Янжинлхам бурхдын хамт

Янжинлхам буюу Эгшинлэнт эхийн магтаал

Намо сусдэяа
Цаст уулын туяаг сүрээр дарам үзэсгэлэнт бие лагшинтай
Намрын тунгалаг огторгуйд ургах тэргэл саран адил амирлангуй, дөлгөөн царайтай
Яруу найраг урлагийн онгодыг нэмэх пийпаа хуураа барин
Зулзаган модны найлзуур адил гарынхаа арван хуруугаар
Хөг эгшигийг ундраан
Ягаан лянхуан цэцгэн мандал дээр цомцойн суух бөлгөө
Түүний буландан ширтэх хөхөмдөг удвал цэцэг мэт нүд нь
Сэтгэлийг сэргээх агаад
Хийморь цог залийг илтгэн мишээх байдалтай
Уян зөөлөн цээжнээ хос хөх нь товойн
Нарийн сайхан бэлхүүс нь ялимгүй хотойсхийн гунхалзаж
Нилийн өнгөт тослог хархан үс нь хоёр мөрөө даган намирч
Туяхан гоо биедээ элдэв үнэт эрдэнийн сондор чимэг зүүж
Өнгө өнгийн торгон хормогч өмссөн нь
Үзэвч үл ханах сүр жавхланг илтгэж
Үргэлж удирдахын орныг гийгүүлмүй
Ум Сусди, Эгшиглэнт охин тэнгэр та ямагт нь миний зүрхэнд огоот оршин, үргэлжид билгүүний самбаа хийгээд өгүүлэхүйн эрх баялгийг хайрлан соёрх. Хрим