Далай лам

Сахил

Бурхны шашны ёсонд ер аливаа гэргийтэн хүмүүн анхан авах сахил нь гэнэн юм.
Гэнэн (буяны садан) сахил гэдэг нь өөр ямагт бурхны шашны ёсонд сүсэгтэй ч тойн болох шалтгаангүй буюу тойн сахилын ёс журмыг сахина хэмээн ам авч чадахгүй хүмүүний авах таван зүйл санваар сахихуй ёсон болно. Тэр тав нь
1. Амьтны амь таслах
2. Үл өгснийг авах
3. Худал өгүүлэх
4. Буруу хурьцал үйлдэх
5. Архи уух энэ тавыг хориглон сахигчийг гэнэн санваартан гэдэг. Энэ бол энгийн хар хүмүүс хүртдэг бас сахьдаг сахил буюу гэнэнгийн санваар.

Тойн (машид гарах) гэдэг нь гэрээс гарч лам болсон хүмүүн эхлээд гэцүл санваар, дараа нь гэлон санваар сахих ёстой. Энэ бол энгийн хар хүмүүс хүртдэг бас сахьдаг сахил буюу гэнэнгийн санваар.
Лам хүмүүн санваарыг сахиснаар сая ертөнцийн бүхий л зүйлээс хөндийрч зөвхөн номын зүг бие, хэл, сэтгэлээ бүрэн зориулдаг боломжтой болдог.

Гэцүл (буяны ёстон) санваартай лам хүмүүн 36 зүйл сахина. Гэцүл санваартай хүмүүн ном эрдэмд шамдаад , амьтны тусыг бүтээсээр энэхүү гучин зургаагаас ч хэтэрхий нарийн сахил санваар хүртэх шаардлага аяндаа ургаад гарахлаар тойн хүмүүний дээд сахил гэлонгийн санваарыг залах шаардлага гардаг байна.

Гэлон хүмүүн 253-н зүйл санваарыг сахина.
Хоёр зуун тавин гурван санваар гэдэгт үндсэн дөрвөн унал, хуврагийн илүүдсэн арван гурван гэм, гучин тэвчилгэ, уналын арван дайсан, тусдаа наминчлахуй дөрөв, хоёр зуун гэм лүгээ сэлт хоёр зуун тавин гурав болой.
Энэ санваарыг сахиснаар сая үнэнхээр ариун санваартан болж, бусад санваартан хийгээд өглөгийн эздэд үлгэр дууриал болохоор үл барам эрүүл энх байж, эрдэм номын их хэрэгт энэ бие, хэл, сэтгэлийн бүхий л үйлийг зориулж, энэ хойтын буяныг төгс гүйцээгээд, ертөнцийн баг идээнээс гүйцэд тонилон салж гэгээрлийн хутгийг олдог ажээ.