлдсэнээс мэндэлсэн
Агар хийгээд цагаан, улаан, зандангийн гурван язгуур ба
Агь, гандигаар, балү, сүлү хийгээд
Анхилаг үнэрт зургаан сайн эм ба хүжсийн язгуур
Хивэрлэг торго, эрдэнийн үр, элдэв талхадмал нугуудыг
Машид бадарсан галын дотор шатаасны утаан үүлсийг
Хөвчин газар, завсрын гэгээ, огторгуйн энгээр бүрхүүлж
Мөнхүү хүссэн есөн хүсэлд ургагч цог эрдмээр
Асар уужим эд баригчийн хязгаарт асар хүчний
Аугаа хүрдэн хувилгагч ертөнцийн өвгийг санная.
Үргэлж алин дор их амгалангийн цогийг өгөгч
Үзэсгэлэн гуа, цог хөөрөмсөг хатдын чуулганыг санная
Ид хүчит Эсрүагийн хөвгүүн Амгалан төгс хаан ба
Идэр залуу Үйлсийн гэрэл бадраагчийг санная
Шашин дор машид баясан есөн хүслийн дээдийг өгөгч
Шадар рид хувилгаан Эмийн их хатныг санная
Ахин бас баатар бөгөөд цэцэн зарлигийн түшмэл
Аймгийн ноён, чуулган зохиогч, голомтын эзэд
Хөтөч, үйлчин, элч, боол зарц тэргүүтэн
Хувилсан хувилгаан тийн олон нөхдийн чуулганыг санная.
Бас бус зүг үүний сүм хийд, орон шилтгээн ба
Бүтээлийн орон, сүм, тэнгэрийн шүтээн, уул хад
Уулын гуу, хөндий тал, хөтөл гүвээ, хотгор цүнхрэг
Уйтан жим, буумал хүрхрээ, худаг, хавцгай зам,
Уулзвар салаа, замын бэлчир, гүүр, дүүрэн хишигт нөмөр
Ургаа чулуу, ганц мод, үр эмийн язгуур
Хот балгад, цэцэг жимс, үхээрийн орон
Хороо өтөл, суух нутаг, мал сүрэг, овоо, газрын доорхи сан
Сэрүүн дулаан агуй хонгил, эмт ус, давс хужир тэргүүтэн
Ерийн, нийт, өвөрмөц дор оршин сахин тэтгэгч
Хий, шороо, ус, гал, их махбодийн тэнгэр хийгээд
Хүмүүн, мал, халин шургаж, дүүлэгч араатан, жигүүртэн
Ерийн ба ялгамжтан нугуудыг эрхэндээ үйлдэгч
Ертөнцийн тэнгэр, лус шивдаг, газар усны эзэд
Догшин язгуурын хаан, хэдэр шулмас, албин
Тэүран тэргүүтэн хүмүүн бус бүхнийг санная.
Ба бүрэн явдал суудал, орхих авах үйлдэн мэргэжсэнээр
Газар ухаж чулуу ховхлон, мод тасалж, ус булингартуулж
Бэрх догшин газарт байшин гэрээр даран суурьшсан
Хярвас, улай гаргасан, бузар азар бааж, шээж орхисон
Товчилбоос ариун бусын түйтгэрээр тэнгэр, лусыг бузарлаж
Тэнэглэн будангуйрсан ба өнгө сүрийг доройтуулсан
Тэвчилгүй өөнтөглөх сэлт боохуйд зохист гэмт явдал бүхэн
Тахил ариусгал үүгээр үлдэгдэл үгүй ариусах болтугай.
Саннасан түүний хүчээр эс баясан уригнаснаас гарсан
Элдэв жигээрэмшлийг амирлуулж, орны эзэн та нугууд ч
Сүр жавхлан нэмэгдэн бадарч, огторгуй мэт уужим
Их нигүүлсэхүйн тааллаар мөнхөд тэтгэн зохио.
Сан, дорма, сэржим бүрэн олноор бэлтгэхэд хүсвээс тэдгээр тус бологч дор, гурван үрээр адислаад.
Аяа.
