Бурхан багш 33 тэнгэрийн оронд тэнгэрүүдийн хамт

Эцэг эхийн ачийг хариулах ерөөл оршвой

Энэ мэт үйлдсэн асар ариун буяны хүчээр
Намайг ачилж тэтгэсэн эцэг эх хийгээд
Сэтгэл үүсгэхийг айлтгасан багш дээдэс хийгээд
Тангараг нэгт очирт ахан дүүс болон
Уг үрийн барилдлагатай хүмүүс хийгээд
Ачиж, унаж, амийг нь тасалсан, сүү таргийг нь уусан болон
Мах цусыг нь идсэн адгуус амьтан бүгд
Түргэнээ бурхны хутгийг олох болтугай
хэмээх үүнийг Банчэн Лувсан Ешэ бээр найруулсан болой.
МҮНС Төвд номын фонд
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Эл өдөр сүсэгтэн олон та бүхэн аль чадахаараа эцэг эхийн ачийг хариулах үйлд шамдан буян үйлдэхийг хүсэж байна. 🙏