Зонхова Зонхов

Ёнданширжүрма буюу Бодь мөрийн зэргийн залбирал ба товч ургуулан бясалгахуй

1. Зам мөрийн эхлэл багшийг шүтэх ёс
Ёндон гүнжи ширжүр динжан жэ
Цүлшин дэнба ламжи зава рү
Лэгбэр тоннай вадба дү-ма ей
Гүйба чэнбой дэнбар жинжи лов
Эрдэм бүгдийн суурь болсон ачит богдыг
Эндэлгүй ёсчлон шүтэх нь мөрийн үндэст
Эргэцүүлж сайтар мэдээд хичээл шамдлаар
Ихэд бишрэн шүтэхүйд адистидлан соёрх
2. Эрдэнэт хүмүүний бие
Ланжиг недби далви дэнсан ди
Шиндү недга дончэн шэйжүр най
Неинцан гүндү неинво лэнби ло
Жүнчад мэдбар жэвар жинжи лов
Түр нэгэн олдсон чөлөөт сайн шүтээн энэ
Дахиад олдоход бэрх хэрэг ихтэйг ухаарснаар
Тэрчлэн өдөр шөнө бүгдэд шимийг нь авах оюуныг
Тасралтгүйгээр цаг үргэлжид төрүүлэхүйд адистидла.
3. Бага төрөлхтөн лүгээ зохилдох нийтийн мөрийг бясалгах
(Мөнх бус болон үйлийн үр)
Лүй-срог ё-ви чү-еи чүвүр шин
Нюрдү жигбай чи-ва данба дан.
Ши-ви жэйсү лүйдан дивма шин
Гарнаг лай-врай чи-шин вранва ла
Үргэлж бусын амь бие усны хөөс адил
Үтэр эвдрэх тул үхлийг санан дурдах ба
Үхсний дараа ч салахгүй биеийн сүүдэр мэт
Үйлийн хар цагаан үр араас бараадан дагахуйд
(Арвал одуулах ба суртгаалуудыг дагаж мөрдөх)
Эйба данбо неднай нейби цог
Прашин права намжан бонва дан
Гэ-цог та-даг дүвбар жэдба ла
Дагдү вагдан данбар жинжи лов
Магадлал баттайг олсноор гэм алдлын чуулган
Маш нарийн нугуудыг ч мадаг үгүй тэвчээд
Мөн буяны чуулган бүгдийг бүтээж үйлдэх
Мөнхөд сэрэмж лүгээ төгсгөхүйд адистидла
4. Дунд төрөлхтөн лүгээ зохилдох нийтийн мөрийг бясалгах
(Орчлонгийн гэм эргүүг санах, магад гарах сэтгэл үүсгэх)
Жадба ми-ом дүгн-ал гүнжи го
Еиддан ми-рүн сридби пүнцог жи
Неймиг ригнай тарви дэ-ва ла
Доннер чэнбо жэвар жинжи лов.
Эдлэвч үл ханах зовлон бүхний үүд
Итгэж үл болох орчлонгийн хотол чуулганы
Элдэв гэмийг ухаараад нирвааны төгс амгаланд
Ихэд чухалчлах тэмүүллийг төрүүлэхүйд адистидла
(Ангид тонилохуйн санваарт түшиглэсэн нирвааны зам мөр)
Намдаг самба дэ-еи данба еи
Дандан шэйшин ваг-ёд чэнбо еи
Данби за-ва сосор тарба ла
Дүвба неинбор жэдбар жинжи лов
Буртаг үгүй сэтгэл түүгээр өдөөгдөн чиглэгдсэн
Бодол дурдал манамсар сэрэмж төгс хичээлээр
Бурхны шашны ёзоор ангид тонилохуйн санваарыг
Бүтээлийн зорилго болгоод эцэст хүргэхүйд адистидла
5.Дээд төрөлхтний мөрөөр замнах
(Ерөөхүйн бодь сэтгэл)
Раннеид сридцор лхүнва жишин дү
Маржүр до-ва гүнжан дэнда вар.
