Залуу буддист сургалт

А. Дамбаренчин – Эрүүл аж төрөх ухаан

Залуу буддист сургалт – “Эрүүл аж төрөх ухаан”.

Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Гандан мамба дацангийн лам А. Дамбаренчин. 2020.04.22.

Алтан гэрэл сударт:

Урт наслахын уг шалтгаан юу вэ ? хэмээн бурхнаас асуухад бурхан бээр:
Амны идээ амь таслахыг тэвчихтун хэмээн зарлигласан болой.

Мила богдын айлдварт:

Чөлөө учралт ховор хүмүүний цаг хугацааг амны идээнд (хоолонд) машид их зориулж байна.
Учир юу вэ ? гэвэл
Хоолоо олох гэж цаг зарцуулна.
Хийх гэж цаг зарцуулна.
Идэх гэж цаг зарцуулна.
Шингээх гэж цаг зарцуулна:
Зарим нь идээ нь эс шингэн өвчин зовлон болж эдгээх гэж цаг зарцуулдаг хэмээн айлдсан болой.
Мила богд халгайгаар хооллодог байсан тул бие нь ногоорсон байдаг.

Бас Нагаржунай гэгээний айлдварт:

Амны идээг цагийн эм лугаан мэдээд
Хүсэл шунал үгүйгээр хүртэх бөгөөд
Цадахын тулд биш баярхахын тул бус
Зөвхөн биеийг эрүүл оршоохын тул болой.
хэмээн айлдсан байдаг.

Монголчууд бид урт наслаж удаан жаргахыг хүсвэл уламжлалт хоол хүнсээ хэрэглэж. Мунхаг хүсэл шунал,уур омгоо багасгах юм бол нас урт амар амгалан амьдрах юм шүү. Дээдэс багш нугууд ч тэр мэт болгоон зарлигдсан тул болой.