Очирын бэлгэдэл

Очир

Очир нь аргыг бэлгэддэг. Мөн их амгалангийн билгүүний бэлгэдэл мөн.
1. Очирын таван үзүүр нь язгуурын таван бурхны бэлгэдэл болой.
Очирын гол үзүүр нь “Мижодва” бурхан.
Зүүн талд нь “Намарнанзад” бурхан.
Урд талд нь “Ринчин жүндан бурхан.
Баруун талд нь “Одбагмэд” бурхан.
Хойт зүгт нь “Доёддүв” бурхан.
Эдгээр язгуурын таван бурхдын бэлгэдэл болой.
2. Таван үзүүрийн дундах гол үзүүрийнх нь дунд хэсэгт гурван зураас бүхий бүслүүр буй. Энэ нь
лагшин, зарлаг тааллын бэлгэдэл болой.
3. Матрын толгой нь бурхан бодьсава нар их нигүүлсэнгүй сэтгэлээр хамаг амьтныг хоцроолгүй “асран
нигүүлсэж” өөд татахын бэлгэдэл болой.
4. Үүнийг “саран хот” мандал гэнэ. Төгс гэгээрэн, бурхны хутгийг олж номын хүрд эргүүлэх “бурхдын суудал” хэмээхийн бэлгэдэл болой.
5. Очирт суудлын найман дэлбээ нь “Нээвийн сарай жад” буюу бурхны ойр шадар найман бодьсава
Манзушри
Жанрайсиг
Очирваань
Саейнинбо
Дэванамсэл
Намхайнинбо
Майдар
Гүндүүсамбуу нар болой.
6. Очирын хоёр захын хоёр хоёр, дөрвөн цагираг бүс нь шавь нарын эгээрлийг хангах “бурхны үйлс” машид дэлгэрэхийн бэлгэдэл болой.
7. Очирын гол бөөрөнхий нь Очирдар бурхны бэлгэдэл мөн. Хонхон дээрх нигуур нь Очирдар бурхны эхийг төлөөлөх бөгөөд Очирдар бурхан өөрөө эцгийг төлөөлөх “арга билиг” мөн.
8. Нөгөө талын найман дэлбээ нь “Лхамо жад” буюу Охин тэнгэр найм болой.
Эдгээр нь
Доржи жагжүма
Доржи шагвама
Доржи жагдогма
Доржи дэлвүма
Зүнда
Ринчиндолма
Доржи лүгү жүдшинма
Шанжи митүвма нар болой.
9. Доод талын очирын таван үзүүр нь таван дагинас болой.
Голынх нь Иш хандо
Зүүн нь Дорж хандо
Урд талынх нь Дүмо
Баруун нь Ролонма
Хойд талынх нь Дагмо эдгээр тав
болой.