Эрлэг хаан Замунди

Ланританбын найман бадаг

Хамаг амьтан миний хувьд
Хүслийг хангагч чандманиас илүү
Агуу тусыг бүтээгч тул
Ашид тэднийг хайрлан саная
Хаа ч явсан хэнтэй ч учирсан
Хамгаас эгэл даруу байж
Өрөөл бусдыг үнэн зүрхнээсээ
Өөрийн оройд дээдлэн саная
Алхам тутам сэтгэлээ шинжиж
Атгаг санаа төрсөн даруйд
Өвөр бусдыг хорлол тул
Эрс шулуун гэрчлэн буцаая.
Хэрцгий муу авиртан хийгээд
Хэцүү үйл зовлонтой тулгарвал
Эрдэнийн сан олсон адилаар
Ховор завшаан хэмээн ухааръя
Гүжир гүтгэлэг, зүхэл доромжлол
Бусдын зүгээс надад ирвэл
Ялагдлыг өөртөө хүлээн авъя,
Ялалтыг тэдэнд найр тавья.
Ивээл түшиг минь хэмээн
Итгэж найдсан нэгэн бээр
Бусармаг үйлээр намайг хорловч
Буяны садан шигээ харж уучилья
Ил, далд аливаа хэлбэрээр
Энх жаргалаа бүгдэд түгээж
Ижий нарынхаа зовлон бүхнийг
Нууцаар өөртөө сорон авая
Энэ ертөнцийн найман тохиолд
Эрхэм чанараа гутаахгүйгээр
Илбийн үзэгдлийг ажиглан сэхээрч
Элдэв хүлээсийг аянд нь тайлъя