Тунгаамал алтан бадарсан адил бэлгэ билгийн галд
Тоолшгүй сангийн эдийг шатаасны утаан үүлс
Үхэлгүй тэнгэрийн мөр бүхнээ огоот бүрхсэн үүнийг
Үлэмж ертөнцийн өвөг нөхөр сэлтэд өргөмүү.
Хоцролгүй баясан таалснаар ба бүрэн нөхөр сэлт дор
Харшлах нөхцөл, шулмын язгуур, завсрын тотгор эс гараад
Зохилдох нөхцөл, нас буян, аугаа хүчин дэлгэрэн
Зохист дээд шид бүтээлийг хоцролгүй хур мэт буулга.
Зохиомж сайт эрдэнээр хээлсэн уужим саванд
Тэнгэр хүмүүний амны зоогийг уул мэт овоолон
Дээд найман амт төгс рашаанд адисласан
Тахил балингаар ертөнцийн өвөг нөхөд сэлтийг тахья.
Ба бүрний тахил эрдэмд баясан сайтар зооглосноор
Балагт хүмүүн малын өвчин, хяруу, мөндөр, ган, зуд
Бэрх зохис үгүй доройтлын нэрийг ч эс гаргах бөгөөд
Барагдашгүй огторгуйн сан шид бүтээлийг соёрх.
Согтоон үйлдэгчид эрдэнийн үр, эмийг найруулах бөгөөд
Судлан, онож, бадруулан үйлдэж, рашаанд адисласан
Сэржим үүгээр их тэнгэр Эсрүа нөхөр сэлтийг тахимуй.
Ба бүрэн нөхөр сэлтийн тахил эрдэм дор баяссанаар
Бачлах зэтгэр, тухираас талбих, хараал жатга, хэл ам
Дайсан ба найман аймаг, хорлогч бүхнийг амирлуулснаар
Дайнаас тийн бөгөөд ялгуусны шид бүтээлийг хайрла.
Дэвлэсэн сүүн тахил эрдэм, сандүг, эмийн дээж
Дөрвөн зуун дөрвөн өвчний ерөндөг үүнийг
Эмийн их хатан, тэнгэр, лус, шивдаг тэргүүтэн
Эрхэм ариун явдалт хүчин төгс бүхэнд өргөмүү.
Баясан зооглосноор ба бүрэн нөхөр сэлт дор
Буртаг түйтгэрийн гэм бүхэн амирлах хийгээд
Дээд, доод, завсар гурвын ад хорлол эс гарч
Номт төрийн аугаа хүчин дэлгэрэх үйлсийг зохио.
Тэр мэт тахих бөгөөд соёрхол талбихын хүчээр
Шашин амьтны амгалан жаргалан арван зүгт дэлгэрээд
Түүнчлэн ном ба ном төгс санаа үл хоцрон
Шамдалгүй өөрөө бүтэхийн өлзий хутгийг хайрла.
Хэмээснээр тоог хурааж, тэндээс нэмэх бөгөөд чөлөө буй бөгөөс, зочин нугуудын дээд огторгуйд хутагт Жанрайсэг ба Доржнамжом тэргүүтнийг тодруулан талбиад тэдгээрийн лагшнаас гэрлийн цогц ба таван байдалд рашаан нам жим бууснаас эрхэм нөхөд орших нутаг орд өргөө лугаа сэлтийг угаан судалж (ариусгаж) эс баясах ба өслөн орох, уригнах тэргүүтний гэм үлдэгдэлгүй арилснаар, тааллыг баясган их амгалангаар хангах бөгөөд өөрөө ба зоригдох орон нугуудад цэнгэлийн уг үлэмжид болохыг санаад зургаан үсэг ба Намжомын сүн тэргүүтэнг урих бөгөөд барилдах цаг хоног ч тасрах гэм үгүй болой. Тэндээс:
Аяа. Хувь зохилдох хувцас намируулсан Гэлаша мэт тодорч
Аугаа билгийн илдээр гурван хорын дайсны амийг тасалж
Барагдашгүй эрдэнийн үнээнээс есөн хүслийг саагч
Бишрэлт их тэнгэр Эсэрүа дор магтаал үйлдэмүү.
