Цагаан дарь эх

Цагаан дарь эхийн магтаал

Гандантэгчэнлин хийдийн лам Отгонмандах – Цагаан дарь эхийн магтаал. 2020.06.19.

Цагаан Дарь Эх бурхны номыг унших үед юуг бодох вэ?

Цагаан Дарь Эх бурхны лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удвал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлэгдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахын бэлэгдэлтэй бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр залардаг. Энэхүү бурхан өөрийн өмнөх огторгуйд маш бодитой заларч ирсэн байна хэмээн санаж ном уншихтай сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биед тусах үед Цагаан Дарь Эх бурхны лагшин, зарлиг, тааллын адистид бие, хэл, сэтгэл гуравт минь шингэж байна, ялангуяа сэтгэлд шингэснээр хамаг муу сэтгэлүүд арилан ариусч гэгээрлийн уг үндэс бий боллоо хэмээн бодно. Энэ адил эцэг, эх тэргүүтэй эх болсон хамаг амьтдад ч мөн адил шингэн бүгд Цагаан Дарь Эх бурхны адистидыг хүртэж байна хэмээн санаарай. Ийнхүү Цагаан Дарь Эх бурхны адистидыг хүртсэнээр би тэргүүтэй хамаг амьтад насан хутгийг олох болтугай, хамаг амьтдын амь нас батжиж гэнэтийн аюул, аваар осол тэргүүтнээс аврагдах болтугай хэмээн залбирмуй.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Цагаан дарь эхийн магтаал.

Ум.
Дарэ тарнийн хүчээр
Орчихуйн хүлээсийг тайлагч,
Дүдарэ-гийн шидээр…
Найман аюулаас гэтэлгэгч,
Дүрэ тарнийн увдисаар
Өвчин бүхнийг амирлуулагч
Дээдийн их өршөөлт
Дарa эх танаа мөргөмү.

Цагаан лянхуан дунд
Саран мандлын дээр
Очир суудлаар завилсан
Ариун өглөгтөнд мөргөмү.
Намрын саран өнгөт,
Тэргэл саран түшлэгт,
Чимэг бүхэн бүрдсэн
Удвал баригчид мөргөмү.

Арван зургаан насны
Идэр жавхаа гийсэн,
Ариун бурхад бүхний
Элбэрэлт ижий болсон,
Хүсэл бүхнийг хангагч
Шидэт найман үсэг
Гэрэлт цагаан хүрднийх нь
Хигээс тутамд хүрээлсэн

Эрхт охин тэнгэрт
Зүрхний угаас залбиръя.
Энэрэлт Дарь эх тандаа
Хүсэл бүхнээ даатгая.
Амин насны зэтгэрийг
Үлдэн хөөж хайрла.
Аюул бэрх зовлонгоос
Үтэр аварч хайрла.

Утга төгөлдөр амьдрах
Сэхээ самбаа хайрла.
Увдис бүхнийг бүтээх
Шид хүчийг хайрла.
Хувь ерөөлөөр тандаа
Сүслэн залбирах аваас
Хутагт эх минь намайг
Энхрий үр шигээ ивээмүй.

Саран цагаан лагшиндаа
Чандмань эрдэнийн чимэгтэй.
Саруул гэгээн царайндаа
Усгал зөөлөн мишээлтэй.
Балчгийн хир халдахгүй
Бадам цэцгийн мандалтай.
Орчлон хорвоогоос хэтийдсэн
Очир завилгаа суудалтай.

Гурван цагийн бурхад
Танаас төрөх ерөөлтэй
Хутагт охин тэнгэрийг
Магтан биширсэн буянаар
Бодь хутгийг олтол минь
Барцад бүхэн арилж,
Өлзийт шалтгаан бүхэн
Өрнөн дэлгэрэх болтугай.
Цагаан Дарa эхийн зүрхэн тарни:

Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур зана вүнъяа бүсдим гүрү суухаа.
། ཨོ་ཏཱ་རེ་ཏུཏྟཱ་རེ་ཏུ་རེ་མ་མ་ཨཱ་ཡཿཛྙཱ་ན་བུ་ཎྱ་བུཥྚི་གུ་རུ་སྭཱ་ཧཱ།། །།

 

Насан хутаг, билиг ухааныг тэтгэгч Цагаан Дарь эх.
Ум.
Дарэ тарнийн хүчээр
Зовлон бүхнээс гэтэлгэгч
Дүдарэ-гийн шидээр
Найман аюулаас аврагч,
Дүрэ тарнийн увдисаар
Өвчин бүхнээс хамгаалагч
Дээдийн их өршөөлт
Дарь эх танаа мөргөмү.
Цагаан лянхуан дунд
Саран мандлын дээр
Очир суудлаар завилсан
Ариун өглөгтөнд мөргөмү.
Намрын саран өнгөт,
Тэргэл саран түшлэгт
Чимэг бүхэн бүрдсэн
Удвал баригчид мөргөмү.
Арван зургаан насны
Идэр жавхаа гийсэн
Ариун бурхад бүхний
Элбэрэлт ижий болсон
Хүсэл бүхнийг хангагч
Шидэт найман үсэг
Гэрэлт цагаан хүрднийх нь
Хигээс тутамд хүрээлсэн
Эрхэт охин тэнгэрт
Зүрхний угаас залбиръя.
Энэрэлт Дарь эх тандаа
Үйлс бүхнээ даатгая.
Амин насны зэтгэрийг
Үлдэн хөөж хайрла.
Аюул бэрх зовлонгоос
Үтэр аварч хайрла.
Утга төгөлдөр амьдрах
Сэхээ самбаа хайрла.
Увдис бүхнийг бүтээх
Шид хүчийг хайрла.
Хувь ерөөлөөр тандаа
Сүслэн залбирах аваас
Хутагт эх минь намайг
Энхрий үр шигээ ивээмүй.
Саран цагаан лагшиндаа
Чандмань эрдэнийн чимэгтэй.
Саруул гэгээн царайндаа
Усгал зөөлөн мишээлтэй.
Балчгийн хир халдахгүй
Бадам цэцгийн мандалтай.
Орчлон хорвоогоос хэтийдсэн
Очир завилгаа суудалтай.
Гурван цагийн бурхад
Танаас төрөх ерөөлтэй
Хутагт охин тэнгэрийг
Магтан биширсэн буянаар
Бодь хутгийг олтол минь
Барцад бүхэн арилж,
Өлзийт шалтгаан бүхэн
Өрнөн дэлгэрэх болтугай.
Ум дарэ дүдарэ дүрэ мама аюур бүниа зана бүсдим гүрү суухаа.
Зүрхэн тарнийг уншин залбирах бүрээр Дарь эхийн адис гэрлийн рашаан хуранд бие, сэтгэл ариусч, нарны гэрэлд дэлгэрэх лянхуа мэт зүрхэн тоорцог мөшөөж, амьдрал үйлсийн цагаан гэгээ арван зүгтээ цацарч буйг бясалгаарай.

Цагаан дарь эх

Цагаан дарь эх

Цагаан дарь эх /Түвд/