Э ма хо ум ма пани пани суухаа

Чулууны ном

Гурван эрдэнэ дор мөргөмой. Бурхан багш муу цагийн үе болоход туслахын ном үүнийг номлосон юм. Энэ ном бол зам лугаа адил болой. Тэр юу бэ? Хэмээвээс төрөлхтөн амьтан бүгд зам дор явж аль хүссэн хэргийг бүтээдэгт энэ ном зам лугаа адил болой. Энэ номыг хэдийд ч сонсож буй хэмээвээс бурхан багшийн гэгээн бодь модны дэргэд сууж байх үед замбуу тивийн олон амьтныг болгоогоод таван зуугийн адагт бурхны шашин хомс болохыг болгоож муу цагийн үед хүүхнүүд нь дотор лугаа адил элдэв зовлонгоор нэрвэгдэнэ хэмээн айлдав. Тэгэхэд насан төгөлдөр Ананд бурхан багш та муу цагийн амьтан тэдгээрийг энэрч, зовлонг тонилгон соёрх гэж айлдахад, бурхан багш Анандад зарлиг болгон “Би чамд тэдгээрийг үзүүлэн номлосугай. Сайтар сонсохтун. Би тэр муу цаг болохын үед туслах номыг номлоё. Үүнийг бичсэн хийгээд уншихад зул хүж тэргүүтнээр сайтар тахьсан Жанрайсэг бурхныг бодож, зүрхийг урьсан хүн бүгдийн хилэнц түйтгэрийг түргэн арилгаж, тэр муу цагийн зовлон бүгдийг арилгаж, амар жаргаланг олох бөгөөд төрөл тутам бүгдэд сайн төрлийг магад олох болой. Тэр цагт энэ ном лугаа хүнүүдийн буян доройтож, зовлон ихийг эдлэх болно” хэмээн зарлигдав. Мөн тэр үед мод, түүнийг тойрсон их далай байж түүний захад Жанрайсэгийн хувилгаан бууж, амьтан бүгдийг өрөвдөн мэлмийнээсээ нулимс цувуулан уйлахад Бурхан багш зарлиг болгожээ. “Жанрайсэг чи уйлах хэрэггүй, миний зарлигийг сайтар сонсож, шинэ жилийн барс сарын дотор хүний оронд морилох хэрэгтэй. Тэр муу цагийн үед амьтны муу үйлийг арилгаж, зовлонгийн цусан далайгаас гэтэлгэж, хилэнц бүгдийг тэвчүүлж, тамд унах, амьтдыг дурдах номыг биеэр номлох болой. Тэр цагт энэ ном дэлгэрэх тул чи гуних хэрэггүй. Харин энэ номыг уншиж, үйлдвээс өвчин бүгд тасарна. Хүн энэ номыг нэг удаа бичвээс орон дөхөм бүгдэд туслах болно. Хүнүүдийн буяныг арвитгах хийгээд муу нөхцөл түйтгэрийг буцаан тамын зовлон бүгдийг тонилгох болой. Энэ нас хийгээд хойтох хоёуланд туслах болой. Энэ ном нь зургаан зүйлийн хамаг амьтан бүгдийг сайн замд тонилгох хийгээд үлгэрлэвэл далай хийгээд усанд онгоц салыг тавьсан мэт мөн номын үсгэнд сүсэг бишрэлийг асар ариутган үйлдэх хэрэгтэй. Майдарын гэгээнийг хүний оронд үл морилон ирэх хүртэл туслах номын их нуруу нь мөн болой. Энэ номыг бичиж, бусдад тарааваас нэг нас нэг биенд буяныг цаглашгүй арвитгах хийгээд орчлонгийн зовлонгийн цусан далай ч хатах болно. Гал морин жилд огторгуйгаас чулуу нэг бууж, их далайн дэргэд тусна. Тэр чулуу хагарсны дотроос гарсан номын үсгийг үзэж, сонссон