Тунгаамал алтан хайлсан мэт төгс сүрлэг гэрэл бадарсан
Тангараг доройтонд баруун мутраар алтан илдийг далайн
Дайсан тотгорын тархинд зүүн мутраар цаазын мод эргүүлсэн
Домогт Эсэрүагийн хөвгүүн Амгалан төгс хааныг магтая.
Бие лагшны өнгө нь бадмаараг эрдэнэ мэт улаан
Баруунаар хувилгаан цэргийг түгээгч бэрээ далайсан
Зүүндээ цус дүүргэсэн гавалд баясан цэнгэсэн
Залуу гэрэл бадраагч Эсэрүагийн хөвгүүн түүнийг магтмуй.
Хөхөмдөг индранил эрдэнэ мэт мишилзсэн царайт
Хоёр мутрын эрдэнийн дуаз сангийн хуурцагнаас
Хэрэгтэй хүслийг хайрласнаар үгүйрлийг булаан үйлдэгч
Эсэрүагийн хөвгүүн Үйлсийн гэрэл бадраагчийг магтъя.
Зарим нь хуяг дуулга баатрын зэмсгээр жавхлант
Зарим нь элдэв эрдэнийн оньс унжуурга хөдөлгөсөн
Зарим нь хурдлан довтлогч ажнай хөлөглөн ганхалзсан
Эсэрүа эцэг хөвгүүн дөрөв дор магтаал үйлдмүй.
Бие лагшин гиймэл цагаан. чимэг төгс согоо унасан
Баруун дахь манжлагат сумаар зөн билгийн яруу алдар өгөгч
Зүүн дэхь эрдэнийн цараар орчлонгоос хэтийдсэн хишгийг дуудагч
Зүс үзэсгэлэн гуа Эмийн их хатанд магтаал үйлдмүй би.
Цастын цагаан арслан мэт ид хүчин төгс
Цоохор эрээн барс мэт өнгө зүс дурдмал тодорхой
Хүржигнэх хөх луу мэт яруу алдар нь түрхэрсэн
Хамаг орныг тэтгэгч Их сүлдэн тэнгэрийг магтъя.
Өдөр, шөнийн итгэл мэт сүрт гэрэл бадраагч
Үүл ширвүүлдэн гилбэлзэх цахилгаан мэт чадал үтэр
Очирт аянга мэт хатуу хүчин ихт
Орны тэнгэр хүчин төгс нүгүүдэд магтаал үйлдье.
Уулын эрхэт сүмбэр мэт бат бөгөөд жавхлант
Тэнгэрийн эрхэт хурмаст мэт аугаа хүчин дэлгэр
Сэтгэлчлэнгийн эрхэт хаан мэт хэрэгтэй хүслийг хайрлагч
Сэтгэш үгүй рид хувилгаан их тэнгэр нүгүүдийг тахимуй.
Язгуур угаас ариун, оюун тодорхой, түүнчлэн чанарт
Янагуухи юун дор ч ургахын авир байдлаас
Орон зүг үүнд орших сэлтээр машид гүйгч
Орны эзэн нөхөд чуулганы далай сэлтийг магтъя.
Товчилбоос урьдын цагаас өмнөх сайн буяны
Барилдлагаар энэ зүгийн орон, хүмүүн, мал бүхнийг
Тэтгэн арвитгаж, гэрийн эзний буяныг сайтар зохиогч
Дэлхийн эзэд, орны тэнгэр нөхөд сэлтийг магтмуй.
Орныг тэтгэгч тэнгэр нүгүүд галбарвасан модон бөгөөд
Ба бүрэн нутгийн хүмүүн таны навч дэлбээ адил буюу,
Орныг тэтгэгч та нүгүүд сэтгэлчлэнгийн далай бөгөөд
Ба бүрэн нутгийн хүмүүн түүний загас хорхой адил буюу,
Орны тэтгэгч тэнгэр нүгүүд өвлийн хөх огторгуй бөгөөд
Ба бүрэн нутгийн хүмүүн гүйгч өчүүхэн бядагч одод мэт буюу,
Орныг тэтгэгч тэнгэр нүгүүд уулын эрхэт сүмбэр бөгөөд
Ба бүрэн нутгийн хүмүүн түүний хэрмэл үндэс адил буюу,
Орон хүмүүний жаргаланг орны тэнгэрт дулдуйдсан
Орны тэнгэрийн үйлс, дурдал арга, соёрхол тахил ямагтаар
Энэ өдөр та нугууд дор соёрхол талбин тахимуй за
Эгнэгт баясал хөдөлгөн мишээж, машид тэтгэн зохио.
