Далай лам Бурхан багшийн урд

Мэргэдийн айлдвараас

Дээрхийн гэгээнтэн, Далай лам Данзанжамц

1. Сэтгэлийн сайн сайхан, зөв зүйтэй талыг дэмжин хөгжүүлж, буруу муу талыг чандлан тэвчих аргыг зааж байдгаараа дэлхийн бүх л шашнууд ижил төстэй байдаг, оюун санааны өргөн цар хүрээ хийгээд сэтгэл оюуны хөгжилд хүрэх оюунлаг арга замыг илэрхийлдгээрээ Буддизм нь хамгийн шимтэй, өгөөжтэй шашин юм.
Оюунлаг сэтгэлд итгэл үнэмшил өгдөг болсон орчин цагт энэ нь маш чухал юм.
Энэхүү оюунлаг талаасаа эдүгээ цагийн ертөнцтэй тулгарахдаа тун бага бэрхшээлтэй учирдаг.

Үнэндээ бол цоо шинэ ололтууд хэмээгдэж байгаа цөмийн физик мэтийн орчин үеийн шинжлэх ухааны маш олон ололт нээлтүүд нь эртний бурхны шашны шастир бүтээлүүдэд дурьдагдаж байсан.

Зөвхөн итгэл үнэмшлээр бус гагцхүү өөрийн оюун санаагаар шинжлэн тунгааснаар л юмсыг хүлээн зөвшөөрөхийг Бурхан багш шавь нартаа зориулсан сүүлийн сургаальдаа айлдсан учраас бурхны шашны ертөнц нь оюунлаг эрэлт хэрэгцээг өөрийн дотооддоо байнга хадгалсаар ирсэн юм.

Бурхны шашны залбирлыг уншиж, эрхи эргүүлэн, хийд орон тойрсон төдийд бурхны шашинтай хүн болчихгүй. Эдгээр зүйлд сармагчинг ч сургаж болно шүү дээ.
Бурхны ном нь зөвхөн гадна талын үйлээс илүүтэйгээр сэтгэл санааны зүйл юм.

Тиймээс бурхны шашинтай хүн Бурхан, Бурхны ном, Хуврагийн чуулган гэдэг нь ямар эрдэнэ болох хийгээд оюун санааны амьдралтай хэрхэн холбоотой болохыг сайн ойлгодог байх хэрэгтэй.

2. Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цог бий.
Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй.

Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан.

Гэхдээ хүний амьдрал баялаг,оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг.
Ганц найдвар дээр хамаг амьдралаа тохох нь харалган явдал.
Хэрвээ тэр найдвар чинь нурвал бүх амьдрал чинь сүйрэхэд хүрнэ.
Ийм осолтой байдалд өөрийгөө оруулах хэрэггүй.3. Хүн заавал халгисан баян, айлгасан эрх мэдэлтэй байх хэрэггүй.
Мөр хийгээд элэг бүтэн, мөрөөдөл дагшин, сэтгэл зүй нь хүчирхэг байвал болох нь тэр.4. Бид, уурлаж цухалдсан үедээ би чи гэж арсалдан нэг нэгнээ хэмлэдэг.
Гэвч БИ хаана байна гээд хайвал заах юм юу ч байхгүй. Тархинд байна гэвэл бас л байхгүй.
Миний таньдаг маш алдартай неорологич бий. Бурхан шашин мэдэхгүй. Тэр нэг удаа надад тархины зураг үзүүлээд “Тархин дотор ямар ч захирагч төв гэж үгүй. Тархины бүх хэсэг харилцан уялдаж ажилладаг. Тийм болохоор тархин дотор бие цогцсыг удирддаг дархлагдсан эзэн байхгүй” гэж тайлбарлаж байсан.5. Бусдын төлөө санаа тавих нь өдөр тутмын амьдралаа сайжруулах гол хүчин зүйл юм.Та халуун дулаан сэтгэлтэй байхад уур хилэн, атаа жөтөө, найдваргүй байдал байхгүй. тайван сэтгэл, өөртөө итгэлтэй байх нь бие биентэйгээ аз жаргалтай, тайван амгалан байх үндэс суурь юм.Эрүүл, аз жаргалтай гэр бүлүүд, энх амгалан тайван амгалан үндэстэн энэрэнгүй сэтгэлээс хамааралтай байдаг.

6. Хэт хувиа хичээсэн өөрийгөө ертөнцийн төв болгосон хүн ирээдүйд хэт материаллаг соёлд автана.
Улмаар энэ нь бага багаар нийгмийн соёлтой зөрчилдөнө. Хувиа хичээхийг нэн тэргүүнд тавьсан хүн бусдыг хилэгнүүлж өс хонзон санадаг. Бусдыг халамжлахуй сэтгэл дор бусдыг хүндлэхүй сэтгэл төрдөг.

7. ((Бурхан багш муу өдөр, муу цагт ажил хийснээс болж гай зовлон тохиолоо гэж ярьж байгаагүй. Харин ийм үйлийн үрээр л тийм явдал боллоо гэхчлэн тайлбарладаг байсан. Тэгэхлээр жинхэнэ буддист хүний хувьд муу өдөр, цаг гэж байх учиргүй)) гэж Далай багш айлджээ.

Өдөр бүхэн өлзий буян
Хором мөч бүхэн гэгээн сайхан.
Муу сэтгэлээ ялсан бүхэн ариун
Мунхгийн нойрноос сэрсэн бүхэн тэнгэрлэг.
гэж “Найман гэгээн” сударт өгүүлжээ.

“Ухаарал, бясалгал, гэгээрэл” номноос

8. Хүний сайн сайхны төлөө амьтны амь тасалж,хоол унд барихаас аргагүйд хүрвэл нүгэлтэй үйл хийж байгаагаа ухаарах сэтгэл нь буян болж байдаг.
Зарим хүмүүс хүнд мах зарж байгаагаа буян болж байна гэж бодох маань асар том нүгэл юм.

Түүнчлэн мод,ургамал,газар шороог тордож бойжуулснаараа хүний анхаарлыг татаж бизнес хийе гэж бодож байвал мөн нүглийн сэтгэл юм.

Зарим хүмүүс гаднах хувцсаа сүртэй гоё харагдуулахын тулд булга,барын арьс,минж гэх мэт амьтны арьсаар дээл хийж өмсөж байгаа нь тэр хүний балмад байдлыг харуулж байгаа болохоос тэр хүний дотоод сэтгэлийг харуулаагүй байгаа шүү дээ.

Бас хуруундаа олон олон алт, мөнгөн бөгж цуглуулж зүүж байна. Зөвхөн хүнд гоё харагдах гэж зүүсэн бөгж нь хурууг нь хөхөх аягүй бол хурууг нь тасалж бөгжийг нь гаргах хэрэг болно.Эцэг эхээс заяасан хуруутайгаа байж байвал хичнээн сайхан.

Хутга чимэглэл, алт мөнгө, амьтны арьсаар биеэ чимэглэж байгаа нь хүн өөрийнхөө тэнэгийг харуулж буй хэрэг юм.
Тиймээс та нар:
Дотроо жаахан бодолтой
Доороо суудалтай байцгаа.

Чимэг гэдэг бол зөвхөн дотоод чимэг.
Эрдэм гэдэг чинь чимэг шүү дээ.
Эрдэм сурсан хүн гаднаа ямар байх нь хамаагүй.
Түүнээс дотор нь хоосон байж гаднаа сайхан зүүлт зүүж,сайхан хувцас өмсөөд ямар тус байх вэ дээ.
Юм мэдэхгүй хүмүүсдээ дамжуулаарай гэж намайг хэлж байна гэж хэлээрэй…

9. Бурхны сэтгэл гэдэг бол хүн болгоныг өөрийн хүүтэйгээ алагчлалгүйгээр үздэг сэтгэл учраас бид бүгд бурхны хайр энэрэлд багтдаг.

Тиймээс бурхны сэтгэл гэдэг агуу бөгөөд аливаа нэгэн учир утгатай юмны учир зангилааг бүгдийг нь тайлж хэлж байгаа юм.

