Цагаан дарь эх

Цагаан дарь эх

Цагаан дарь эхийн зүрхэн тарни:
Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур зана бүняа бүсдим гүрү суха.

Ум.
Орчлонгийн хүлээснээс гэтэлгэгч дарэ
Найман аюулаас аврагч дүдарэ
Өвчин бүхнээс өмгөөлөгч дүрэ
Өршөөлт Дарь эх танаа мөргөмү.
Цагаан лянхуан дунд
Саран мандлын дээр
Очир завилгааг үйлдэгч
Дээд өглөгтөнд мөргөмү.
Намрын саран өнгөт
Орь саран түшлэгт
Чимэг бүхэн бүрдсэн
Удвал баригчид мөргөмү.
Арван зургаан насны жавхаат
Ариун бурхдын эх
Хүссэн бүхнийг соёрхогчийн дүрт
Дарь эх танаа мөргөмү.
Цагаан гэрэлт, цагаан хүрд
Найман хигээсэнд нь найман үсэг
Эргэн орчихын байдалт
Хүрдэт эх дор мөргөмү.
Хутагт дээд аврагч мину
Сэтгэлчлэн бүтээгч хүрдэт мину
Насан хутгийг өршөөгч мину
Охин тэнгэрт ийн залбирнам.
Амин насны тотгорыг арилгаж
Аюулт өвчин зовлон бүхнээс
Агуу хүчтэн та минь
Аварч хайрламуу.
Адбиш шид бүхнийг
Соёрхож хайрламуу.
Үлэмжийн эх танд сүслэгчийг
Үр мэт энхрийлэгч билээ
Үнэн голоос би итгэмү
Өршөөл хайрын гохоороо
Намайг эзэмдэн соёрх.
Охин тэнгэрийн дүр
Охь саран өнгөт
Цолгин атлаа дөлгөөн
Гоо хээмсэг, эрдэнэ чимэгт
Гоёмсог тэнгэрийн торгон хормогчит
Лянхуа саран мандалд
Очир суудлыг үйлдсэн
Нэг нигуур хоёр мутарт
Мишээнгүйн цог төгөлдөр
Гурван цагийн бурхдын эх
Охин тэнгэрт мөнхөд биширмү.
Орь хүслэнг хангагч чандмань болж
Оройд минь залрах болтугай.
Үлэмж гайхамшигт таныг
Өчүүхэн төдий магтсан буянаар
Үйл хэрэг минь ариусаж
Энэ мөчөөс гэгээрэлд хүртэл
Элдэв сөрөг шалтгаан амирлаж
Эв, найр эсэн энхийн
Хотол чуулган цогцлох болтугай.

Цагаан дарь эх

Цагаан дарь эх /Түвд/

Цагаан дарь эхийн магтаал