дороо бичиж, уншиж, үйлдвээс өвчин гамшиг бүгд тасарч, зүүд хийгээд аюул бүгдээс амирлах болно. Үүнийг нэг нэгнээсээ нууж болохгүй үзүүлэх хэрэгтэй. Энэ нь нэг хошууны биш амьтан бүхний тусыг арвитгахад хэрэгтэй болно. Тэр муу цагт аюул зовлон ямар болох вэ ? Хэмээвээс амьтны үйл арилаагүйн эрхээр анхдугаарт нисванисийн эрхэнд автагдах, хоёрдугаарт хүний орон цусаар голлон дүүрэх, гуравдугаарт тариа төмсөөр амь зуулга үйлдэвч түүнийгээ сүүлд нь өөрөө идэж, эдлэх эрхгүй болно. Дөрөвдүгээрт замд явах хүн үл үзэгдэнэ. Тавдугаарт элдэв зүйлийн араатангаар балгадыг дүүргэнэ. Зургаадугаарт хаан тахилын байшин гэрүүд хоосорч үгүй болно. Долдугаарт хүүрийг идэгч араатан тасралтгүй үзэгдэх болно. Наймдугаарт хүн нижгээд хошууны төдий байвч суурьшиж үл чадна. Есдүгээрт бардын адаар балгадыг хэсэж нураах болно. Энэ мэт дарагдашгүй арвин их аюул болно. Тэр цагт энэ номыг нэг нэгэндээ сайнаар магтан үйлдэх хэрэгтэй. Хааны язгуур, ноёдын язгуур, харцын язгуур, бярааны язгуур дөрөв бий. Бид бүгдээрээ номын үсгэнд сүжиглэн биширч ариутган үйлдвээс их хэрэгтэй, сайн үйлтэй болно. Мөн бурхан багшаас зарлиг болгосон энэ номын үсгийг сүжиглээгүй, буруу үзэж, бусдын сүжгийг буцаан үйлдвээс нэг нь нэгийгээ хөтөлж, арилшгүй тамд унах болно. Энэ номыг эс сонсвоос ядран доройтохын галав болох мөн зарц хүний оронд долоон зүйлийн зовлон бий. 1-т тамын зовлон, 2-т бирдийн цангахын зовлон, 3-т асар насрын хэрүүл тэмцлийн зовлон, 4-т чөлөөгүй хийгээд ядуу хоосны зовлон, 5-д буруу үзлийг барихын зовлон, 6-д урт наст тэнгэрийн зовлон, 7-д сансрын зүүдийн зовлон. Энэ долоон зовлон бий тэдгээрт түр туслахын үсэг үүнийг үйлдвээс санасан бүгд бүтнэ. Гамшиг өвчин бүгд тасран, урьдын сайн хувь түгэх болно. Жич бас таван зүйлийн адагт бурхны шашны дорогшид хомсдохын цагт, гэлэн гэцлийн санваар буурахын цагт муу санаа сэтгэлд хадгалан андгайлах, хилэнцэт идээ идэх, тарнийн муу тарни унших, таван хорыг цээжиндээ хадгалах, муу цагийн үг сэтгэлд буруудах, номын хурим унах, шувууны үс улаан ургах, модыг төмөр саванд хийхийн төрөлхтнөөр муу үйл үйлдэхийн цагт тэр үйлдсэн үйлээ нийтээр эдлэх аюултай муу цаг магад болно. Тэр муу цагийг буцаах үсэг үүнийг үзсэн дор бичиж, уншиж, үйлдвээс сэжиггүй үнэн болохыг үзнэ. Үнэнийг үзүүлсэн үйлд үнэн бус хэмээсэн хүнд үсний үзүүрээс доош хөлний улнаас дээш их хүчтэй өвчин тусна. Бурхан багшийн зарлиг болсон Жанрайсэг, Майдар, Ананд тэнгэрийн хүн асар, нар гандарс одсад тэдгээр бүгд билэг хийгээд эрдэнүүдийг санаж гүйцэшгүй болой. Бас өвчин хийгээд шулмас