Иймээс аливаа юмсыг бодит байдал дээрээс харж,амьдрал дээр бодитойгоор задлан шинжлэх нь хамгийн чухал юм шүү.
Энэ нь үнэхээр биширмээр сайхан юм шүү.

10. Бурхан гал, ус, газар, шороонд биш гагцхүү хүний сэтгэлд оршино. Тиймийн учир хүн хамгийн түрүүнд сэтгэлээ ариусгах хэрэгтэй. Бид цагаан үйлээр буян хурааж, сайн явдал бүхнээр буянаа аривжуулах учиртай юм.

11. Бурхны шашныхаар бие хүн бол өөрийнхөө хувь заяаны эзэн бөгөөд ирээдүй бидний гарт байдаг.

12. Сайн тархи,сайн зүрх хоёр хосолж байх ёстой. Зүрх сэтгэл нийлэн ажиллаж байж гэмээн хүмүүний бодит энх тайван тогтож,эрүүл болж цэцэглэнэ.

Сансар огторгуй хэдий чинээ удаан үргэлжлэнэ, хүмүүн төрөлхтөн хэдий чинээ удаан оршин тогтноно, төдий чинээ миний бие сэтгэхүй ертөнц дээрх гай түйтгэрийг арилгахын тусын тулд амьдарсаар байх болно.

13. Хүн бүхэн зовлонгоо нимгэлэн жаргалаа нэмэх нь та бүхний гарт байдаг юм шүү. Сэтгэл оюунаа хэрхэн өөдрөг байлгана тэр хэрээр аз жаргалтай. Ер нь аз жаргал гэдэг бол хүн сэтгэл оюунаа хэдий чинээ сайн сайханд хөтөлнө, төдий чинээ аз жаргалтай болдог. Ингээд бодохоор амар амгалан, жаргаланг олно гэдэг нь асар их энэрэнгүй сэтгэлийг төрүүлэх тэргүүтэн бөгөөд энэ бүхнийг өөрийн сэтгэлд дулдуйдан олох ба зарим нэгэн хүмүүс үүнийг зөвхөн бурхан шашны үзэл хэмээн хэлдэг нь эндүүрэл юм. Бие биенээ энэрэн хайрлах нь хүн төдийгүй адгуусанд байдаг зүйл ээ. Хайрлах сэтгэл бол амар амгалан, жаргал гарахын уг шалтгаан. Асрах, энэрэх сэтгэл нь хүн эхээс төрсөн даруйд байдаг учраас заавал номтой барилдах шаардлагагүйгээр төрдөг сэтгэл юм. Тиймээс энэ нь маш чухал сэтгэл юм.

14. Юм бүхний цаад талыг, сайн талыг нь олж хараад үргэлж хичээл зүтгэлтэй бай.

15. Бүх л шашин хайр энэрэл, нинжин сэтгэл, хорвоогийн харанхуй мунхгийн тухай өгүүлдэг. Мунхаг гээч нь зөвхөн бидний дотор оршиж байдаг сэтгэлийн нэгэн мэдрэхүй, түүнийг сайтар шинжилж онож тогтоосон нь бурхны шашин ажээ. Бурхны шашныг шүтэхэд эхлээд мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй. Үүний тулд ном сургаалыг нь сайн судлах хэрэгтэй. Бурхны шашинтан хэмээн ишлэл татах төдий биш, учир шалтгааныг нь таньж шинжлэх ухаанчаар судлавал илүү зохистой болов уу…

16. Нэг эрхи маань тоолсон ч, нэг эрхи маань уншсан ч хамгийн гол нь өөрийнхөө буяныг аливаа нэг зүйлд зориулж чадах аваас тэр чинь л буян юм шүү. Уншиж байгаа нь нэг боловч хурааж байгаа нь адилгүй юм шүү. Хоосон чанар, бодь сэтгэлийг бодож буян хураах нь мөн үүнтэй ялгаагүй.

17. Наландрын хийдийн олон алдарт мэргэдийн оройн чимгийн нэг Шантидэва гэгээний айлдсан “Бодьсадвын явдалд орохуй” хэмээх шаштир нь их хөлгөний
замаар замнаж буй хүн бүрийн уншиж, дадуулан анхааран авч амьдрал ахуй, явдал мөртөө санаж сэрж явах учиртай гайхамшигт судар шаштир билээ.

Оюун судлахуйн чухал шаштирыг анхааран авч, ажил амьдралын мөрдлөгө болгон авахад зориулан цувралаар пэйжид оруулж байхаар төлөвлөж байна.

Сонин гайхамшигт их нигүүлсэхүйн мөр
Сац гүн хийгээд агуу их ухааны ёс тийн олноор
Сайн хувьт шавийн чуулганд үзүүлэхдээ мэргэн
Сайваар ажирсны хөвүүн Шантидэвад залбирмуй.

… “Тусч сэтгэлийн оргил дээд нь Бодь сэтгэл билээ”

… “Олон ядам бурхны үүсгэл, төгсгөлийн зэргийг бясалгахаас Бодь сэтгэлийг бясалгах нь сэтгэл оюуны хөгжилд үлэмж илүү үр нөлөөтэй нь надад ажиглагдсан. Тиймээс шаштир үүнд шамдан суралцах ёстой”

… “Миний үзсэн зовлон гунигийг өөрчилж, бусдын төлөө амьдрах ёстойг минь сануулан, намайг өдий дайтай эрүүл саруул,эрч хүчтэй байлгадаг гол нууц нь бодь сэтгэлийн бясалгал юм”

… “Бодь сэтгэлийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд Шантидэва гэгээний айлдсан ”Бодьсадвын явдалд орохуй” шаштираас илүү гарсан нь өмнө ч үгүй,хойшид ч гарахгүй гэж би боддог”

Бусдад туслахуй бодь сэтгэлийн шимийг авч, хамаг амьтнаа туслахад энэхүү шаштирын тус эрдэм хэмжээлшгүй билээ.

18. Үйлийн шалтгаан болсон мунхгийн тухай

Үйлийг өдөөгч сэдэл өдөөлгийн гол үндэс суурь нь үл мэдэх мунхаг юм. Үүнийг мэдэх нь маш чухал. Тиймээс бурханы номд мунхгийг арилгах хэрэгтэй хэмээн номлодог. Мунхаг дотроо олон янз бий. Жишээлбэл: Зарим бин исгэлэн, зарим нь сайхан амттай байдаг. Яагаад ийм болов гэвэл, энэ нь шалтгаанаас хамаарч байна. Бин хийх үед юуг нь ихдүүлбэл исгэлэн болох, юуг нь тааруулбал исгэлэн биш болох хийгээд мөн галыг нь ихдүүлбэл түлэнхий болох зэргийг бүгдийг нь мэдээд хийвэл сайхан амттай бин болно. Тостой төвд цайнд бин дүрж идэхд их амттай байдаг. Энэ бүхэн шалтгаанаас хамаарна. Хийж мэдэхгүй хүний хийсэн бинг идэх ч сонирхол төрөхгүй байх нь бий. Тиймээс ямар ч үйл үйлдсэн мунхгийн эрхээр хийвэл буруу болно. Маш олон төрлийн мунхаг бий. Цай чанахыг эс мэдсэн мунхгаар чанасан цай амтгүй болох хийгээд бин хайрах аргыг бүгдийг нь эс мэдсэн мунхгаар хайрвал амтгүй бин гарна. Дэлхий даяараа мэдлэг боловсролыг ихэд чухалчилж, сурч боловсрох хэрэгтэй хэмээдэг нь мунхгийн эрхээр ирж буй олон зовлонг арилгахын тухайд юм. Тиймээс биеийн мэдрэхүй дээр шүтээд үүсгэх жаргал, зовлон өөр өөрийн шалтгаан нөхцөлөөс гарах тул биеийн зовлонгийн шалтгаан болсон мунхгийг арилгах үүднээс биеийн зовлонг багасгаж, амгаланг ихэсгэх аргыг энэ дэлхий дээр үйлдэж байна.

19. Амжилт авч ирдэг 10 зарчим

1. Үргэлж үнэнийг ярь! Та тэгвэл юу ч тогтоох шаардлагагүй!

2. Өглөө юуны өмнө хамгийн хүнд, хамгийн таагүй ажлаа хий! Түүнийг хийчихвэл өдрийн туршид та дэмий, хэрэггүй бодлоор өөрийгөө зовоохгүй!

