Аюуш

Цэвэгмидийн чого

Цэвэгмэд гэдэг нь “Ханьцашгүй наст” нэрт бурхны алдар, чого гэдэг нь “зан үйл” гэсэн утгатай Түвд үгс юм.

Цэвэгмэдийн чого хурлыг даган баясах өглөгийн эзэд, сүсэгтнүүд хурал хурж байх үед өөрийн тань өмнө Цэвэгмэд бурхан, түүнийг тойроод энхжингийн орноос Бурхад, Бодьсадва нарын чуулган хүрээлэн заларч байна.

Цэвэгмэд бурхны тааллын буюу зүрхэн тус орших тунамал саран дэвсгэр дээр орших улаан өнгөт Хри үсэгнээс гадагш цацарсан гэрэл өөрийн тань зүрхэнд шингэлээ гэж бясалгах хэрэгтэй. Ийнхүү бясалгахын зэрэгцээ Цэвэгмэд бурханд өргөж буй балин тахил, өөрийн бэлдсэн идээ ундааг огторгуй даяар дүүрэн боллоо хэмээн бясалгах ёстой.

Тус хуралд даган баясч, хуруулж, үнэн сүсгийг бататган залбирах, бясалгалыг үйлдэн, бусдын тусыг хичээн, нүгэл хилэнц, унал, муу сэтгэлийг наминчилбаас нас уртсаж, эд баялаг арвидан, элдэв доройтлоос хагацах бөгөөд хойд төрөлдөө төрөл дээшилж, энхжингийн оронд төрөх, гэгээрлийн үрийг олох, энэ насанд ад, дөрвөн зүйл зэтгэрээс хагацах, муу зүүд, муу ёр, муу үйлээс ангижран, цаг бусын үхлээс хагацаж, бие сэтгэл амгалантай, үр тариа, эд арвидан, сэтгэлдээ хүссэн сайн бүхэн бүтэх зэргээр ач тус нь хэмжээлшгүй билээ.

Гандантэгчинлэн хийд Батцагаан дуган Цэвэгмидийн чого хурал.

1-р хэсэг. 2020.05.24.

2-р хэсэг. 2020.05.24.

Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Цэвэгмидийн чого хурж байна. 2020.07.06.

Холбоотой холбоосууд:

Аюуш