Аяа. Орныг тэтгэгч их нөхөр сэлт лагшинд босогтун
Ачлалт сүлдэн тэнгэрийн эрхэм дор үүнээ цол өргөх ану:
Өндөр тэнгэрийн нигуурт тулцах өлзий дүүрэн дэвэр сэлт
Өрлөг баатрын барьц тэмдгийг сансрын үзүүрт босгон
Үйл ерөөл хосолсон сайн тааллын дэнслэх сэтгэлээр
Урьдаас инагшид эртнээс нөхөрлөн ёсчлон зохиох дор
Ачлахуй сайн тахил амаржуулагчийн нэгэн хамтад
Алдар суу, цог залийг наашид би магтмуй.
Загас усандаа наадах, охин барс ойд шадарлах
Цаст уул лугаа арслан нөхөрлөх ямар мэт
Харьяат ба бүрэн сүлдэн тэнгэрийн өмөг чуулган лугаа
Хагацал үгүй оршин сахин тэтгэхүйн тухайд хүчлэн магтмуй.
Хот балгад, суурин газар, хавцгай зам, уул талын сархиаг
Гол, хөндий, аглаг хөдөө хаана оршиж хаана одовч
Гурван өдөр харуулдан, гурван шөнөд манах тэргүүтэн
Хагацал үгүй сахин тэтгэхүйн тухайд хүчлэн магтмуй.
Товчилбоос, ахуй үесийн эцэст хүртэл хүссэн хэрэг
Түдэл үгүй үтэр түргэн сэтгэлчлэн бүтэх хийгээд
Үл хүсэм завсрын саад дайнаас тийн бөгөөд ялгуусны
Үйлс хэргийг хүчирлэн бүтээх дор хүчлэн магтмуй.
Магтах болой нөхөр чуулган далайг магтах болой
Магтах болой цагаан зүгийг тэтгэгч ид хүчийг үүсгээ
Магтах болой дайнаас ялагч баатар зоригийг хөөрөмшүүлж
Магтах болой ялгуусны орон амгалангийн барьцааг дэгдээ
Өөрийн зүгийг тэтгэх дор энэрэгч эцэг эх мэт
Өстөн дайсны зүгийг дарах дор очирын галт хур мэт
Бүхний хүссэн хэргийг соёрхох дор найлзуур модон мэт
Ба бүрний горилон санасан хэргийг бүтээн зохио.
Үйлс хэргийг даатгах нь :
Аяа, Эрт цагт чадагчийн эрхэт бээр
Адаг таван зууны эцэс цаг болоход нь
Бэлгэ билгүүний чанад хязгаар тэргүүтэн
Бурхны судар тарнийн сайн мөр нүгүүд
Умраас умарт дэлгэрэх болно хэмээн
Үнэхээр номлосон зарлигийн эшийг
Соёрхсоны таалал утга ямар мэтчилэн
Сачин ялгуусан Чойжижалбу хийгээд
Амьтны итгэл хутагт Гармадоржийн
Ачит зарлигийн сарны гэрэл гийснээр
Алс хязгаар умар зүгийн харанхуй тив
Ариун номын гэгээгээр тодорхой гийж
Ахин наашид Мутартаа цагаан лянхуа баригч
Авралт Содномжамцын зарлигийн ач хийгээд
Ариун Богд зөөлөн эгшигт Жамьянгарав
Бэлгэ билгүүн очир Ишдорж тэргүүтэн
Богд дээдэс номыг баригчдийн тавьсан ерөөлөөр
Магад хүчин боловсорсон дээд төрөлхтөн олноор
Мэргэн арга номлол бүтээл, сайн зохиолын
Мянган гэгээг ялгавартай зохиохын хүчнээр
Умар зүгийн Халхын аймаг оронд
Шашны дотоод зохиол винайн номын
Үйл хийгээд хир үгүй гарын авлага тэргүүтэн
Шашин нийтийн болон нийт бусын явдал
Дээд их хөлгөнийн сайн мөрийг
Асар ариунаар түгээн дэлгэрүүлсний хүчнээр
Умар алс хязгаар хэдий боловч номын чуулганы
Орны төв ямагт дор болгон үйлдсэнээр
Сайн номлолт ялгуусан шашны дээд шим
Судар тарни хослон барилдаж ихэд дэлгэрсэн бөгөөд
Шашныг баригч хуврагийн хурсан аймаг арвижин
Шашны өглөгийн эзэн даяар сүжиглэн
Авралын орныг чухаг дээд гурав, ламд барьж
Аугаа хүчин, цог учрал дэлгэрсэн тэргүүтэн
Төгс туулсан цог дор адилтгашгүй
Тансаг болсон цадиг энэ, аяа гайхамшигтай.