3. Зурагт бүү үз! Хэрэгтэй зүйлээ цаг гаргаж үз!

4. Цааш явах хэрэгтэй гэж өөртөө хэл. Оролдоод үз! Их тус болдог шүү!

5. Шинэ санаа толгойд орж ирмэгц шууд! бичиж ав!

6. Та хоцордог уу? Энэ талаар заавал урьдчилан хэлж, сэрэмжлүүл!

7. Танаас урвасан хүмүүс рүү бүү эргэж оч! Тэд өөрчлөгдөхгүй!

8. Эцэг, эхтэйгээ аль болох их цагийг өнгөрөө. Тэд нэг л мэдэхэд гэнэт яваад өгнө!

9. Эелдэг зангаар хотыг ч байлдан дагуулна. Үүнийг аль болох олон ашигла!

10. Өөрийн алдаагаа хүлээж сур!

20. Миний ёс суртахууны анхны багш бол миний ээж

14-р Далай лам өөрийн ээжийнхээ тухай дурсаж, сэтгэлээ нээсэн байна. Тэрээр: “Миний ээж нэн ховор энэрэнгүй эмэгтэй байлаа. Ээж маань бичиг үсэгт тайлагдаагүй жирийн нэгэн тариаланч байсан. Нэн ховор дулаан халуун, зөөлөн сэтгэлтэй. Би нэг хоёр настай, гэрийнхээ хамгийн бага нь байхад ээж минь бусад ээжүүдийн нэг адил бүхий л анхаарал халамжаа надад хайрласан. Би ээжийнхээ халуун хайранд хөлбөрч өссөн. Манай гэр бүл бусад тариачдын адил амьдралтай, надад тоглоом гэж байдаггүй байлаа. Ээж маань намайг мөрөн дээрээ дандаа суулгадаг, би ч хязгааргүй их баярладаг байлаа. Ээжийнхээ мөрөн дээр суучихаад чихнээс нь атгаж, ээжийнхээ баруун чихийг татвал ээж минь баруун тийшээ, зүүн чихийг нь татвал зүүн тийшээ хазайж алхдаг сан. Хэрвээ ээж минь миний хүслийг сонсохгүй, биелүүлж өгөхгүй бол би уйлж хашгираад л, хөлөөрөө дэвсэлдэг сэн.
Ээж минь тэнэгхэн хүүгээ дандаа сонсч, хүсэл бүрийг минь биелүүлэхийг хичээдэг байлаа. Ээжийн халуун дулаан энэрэнгүй сэтгэлд би хөлбөрч өссөн. Миний хүүхэд бага нас хязгааргүй их хайран дунд өнгөрсөн учир миний сэтгэл зүрхэнд хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл оршиж байдаг юм. Миний ёс суртахууны хамгийн анхны багш бол миний ээж” хэмээн өгүүлжээ.

21. Хэрэв шүтэж байгаа шашин чинь танаас бусдыг үзэн ядах, доромжилохыг шаардаж буй бол түүнээс эртхэн холдсон нь өлзийтэй.

22. Өөрийгөө эрхэмлэсэн, хувиа хичээсэн хандлага нь биднийг аз жаргалгүй болгож айдаст автуулдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлаад ийм хандлагатай бол бид бүх дэлхийг өөрийн дайсан болгож харах эрсдэлтэй гэдгийг цохож хэллээ. Хэрэв бүх дэлхийг өөрийн анд найз гэж харвал та амар амгалантай амьдарч чадна. Тэрээр сүсэгтэн олонд хандан мэдлэгийн гурвалсан хандлага – суралцах, тусгах, тэгээд бясалган дадуулах гэсэн шатлалыг дагаж мөрдөхийг шамдуулсан юм.

23. Бид хүүхдийнхээ тархины хөгжилд анхаарал тавиад харин зөөлөн дулаан, сайхан сэтгэлийн хөгжил чухал гэдгийг хайхрахгүй мартаад байх шиг санагддаг.

24. Би уурыг өөрийнхөө хамгийн том дайсанд тооцдог. Сэтгэлийн амар амгалан тогтуун чанарыг эвддэг учир уур урин нь дайсны дээд дайсан мөн.

25. Бид биедээ дайсагнахад зарцуулж буй их хүчийг өөрийн хийгээд бусдын сайн сайхны тусын тулд зарцуулбал мөн ч ихийг бүтээнэ дээ.

26. Сайхан сэтгэл зардаг дэлгүүр гэж байхгүй болохоор та л үүнийг бий болгоно. Зүрхийг шилжүүлэн суулгаж болно. Харин сайхан сэтгэлийг шилжүүлэн суулгаж яаж болох билээ.

27. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг бөгөөд шашин тэдгээр үзэлд нь нийцэж байдаг.
Янз бүрийн өвчнийг анагаах олон янзын эм байдаг учраас тухайн өвчинд таарах эм нь түүнийг эдгээх бөгөөд бусад өвчинд таарахгүй.Тийм ч учраас би бурхны шашныг хамгийн сайн гэж хэлэхгүй.

Бурхны шашин нь гүн гүнзгий бөгөөд олон төрөлтэй. Зарим нь бурхны шашныг шашин биш сэтгэл судлалын шинжлэх ухаан гэдэг,зарим нь биднийг шашингүйн үзэлтэн гэдэг.

Ямар ч болов бурхны шашин бол хүний амьдралд зохистой,гүн гүнзгий нарийнаар хандаж гаднах биш харин хувь хүний дотоод хөгжилд анхаарсан байдаг.

28. Бурхан багш “Та өөрөө өөртөө эзэн, юмс танаас л шалтгаална.
Би багш чинь учраас өөрийн чинь эмч шиг хамгийн сайн эмийг өгч чадна.
Харин та үүнийг уугаад биеэ халамжил” гэсэн байдаг.

29. Энх тайван гэдэг нь огт хүчирхийлэл, зөрчилдөөн үгүй байна гэсэн үг биш. Харин зөрчилдөөн үүсэх нь магадтай болсон үед та ухамсартайгаар хүчирхийллээс зайлсхийж, эвийн аргаар асуудлыг шийдвэрлэх явдал юм. Энэ л жинхэнэ энх тайван, амар амгалан болно.

30. Миний шашин маш энгийн. Би энэрэнгүй сэтгэлийг шүтдэг.

31. Бид шашин, үзэл суртал, амьдралынхаа туршид хуримтлуулсан мэдлэгээ ч үгүйсгэж болно. Харин хүнд хайр энэрэл хэрэгтэйг хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Энэрэнгүй сэтгэл бол миний эрхэм шашин, эгэл үнэмшил. Үүнд сүм дуган, ээдрээтэй гүн ухаан, үзэл баримтлал, номлол сургаал хэрэггүй. Бодол сэтгэл маань бидний сүм ажгуу. Харин номлол нь энэрэнгүй үзэл юм. Ямар ч нөхцөлд, ямар ч хүн байсан, юу ч болсон бусдыг хайрлаж, тэдний эрх, нэр хүндийг дээдэлбээс өөр юу ч хэрэггүй.

32. Үүнийг оюун санаанаасаа хэзээ ч салгалгүй үргэлжид хөтчөө болгож яваарай. Хэн ч чамайг юу ч гэж хэлсэн чи “чи” хэвээрээ л үлдэнэ. Энэхүү үнэнийг бүү март. Амьдралыг хэрхэн туулмаар байгаагаа өөрөөсөө асуу. Хорвоод мэндэлж, хорвоогоос халихын үнэнтэй бид ямагт ганцаар нүүр тулдаг билээ. Үнэний цаг ирэхэд Будда ч бидэнд тусалж чадахгүй. Иймд хүссэнээрээ амьдрахад тань юу саад болж буйг сайтар тунгаа.

33. Аз жаргалын жинхэнэ үндэс нь мөнгө, хүч чадал бус, халуун сэтгэл юм.

