21 Дарь эх - Хорин нэгэн Дарь эх

Хорин нэгэн Дарь эхийн хураангуй магтаал

Ум чанцал долма дарэ ваму
Дүд дарэ ей жигва гүнсэл
Дүрэ донам тамжэд равдэр
Суха еэгэр жайла равдүд

Энэхүү тарнийг нэг уншихад Дарь эхийн тарнийг нэг түм уншсантай тэнцэх нууц тарни хэмээн Жову Балдан Адиша бээр айлдсан байдаг.

Дарь эхийн хураангуй магтаал үүссэн түүх.

10-р зуунд Түвдэд ирсэн Жову Адиша Энэтхэгийн дулаан сайхан нутгаа санан мөрөөдөж байсан ч Дарь эхийн зөгнөсөн шавьтайгаа уулзаагүй л байлаа. Ингээд нэлээд хэдэн жил өнгөрч нутаг буцая гэж хатуу шийдээд байтал алс нутгаас ерөөлт шавь Бромдомбо арайхийн явж ирснээр нутаг буцах бодлоосоо бүрмөсөн буцаж нас бартлаа хамтдаа байцгаажээ. Асар олон бурхад ядмыг эрхшээсэн авшигтай боловч Адиша түвд нутагт нэг ч удаа эрх авшиг хөтөлбөр айлдаагүй бөгөөд цаг ямагт зөвхөн Дарь эх бурханд л сүжиглэн суудаг байсан байна. Нэгэн удаа хүнд өвчтөн аврал айлтгаж ирэхэд нар шингэхээс өмнө 10000 дарь эх уншиж чадвал аврагдах боловч одоо наран шингэх цаг болсон амжих аргагүйд туллаа гэхэд Бромдомбо яаравчлан нэгэн аргыг бүтээхийг Адишад айлтган сөгдөхөд Дарь эх өөрөө заларч энэхүү хураангуйг гэнэтээр айлдан соёрхсоноор хоромхон зуур Дарь эхийн тарнийг нэг түмээр уншсан мэт болох гайхамшгийг үзүүлсэн нь Жову ёсны Дарь эх хэмээгдэн үлдэн дэлгэрсэн байна.

Ум жом дан дай ма лхамо долма ла чагцалло.

Ум Ялж төгс нөгчсөн эх, гэтэлгэгч охин тэнгэрт залбирмуй.

Чагцал долма даарий бамо

Дарэ-н цог төгөлдөр охин тэнгэр гэтэлгэгч эхэд залбирмуй,

Дүдарий ей жиг-гүн сэл-ма

Дүддара-гаар аюул бүхнийг арилгагч эх,

Дүрэ дон-нам тамжад дэрма

Дүрэ-гээр хэрэг утгат бүхнийг хайрлагч эх,

Суха и гэр жайла равдүд.

Суха үсэгт сэлт танаа хичээнгүйлэн сөгдмүй.

Хорин нэгэн дарь эхийн хураангуй магтаал /Түвд/.

Ум жомдан дайма лха мо долма ла чагцал ло

Чагцал долма дарэ баамо.
Дүда ра ий жиггүн сэл ма

Дүрэ доннам тамжад дэрма.

Суха ий гэр жайла рав дүд.
Ум дарэ дүдарэ дүрэ суха.
Ум дарэ дүдарэ дүрэ суха.

Ум дарэ дүдарэ дүрэ суха.

Гэва ди ий нюрдү даг.
Жэвзүн долма дүв жүрнай.
Дова жигжан малүй ба.
Дэ ий сала годбар шог.