Яруу эгшгийн намуун хүрхрэлт хийгээд
Яруу жавхлант хөгжмийн дуу лугаа сэлтэс
Яруу үгс үүнийг тань дор өргөснөөр
Яруу эрхийг өгөх дор таалан зохио.
Урьд заларсан дээдсийн мэлмийн өмнө
Урьд цагт ямар мэт ам авсанчлан
Урдаас эдүгээ дээшид ямагт сахигч
Урьд өгүүлсэн тэнгэр таны ид хүчнээр
Ялгуусны шашин дэлгэрэн хуврагууд чуулж
Ялгуусан бурхад, ялгуусны хөвгүүн хувилгаанаар түгж
Хаан түшмэлийг амгалан оронд жаргаагч энэ нь
Ялгуусан Сүлдэн тэнгэр та нугуудын ач мөн.
Тэр адилын номын ачийг дурдсанаар
Урьд даатгасан сайн ачлахуй тахил хийгээд
Эдүгээ даатгал бүтээхийн шүтээн гарах дор
Өргөл, хүндлэл, соёрхол, тахил үүнийг үйлдсэнээр
Эрхэм дээд нөхөр сэлт та нугууд дор
Инагш бас үйлс хэргийг даатган соёрхол талбиж үйлдье.
Их нигүүлсэхүйн өмөг хүчийг ихэд үүсгэж
Илт алгасрал үгүй үтэр түргэнээр бүтээн зохио.
Аяа. Тус амгалангийн үе гишүүн чадагчийн шашин нийт ба
Андуурлаас хагацсан шар малгайтны өнө ёсны чандмань
Замбуу тив даяарын цог алдрыг бадраах хийгээд
Цөлийдөл үгүй хэзээд өнөд оршоон зохио.
Өнөд шашныг баригч нийт ба өвөрмөц төрөлхтөн бүхний
Өлмий бат сайн зохиолын хүрдэн огторгуй мэт уужим болж
Умар зүгийн орон аймгийн үзэсгэлэнт чимэг хүрээ хийдүүд
Уламжилж шашин төрийн цогоор дээшид хутаг дор зохио.
Эрхэм Зөөлөн эгшигт Дээдсийн ёс төрийн хасбу тамга батжин
Эзэн, түшмэл нүгүүд албат харлигаа амгалангаар тэтгэж
Өчүүхэн төрөлхтөн даяар амгалан буянаар амьдарч
Өлзий хутгийн билгээр улс орныг дүүргэн зохио.
Зүг үүнээ цаг бусын салхи ба цас, хур хийгээд
Зуд турхан, ган гачиг, хяруу мөндөр, шамрага шуурга
Гаслан үгүйрэл, зэрлэгээр нэвчрэх үер ус хийгээд
Газар хөдлөх, луугийн аянга, цахилгааны аюулаас аврагтун.
Ба бүрэн шадар барилдсан сэлт дор хараал талбих ба
Башир хулгай, залилан мэхэмдэх, өндрийг дарах атаархал
Айл гэрт дайсагнан босч, нөхдийг бутраан, боол зардсын
Авир сэтгэлийг хямраан, өслөх хямрал тэмцлийг арилган
Цаг бусын үхэл ба гай зовлон, үл мэдэх язгуур хийгээд
Цаашилж хүмүүний халуун өвчин, малын гарз гарлага ба
Хувхайруулагч бүднэр, идээний зэтгэр, амьдын ба эрлэг зэтгэр
Хүмүүний хэрцгий догшин хорлолыг үгүй болгон зохио.
