Цагаан дарь эх

Цагаан дарь эхийн магтаал

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Цагаан дарь эхийн магтаал.

Гэтэлгэгч Хутагт Дарь эх дор мөргөмүй.
Орчлонгоос гэтэлгэгч Дарь эх
Дуддара-гаар найман аюулаас гэтэлгэгч
Дүрэ-гээр өвчнөөс гэтэлгэгч
Юм Дарь эх дор мөргөмүй.
Цагаан лянхуан төвд орших
Саран дэвсгэрийн дээр
Очирын завилгаа сэлт зохиогч
Дээдийг өгөгчид мөргөмүй.
Намрын сарны өнгө төгс
Саран түшлэгтэй
Элдэв чимгээр тийн үзэсгэлэнт
Удвал барьснаа мөргөмүй.
Арван зургаан наст биетэй
Туулсан хамаг бурхад түүний хүү
Хүссэнийг өгөгчийн лагшинт
Хутагт Дарь эх дор мөргөмүй.
Гэрэл бадарсан цагаан хүрдний
Найман хигээснээ найман үсэг
Огоот тойрсны байдалтай
Хүрдэт дор мөргөмүй.
Хутагт Дарь эх, Гэтэлгэгч юм
Сэтгэлчлэнгийн хүрдэн, насыг арвитгагч
Охин тэнгэр танд залбирсан үүгээр
Миний насны тотгор хийгээд
Хамаг өвчин зовлон бүгдээс
Чадал төгс та авран соёрх
Дээд, ерийн шид бүтээл бүхнийг
Хоцроолгүй надад соёрхон зохио.
Хутагт танаа сүсэглэн үйлдэгч
Түүнийг ямагт хөвгүүн шигээ таалагтун
Би ч танд өчирлөгийг талбиваас
Нигүүлсэхүйн гохоороо барин соёрхогтун.
Охин тэнгэрийн лагшин сарны өнгөт
Танхилзуур номхон дүр байдалтай
Сайхан дүрст эрдэнийн чимгээр чимэн
Үзэсгэлэнт торгон шамтав асааснаар
Лянхуа, сарны төвд оршсоны
Хоёр өлмий очирын завилгаат
Нэгэн нүүр хоёр мутарт, мишээнгүй
Гурван цагийн бурхныг үүсгэгч эх
Охин тэнгэр танд насад сөгдмүй.
Таныг өчүүхэн магтсанаар
Бид бодь хутгийг бүтээх дор
Эдүгээгээс эхлээд хэзээ бодийг хүртэл
Үл зохилдохын нөхцлүүд амарлиад
Зохистой нөхцөл хотол чуулах болтугай.
“Ум Дарэ Дүддарэ Дүрэ Суу Хаа”
Та Гэтэлгэгч Дарь эх минь! Над лугаа огторгуйн хязгаар сацуут хамаг амьтны нас хийгээд
буяныг арвижуулан дэлгэрүүлж зохион соёрх. Миний насыг уртасган зохион соёрх. Өвчин, ад тотгорыг амарлиулан зохион соёрх. Хилэнц түйтгэр бүхнийг арилган зохион соёрх. Дээд хийгээд ерийн шид бүтээлийг түргэнээ олуулан зохион соёрх.
Судар дандрын аймгийн далайн дээд номуудыг
Сайтар онож, бусдад номлох хийгээд
Ёсчлонгоор бүтээхийн дуазыг барихуй дор
Орчлон хэзээ хоосортол хичээх минь болтугай.
Хуурмаггүй лам ядам, чухаг дээдийн
Үйлс охин тэнгэрийн дүрсэнд ургасан
Энэрэлт Гэтэлгэгч Ялж төгс нөгчсөн эх дор
Хатуу хүчтэй сүсэг сэтгэлээр өчирлөг талбимуй.
Хамаг төрөлхтний тус амгалан гарахын орон
Гурван цагийн Ялгуусаны эш онолын шашны охь
Гэтэлгэгч Зөөлөн эгшигтийн зүрхэн судар тарнийн
Шашин арван зүгтээ дэлгэрэхүй дор адистидлагтун хэмээсэн үүнийг Хайдав Данзангийн чихэнд зарлиглалаа.
Ялгуусан Гэндэндүвийн сүмбүмээс гарсан Цагаан Дарь эх Сэтгэлчлэнгийн хүрдэний магтаал төгсвэй.

