Суварга - Жово Адишатай холбоотой

Жово Адишатай холбоотой суварга

Үзсэн төдийгөөр………
Энэхүү суварганы тус эрдэм нь….

“Хүлцэл тэвчлийг зарлигчлан чадагч дээд тэр нь… Гаслангаас гэтлэх дээд мөн”….. хэмээн бурхан номложээ.

/номын ёс журмыг дээдлэн, сахил санваарыг сахигч эрхэм, тэр хэн нэгэн бээр ч гаслан зовлонгоос ангижирна хэмээх утга ажээ./

Машид гарсан тойн хуврага хүмүүнд болоод ер бусдад хорлох хийгээд бусдыг хөнөөх нь буянд суралцагчдад байж болохгүй юм.

Суварга үүний тус эрдэм нь…
/үзсэний буянаар/

Сахил санваар алдсан хийгээд тангараг доройтуулсан ба бурхны номонд хямран дургүйцэх тэргүүтэн хийгээд хүрээ, аймаг хийдийг хутган хямраах шинээр өслөх гэм хийгээд завсаргүй муу үйл бүхэн арилна.

Үүнийг биедээ зүүх хийгээд хүрэлцэх ба үзсэнээр, бүгд муу заяанд үл унамой.

Тангаргаа эвдсэн, сахил санваараа доройтуулан алдсан тэргүүтний хилэнцээр ч үл чадагдах болой.
/тэдгээр хилэнц арилна/

Үүнийг үүдний тотгоны дээр ба хүрээ хийд тэргүүтэнд зурж бүтээгээд үзэх, сонсох, дурдан хүрэлцсэн /адис аван мөргөх/ бүхнээр гэтлэх бөгөөд зүг бүрт гэмт бүхэн зовлонгоос гэтлэх болтугай.

Очирт суурь /Дорж дан/ лугаа их дагшин найман орон байгууламж хот балгад нь бурхны хот мандал юм. Үүн лүгээ Жово Адиша бээр нэгэн агшинд ч хагацалгүйгээр зохиох бөгөөд газрын шимийг машид ихээр зохиотугай. /Адиша гэгээний заларсан газрыг бүрийг дагшин ариун оронд үзтүгэй хэмээсэн утга/

Бурхад заларсан, бүтээлч бодьсава нарын мэндэлсэн, бүтээлийг үйлдсэн, олсон, шашин дэлгэрүүлсэн зэрэг газрыг түүний шавь нар сүсэгтнүүд тэр газрыг ариун дагшин орон хэмээдэг.

Түүн лүгээ адил түвдүүд “Жово Балдан Адишаг” түвдийн орондоо урин залснаар….. Шашин номыг нь ариутган шүүж, шашин номыг ариунаар машид дэлгэрүүлсэн ачтан гэдэг.

Түүн лүгээ адил Жово Адишааг олон газраар морилж шашин номыг дэлгэрүүлж, соёл боловсролын суурь болсон шашин, сүм хийдийг арвитган зохио хэмээн соёрхол талибасан бөлгөө.

Дээрх бичвэр нь энэхүү суварган дээр бичсэн ном болой….

Энэхүү суварга шүтээнийг үзсэний буянаар хамаг амьтан зовлонгоос түргэн гэтэлгэх болтугай.