Биеийн шинжлэл болон засахын орон цагаас болсон
Бэрх хүсэшгүй нөхцлөөр эс чадагдах бөгөөд
Ханилсан нөхөд ба тэнгэр газрын дайсан, идээ эдийн үйлд
Харшлах хорлол эс гарч, хотлоор өлзий болгон зохио.
Хүмүүний хар цагаан хэл ам хийгээд муу буг
Хутган үйлдэх гүтгэлэг тэгнүүр, хилэнцийн нөхцөл үйлдэгч
Хүмүүн ба адгуус галзуурсан дор тулан учирсан тэргүүтэн
Гэнэлт ойр хөнөөлийн язгуураас сахин аварч зохио.
Буг зэтгэр сэтгэлд шаардсан буруу ерөөл, өр төлөөсөөр
Орчлонгийн нөхөр хийгээд боолоос мултрах хийгээд
Одон гариг, хаан албин, хязгаарын муу мангас, зэтгэр
Үхээр зэтгэрээр лус, савдаг догшрох хорлолоос аврагтун.
Өт хорхой, араатан амьтан, хорт могойн хөнөөл ба
Үер усаар автах, уналгаас үхэтхийн унах ба
Мэс, хор, тэнгэр, зэтгэрийн хэрчээс, тоонолж, хижиг
Магад хэрэг бүтэхүйн саадыг амирлуулан зохио.
Газрын чийг, хорт үндэс хийгээд усны хор
Хөлийн бам, усан хаван, хий хаван, хоолой хаагдах хийгээд
Хэрх тулай, шар ус, амьсгал цухалдах уушигны ханиад
Хамаг махбод хямраагч өвчин бүхнийг амирлуулж зохио.
Элдэв урт нас ба буян хишиг, сүлд хийгээд хүчин
Эрх баялаг, цог хишиг, идээ хувцас, цай мөнгө тэргүүтэн
Эдийн үүд, хийморь, сүр жавхлан, арван буяны явдлыг
Эгүүрд даяар зуны нуур мэт дэлгэрүүлэн зохио.
Огоот тусыг үйлдэгч тэнгэр лус, хүмүүн ба хүмүүн бус
Оюун тушаагч нөхөр зарц идээ, эд, дөрвөн хөлт сүрэг
Сав шимийн буян хишиг, сэтгэлд санасан бүхнийг
Шамдал үгүй миний эрхэн дор хураан зохио.
Чадагчийн дээд шашин ба шашныг баригчийг дарах хор
Чанад өвөр бусад хилэнц дор найралдсан санаа учралтан
Хэрцгий дайсан тотгор буруу удирдагчийн чуулган бүгдийг
Хатуу цаазаар цөхөөн мохоож, хойшид бүү засаглуул
Явдал үйлийн зоргоор муу нөхдийн дунд тэнэх цагт
Ядаж эс мэдэх, дурдал, эндүүрэл үгүйн арга ёсыг үзүүл!
Алжаан зовж энэлэхүйн цагт амаржуулан жаргааж
Алгасралгүй тив даяар өмөг саданд зохион соёрх.
Багш шавь, тойрсон нөхөд, боол зарц харилцан зохилдож
Дотоод янаг амраг санаа амар баяр дуршлыг дэлгэрүүлж
Бодож эргэцүүлэх, өгүүлэх, үйл үйлдвэр, арилжаа тэргүүтэн
Даяар мөрд одох сайны ёсыг төгс зохиогтун.
Хур усан цагтаа бууж баялаг жилийг сайтар зохиож
Хамаг төрөлхтөн бүхэн сэтгэлд зохилдох буянаар амьдарч
Сүү, тараг, идээний шим дэлгэрч дөрвөн хөлт сүрэг өсч
Санасан газарт хүрч хүссэн хэргийг сүндлэн бүтээж зохио.
