Далбаа нь баруунаас хуйларсан яйчил лавай

Яйчил цагаан лавайг үлээх ёс буюу Үлээсний тус эрдмийг жүдээс зарлигласан машид яруу зарлигийн дуу хэмээгч оршвой

Дунгийн дууг арван гурвантаа дуурсгаснаар адистидыг буулгах тэргүүтэн урьд одуулах нь….

Ариун сүжиг лүгээ тангаргаар

Нааш ирэхтүн ирэхтүн их бадруулагч

Баруун хуйларсан өлзийт цагаан лавай энэ нь

Тэнгэрийн эрхэс Цамбын зэмсэг мөн тул

Яруу зарлигаар хотол чуулган болтугай

Өлзий хутаг, сайн буян түгэх болтугай.

Аяа..

Лавайн эгшиг дууг нэгэнтээ талбиваас

Тэнгэрийн яруу зарлигийг дуурсгасан адил

Тэнгэр сүлд нь баясан зохиож

Үр нь нэгэн насанд дэлгэрэх бөгөөд

Өлзий хутгийн хотол чуулган болмой.

Лавайн эгшиг дууг хоёронтоо талбиваас

Их хангарьд огторгуйд дуурсах адил

Машид баясан тэнгэрийн язгуураас доош

Хүсэлт ертөнц тэнгэрийн язгуураас дээш

Тэнгэр сахиус сүлд тэнгэр баясан зохиож

Гадна дотнын барчад саад амирлан

Өлзий хутгийн хотол чуулган болмой.

Лавайн эгшиг дууг гурвантаа талбиваас

Их зааны зарлиг дуун дуурсан адил

Дүрст ертөнцийн тэнгэр язгуур баясан зохиож

Барьсан гэр байшин өлзийтэй болж

Сайн буян хотол чуулах болтугай

Лавайн эгшиг дууг дөрвөнтөө талбиваас

Лууны яруу дуу дуурсах адил

Тэнгэрийн чуулган нугууд баясан зохиож

Тэнгэрийн буман цэргийн аймаг хамгаалан

Өлзий хутгийн хотол чуулган болмой.

Лавайн эгшиг дууг тавантаа талбиваас

Арслангийн яруу дуу дуурсгасан адил

Эдийн тэнгэрийн чуулганууд баясан зохиож

Үр тариа, идээ ундаа, эд эдлэл арвижан

Өлзий хутгийн хотол чуулган болмой

Лавайн эгшиг дууг зургаантаа талбиваас

Яруу эгшиглэнт зарлигийн дуу дуурссан адил

Ертөнц тэнгэр нугууд баясан зохиож

Зүг хийгээд цаг бүхэнд өлзий оршиж

Дэвжин дээшлэхийн нар ургах болтугай.

Лавайн эгшиг дууг долоонтоо талбиваас

Сүлд тэнгэрийн яруу дуу дуурссан адил

Сансар орчлонгийн тэнгэрүүд баясан зохиож

Үл зохилдох шалтгаан бүхэн амирлан

Өлзий хутгийн хотол чуулган болмой.

Лавайн эгшиг дууг наймантаа талбиваас

Тэнгэрийн зарлиг дуу дуурсах адил

Далан /тоот/ Цог Итгэлт баясан зохиож

Бурууд татагдах зэтгэрийн амирлуулж

Өлзий хутгийн хотол чуулган болмой

Лавайн эгшиг дууг есөнтөө талбиваас

Номын сахиусны зарлигийн дуу дуурсах адил

Шашныг тэтгэгч сахиус баясан зохиож

Дөрвөн үйлс тийн бүтэх бөгөөд

Хоёр тусыг хотол чуулган болмой

Лавайн эгшиг дууг арвантаа талбиваас

Газар оронд туг дарцаг дэрвүүлэх мэт

Сүлд тэнгэр номын дуу дуурсгасан адил

Сүлд тэнгэр итгэлт баясан зохиож

Шулмыг номын чадлаар амирлуулан

Өлзий хутгийн хотол чуулган болмой

Лавайн эгшиг дууг арван нэгэнтээ талбиваас

Үл бөхийх ялгуулсан тугийг дэрвүүлсэн адил

Нар сар, одон гаригс тэргүүтэн

Бадаргуулт тэнгэр нугууд баясан зохиож

Сансан тус бүтэхийн зохилдох шалтгаанууд

Зуны нуур мэт машид арвидах болмой.

Лавайн эгшиг дууг арван хоёронтоо талбиваас

Сансрын өндөр үзүүрээс дооших

Доод ертөнц тамаас дээших

Газар орны эзэд, их лус бүхэн

Албин хийгээд мам, шулмас, үнэр идэштэн

Эрлэг, мангас ягчис хүртэл чуулан баясаж

Бидний нөхөр лүгээ сэлт бүгдэд

Гурван өдөр хагацал үгүй даган бараадаж

Гурван шөнө хагацал үгүй сахин хамгаалж

Хөгшрөхийн цагт насыг арвитган

Залуу цогийг хайлрах болмой.

