- Жинхэнэ аз жаргал, нөхөрлөл нь мөнгөнөөс, бvр цаашлаад мэдлэгээс үүддэггvй, гагцхүү нинжин сэтгэлээс үүдэлтэй. Дээрхийн гэгээнтэн, Далай лам Данзанжамц
- Намайг л айлдсан юм гэж миний сургаалийг сохроор бүү хүлээн аваарай. Алт худалдан авахдаа шинжин үздэг шигээ та судлан үзэх хэрэгтэй. Бурхан багшийн сургаалиас
- Будда бол зөв амьдрах ухааныг сургадаг болохоос сайхан амьдруулдаг шидтэн биш гэдгийг сана.
- Ёс суртахуун шиг хэрэгтэй юм алга. /Тэр гэгээрэл, мэгээрэлийг нь орхиё гэхэд/. Гавж Д.Нямсамбуу
- Ухааны сохор зуун жилийн амьдралаас
Утгыг танисан нэг өдрийн амьдрал чухал - Бүгдийг ойлгоно гэдэг нь бүгдийг өршөөнө гэсэн үг.
Үзэн ядалтыг үзэн ядалтаар дийлэхгүй, зөвхөн хайр энэрлээр ялна.Өнөөдөр бидэнд байгаа бүх зүйл бидний бодлын үр дүн юм. - Хэрвээ хэн нэгэн танд зэвүүн муухай харагдаад байгаа бол таны дотор сэтгэл өөрөө зэвүүн муухай болоод байгаагийн шинж.
- Бясалгал бол гүн ухаан биш, бурхан судлал биш. Бясалгал бол, зүгээр л, анир чимээгүй болох арга, өөрийн дотогш нэвтрэх урлаг.
- Хүний хэрэгцээ хязгаартай. Яагаад гэвэл хүний бие нь хэмжээтэй, нас нь хязгаартай, хоёрхон гартай, хорьхон хуруутай, ганцхан ходоодтой… Харин хүний шунал л хэмжээгээ мэдэрдэггүй. Тиймээс түүнийг хязгаарла! С. Гантөмөр