бүгдийг машид арилгаж номхотгохын номын билгийг бардам дор биеэрээ оролцож үйлдсэн болно, Ананд бурхан багшид айлтгасан нь: Та даян дор оршиж эрхэм зарлигийн дэвтэр судрыг хураасан ном үүнийг номлосон болой. Та энэ номоор орчлонгийн муу нөхцөл түйтгэрийг буцааж шороон мичин жилд өвчин олон болж түүнд туслахын гүрмийн дээд ч энэ болно хэмээн амьтан бүгд хичээгтүн. Ирээдүй цагт үүнийг туслана гэж итгэж үйлдэхтүн. Үүнд сүжиглэж үйлдсэн хүний хүсэл бүгдийг бүтээж болно. Бурхны шажинд сүсэглэсэн хүн цэцэг хүж тэргүүтнээр тахин үйлд хэмээн номносон болой. Түүнээс хойно Майдар бурхан огторгуйгаас муу цагт амьтангуудын жам ёсыг бодож, нүднээс цусан нулимс гартал зовохыг үзээд бурхан багшийн дэргэд ирж ингэж айлтгав. “Бурхан багш та намайг сүүлд ирэхийг хүртэл туслах үг нь цөөн утга багтаамжтай адистад ихтэй ном нэгийг өршөөн соёрхоно уу ? хэмээсэнд Бурхан багш зарлиг болгосон нь: Майдар чи сайн байна миний зарлигийг сайн сонсогтун. Асар их хурмаст тэргүүтэн олон амьтад туслахын тулд миний номносон үг хийгээд утга төгөлдөр сүжиг өндөрт хичээн биширч үйлдвээс буян хөтлөн чуулганыг олох болой. Харин чи гал морин жилийн түрүү сард юм уу, шороон бичин жилд номын үсгэнд сүжиглээгүй хилэнцэт бүгд үхэж болно. Энэ үсгийг бичиж, уншиж үйлдвээс хүн урт насалж, өвчингүй хийгээд буяныг их олох болно. Мөн ирээдүйн тэр муу цагт хорлогч үйлдэгч нь бүгдээрээ балгадад эргэн ирж хүнд үзэгдэхгүй хаа ч байж болзошгүй нуугдаж явах тэр цагт энэ номын адистидаар тэдгээр чөтгөр шулам ад хорлогч үйлдэгчид бүгд бажигдан зугтах болно. Энэ номыг хэн дөхөм бүгдэд тараах хэрэгтэй. Үнэн бус хэмээн сэжиглэж бүү үйлд. Хамгийг тонилгогч бурхан тэнгэр хүний багш миний номон дор үл сүжиглэвээс гал морин жилд газар олонтаа хөдөлж, хүний заримууд үгүйрэн өлбөрч үхэх зарим нь газар цөмөрч үхэх, шороон бичин жилд усны аюул болох зуны үед гангийн өвчнөөр үхэх цагт од нар зүйл бүрээр орон дөхөм бүгдэд ирэх тул энэ номыг бичиж, уншваас ад тотгор бүгдэд үл чадагдах шороон бичин жилд хүн бүгд сахил санваарыг сайтар сахих хэрэгтэй амьтны мах цусыг бүү ид, бусдад хорлол бүү үйлд эс тэгвээс төмөр нохой жилд барс, ирвэс хүн хар гөрөөс, цөөвөр чоно тэргүүтэй араатангаар орон дөхөм балгад бүгдийг дүүрч ирэх тэр цагт хүмүүс зайлахын арганд энэ номыг бичиж, уншиж, үйлдэх хэрэгтэй. Мөн төмөр гахай жилд амьтан салхинд хийсэн цаас шиг тогтож суухын эрхгүй болж, их далайн долгион мэт болох цагт хүмүүс үхэх болно” хэмээн айлдсан болой. Бурхан багш, Жанрайсэгт буран болгосон нь “Хулгана жилд огторгуйгаас номын дуу