Цагаан дарь эхийн бүтээлийн арга.

Намо Аръяа Дараеэ.
Аврал одуулан, сэтгэл үүсгэхийг ер мэт үйлдэх нь:
Бурхан, ном хийгээд чуулганы дээд нугууд дор
Бодийг хүртлээ би авралыг одуулъя
Миний өглөг тэргүүтэн үйлдсэн буянаар
Амьтны тусын тулд бурхан бүтэх болтугай хэмээн долоо буюу гурав өгүүлээд тэндээс:
“Ум Сувава Шудда Сарва Дарма Сувава Шуддо Хам”. Хоосон боллоо. Хоосны агаараас Бам-аас найман дэлбээт цагаан лянхуан хүйснээ А-гаас саран хот мандлын дээр өөрийн тийн мэдэхүйн мөн чанар цагаан Дам үсэгнээс гэрэл сацран хутагтныг тахилаа. Хоёр тус үйлдээд янагш хураагдсанаас, өөрөө Гэтэлгэгч Ялж төгс нөгчсөн Сэтгэлчлэнгийн хүрдэн Цагаан Дарь эх лагшингийн өнгө цагаан, нэгэн нүүр хоёр мутарт, баруун дээдийг өгөгч хийгээд зүүнээр зүрхэндээ эрхий долооврын чагжаар гурван цагийн бурхныг бэлгэдэгч удвал барьсан, өлмий очир завилгаат, бэлгэ билгийн долоон мэлмийт, торго, эрдэнэсээр чимсний магнайд Ум, хоолойд Аа, зүрхэнд Хум. Зүрхний Хум-аас гэрэл сацран Гэтэлгэгч Дарь эх дор бурхан бодисатвагийн чуулгад хүрээлснээр “Ум Базар Саман Заа. Заа Хум Бам Хоо” хоёргүй шингэлээ.
Жич зүрхний Хум-аас гэрэл сацран Авшигийн тэнгэр Түүнчлэн ирсэн Язгуурын тав нөхөд сэлт “Ум Базар Саман Заа”. Хамаг Түүнчлэн ирэгсэд надад илт авшиг өгөн соёрх хэмээн өчирлөг талбиснаар өмнийн огторгуйд оршсон Язгуурын тавын чуулгад авшиг өглөө. Бие дүүрээд хирүүд ариллаа. Усны үлдэгдэл дээш хуйларснаас Авид бурханаар тэргүүний чимэгт боллоо.
“Ум Аръяа Дарэ Савари Ваара Аргам Аа Хум”. “Аргам”-ын оронд “Бадъям, Бүсбээ, Дүбээ, Алогэ, Гандэ, Нэвидъяа, Шабда” нугуудаар тахь.
Орчлонгоос гэтэлгэгч Дарь эх
Дүддара-гаар найман аюулаас гэтэлгэгч
Дүрэ-гээр өвчнөөс гэтэлгэгч
Юм Дарь эх дор мөргөмүй хэмээн магт.
Өөрийг Гэтэлгэгч эх дор тодруулсны зүрхэнд сарны мөн чанартай найман хигээст хүрдний хүйснээ Дам үсэг. Түүний өмнө Ум, ард Хаа, найман хигээснээ Да Рэ Дүд Да Рэ Дү Рэ Суу. Дам үсгийн гадуур Ма Ма А Юу Бу Нъяа За На Бүс Тим Гү Рү-гээр тойрсонд санаад цагаан өнгөт тарнийн эрихсээс рашааны үргэлжлэл бууснаар биеийн гадаад, дотоод бүгд үхэлгүй насны рашаанаар дүүрсэнд санаж:
“Ум Дарэ Дүддарэ Дүрэ Мама Аюу Бунъяа Зана Бүстим Гүрү Суу Хаа” хэмээн зуун найм
тэргүүтэн аль чадахаар урьсны хойно дээрхчлэнгээр тахил, магтаал үйлд.
Буян үүгээр түргэнээ би
Сэтгэлчлэнгийн хүрдэнийг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай хийгээд бас бус зорин ерөөл, өлзий оршуулах тэргүүтнийг үйлдээрэй хэмээсэн, Цагаан Дарь эхийн бүтээлийн арга “Үхэл үгүй насыг өгөгч” хэмээгдэх үүнийг олон эрдмээр үндсээ судалсан шавь Балдансамбуугаас үргэлжийн амны уншлаган дор авахад хялбар нэгэн хэрэгтэй хэмээн хичээнгүйлэн гуйсны хариуд гурван цагийн хамаг бурхдын бэлгэ билгийн гагцхүү биет Түгээмлийн эзэн Хүрдний итгэл Айлдал энэрлийн эрхэт Зөөлөн эгшигтийн аман гэгээний өлмийн тоосыг оройгоор тахигч зарлигийн боол бүгдийн нь адаг болсон банди Ванчигравдан бээр найрууллаа.
Богд ламын шашин хамаг зүгт дэлгэрээд өнө удаанаар орших болтугай.