34. Огторгуйн амьдралын хязгааргүйг бодоход хүний амьдрал гэдэг хумхийн тоос билээ. Бид бүгд энэ орчлонгийн түр зуурын зочин. Тэрхэн өчүүхэн хугацаагаа аз жаргалгүй, хагаралдан өнгөрүүлэхээс утгагүй хэрэг байхгүй биз. Багахан хугацаагаа бусадтай нэгдэж, бүхний сайн сайхны төлөө зүтгэж, утга учиртай өнгөрүүлэх нь хавьгүй дээр.

35. Өглөө бүхэн сэрэхдээ санагтун. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь аз завшаан. Эрдэнэт хүний хувь заяагаа дэмий үрэхгүй. Бүхий л зүрх сэтгэлээ өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, даян дэлхийн сайн сайн сайхны төлөө бусдыг сэтгэлдээ багтааж амьдарна. Бүгдэд сайхан сэтгэлээр хандаж, бусдын тухай муу муухай бодолд автахгүй, уурлаж бухимдахгүй.

36. Даян дэлхийн энх тайван сэтгэлийн амар амгалангаас эхтэй. Энх тайван гэдэг зөрчилгүй байгааг л хэлж байгаа юм биш. Миний бодоход энх тайван гэдэг энэрэнгүй сэтгэлийн цогц илэрхийлэл юм.

37. Чимээгүй байна гээд үл тоож байна гэж, тайван байна гээд хүлээн зөвшөөрч байна гэж бүү бод, сайхан сэтгэлийг минь сул дорой байдалтай бүү эндүүр. Энэрэнгүй, өрөвдөн хайрлах чанар сул доройн бус, хүчтэйн илрэл.

38. Чамд муу зүйл хийж, гэм хүргэсэн хүнийг үзэн ядах хэрэггүй. Харин ч үйлдлээрээ бусдад гэм хүргэхийн сацуу өөрийгөө мөн хорлож буй тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

39. Хүн бүр, бидэнд дайсагнаж буй хүмүүс хүртэл зовохоос айн бидний адил аз жаргалыг эрж байдаг. Хүн бүр бага зовж, аз жаргалтай амьдрах эрхтэй. Иймд чин сэтгэлээсээ бусдыг хайрлая. Нөхдөө ч, дайснаа ч. Энэрэнгүй сэтгэл гэж үүнийг л хэлэх бус уу.

40. Чадвал бусдад тусла. Чадахгүй бол ядаж л бүү гай бол.

41. Өнөөгийн нийгэмд боловсролыг зөвхөн ухаантай, мэдлэгтэй болгоход л чиглэсэн гэж үздэг нь буруу. Мэдлэг боловролын гол ач холбогдол нь биднийг зөв үйлдэл хийхэд сургаж, бодлыг цэгцлэх юм. Сэтгэлээ ариусгахад зориулах нь ухаан мэдлэгээ ашиглах хамгийн зөв хэлбэр.

42. Оюун бодол цэгцтэй бол аз жаргалд хүрнэ, үгүй бол зовохын нэмэр.

43. Бурхан багш өөрөө өөрийнхөө аврал гэж айлдсан. Тийм учраас сэтгэлээ засаж чадвал жаргалтай амгалан, сэтгэлээ засаж чадахгүй бол зовлонтой болно гэж Бурхан багш айлдсан. Сэтгэлийг хар тамхи татаад, тариа хийгээд, хагалгаанд ороод засах боломжгүй. Сэтгэлийн засарсан талыг хөгжүүлэн хүчирхэгжүүлж засраагүй хэсэгийг дарж л сэтгэлийг засна. Сэтгэл засараагүйн үндэс нь үл мэдэхүй буюу мунхагт тулж байдаг. Тиймээс зовлонгийн уг үндэс мунхаг гэж Бурхан багш айлдсан. Үл мэдэхүй мунхагийг ерөөл тавиад арилгаж чадахгүй. Билиг оюун, мэдлэгээ шинээр тэлж, улам цаашид хөгжүүлж л мунхагийг арилгана. Буддизмын охь шим болсон ном “Билгийн чанадад хүрэхүйн зүрхэн судар”-ыг билигийн чанадад хүрэхүй гэж байгаа биздээ. Аргын чанадад хүрэхүй гэж хэлээгүй. Бурхны ухааныг ч үнэмлэхүй, янагуух хоёр үнэнг нэгэн зэрэг илтэд оносон билиг оюун гэж голлож билиг оюун талаас нь хэлдэг. “Билгийн зүрхэн судар” -т “Гурван цагт орших бурхан бүгд ч билгийн чанадад хүрэхүйд шүтэн ханьцашгүй эрдэмийг төгссөн гэгээрлийг төгсгөн бурхан болмой” гэж айлдсан байдаг. Тиймээс ирээдүйн бурхадад бид өөрсдийгөө горьдлого тавин харах хэрэгтэй. Ирээдүйн бурханд багтаж чадах эсэхээ шалгах хэрэгтэй. Бидний сэтгэлд бурхны шим хөрөнгө гэж бий. Бурхны билиг оюуныг бүтээх тэр хөрөнгө хэзээд байж л байна. Тэрийг шинээр бүтээх шаардлагагүй. Сэтгэл гэгээн ариун мөн чанартай. Харин түүнийг бүрхэн буй харанхуй хир буртагийг билиг оюуны гэгээгээр аажим аажимаар арилган бурхны шим хөрөнгийг бүрхсэн түйтгэр аажим аажимаар арилсаар хэзээ хагацана тэр цагт сэтгэлийн гэгээн ариун чанарыг бурхан гэж хэлнэ. Тиймээс бид билгийн чанадад хүрэхүйд шүтэн бурхны хутгийг олох учир аливааг ялган салгаж шинжлэн судлах билиг оюуныг хөгжүүлэх нь маш чухал.
Би нэг юмыг байнга хэлдэг болсон. Бид Буддистууд 21-р зуунд хөл тавьсан байгаа учир 21-р зууны буддист болцгооё гэж хэлдэг. Тэгэхийн тулд сурч боловсорч, билиг оюунаа хөгжүүлэх хэрэгтэй. Ерөөл тавих, бясалгал хийх чухал уу? Гэвэл чухал. Гэвч хамгийн гол нь аливааг ялган салгаж шинжлэн судлах билиг оюуныг хөгжүүлэх нь маш чухал. Тиймээс би та бүгдээс сурч боловсроход анхаарлаа хандуулаарай гэж хүсэж байна.

44. Бидний амьдралд юу ч хийх боломжгүй хоёр өдөр байдаг. Нэг нь “өчигдөр”, нөгөө нь “маргааш”. Тиймээс хайрлах итгэх… амьдрахаа “өнөөдөр” л хий.

45. … би өөрийн бие, хэл, сэтгэл гурваар зөвхөн бусдын тусыг л бүтээхээс бус өөрийн амин хувийн тусыг үйлдэх нь зохисгүй бөгөөд миний амьдрах нь бусдын тусыг үйлдэхийн төлөө юм хэмээн сайтар бясалга…

46. Эдүгээ бид /Төвдүүд/ Энэтхэг оронд суурьшаад нилээдгүй хугацааг ардаа орхижээ.

Над дээр өвдсөн хүмүүс их ирдэг “Ямар ном уншуулах вэ?” гэж асуудаг.
Уул нь бол өвчин тусахаасаа өмнө урьдчилан сэргийлэх нэн чухал хэрэгтэй юм шүү дээ.
Урьдчилан эрүүл мэнддээ анхаараагүй болохоор эмчилгээ авахгүй болтлоо хүндэрсэн бол үхлээс мултрах замгүй шүү гэж би хэлдэг. /Хатуу ч үнэн үг/

Хорыг /өвчлөлийг/ өөрсдөө үүсгэчихээд ном гүрэм уншуулаад яаж бодитой тус дэмээ өгөх билээ.
Намтар түүхээс авч үзвэл бурхан багшийн хажууд байсан ч үйл нь ирсэн л бол бодитой бурхан заларсан ч аварч чадах зүйл юусан билээ./бодох хэрэгтэй/

“Ламрим буюу Бодь мөрийн зэрэг” хэмээх номонд гардаг даа.
Бурхан багш өөрөө залраад, Манал бурханаар эмчлүүлээд, Очирвааниар тотгорыг сахиулсан ч амьд явар үйл нь барагдсан, цаг нь тулсан үйл бол үхлийн савраас мултрах арга юу ч үгүй гэж гардгийг бид үргэлж л ярьдаг суудаг шүү дээ.