яруухан сонсогдоно. Үүнээс хойш амьтан бүгд сайрхах болно. Түүний тулд Бурхан багш адистад чадал хүчтэй хүнийг нар сар мэт бүгд дор тодруулан бичиж үйлдвээс Майдарыг морилон ирэх хүртэл туслахын үсэг энэ мөн болой. Үүнийг бичиж, уншиж үйлдвээс буяныг уул мэт олох болно. Уулын орд харш бурхны зарлигийн хувилгаан бодь сад нар нөхөр сэлтээрээ цөм хүрээлэн сууж дээд дорд 10-н зүг адил болгооцгоон их нигүүлсэнгүйгээр хүмүүсийг өрөвдөн энэ номыг агуу ихэд бодож арвитгах хэрэгтэй. Үүнийг үнэн бус хэмээн сэжиглэж үйлдвээс зуны дунд хоёр сард өвчин гамшигт дайрагдаж, өглөө босоод орой үхэх, мөн тэр цагт муу цагийн галав болж жимст ой цэцэрлэг бүгдийн үзүүр тасарч унах ба хад уул бүгдийн орой ч эвдэрч газар дэлхийн бүгд чичрэн хөдөлж сууж тэсэшгүй болж арван хүний дотроос ганцхан үлдэх тул үүнийг үнэн бус хэмээн саналгүй, бурхны зарлиг лавтай мөн хэмээн итгэн сүжиглэх хэрэгтэй. Гал хонин жил хийгээд шороон бичин жилийн үед 4 зүг, 8-н хязгаар бүрээс мэст хямралдаан болж, хүмүүс үймэлдэн тэмцэлдэж, тэмцлийг үйлдэх тэр муу цагийг гэтлэхийн тулд энэ ном анх үзсэн дор бичиж, уншиж үйлдвээс тэр хямралдаан дарагдаж, амьтан бүгд амирлан, буяныг цаглашгүй олох болно. Айх эмээх бүгд тонилох болно. Энэ номын үсэг нэжгээд хошууны тусын тулд бус бүгдийн тусад зохиосон болно. Үсгүүдийг орон дөхөм бүгдэд тараавал хүн бүгд амаржин жаргал сайжрах ба буяныг хотол чуулганаараа олох болно. Мөн амьтныг зовлонгүй болгон зохиомой. Тав, зургаан сард үсгийг даган дурьдаж хичээн үйлдвээс өвчин гамшиг болж, зарим нь халуун хүйтэн өвчнөөр мөн өнгөлзүүр нь хатаж үхэх, зарим нь зүрхний, элэгний өвчнөөр үхэх энэ цагт ад жидүүдийг энэ номоор туслах буй. Өвчний тэмдэг биедээ бий болбоос язгуурын хүү, охины хэн нэгээр сахиусан тарнийг бичүүлж биендээ зүүж хадгалваас тэнгэрийн ад, лусын ад, бусад өвчин гамшиг эдгээр бүгдээс тонилох болно. Сахиусан тарни энэ болой. “ ЭМО ХО УМ ПАНЫ ПАНЫ СУУХАА”. Энэ тарнийг эр хүний баруун, эм хүний зүүн мөрөнд зүүх болой. Тэр мэт үйлдвээс хижиг өвчин бүгдээс тонилгож, сайн төрлийг олох болно. Бичиж, уншиж, сүжиглэж үйлдвээс орчлонгийн зовлонгийн цусан далайгаас тонилох дор огторгуй газрын завсрын хүмүүс цаг бусын үхэх өвчин гамшигаас машид түргэн гэтэлгэх болно. Урьдын сайн хувь лугаа төгсөх буян цаглашгүй олон болой. Муу цагт үсгэнд үл сүсэглэсэн амьтны орон балгадад шулмас зүйл бүрээр дүүртэл ирж хүмүүсийн ядрахын зовлонгийн дуугаар огторгуй газар дүүрэх тэр цагт хүний тоо бүгдийг дуусаж болох, үлдэх тариа төмс үр жимс байвч идэж эдлэх эрхгүй дор болсон байна