Хийморийн дарцаг

Хийморийн сан

Хийморь лүндаа гэдэг. Лүн – хий, да – морь гэсэн үг. Хийг Хятадад чи, Японд ки гэдэг нь уг монгол үгтэй их ойр. Амь баригч, дээш гүйгч, түгээгч, гал тэгшитгэгч, уруу арилгагч үндсэн таван хий байдаг. Тэр дундаа эерэг бүтээлч сэтгэлийн хөлөг унаа болдог амин хийг хийморь гэнэ. Газрын хоёр хүчтэн арслан, барс, тэнгэрийн хоёр хүчтэн луу, гарьдаар үлгэрлэж хийморь лугаа таван хийг бадраах ерөөлийг Хийморийн санд ийн өгүүлжээ:
“Ум гайхамшигт адис шидийг хур мэт буулгагч ачит багш гурван эрдэнэ, баатар дагинас, номын сахиусан егүзэр (бясалгагч) миний хийморийг өөд өөд нь бадраа!
Та бүгдийн ивээлээр харын омог хүчийг дараад, цагаан буяны зүг ялж, санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэхийн туг сүлдийг сансрын үзүүрт босгосноор егүзэр миний хийморийг өөд өөд нь бадраа.
Барс мэт эрчлэх хийморийг бадраа. Арслан мэт эрвэлзэх хийморийг бадраа. Луу мэт хүрхрэх хийморийг бадраа. Гарьд мэт дүүлэх хийморийг бадраа!
Ариун сангийн утаан үүл огторгуйг бүрхээд, алтан ууланд хийморийн дарцгийг мандуулснаар ахуй үесийн хийморь доройтсон гэмийг арилгаад Сүмбэр уулын оргил мэт хийморийг бадраа!
Хийморь дэгжсэн шүтэн барилдлагад шүтэж, явах cуух, ярих санах юу үйлдсэн бүхэн бодь мөр дор одохуйн гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуан тоорцог мишээх болтугай!
Барс, арслан, гарьд, луу дөрвөн хүчтэн лүгээ нөхөрлөсөн хийморийн буян билэг үлэмж ялгуун болсноор өдөр шөнө бүхэнд биднийг авран тэтгэхүйеэ, үл зохилдогч тотгор зэтгэр бүхнийг товроглох болтугай!
Тэр мэт хийморийг дэлгэрүүлсэн буянд шүтэж, амь бие, эрх хүчин, ид заль шинэ саран мэт улам улмаар арвидаж, тус амгалангийн цог дор цэнгэхийн өлзий хутаг орштугай!
Ялангуяа миний насан хутаг хийгээд буян хишиг, цог учрал арван зүгт дэлгэрч, ном ба ертөнцийн санасан хэрэг бүгд саадгүй өөрөө бүтэхийн үйлсийг зохио. Ум сайн амгалан болтугай!
Гүндү сарва дүдү хо, ум базар аюухи суха.”
Хийморийг дүрсэлсэн нь

Хийморийн сан.

Бурхан шүтээнээ арчиж тоослоод, арц уугиулж чухаг дээд гурвын залбирлыг

БАГШ ДОР ИТГЭМҮЙ
БУРХАН ДОР ИТГЭМҮЙ
НОМ ДОР ИТГЭМҮЙ
ХУВРАГ ДОР ИТГЭМҮЙ хэмээн уншиж,

ХАМАГ АМЬТАН АМГАЛАН БА АМГАЛАНГИЙН ШАЛТГААН ЛУГАА ТӨГӨЛДӨР БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ЗОВЛОН БА ЗОВЛОНГИЙН ШАЛТГААНААС АНГИЖРАХ БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ЗОВЛОНГҮЙ АМГАЛАНГААС ХАГАЦАХГҮЙ БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ХОЛ ОЙРД УУРЛАХ, ШУНАХААС АНГИЖРАН ТЭГШ СЭТГЭЛЭЭР ОРШИХ БОЛТУГАЙ гэж олон амьтанд би туслая хэмээн бодийн дээд сэтгэлийг үүсгэн залбирч уншина.

– Хийморийн сан –

Ум гайхамшигт адис шидийг хур мэт буулгагч ачит багш гурван эрдэнэ, баатар дагинас, номын сахиусан егүзэр (бясалгагч) миний хийморийг өөд өөд нь бадраа!

