Заяа буяныг тэгшлэх сахиусан хүрд

Сахиусан хүрд

Нялхсын 15 адыг буцаагч сахиусан хүрд

Заяа буяныг тэгшлэх сахиусан хүрд

Намсрай бурхны хишгийн сахиус

Намсрай бурхны сангийн тамга

Хийморь лүндааны сахиус

Хувь хүний хийморь лүндааг өөдөө байлгаж, ажил үйлс үргэлжид бүтэмжтэй, өвчин зовлонгүй, эрүүл саруул санасан бүхэн нь номын дагуу бүтэж, хийморь төгөлдөр болох сахиусан хүрд болой.

Хар цагаан хэл амыг дарагч сахиусан хүрд

Хар, цагаан хэл эм, хэрүүл тэмцэл, атаа хорсол, өс хонзон, хараалын бузар тэргүүтэй элдэв саад тотгорыг тасдагч сахиусан хүрд болой.

Муу заяаг цэвэрлэгч сахиусан хүрд

Энэ насанд цаг бусын үхэл, муу заяа лугаа барилдсан муу тэмдэг, муу зүүд үл гарна.

Хар Манзуширын сахиусан хүрд

Лома-жон-ма буюу Навчин дээлт бурхны сахиусан хүрд

Лома-жон-ма бурхан болвоос цар тахал, өвчин түйтгэрийг даран арилгах үйлс тангарагтай.

Лома жонма буюу Навчин дээлт бурхны сахиусан хүрд

Сэндомын сахиусан хүрд

Ага сама раза шада раса мара яа пад

Сэндонма бурхан бол хүн ба хүн бусын хар хэл ам хараал жатга хэл амны бузрыг арилгагч цөвүүн цагийн хэл амыг дарах тангарагтай догшин дагина билээ. Энэхүү сахиус нь хатуу хэл ам, хараал зүхэл, хар зүгээс илгээх харшлах саадыг хариулан буцаах тангарагтай.

Сэндомын сахиусан хүрд - Сэндонма бурхны сахиусан хүрд

Сэндомын сахиусан хүрд

Сайн цагийн 1000 бурхны тамга.

Сайн цагийн мянган бурхан дор мөргөм үү.
Сайн цагийн мянган бурхны тамга үүний ач тус, эрдэм нь цаглашгүй билээ.
Энэ насанд эрдэнэт хүмүүн олж зүүвээс нас буян урт болоод,амь бие, эрхтэн дэлгэрч зүтгэр үл халдмой. Лусын аюул, луут тэнгэрийн цахилгааны аюул, газрын ад, гараг сүүдрийн болон гал түймрийн аюул үл болох ба найман чөлөөнд гурван муу заяанд үл төрөх, салхины цаг дор уул мэт, галын аюулд далай мэт, усны аюулд онгоц мэт, хор идэр цаг дор тогос мэт, хортны цаг дор галын цог мэт.
– Үүнийг зүүсэн хүмүүнийг хамаг номын сахиус сүүдэр мэт сахих, нөхцсөн бурхан даган адислах, нөгцөөгүй бурхан хагацалгүй сахих, ирээгүй цагийн бурхан угтан өршөөх, үхэхийн цаг дор сүнс өөрөө гаран чадах.
– Үүнийг зүүсэн хүмүүний сүүдэр хүрсэн амьтны нүгэл хилэнц өөрөө арилах, энэ ертөнцөөс хагацагсад, эрлэгийн оронд одож гэмээ нь сайн цагийн мянган бурхан угтан ирж дээд оронд хүргэх. Хэрэв эндүүрлийн эрхээр эрлэгийн оронд одвоос эрлэг номун хаан:  “Энэ сайн цагийн мянган бурхны тамгатай явсан хүн байна.Үүнийг дээд сайн оронд хүргэсүгэй”хэмээн хүргүүлэх болно.
– Үүнийг зүүсний ач тус ийнхүү цаглашгүй, туулашгүй билээ хэмээн Хоёрдугаар Ялгуугсан Ловон Бадамжунай бээр амьтны тусын тулд Энэтхэгийн их сангаас авч зарлигласан нь “Энэ мэт увдистан үгүй бөгөөд гурван мянган ертөнцөөс хайн эрэвч үүнээс илүүг үл олно” хэмээгээд “сав бус дор бүү өг” гэжээ.
“Сарва мангалам” өлзий хутаг орших болтугай.
100 гаран жилийн өмнө бүтээгдсэн энэхүү авшиг, адистэд ихэд шингэсэн модон барын сийлбэрээс муутуу цаасан дээр барлан хувь хүн, айл өрх, албан газруудад залахаар шүтээний зориулалтаар жаазлан бүтээв.
 

Сайн цагийн 1000 бурхны тамга - Сайн цагийн мянган бурхны тамга

Сайн цагийн 1000 бурхны тамга - Сайн цагийн мянган бурхны тамга 2

https://www.facebook.com/groups/673416023350594/posts/