хэмээн айлдах дор, хутагт Жанрайсэг бурхан багшид “Та олон амьтан хүмүүсийг сахихын тул энэ номыг номлосон нь машид сайн болой. Бурхан багш та номын үсгийг адислан соёрх, ирэх дүр хураахын аравнайг зохион соёрх” хэмээсэнд Бурхан багш “Номын үсгэнд сүжиглэж, бишрэн сүсэглүүлэн хөдөлгөж үйлдвээс цагийн муу дуусаж өвчин гамшиг бүгдэд туслах болтугай. Буяныг цаглашгүй олох болтугай. Энэ газрын дээрх хүн муу цагийн мэсийн хямралдаан өвчин гамшиг бүгдийг тонилгож, урьдын сайн хувь лугаа учрах болтугай” хэмээн ерөөлийг тавьснаар энэ ном цаг үргэлж хийгээд ялангуяа туулай, морь хоёр сард уншваас эрдэнийг санаж гүйцэшгүй энэ номыг хэн хүн бичиж үйлдвээс нас урт хийгээд, өвчингүй амар жаргаланг олох болой. Үүнийг нэгэн хувь бичвээс галвыг дараалан үйлдсэн хилэнц бүгд аяндаа арилах болно. Муу жилд энэ номыг ертөнцийн оронд тараан үл чадсанаар муу цагийн зовлон, элдэв зүйл болгон түүнээс хойш гал морин жилд энэ номын үсгийг эс арвитгасны улмаас муу цагийг буцааж эс чадав гэжээ. Энэ номыг хэн дөхөм бүгдэд эс дэлгэрүүлбээс тариа төмсийг хяруу, мөндөр завь гурваар гэмдээх хийгээд, зуд, таних мэдэхгүй хижиг өвчин гамшиг болж зовох бөгөөд сэтгэл үл амрах болой. Үүнийг бичиж, уншиж үйлдвээс зовлон бүгдээс гэтэлгэнэ. Майдар бурхан ертөнцөд дор үл өөд болохыг хүртэл амьтанд сэтгэлийн амгаланг эдлүүлэх энэ үсэг мөн бөгөөд үүнд сүсэглэн биелүүлсэн бүгдийн хилэнц түйтгэр бүгд арилах болтугай. Тарианы үрс сайжрах болтугай. Буян хөтлөн чуулган болох болтугай. Чандмань эрдэнэ мэт хэрэг хүслэн сэтгэлчлэн бүтэх болтугай. Энэ ном нийтэд дэлгэрч, хэн бүгдэд өлзий хутаг орших болтугай. Газар зүг болгонд сүр жавхлан тогтох болтугай. Зуд өвчин машидын хямралдаан чуулган амарлиж, тариа төмс дор хур бууж, санасан бүгд бүтэх болтугай. Дөрвөн хаадын оронд цаг улирал тэлэн дэлгэрэх болтугай. Номын хүрдийг эргүүлж насанд бататгах болтугай. Бурхан багшийн гэгээн дайн хэмээх зарлигийг өршөөж, Майдар, Ананд, Тэнгэрийн хүн асар үнэр одсад, ертөнц даяар баясаж, бурхан багшийн зарлиг болгонд илт магтсан болой. Ирээдүй цагийг босгон үзүүлснийг тодруулан үйлдэгчийн номын зул хэмээн их хөлөг төгсөв. Үүнийг өөрийн зоргоор засаж, урвуулж үл болно.
Үүнд сэтгэлийг хоёрлох хийгээд сэжиглэж үл үйлдэхтүн. Энэ ном огторгуйн сэжиггүй амьтан хийгээд түгэх болтугай. “УМ МА НИ БАД МЭ ХУМ” сайн буян дэлгэрэх болтугай, санасан хэрэг бүтэх болтугай, “УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ”, өлзий хутаг орших болтугай.

https://www.facebook.com/groups/354707805317953/permalink/647357409386323/