Та бүгдийн ивээлээр харын омог хүчийг дараад, цагаан буяны зүг ялж, санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэхийн туг сүлдийг сансарын үзүүрт босгосноор егүзэр миний хийморийг өөд өөд нь бадраа.

Барс мэт эрчлэх хийморийг бадраа. Арслан мэт эрвэлзэх хийморийг бадраа. Луу мэт хүрхрэх хийморийг бадраа. Гарьд мэт дүүлэх хийморийг бадраа!

Ариун сангийн утаан үүл огторгуйг бүрхээд, алтан ууланд хийморийн дарцагийг мандуулснаар ахуй үесийн хийморь доройтсон гэмийг арилгаад Сүмбэр уулын оргил мэт хийморийг бадраа!

Хийморь дэгжсэн шүтэн барилдлагад шүтэж, явах cуух, ярих санах юу үйлдсэн бүхэн бодь мөр дор одохуйн гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуан тоорцог мишээх болтугай!

Барс, арслан, гарьд, луу дөрвөн хүчтэн лүгээ нөхөрлөсөн хийморийн буян билэг үлэмж ялгуун болсноор өдөр шөнө бүхэнд биднийг авран тэтгэхүйеэ, үл зохилдогч тотгор зэтгэр бүхнийг товроглох болтугай!

Тэр мэт хийморийг дэлгэрүүлсэн буянд шүтэж, амь бие, эрх хүчин, ид заль шинэ саран мэт улам улмаар арвидаж, тус амгалангийн цог дор цэнгэхийн өлзий хутаг орштугай!

Ялангуяа миний насан хутаг хийгээд буян хишиг, цог учрал арван зүгт дэлгэрч, ном ба ертөнцийн санасан хэрэг бүгд саадгүй өөрөө бүтэхийн үйлсийг зохио. Ум сайн амгалан болтугай!

Гүндү сарва дүдү хо, ум базар аюухи суха.

 

Хийморийн сан.

Гайхамшигт адистидийн шид бүтээлийг
Хур мэт хайрлан зохиогч
Лам, ядам, чухаг дээд гурав
Баатар, дагинас, номын сахиусын чуулгад
Егүзэр миний хийморийг дээш дэгжээгтүн.

Алины хүчээр харын омгийг дарах бөгөөд
Цагаан зүгийг дэлгэрүүлэн
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтээх хиурыг орчлонгийн үзүүрт мандуулснаар
Егүзэр миний хийморийг дээш дэгжээгтүн.

Барс адил дүүлэх хийморийг дээш дэгжээгтүн
Арслан адил хүрхрэх хийморийг дээш дэгжээгтүн
Луу адил хүржигнэх хийморийг дээш дэгжээгтүн
Гарьд адил халин нисэх хийморийг дээш дэгжээгтүн.

Элдэв ариусгах эдийг шатаасны утаан үүлсийг бүрхүүлэн
Хийморийн дарцагийг уулын оройд мандуулснаар
Ахуй үесийн хийморь доройтох гэмийг арилгаад
Сүмбэр уулын оргил адил хийморийг дээш дэгжээгтүн.

Хийморь дэгжээсний шүтэн барилдлагад шүтээд
Явах, суух явдал мөр, үг өгүүлэх тэргүүтэн
Юун үйлдсэн мөрд одохын гэгээн гэрлээр
Сэтгэлийн лянхуан хонгорцог мөшөөх болтугай!

Бар, арслан, гарьд, луу дөрөв нөхөрлөөд
Хийморийн буяны бэлгэ тансаг болсноор
Биднийг өдөр шөнө бүхэнд авран зохиох бөгөөд
Үл зохилдох дайсны аймгийг товорголохын үйлсийг зохио.

Энэ мэт хийморь дэгжээсний асар цагаан буянд шүтээд
Миний амь, бие, эрх хүчин
Буян хишиг, хийморь шинийн саран мэт аривдаад
Тус амгалангийн цог залиар цэнгэхийн өлзийн хутгийн хайрла.

Ялангуяа миний нас, буян хийгээд
Цог учрал, хийморь арван зүгт дэлгэрэн
Ном хийгээд ертөнцийн хүссэн хэрэг бүхэн
Тотгор үгүй аясаараа бүтэхийн үйлсийг зохиогтун