Тоннай до-ва долви хүрчэр ви
Жанчүв сэмчог жонвар жинжи лов
Би өөрөө орчлонгийн зовлонт далайд унасанчлан
Бас эх болсон хамаг амьтад ч адил гэдгийг
Баттай мэдээд зовлонгоос гэтэлгэхийг үүргэнд авсан
Бодийн дээд сэтгэлийг төрүүлэхүйд адистидла
(Зургаан барамид тэргүүтнээр замнах Орохуйн бодь сэтгэл)
Сэмзам жэджан цүлтим намсүм ла
Гомба мэдна жанчүв ми-дүв бар
Лэгбар тоннай жал-срай домба ла
Зонба дагвой лховбар жинжи лов
Дээд сэтгэл төдийг үүсгэсэн ч тийн гурван шагшаабадад
Дадал төгс үгүй аваас бодийг бүтээх боломжгүйг
Дахин сайтар нягтлаад бодисадвагийн санваарт
Дуршил хичээл зүтгэлээр суралцахуйд адистидла
(Амарлин, үлэмж хосолсон зам мөр)
Логви юлла енба ши-жэд жин
Яндаг донла цүлшин жодба еи
Ши-най лхагтон сүндү вралви лам
Нюрдү жүдла жэвар жинжи лов
Алгасрах сэтгэлийн сарнилыг амарлиулж үйлдэх бөгөөд
Агуу гүн утганд ёсчлон шинжлэх билгүүн ба
Амарлин орших үлэмж үзэл хослон барилдсан мөрийг
Асар түргэнээ сэтгэл үндсэнд төрүүлэхүйд адистидла
6. Очирт хөлгөний зам мөр
(Дөрвөн авшигийн үүднээс тарнид орох)
Түнмон ламжан ноддү жүрба на
Тэгба гүнжи чогжүр доржэ тэг
Галсан жэво жүг-ог дамба дэр
Дэлаг неиддү жүгбар жинжи лов
Хамаг нийтийн мөрт суралцаад саванд болох аваас
Хөлгөн бүхний дээд ханцашгүй очирт хөлгөн
Хувь сайт төрөлхтний орох дээд олом түүнд
Хялбар ямагтад орохуйг багш ядам адистидла
(Тангараг, санваарыг ариунаар үйлдэх)
Дэ-цэ ойдүв намни дүвби ши
Намдаг дамциг домбар сүнба ла
Жойма минби эйба неджүр най
Срогдан дойдэ срүнвар жинжи лов
Авшиг хүртээд тийн хоёр шид (нийтийн болон дээдийн шид) бүтэхийн суурь нь
Асар ариун тангараг ба санваар болохыг зарлигласанд
Албадлага үгүй магадлал бат итгэлийг олсноор
Амь лугаа харгалзуулан сахихуйд адистидла
(Тангараг, санваарт оршсоноор үүсгэл болон төгсгөлийн зэргийг бясалгах)
Дэ-най жүддэ неинво римни жи
Наднам жи-шин догнай зонба еи
Түнши налжор жодлай ми-ел вар
Дамби сүншин дүвбар жинжи лов
Тэгээд үндэс аймгийн охь шим хоёр зэргийн
Далд оньс нугуудыг ямарчлан оноод хичээснээр
Дөрвөн завсарт орохоос ямагт алгасрал үгүйгээр
Дээдэс бурхны зарлигласан дагуу бүтээхүйд адистидла
7. Зохилдолгоо бүхнийг бүрдүүлж, харшлал бүхнийг амарлиулахыг айлтган залбирах
Дэдар ламсан донби шэйнен дан
Цүлшин дүвби догнам шавдан жин
Чи-дан нанги вардү жодби цог
Не-вар ши-вар жинжи лавдү сол
Энэ мэт сайн мөрийг заагч буяны садан ба
Эндүүгүй ёсчлон бүтээх нөхөр нүгүүдийн өлмий батжаад
Эсрэг гадаад дотоод саад тотгорын чуулган
Эгнэгт түргэнээ амарлихуйд адистидлан соёрх
8. Зориулга ерөөл
Жэва гүндү яндаг лама дан
Вралмэд чойжи балла лонжод жин
Са-дан ламжи ёндан равзог най
Доржэ чанги го-пан нюртов шог
Төрөл бүхэндээ үнэхээрийн бэлгэ төгс багш лугаа
Түдэж хагацалгүйгээр номын цогийг үргэлжид эдлээд
Таван мөр арван газрын эрдмийг огоот төгсгөн
Татагч Очирдарийн хутгийг түргэнээ олох болтугай
Хэмээсэн үүнийг зам мөрт хүсэл дуршилт олон бээр айлтгасан дагуу бодисадва олноор адистид бүтээхийн орон болсон хойд Радэн хийдэд Адишагийн бодит лагшин лугаа адил хэмээн бүхэнд алдаршсан шүтээний өмнө соёрхол талбин залбирснаар шагжаан гэлон Лувсандагва бээр найруулсны бичээч нь Шагжаасан болой.