Цагаан дарь эхийн сахиусны бичиг.

Нян Лозва лам нямба (бясалгал) үйлдэн суухын цагт цагаан торгон хувцас өмсөж, цагаан
торгоор толгойгоо ороосон нэгэн хүмүүн ирээд өгүүлсэн нь:

– Би Дарь эхийн зарлигийн сахиус Чадраабал хэмээгч байна. Чамайг хэзээ бурхан болох хүртэл өглөгийн эзэн чинь болсугай.
Миний зүрхэн тарнийг бум тоолон нямба үйлдээд балин идээ өргөгтүн. Амины зүрхэн тарни минь энэ бөлгөө. “Чидраабала Зидда Гаюу Вирадава Хум Ха Хо Пад Суу Хаа” хэмээгээд үл үзэгдэн одвай.
Түүний хойно хөх биет нэгэн эхнэр ирээд:

– Би Дарь эхийн зарлигийн сахиус Жигжидчэмүү байна. Би чамд голын зүрхэн тарниа өгсүгэй. Түм тоолон нямба үйлдээд балингаар тахигтун. Би дөрвөн үйлсийг бүтээсүгэй. “Ум Дагини Зула Зидда Сэр Дирүваяа Суу Хаа” хэмээн тарнийг өргөөд үл үзэгдэн одвай.

Тэр бээр түүнчлэн үйлдсэнээр дөрвөн үйлсийг гагцхүү балингаар бүтээгч нэгэн боллоо. Үүнээс гүнзгий үгүйн тулд зүрхэндээ хадгал.
Дарь эхийн үйлсийн чуулганы далайгаас “дөрвөн үйлс бүтээгч увдис” болой.
Эрхэт Арьяабалын соёоны үзүүрээс илт хувилаад
Түрвэлгүй рид хувилгаан, гачаалшгүй цэнгэлээр даган барихын тулд
Эсүраан охины лагшинд сайтар тодорсон дүртэй
Хилэнт Вишнүгийн дүрс хөрөг маш баясгалан төрүүлэгчийн ёсыг баригч эх
Даган тачаахуй сэлт цэнгэлийн нас арван зургаа хүрсний байдалтай
Далайн хөвөөн хөөсөн эрихсээр баясан наадагч
Гинарийн охиныг илэрхийеэ магтан, гайхамшигт намтрыг нь
Хэн бээр сэтгэлдээ дурдсан түүнд хэлний шид түргэнээ хайрлагч
Тэр мэт таныг магтсан хэн ч болов тэр эрдмээр
Төв ухааны голоос сайтар гарсан номын утгыг
Түргэнээ онож, гурван газрын хамаг төрөлхтний мунхагийн харанхуйг
Сайтар арилгагч төрөлхтөн болоод Ялгуусан Авид лугаа адилыг олох болтугай.
“Ум Бриди Дэви Мэ Хрим Ди Диста Хри”
Буян үүгээр түргэнээ би
Эгшигт охин тэнгэрийг бүтээх болж
Нэгэн амьтныг ч хоцроолгүй
Түүний газарт байгуулах болтугай.
Таныг магтаад өчин залбирсны хүчээр
Би тэргүүтэн хаана оршсон газрын зүг тэнд
Өвчин, үгээгүй, хэрүүл тэмцэл амарлиад
Ном хийгээд өлзий хутаг дэлгэрэх болгон адистидла.

Жич: Анхааруулах зүйл !

Багш дээдсээс дамжлагыг нь авч байж Увш Нидъяашандигийн “Хорин есөн бурхны бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд” номонд орсон эдгээр уншлагыг уншина уу.

Увш Нидъяашанди – Хорин есөн бурханы бясалгал – Ач авралт бурхан тэнгэрүүд – avralt burhad.pdf