Үргэлж суурьших нутаг, зам, хээр алинаа одож, суувч
Өдөр нь харуулдан, шөнө нь сахин хамгаалж
Үдэж, угтахыг үл умартаж, дурдсаныг тэтгэн, бутарсныг эвсүүлж
Өвөр байдал гэм үгүй сайн ёс, төгс буяныг дэлгэрүүлэгтүн
Тэргүүлшгүй орны тэнгэрүүд хүмүүний сэтгэлийг эрхшээн
Түүний тулд та бүгдийн эрхшээлийн доорх нутгийн хүмүүс
Ханьцашгүй шашинд бишрэх бөгөөд ба бүрэн нөхөд дор
Хорлолгүй асралаар тэтгэн, ханьсан нөхөрлөж зохио.
Ба бүрэнд харгалзах хүмүүн мал, орон гэр нүгүүдийг
Баталж танд чухалчлан даалгамуй, үйлийг зохиох дор
Бэрх догшин амьтан дор үл дийлдэн номхотгох мэт
Ба бүрэнд гэм үгүйн үнэн тэмдгийг илтээр үзүүлэгтүн.
Алив хоосролоор зовох бөгөөд хөнөөл машид олон тул
Аюуснаар дэлхийн эзэн, их шивдаг та нугууд дор
Асар эгээрлийн нүдэн бүлтийлгэн соёрхол талбиснаар
Авралт эцэг, эх бээр насад хөвгүүнээ сахихчилан тэтгэн зохио!
Нэн ялангуяа бэрх хүчир орны шөнийн цагт
Ноцолдон хорлох бүдсийн түйтгэрт арга барагдах ба
Нойрсох цагт гагц хөвгүүний оюун ширвээтэх цагийг
Нягт хянамгай үлэмжид харуулдан алгасралгүй зохио.
Шаналан дэнслэн дуудахын цагт сонсголон эс хатуурч
Үйлэнд шаардахын цагт шамдлыг үл удаашруулан хашигнаж
Шалтаглан хөнөөгч дайсан бардамнах цагт хүчийг эс сулруулж
Үйл зовлонг эдлэх цаг дор сэтгэлийг эс холдуулагтүн.
Өвчнөөр энэлэхүйн цагт илааршуулагч эм ба эмч
Өлсөн умдаасах цагт мах бод лугаа зохилдох идээ, ундаа
Туслах нөхөргүй цагт оюун тушаах нөхөр, зарц
Тустай номын залгамжийг урих цагт буяны сайн садан
Уналга ачилгагүйн цагт тэмээ, морь, мал сүрэг
Хоосрол доройтол гарахын цагт эрдэнэт сүрэг, эдлэл
Орноор зүдрэхийн цагт орд өргөө, амрах өргөө тэргүүтэн
Хэрэгтэй цагт аливаа эдлэл тэдгээр бүгдийг шамдалгүй
Огоот сэтгэлчлэн бүрдүүлэх баялаг учралт үйлсийг зохио.
Энэ л орны навдаг, шивдаг та нугууд дор
Эгээрэл горилоор шүтсэнээр энэ нутагт оршихуй өнөд
Ачит та бээр сахин тэтгэхүйд шүтэж, энэ ба хойтын
Авралыг бүтээх дор горилох болой, алгасрал үгүй тэтгээ
Түүнчлэн бид урьдын үйл буяныг завсарт найруулснаар
Тань лугаа чухалчлан барилдсанаар үүнийг таалж
Хосгүй зөн билгийн эс бүрхэгдсэн мэлмийг ширтээд
Хойшилж алгуурлалгүй догшин амыг барин зохио.
Ертөнц үүн дор омогтон хүчтэн олон буй боловч
Ерөөл барилдлага төгсөөр тан дор хүсэн шүтэж
Амь, бие лүгээ сүүдэр мэт нөхөрлөн зохиосноор
Алин даатгасныг даруй бүтээж, ханьсан зохио.
Нутаг оронд хишиг тогтож, идээнд амт шим хураад
Эрээн дурдмал өнгө хувцаст тогтож, биед жавхлан дэлгэрч
Насанд хасбу тамга, сэтгэлд буяны оюун төрж
Энэ, хойтын санасан хэрэг өөрөө бүтэх болтугай.