Цаг нь тулсан үйлийг буцаан аргалах тустай зүйл юу ч байдаггүйг шүн /Udanavargatina/ номонд ч олонтаа айлддаг шүү дээ.

Үүнээс улбаалж надтай уулзахаар ирсэн хүмүүс зарим нь ярьж чадахгүй, гар хөлөө хөдөлгөж ч чадахгүй болчихсон хойноо ирээд тарниар үлээж өгөөч гэдэг.

Хариуд нь “Би эмч биш шүү дээ. Та нар эмчид үзүүлэхээр яв. Энэтхэг, Төвд эмч нарт үзүүлэн тохирох эмчилгээг хийлгэ.
Юмсад бодитой ханд бусдаар бол би бодитой туслаж чадах эмч биш шүү дээ.
Би гараа хүргээд өвчин зовлонг чинь арилгаж чадахгүй шүү дээ.

“Бурхад нүглийг усаар угаахгүй
Амьтны зовлонг мутраараа арилгахгүй”
гэж Буддагийн сударт айлддагийг санаарай.
Ийм тул бурхад чадахгүй байхад мөхөс би хэрхэн чадах билээ…..

Зарим нь надад тарниар үлээлгээд зүгээр болсон гэсэн яриа хүмүүсийн дунд их тархсан байсан …..

Нэлээн дээр нэг эмээ над дээр ирээд нүд муудаад байна үлээгээд өгөөч гэхээр нь миний нүд бас тааруухан үлээгээд л зүгээр болдог бол эхлээд би өөрийнхийгөө үлээгээдхэе гэж хэлсэн.

Тиймээс ном уншуулаад засал хийлгээд шууд бусаар тус болохын хувьд болно л доо, үүнийг үгүйсгэхгүй боловчиг бурханы айлдсан судар номын үг тøдийхнийг хараад уншаад тус бодитой гарахгүй юм.
Утгыг бодон хэрэгжүүлэх л хамгийн гол юм шүү дээ.
Гунтан гэгээний нэгэн номонд

“Өвчтэй хүн анагаагч эмийг уухгүй
Эмэнд мөргөөд юуны тус” гэж бичсэн байдаг.

Басхүү “Олонтаа сонсоод хичээхтүн” гэдэг нь номыг ёсчилон үзэж хэрэгжүүл гэсэн мэргэдийн сургаал эдгээр зэргээс авч үзвэл номыг үг төдий бус утгыг голчлон ойлгож байнга санан, сэтгэлдээ дадлагажуулан хэрэгжүүлэх нь л хамгийн их хэрэгтэй гэдгийг өгүүлжээ.

Би жаран жилийн хугацаанд хоосон чанарын үзэл баримтлалыг дахин дахин санан бодсоор /бясалгасаар/ үр дүнд нь хоосон чанарын үзлийн амт нь ямар ч байсан мэдрэгдэж амтагдаж байгааг баттай хэлэе.

Хоосон чанарын үзлийн амтыг амталсны үр дүнд нисваанис багасаж, онцолж хэлвэл Хүсэлт ертөнцийн нисваанис багасаж буй юм. Дүрст, Дүрсгүй ертөнцийг (энэ үест) дурьдахгүй үлдээе.

Ингэж ёсчилон үйлдсэний хойно нисваанист сэтгэл мятрахаар хүний жинхэнэ сэтгэл ая зөндөө энгүүн сайхан болж үнэнхүү хувиршгүй амгалангийн амт мэдрэгддэг юм.

Иймэрхүү хоосон чанарын үзлээр Хүсэлт ертөнцийн илэрхий нисваанис бага багаар багасаж байгаа тул хүсэлт ертөнцийн нисваанисийг тэвчиж чадах итгэл бадарч
Хорвоогийн үндэс мунхаглалыг /үнэнд барихуйн мунхаг/ дарж чадах боломж бодитой мэдрэгдэж байна.

Би орой бүр Ямандага бурханы ерөөл хэмээх номыг үргэлж уншин бясалгадаг .
Энэ үед хоосон чанарыг тодорхой гаргасан шолгыг /дөрвөн мөр шүлгийг/ уншихад үнэхээр л нэгэн зүйл хүчтэй бодогдон биений шар үс босох адил мэдрэмж төрдөг.

“Би”-д барихуйн үзлийг
Хоосон чанар оносон билэг билгүүнээр дарах боломж үнэнхүү шүн номонд шударгуу гардагчлан надад мэдэгдсэн юм.

47. Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө түүний гутлыг өмсөөд туулсан замаар нь яваад үз. Бүдэрсэн чулуу болгоныг нь түү. Амссан зовлон бүгдийг нь мэдэр, урссан нулимсыг нь амс. Дараа нь түүнд яаж амьдрахыг нь зөвлөөрэй.

48. Бидний “Будда буюу Бурхан” гэдэг нь туйлын өгөөмөр сэтгэл, эгэлгүй төгс гэгээрсэн сэтгэл, оюун санаа, ухамсрын нэгдэл юм.

49. Хэдий хүн бүр үйлдэж байлаа ч БУРУУ гэдэг БУРУУ юм.

Хэдий хэн ч үйлдэхгүй байлаа ч ЗӨВ гэдэг нь ЗӨВ юм.

50. Бид зөв хандлагыг танин мэдэж түүнд дадаж амьдралдаа хэрэгжүүлэх ёстой боловч бидний муу зүйлд илүү амархан даддаг нь бэрхшээл учруулж байна. Иймээс бид янз бүрийн муу зуршлуудыг зөв тогтоож түүнээс ангижрах хэрэгтэй. Хэрэв та нар аажим аажмаар муу зуршлаа хянаж сурвал хэсэг хугацааны дараа маш их уурладаг хүн ч тайван байдаг болно.
Зарим хүмүүс өөрийн сэтгэлээ чөлөөтэй байлгахгүй хянаад байвал эрх чөлөөгүй болно гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Та нарын сэтгэл зөв чиглэгдэж байвал эрх чөлөөтэй байнаа гэсэн үг. Харин буруу замд орох гэвэл хяналт тавих шаардлагатай. Муу сэтгэлээс ангижирч болох уу эсвэл түүнийг зөвхөн дарах уу гэсэн асуулт гарч байна. Сэтгэлийн өөрийнх нь мөн чанар тод гэрэл юм. Гаж үзэгдэл бол сэтгэлд оршдоггүй, харин түр зуурын буюу тохиолдлын үзэгдэл. Тийм ч учраас зайлуулж болдог. Хэрвээ уур, хорсол мэтийн сэтгэл нь сэтгэлийн өөрийн уг мөн чанар байсансан бол сэтгэл анхнаасаа хорсолтой байх болно. Гэхдээ угийн тийм биш учраас бид зөвхөн тодорхой тохиолдолд л уурладаг бөгөөд бусад тохиолдолд уур хүрдэггүй шүү дээ. Энэ нь хорслын ба сэтгэлийн мөн чанарыг гүн гүнзгий харах юм бол хоёулаа ухамсар боловч өөр хоорондоо ялгаатай гэдгийг илэрхийлж байгаа юм.
Хорслыг төрүүлж байгаа үндсэн нөхцөл нь юу вэ гэвэл энэ нь ямар нэгэн үзэгдлийг байгаа байдлаас нь хэтрүүлж муу муухай байна гэсэн нөхцөлд бий болдог. Иймд бидний уур хүрч байгаа үндэс нь бидний хүсч санасандаа хүрэхгүй байх явдал байдаг. Тийм ч учраас хорсол төрсөн сэтгэл нь зөв биш байдаг. Гэвч хайр энэрэл агуулсан сэтгэл бол бөх бат суурьтай байдаг. Тиймээс та нар нэлээд урт хугацаанд бат бөх суурьтай сайн хандлагыг мэдэж авбал аяндаа муу хандлага чинь багасч эхлэнэ.

51. Би харанхуй өдрүүдэд ч гэсэн итгэл найдвар олж хардаг, бас аз жаргалыг бүрэн мэдэрч чадна.

