Аюуш - Насны гурван бурхан - Цагаан дарь эх, Жүгдэрнамжил, Зүгдорнамжил, Бурхан багш

Цэнд буюу Насан хутгийн судар

Бурхан багшийн айлдсан Насан хутгийн судар, Түвдээр Цэндо.
Эл тарни зуурдын өвчин зовлонгоос сахин хамгаалах төдийгүй хойд төрөлд Энхжингийн оронд хөтлөх ажээ.
Зүрхэн тарний утга нь:
Ум амарани- Цаглашгүй гэгээн
Зивандиеэ суухаа- Амин эрчим надад орших болтугай.
Түвд:
Жигдэн дэнби зову цэвагмэд
Дүймин чива малүй жомби бал
Гонмэд дунал жүрва намжи жав
Санжай цэваг мэдла чанцалло.
Монголоор
Цаглашгүй насан хутагт ертөнц дахиныг ивээгч
Цаг бусын үхэл эндэл бүхнийг дарагч
Аль дорой буурайд авралын мутраа сунгадаг
Арилан дэлгэрсэн Аюуш бурхан танаа мөргөмү.
Тарни:
Ум амарани зиван диеэ суухаа.
Дэлгэр тарни:
Ум намо багавади авар мида аюур зана сувинишзида дэзо разаяа датагадаяа архадэ самъяаг самбуддаяа дадъята ум буниа буниа маха буниа авар мида буниа зана самбара базидэ ум сарва самсгара бари шүдэ дармадэ гагана самуд гадэ субава вишүдэ маханаяа бари варэ суухаа.
Тарнийн утга:
Ум Ялж төгс нөгчсөн цаглашгүй насан хутагт чанадын билиг төгөлдөр гэгээн гэрэлт хаан Түүнчлэн ирсэн дайснаа дарсан төгс туулсан бурхан дор мөргөе.
Түүнчлэн буюу Ум сайн буян гэгээн буян агуу буян цаглашгүй буян хэмжээлшгүй буян бэлгэ билгийг бадруулагч буюу. Ум үйлс бүтээл бүхэн огоот ариусъюу.
Үнэмлэхүй номын агаар- Байгаль чанар угаас ариун буюу.
Агуу их дээдэс хүрээлсэн авралын орон миний зүрхэнд орштугай.