Та нугууд орчлон тогтсоноос эхлэн бариад
Орон нутаг хүмүүн дор заяагч сүлдэн тэнгэр бөгөөд
Танд соёрхол тахилыг ба бүрэн нугууд үйлдвээс
Асуун сонжиход номлолыг шүтсэн тангаргыг таалж
Ашид сүмбэрлэн тогтсон уулын өндөр оргилоос
Ариун тэнгэрийн нүдээр харуулдан алгасралгүй
Хориг гэмийг солбицуулж сайн магтаал лугаа холбон
Ханьсан нөхөрлөж, сайтар оршин, алгасралгүй зохио.
Цагаан буяны үйлээс ашид амгалан гарах бөгөөд
Нүгэлт харын үр нь зовлон эндүүрэггүйн тулд
Цаглашгүй хойчийн хөрөнгө үрээр үлгэрлэн үйлдээд
Насад амьтан бүхэнд тусалснаар сахин зохио.
Тэнгэр хүмүүний нигуур учирсан баяр хуримыг эдлэх цагт
Товлож эдүгээ үйл ерөөлийн сайн барилдлагыг үйлдье,
Дөрвөн лагшинг хэн бээр хэзээ нэгэн анханд олсноор
Даруй бусад нугуудад рашааныг түгээн ерөөж
Тусалсны хариуд номын хүндлэлээр баясган зохиож
Төгс сайн ерөөл барилдлагыг ашид болгоосноор
Хүндлэл соёрхол, эгээрэл горил, хэрэг нүгүүдийг тааллын орноос
Хэзээд алдалгүй энэрэлээр тэтгэн зохио.
Бас бус хур оруулах хариулах тэргүүтний тухайд санаа онцгойлон тодруулах үйл даатгал үйлдэхийг хүсвээс бүтээлийн эрх баялаг Түган ринбүчийн хүсэл соёрхол өнгө урвуулан үйлдэх ёсоор болох болтугай.
Ерөөл үг зохиогтун гэх мэт даатгал үгсэд барилдуулан хувиргаад найруулах бөгөөд хишиг даллага эс үйлдэвч болох буй. Үйлдэхийг хүсвээс хишгийн бодитой болон үгүй ч болох бөгөөд -Хоёр түйтгэрээс ангижирсан… мэтийн үүднээс үйлдэх бөгөөд завсар үүнд үндэс тогтох гурвыг уншивч ном номхотгох лугаа зохилдохын анхааран авлага гайхамшиг гарах мөн тул машид сайтар эс үйлдэвч болох болой.
Тэнэг мунхагийн эрхээр зан үйлийг эндүүрэн үйлдэж
Тахилын эд бүрэн бус ба өргөл соёрхлыг эндүүрсэн
Гүн бишрэл мөргөл бага, угаас хүчин бядуу тэргүүтнийг
Гэмшин юу талбисныг энэрлээр хүлцэн зохиогтун.
Хэмээн гэмшил соёрхоод
Ахуй орныг нөхөр сэлт өөрийн оронд
Ажирснаар наашид заллага соёрхох цагт
Түдэлгүй залраад тахилын чуулганыг зооглон
Түүнчлэн миний горилыг ханган зохио.
Хэмээснээр залан соёрхох бөгөөд хэрвээ лагшин зураг буй бөгөөс:
Орныг ихэд тэтгэгчийн лагшин дүрс үүнд
Ба бүрнийг сахихын тулд баясан оршоод
Олон нөхөд өөрийн орноос залран өөдөлж
Бас наашид цаг дор залран зохио.
Хэмээн бат оршил үйлдэх нь сайн бөгөөд, тэндээс Сэр од, Дашдондов тэргүүтэн судраас гарсан өлзийг арвижуулснаар эцэст чимэглэн үйлдэх болой. Хэмээх үүнийг ариун дээд шавь хөвгүүн, бурхны тойн Манибадра бээр энэ мэт нэгэн хэрэгтэйн ёсыг өгүүлсэнд шүтэж Номун хангийн төрөл хувилгааны нэрийг баригч Авхяса бээр найруулвай.
Сарва заяандү.