Мандалын хангайн сүрлэг сайхан байгаль дунд орших Ёл, Өргөөтийн халуун рашаан

Ёл, Өргөөтийн сан оршвой

Энэхүү сударт Мандалын хангайн сүрлэг сайхан байгаль дунд орших Ёл, Өргөөтийн халуун рашааныг эзэгнэгч Лусын хаан, газрын эздийг ариусгал эд, балин тахил сэлтээр баясган тахиснаар өс хонзон, доройтол түйтгэр, див бузар, уяман яр, үхээрийн бузар, гал голомт, бэлбэсний бузар сэлт элдэв бузар, газар ухаж, мод тасдаж, хад чулуу ховхолсон, ус булингартуулсан гэмийн чуулган, хорхой шавьж сэлт олон амьтан алсан хилэнц бүхнийг наминчлан ариусгаж, нутаг орон хүмүүн малыг даатган залбирчээ. Ёл, Өргөөтийг тахихдаа Согоо хайрхны бэлээс цагаан морь уралдуулж , бөх барилдуулан тахиж байв.
Судрын орчуулга
Аяа. Тунгаамал алтан хайлах адил бэлгэ билгийн галд
Ариусгалын элдэв эдийг шатаасны утаан үүлс
Цувиралгүй амгаланг өгөгч хүслийн таван эрдэм төгс
Хотлыг гийгүүлж эн бүхнийг дүүрсэн сайн үнэртэн
Амт баригчийг хангагч балин зоогийг уул мэт овоолж
Ариун Захүйн охинд тэнсэлдэм умдааны чуулганыг
Үхэлгүй тэнгэрийн рашаан эмийн далай сэлт
Өргөөт, ёл хэмээн алдаршсан Баригч эхийн усан үүнээ
Үлэмж оршигч лусын эзэн, савдгийг тахимуй, Ариун болой.
Өлзийт орны эзэд догшид та нугууд дор
Өс хонзон, доройтол түйтгэр, див бузар, уяман яр
Үхээр эрлэгийн түйтгэр, гал голомт, бэлбэсний бузар, тангаргаас буцсан гэм
Хуримлах бэрийн бузар, газар ухаж мод хугалсны түйтгэр
Хад чулуу ховхолж, ус булингартуулж үйлдсэн гэмийн чуулган
Хар лусын язгуур нян хорхой тэргүүтэн маш жижиг амьтанд
Хорлол гэмийг үйлдсэн хилэнц юун бүхнийг
Хосгүй туурвил, бэлэг, чухал амирлангуйн агаарт санан үйлдье.
Хоцроол үгүй арилган ариусган зохиож соёрх
Хамаг орон зүг ашид буян жаргалантай болж
Хүмүүн малын өвчин хижиг, хямрал тэмцэл, зуд турхан амирлаад
Хур усан цагтаа бууж, тариа, төмс, мал насад сайжран
Хураангуйлваас сэтгэлчлэн бүтэхийн өлзий хутгийг хайрла.
Энэ судрыг Донер Сундуйжавын хүсэлтээр Номунхан Сумади Авхясанасядуаза /1829-1882/ зохион найруулжээ. Энэхүү номонд буяны их садан Гэнензүгпүд дор алтан умдаан сэржмийг өргөж, хүмүүн малын өвчин, дайсан дээрэм, хулгай тэргүүтэн ойр хөнөөлийг амирлуулж, хийморь сүлд, цог учрал, нас буяныг дэлгэрүүлэхийг даатгасан байна.