Боломж байвал илүү энэрэнгүй байгаарай. Боломж байнга байгааг бүү март.

Зөв бөгөөд үнэнч шударга амьдар. Өтөл насандаа амьдралаа эргэж харахад та сэтгэлийн таашаал авах болно.

Аз жаргал – бэлэн байгаа ямар нэгэн зүйл бус харин таны үйлдлээс гарах зүйл юм шүү.

Шашны хамгийн зөв урсгал – уян зөөлөн зүрх.

Хамгийн шилдэг харилцаа – бие биеийнхээ хэрэгцээнээсээ хол давж гарсан тэр хайрыг л хэлнэ.

Өөрийнхөө зорилгыг өөрчлөхөд бэлэн бай, гэхдээ хэзээ ч өөрийнхөө үнэ цэнийг өөрчилж болохгүй.

Гурван зарчмыг баримтал: өөрийгөө хүндэл, бусдыг хүндэл, өөрийнхөө үйлдэлд хариуцлага үүрч сур.

Өөрийгөө алдаа хийсэн гэдгээ мэдсэн л бол тэр дор нь нөхцөл байдлыг өөрчлөх арга хэмжээ авч байгаарай.

Бидний дайсан биднийг тэвчээр, бат бөх байх бас бусдыг өрөвдөх сэтгэлд сургадаг.

52. Энэ ертөнцөд амжилттай яваа хүн цөөдөөгүй.
Энэ гаригт энхийг цогцлоогч, анагаагч, түүх өгүүлэгч, хайрлагчид л хэрэгтэй байна.

Гүрү ринбүүчи Ловон Бадамжунай

1. Чи гэр бүл, садан сүлбээтнээ тэтгэж болно. Гэвч хамгийг нигүүлсэх сэтгэлээр буян үйлдээгүй бол энэ ертөнцөөс гавъяагүй буцна. Тийм учраас бодь сэтгэлийг эрхэмлэ.

2. Өөрөө өөртөө эзэн бай. Сэрэмж сэхээг үнэнч хөтчөө болго. Ертөнцийн шалдар булдар хов жив, дэмий ярианд цагаа бүү үр. Зүүд зэрэглээ болон замхрах ашиг хонжоо, алдар нэрийн шуналд бүү авт.

3. Нэг шавь нь Гүрү Ринбүүчийгээс ном сургааль орших цагийн төгсгөл хэзээ эхлэх талаар 1250 гаруй жилийн өмнө асуусан ажээ.

Гүрү Ринбүүчий ирээдүйд хэрхэхийг үзээд ингэж хариулсан байна:
“Тэнгэрт төмөр шувууд нисч, замаар төмөр морьд давхих үед ном сургааль орших цагийн төгсгөл эхэлнэ. Тэр цаг үе болоход Түвдэд дамжсан ном сургааль дэлхий даяар түгэн дэлгэрэх болно. Тэнгэрт төмөр шувуу нисч, замаар төмөр хүлэг давхих цагт Түвд орны хүмүүс дэлхий даяар шоргоолж мэт тархах агаад улаан арьст хүмүүсийн нутагт (Барууны орнуудад) хүрч очих болно.
Ном сургааль орших цагийн төгсгөл эхлэх цаг үед “Эрх баригчид эрх баригч мэт үйлдэхгүй. Харьяат ард харьяат ард мэт үйлдэхгүй. Эцгүүд эцэг мэт үйлдэхгүй. Хөвгүүд хөвгүүн мэт үйлдэхгүй” байх болно. Эцэг хүү хоёр үеийн нөхдүүд мэт харьцана. Эмэгтэйчүүд цэвэр ариун шударга байдлыг үл эрхэмлэнэ. Эрчүүд хүсэл тачаалд дурлаж бие сэтгэлээ жолоодох чадваргүйгээр буруу хурьцалд автана.
Гүрү Ринбүүчий мөн тухайн цаг үеийн дараахь зүйлсийг зөгнөн хэлэв:

Сүйх тэргийг хөдөлгөхийн тулд морь хөллөх хэрэггүй агаад өөрсдөө явах болно. Тэр цаг үеийн багачуул бухын эвэр мэт хэлбэртэй зүйл дээр зогсох өгөөд тэр нь доороо дугуйтай байх ба хүссэн газар луу гулган явах боломж олгоно. Тэр цаг үеийн хүмүүс дэлхий дахинд юу тохиолдсоныг мэдэхийн тулд гэр орноо орхин гадагш явах хэрэггүй зөвхөн тольны өмнө суугаад мэдэх нь үнэхээрийн хачирхалтай.
Гүрү Ринбүүчий түүнчлэн тэр цаг үед сахил санваартай олон хуврагууд шуналд автах бөгөөд эд хөрөнгө, алдар нэрийн араас хөөцөлдөх болохыг өгүүлэв. Тэдгээр хуврагууд өөрсдийг нь дагагч хүмүүсийг хууран мэхлэхээр хаа сайгүй явна. Тэд сүсэгтэн олноос хэрхэн өргөл барьц, хандив авах арга замаа бодон төлөвлөх бөгөөд өөрсдийн хувийн эд баялаг, өмч хөрөнгөтэй байх болно. Гэвч Буддын ном сургаалийг дадуулах үйл хийхгүй ядаж өөрсдөө ч тарни үл уншина. Тэд хөгжим аялгуу, бүжиг, цэнгээнд автах болно. Тэд өчүүхэн төдий ч харамсаж гэмшихгүйгээр ам тангарагаа зөрчих болно хэмээн айлдав.
Ринбүүчий мөн тухайн цагт мөн гэр бүлийн дотор өдөөн хатгах, турхирах, хорыг нь малтах, эвийг нь эвдэх үйлийг хийгч хуурмаг эмэгтэйчүүдийн үйлдлээр эхнэр нөхрийн харилцаа сүйрч үрэгдэх болно. Ачлалгүй охид хөвгүүд эцэг эхээ гэрээсээ хөөж туух болно. Өв залгамжлах хөрөнгийн төлөөр ах, эгч, дүүс хоорондоо зодолдон тэмцэлдэх ба өчүүхэн ч атугай гэмших сэтгэлгүйгээр таван сахилаа зөрчих болно хэмээн айлдав.
Мөн Буддагийн айлдсан сургааль аажмаар мартагдсаар улмаар бүр алдагдах болно. Ойрын төрөл саднууд холилдож цус нь ойртох болно. Олон хүн мөрийтэй тоглоом, мансууруулах бодис, архи дарсанд донтох болно. Буддын хөшөө дурсгал, хөрөг дүр, номын ёслолын зэмсэг зэргийг гудманд байх хуучны эд зүйлс худалдах зах дээр арилжаалах болно.
Өвөг дээдсээс үе дамжин өвлөгдөж ирсэн эртний үнэт зүйлсийг олон улсын зах зээлд үнэ хаялцуулан арилжаалах болно. Ой мод устах нь ихсэж байгалийн баялгийг хэт их ашигласнаас экологийн тэнцвэргүй байдал үүсэх ба үр дагаварт нь байгалийн гамшиг байнга давтагдан тохиолдох болно. Хулгайч, дээрэмчид хот даяар язагнах агаад ядуу зүдүү хийгээд гуйлгачин хүмүүс хаа сайгүй үзэгдэх болно.
Төмөр луу жил ад зэтгэрүүд усанд нэвтэрч орно. Төмөр могой жилд ад зэтгэрүүд агаар салхи хийгээд мөсөн мөндөрт нэвтэрч орох агаад ихээхэн төвөг зовлон, гай гамшиг удах болно. Төмөр хонь жилд олон төрлийн халдварт өвчин дэлгэрэн тархах болно.
Архи дарсанд донтогсод тархи судасны өвчлөөр таалал барна. Мөрийтэй тоглогчид ходоодны хямралаар өөд болно. Гүтгэн гүжирдэгчид хоолойд хамаарах өвчнөөр талийна. Тамхи баагиулагчид уушигны өвчнөөр өнгөрнө. Өндөг, сармис, сонгиныг хэтрүүлэн хэрэглэснээр байнга хар дарж зүүдлэн сэтгэц нь хэвийн бус болж эцэстээ үхэлд хүргэнэ. Адгуус амьтныг агнах анчид, амийг нь таслах нядлагчид элэгний хийгээд гэдэсний өвчнөөр хорвоогоос хальна. Хүнд нүгэл үйлдсэн хилэнцэт хүмүүс ихээхэн өвдөж шаналдаг элдэв өвчнөөр зовж тарчилж өөд болно. Улаан тахиа жилд Буддын ном сургаалийн ид хүч хамгийн ихээр суларна. Энэ боломжийг ашиглан хорт муу ад зэтгэр, чөтгөрүүд сэтгэл шимшрүүлэн уй гуниг төрүүлж, эмх замбаараагүй байдлыг даамжруулан улам их үгүйрэл зовлонд учруулна. Шороон үхэр жилд улс орнуудын хооронд дайн дажин гарах бөгөөд үүний улмаас олон хүн нас нөгчих болно.

