Будда шавь нартайгаа

Ширнэн дүддог

Бурхан багшийн аман гэгээнээр айлдсан дөрвөн их хариулга заслын нэг нь Ширнэн дүддог ба өнө эртний түүхтэй адис жанлав их аврал гүрэм юм. Аврал гүрэм гэж ялгахын учир нь хилэнц нүгэл, барцад зовлонгоос түргэн гэтэлгэх гэсэн санаа аж. Уг гүрэмд төхөөрөг, балин тахил, бэлтгэх бэлтгэл ажил гойд их бөгөөд Бурхан багш уг заслыг өөрөө хийж үзүүлж байсан гэдэг. Ач тус нь санаанд багтамгүй, дээд ад болох гариг эрхсийн хорлол, дунд ад болох хүмүүн ба хүмүүн бусын хорлол, доод ад болох лус савдаг, нянгийн хорлол, хүмүүнийг хорлогч 8000 зэтгэр, 360 адын язгуур, 404 зүйл өвчин, 15 нялхсын их ад, 804 муу ёр тэмдэг зэргийг арилган, цаг бусын аюул, үхлээс гэтэлгэх, зориуд найруулсан хор, хараал жатга дээдсийн цааз тэргүүтнээс гэтэлгэж өөрийн сэтгэлийн нисваанис муу үйлийн үр нимгэрэх болой.
Монголчууд эртнээс нүглийн (чөтгөрийн) нүдийг гурилаар хуурав гэж ярьж ирсэн нь энэ үйлээс гаралтай гэдэг.