Эд таваар хийгээд төгс эдлэл арвижуулан

Санаснаар бүтэхийн өлзийг хайрла.

Лавайн эгшиг дууг арван гурвантаа талбиваас

Хотол чуулганы зарлигийн дууг дуурссан адил

Огторгуй дүүрэн тэнгэрийн чуулган

Зуурдын гэрэлт дүүрэн догшин адын чуулган

Газар дэлхий дүүрэн лусын чуулган нугууд

Бүгдээр баярлан баясан дүүрч

Тэдний догширсон тааллыг ханган зохиож

Өлзий хутгийн хотол чуулган болмой…

Эдүгээ одоо тэнгэрийн ариун орны дээдэд

Өлзий хутгийн цагаан лавайг

Арван гурвантаа талбиваас

Арван зүгийн ертөнц бүхэнд машид дуурсан

Тэнгэр лус, нян хийгээд савдаг газрын хорхой

Шулам хийгээд албин, заяагч тэнгэр нугууд тэргүүтэн

Гурван ертөнцийн огторгуйд баярлан баясан зохивой

Би хийгээд өглөгийн эзэд бурхны хутгийг олох болтугай.

Тотгор нуруудыг дарж дайсан нуруудыг ялан зохио

Эдүгээ одоо ариун орны дээдүүд үүн дор

Бид болон өглөгийн эзэн нөхөр сэлтэд

Эр тэнгэр, Сүлд тэнгэр, газар дэлхийн эзэд /манзүн/

Орны тэнгэр, дэлхийн эзэд бүгдээр

Газрын эзэн, их лусын найман аймаг нугууд

Их лусын чөлөөгүй гүйгч оршоогүй нугууд ба

Оршсон нугууд нь машид ариусах болтугай

Өлзий хутгийн хотол чуулган болтугай.

Лхар жал ло.

Лхар жал ло.

Лхар жал ло.

Ер нь лавай хэмээх энэ нь таван зүйл байдаг бололтой юм. Үүнд…

1. Си эрдэнэ лүгээ адилыг

нь си лавай.

སྤྱིར་དུང་ཞེས་པ་འདིར་གཟི་དང་འདྲ

བས་གཟི་དུང་དང་།

2. Зүүнээс хуйларсан нь

ёндун.

གཡོན་ནས་འཁྱིལ་བས་གཡོན་དུང་།

3. Өргөс адилыг нь

цэрдүн.

ཚེར་མ་འདྲ་བས་ཚེར་དུང་།

4. Өнгө улааныг нь

мардун.

ཁ་དོག་དམར་བས་དམར་དུང་།

5. Далбаа нь баруунаас

хуйларсанг нь яйчил

хэмээнэ.

གཤོག་སྒྲོ་གཡས་ནས་འཁྱིལ་བས་

གཡས་འཁྱིལ་སོགས་ཡོད།

Жич… яйчил лавай нь тун ховор байдаг зүйл. Мөн та нар минь овоо хангай тахих, орон нутагтаа очихдоо цагаан лавай буюу дун хэрэв байдаг бол дууг нь дуурсгаж байвал ийм л тус эрдэмтэй байх нь дээ.

Цагаан лавайн яруу эгшиг дуугаар

Цаг цөвийн хямралдаан амирлах болтугай.

Яйчил цагаан лавайг үлээх ёс буюу Үлээсний тус эрдмийг жүдээс зарлигласан машид яруу зарлигийн дуу хэмээгч оршвой 1
Яйчил цагаан лавайг үлээх ёс буюу Үлээсний тус эрдмийг жүдээс зарлигласан машид яруу зарлигийн дуу хэмээгч оршвой

 

Яйчил цагаан лавайг үлээх ёс буюу Үлээсний тус эрдмийг жүдээс зарлигласан машид яруу зарлигийн дуу хэмээгч оршвой 2
Яйчил цагаан лавайг үлээх ёс буюу Үлээсний тус эрдмийг жүдээс зарлигласан машид яруу зарлигийн дуу хэмээгч оршвой

 

Далбаа нь баруунаас хуйларсан яйчил лавай
Далбаа нь баруунаас хуйларсан яйчил лавай

 

Зүүнээс хуйларсан ёндун лавай
Зүүнээс хуйларсан ёндун лавай

 

Өргөс адил цэрдун хэмээх лавай
Өргөс адил цэрдун хэмээх лавай

 

Сидун лавай
Сидун лавай

 

Улаан өнгөт улаан лавай
Улаан өнгөт улаан лавай