4. Золгүй учрал, азгүй тохиол бүрийг гэгээрэлд шавдуулсан багш бурхдын дохио хэмээн ухаар. Бие өвдөж, яс шархиравч гэгээн мөрийн дуудлага болго.

Хайр нигүүлслийг өр зүрхнээсээ ундрааж чадвал хамаг оршихуй чамайг энхрий үр шигээ ивээн тэтгэнэ. Чин шударга сэтгэлийг баривал хэн ч чамайг сөрж чадахгүй. Хайрлагч бүхэн хайрлагдах жамтай. Өглөгч бүхэн өрнөн дэлгэрэх хувьтай.

VIII богд Жавзандамба

Энэ цагт үхсэн хүн амьтанд ном буян сайн үйлд. Цөвүүн цагт төрийн ноёдын эв эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчдаас ноён түшмэл болж төрийн эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэд, зарлиг зөвшөөрөл олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас дотночлох, гадагшлуулах, нууцлах, ил тавих нь цус сүүтэй холилдсон мэт булингартан ялгаж салгахын аргагүйд хүрээд учраа олохоо болино. Яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээнүүдийг огцроон, олон хүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмэдийн эдэнд хөнөөгдөнө. Дор нь байгаа хүний хахууль дээдэхүүд нь хөнөөгдөнө гэсэн үг. Түшмэд нь яам газрын эдийг хөнөөнө. Засаг яамны газартан бээр эрхмүүдийнхээ эдийг хөнөөнө. Эрхмүүд бээр нь орон нутгийнхаа хүмүүсийн эдийг хөнөөнө. Ёс цаазат, ичгүүр сонжурт бүгдийг алдсаны харгайгаар орон нутгийн хүмүүс эрхтэний хэлснийг сонсохгүй. Эрхтэнгүүд нь яам тамгынхаа газрын үгийг сонсохоо болино. Засаг захиргаа баригчид нь түшмэдийнхээ хэлийг сонсохгүй. Энэ мэт орны журам бүр хувьсан солигдож одсоноос хамаг юмны журам шүтэн барилдлага самууран одно.

Жадо ринбүүчи

1. Магтаал бол хоосон зусар үг байдаг бол муушаал нь өөрийн гэмийг үнэн бодитоор хэлсэн үг мөн.
Жаргалтай үед зөвхөн нисваанис л арвиддаг бол зовлон тохиоход өөрийн урьд хураасан хилэнц түйтгэр барагдах болно. Тиймээс зовлон гэдэг нь багшийн адистэд мөн болой.
Хэрвээ баяжих аваас хураах хадгалах, хамгаалах, арвижуулах, зэргээр ном буян үйлдэх завгүй болно. Тийм учраас ядуу байлаа ч өөрт хэрэгтэй хэлбэрт урвуулдаг байх хэрэгтэй.
Энэ нь нэг талаас нь авч үзвэл өөрт зовлон бэрхшээл тохиолдох үед урьд хураасан хилэнц түйтгэр бүгд арилж байна хэмээн баясах хэрэгтэй. Нөгөө талаас нь авч үзвэл өөрт тохиосон бие болон сэтгэлийн зовлонг амьтан бүгдийн зовлон бэрхшээлтэй холбож үүгээр хамаг амьтдын зовлон зүдгүүр арилах болтугай хэмээн бясалгана.

Ийнхүү өөрт тохиосон зовлон зүдгүүрийг уран аргаар бодисадвын явдалд урвуулж чаддаг байх ёстой.

2. Бурхан багш ч мөн бидэнтэй адил эгэл төрөлхийтөн байсан. Мөн л амин хувиа хичээх үзэл болон би-д барих үзлийн эрхээр орчлонд зовлонтой амьдарч байсан.

Гэвч Бурхан багш өөрийгөө би-д барьдаг үзэл нь гэмтэй буруу үзэл юм байна гэж ухаарч, мөн түүний гэмийг хараад, бусдын тусыг бүтээх бодь сэтгэл тэргүүтэн нь эрдэмтэй юм байна хэмээн тэдгээрийн ач тусыг мэдээд, өөрийгөө энхрийлэн барих үзэл болон би-д барих үзэл хоёрын ЕРӨНДӨГТ бодь сэтгэл болон хоосон чанарыг бясалгаснаар эцэст нь төгс гэгээрсэн бурхан болж чаджээ.

(2019 он- Идгаачойнзинлин дацан)

3. Бодь сэтгэл гэдэг бол маш их тус эрдэмтэй юм. Майдар Бурхан өөрийнхөө ерөөлд ингэж айлдсан байдаг: Дараа төрөлдөө муу заяанд унахгүй байя гэвэл бодь сэтгэлийг бясалгаарай. Бодь сэтгэлээр муу заяаны зовлонг хаана. Дараа төрөлдөө орчлонгийн сайн төрлийг олъё ч гэсэн бодь сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Бодь сэтгэлээр л гарцаагүй орчлонгийн сайн төрлийг олж чадах юм. Бурханы хутагт хүрэхэд ч гэсэн зөвхөн бодь сэтгэл л хамгийн чухал юм гэж айлдсан байдаг. Тиймээс бид өөрийнхөө хэргийг бүтээе гэвэл бодь сэтгэлийг л бясалгах ёстой. Өөр бусад аль ч талаас нь харсан сайн сайхныг бүтээхэд хамгийн ач тустай нь юу вэ гэхээр энэ бодь сэтгэл юм шүү.

Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан сүнчойны үеэр Жадо багшийн айлдсан бодь сэтгэлийн тухай сургаалиас

4. Өнөөдөр хүний нийгэмд хоёр чухал зүйл байна. Нэгдүгээрт, ёс суртахуун. Хоёрдугаарт боловсрол мэдлэг. Боловсролгүй бол бид сайн сайхан амьдарч чадахгүй. Ёс суртахуунгүй бол нийгэм амар тайван, энх амгалан байж чадахгүй. Хүн бүрт энэ хоёр хоёулаа байж чаддаггүй юм аа гэхэд, ямар ч байсан ёс суртахуун, хүмүүнлэг чанар заавал байх ёстой. Үүнийг яавч орхиж болохгүй шүү.

5. Бид энэ дэлхий дээр хүн болоод төрчихсөн байна. Гэхдээ түр зуур л зочлон ирсэн “жуулчин” юм. Хүн төрөлхтөний ихэнх нь 100-с дээш наслах нь ховор. Ер нь 100 хүрвэл хамгийн дээд нь болж байна. Нэг жилд 360 хоног байдаг гээд үзвэл 36000-хан хоног л энэ дэлхий дээр байж чадах, түүнээс илүү байж чадахгүй байна шүү дээ.

Тэгэхээр энэ богинохон хугацаандаа утга учиртай сайхан амьдрах хэрэгтэй. Бид хэчнээн хичээгээд эд таваар, эд хөрөнгө цуглуулаа ч гэсэн хэдхэн жилийн дараа тэрнээсээ өчүүхэн төдийг ч авахгүйгээр буцна. Нэг жуулчин хүн зочид буудлын өрөөнд хэд хонож байгаад дараа нь тэр буудлынхаа бүх юмыг орхиод явдагтай адилхан л бүгдийг нь орхиод явах хэрэгтэй болно.

Тиймээс бид юу гэж бодох вэ гэвэл “Би дэлхий дээр түр зуур зочлон ирсэн энэ хугацаандаа бусдын хүчээр сайн сайхан амьдарч байна. Тиймээс би аль чадахаараа бусад хүмүүст, энэ нийгэмдээ сайн сайхан зүйл бүтээх юм сан. Сайн юм бүтээж чаддаггүй юмаа гэхэд нийгэмд болон нийтэд хортой, бусдад хорлолтой үйлийг үйлдэхгүй байхыг хичээнэ” гэж амьдарвал бидний энэ насны амьдрал маань аз жаргалтай байж чадах юм шүү.

Дилго Хиенцэ ринбүүчи

1. Энэ харанхуй цаг үед хорт сэтгэл хөдлөл хүмүүсийн сэтгэл оюунд бүрэн уусан шингэсэн байдаг нь тэднийг сансрын хүрдний орчилд эцэс төгсгөлгүй хэрэн тэнүүчлэх гол шалтгаан нь болдог.
Тэдгээр хор уршигт сэтгэл хөдлөлийг даван туулахад байнгын сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд доорхийг өгүүлсэн Гаадамбын багш нарын явдлыг жишээ болгон дагаж болно.

Сэтгэл оюуны үүд хаалгыг би ухамсрын жад барин харуулдах агаад
Сэтгэл хөдлөл нүүрлэх бүрт
Би тэдэнтэй тулах болно
Тэдний зууран барьцалдах нь сулран намжсан цагт л би өөрийн ухамсраа амраах болно.

Мял богд

1. Нэг удаа Мял богд өөрийн тааллын шавь Гамбовад ийн өгүүлжээ. “Эрхэм шавь чамд би нэг савнаас нөгөө саванд ус юүлэх мэт хамаг авшиг, дамжлага, увьдас тэргүүтнийг бүрэн гүйцэд хүртээлээ. Гэхдээ хамгийн амин чухал нэг сургаалыг дутуу үлдээв. Үүнийг хожим чамд заавал хэлэх болно”.

Цаг хугацаа өнгөрөн Гамбовагийн аян замд гарах өдөр болоход Мял богд шавиа голын эрэг хүртэл үдэж өгөөд ус гатлахыг нь харж зогсов.

Гэнэт Гамбова багшийнхаа хамгийн амин чухал сургаалыг нь дуулах ёстойгоо санаж голын нөгөө талаас багшийгаа дуудаж хэрэг учраа өгүүлэхэд нь Мял богд чимээгүйхэн буруу харан тонгойж асаасан хувцасныхаа хормойг сөхөн шалдан бөгсөө шавьдаа үзүүлсэн аж.

Сүжиг төгөлдөр шавь нь няхуур гэгч нь харахад багшийнх нь бөгсөн биед удаан хугацаанд завилж сууснаас болж тэр аяараа ихэд шархласны ул мөр болох эвэршиж хатуурсан арьс байв.

Мял богд ингэж бөгсөө үзүүлсэнийхээ дараа шавьдаа “Авшиг, дамжлага, увьдас хүртэх яах вэ харин тэдгээрийг бүтээж бясалгах нь л хамгийн чухал юм шүү. Үүнийг л машид эрхэмлээрэй” хэмээн чин зүрхнийхээ сүүлчийн сургаалаа айлдсан гэдэг.

Бурамны амтыг амссан хүнээс сайхныг нь дуулаад хураах хадгалах нэг өөр хэрэг бол хураасан бурамныхаа амтыг амтлан таашаах бүр өөр хэрэг болой. Түүнчлэн сэтгэл засах номыг сонсох сайхан болов ч түүгээр сэтгэлээ засахгүй бол бурамны амтыг амссан хүнээс сайхныг нь дуулаад зөвхөн хураан хадгалах хүнээс үл ялгарах ажээ.

Мял богдын шавьдаа айлдсан сүүлчийн амин чухал сургаал

2. Баячууд байхын зовлонтой
Ядуус байхгүйн зовлонтой
Эдтэй, эдгүй хоёулаа зовлонтой
Сэтгэл боловсорч жаргалтай золгоно.

3. Ад чөтгөр муухай гэж үү?
Аминч зан түүнээс муухай.
Ад чөтгөр догшин гэж үү?
Атгаг сэтгэл түүнээс догшин.

Чөтгөрийг чөтгөр гэж баривал
Хорлол тэр болно.
Чөтгөрийг хоосон гэж оновол
Ялалт тэр болно.

Чөтгөрийг ачтанаа гэж ухаарвал
Элбэрэл тэр болно.
Чөтгөрийг сэтгэлээ гэж мэдвэл
Чимэг тэр болно

Бакула ринбүүчи

1. Сүсэг бишрэлийн тухайд өгүүлэх нь:

Номт үйлийн эх нь аврал даатгахуй, аврал даатгахуйн үүд нь сүсэг мөн.
Итгэмжит сүсэг, дурлах сүсэг, дээдлэхүйн сүсэг гурваас гурван эрдэнийн хүч энэрэл,эрдэм адисын үнэнийг мэдэн чин сэтгэлээсээ итгэмжлэн, эцсийн ганц аврал бол гурван эрдэнээс өөр юу ч биш гэдгийг сэтгэлдээ бат нут хадсан сүсгийг итгэмжит сүсэг гэнэ.

Нүгэл буяны мөн чанарыг сайтар танин буяныг бүтээх, нүглийг тэвчих хүсэл төрж, сайн эрдэм олохыг мөрөөдөн тэмүүлж, сэтгэл уяран бишрэхийг дурлах сүсэг гэдэг бол буяны багш, садан дээдсийн намтар цадигийг уншиж сэтгэл амарлин бишрэхийг дээдлэхүйн сүсэг гэнэ.

Сүсгийн их багаар адис өлзийн их багыг олж болно. Сүсэг бага бол Бурханы гэгээнтэй биеэрээ учран золгоод ч тусыг эс олно.

2. Төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн жам хууль барагдашгүйг мэдэн үйлдээрэй!

Орчлонгийн хаана оршивч зовлонгийн мөн чанар түгээмэл байдгийг ажин шинжиж хэн ч мэдэж болно.
Зовлонг, зовлонгийн зовлон, зовлонд урвах, түгээмэл зовлон гэж гурав хуваадаг.
Сүүлчийн хоёр нь нэг дэхийнхээ сурвалж, арвидах уурхай болдог учир энэ хоёрыг түшиглэвээс хойшид жинхэнэ зовлонгоос хэлтрэн гарахын арга огт байхгүй. Жишээ нь:
Эгэл төрөлхтөнүүд жинхэнэ зовлонг эс хүлцэн, олон арга шамдлаар арилгахыг оролддог хэдүй ч арилгах нь байтугай шинэ шинэ зовлон ундран гарч ирээд байдаг нь зовлон үүсэх орчин нөхцлийг эс ухаарсны уршиг мөнөөс мөн.

Мэргэд эл ёсыг ухан жинхэнэ зовлонг хүлээн, сүүлчийн хоёр зовлонг арилгах аргад шамддаг ажгуу.
Бурхан багшийг шүтэж эхлэхийнхээ өмнө юун түрүүн Бурхан багшийн шашны мөн чанар, чадал эрдмийг мэдэж байж сонгох нь зүйтэй.
Энэтхэгийн их эрдэмтний магтаалд
“Би нь Бурхны зүгийг барьж, тал тохой татахгүй, тэрсүүд нугууд түр уурлахгүй аль зохистой үг сургааль хийгээд багшийг шүт” хэмээн зарлигласныг санаж, хамгийн түрүүнд гэм эрдмийг нь сайтар шинжин байж тэрхүү шашинд орох хэрэгтэй.
Тэр мэтийг эс мэдснээр гэм эрдмийг шинжихүйд ихэнхдээ гэмийн зүгт алдах нь олонтаа байдаг. Их багш Түвзондүвжи:

Гэнэн эглүүд гэмтэд баясан
Гэмтэйг эрдэмтэйд эндүүрэн
Гэмийг ч эрдэм хэмээн үзэж
Гэмт бусдыг авралд барьмуй гэж номлосон буй.

Түүнчлэн өөрөө анхнаасаа гэмийн дадлага ихийн хар гайгаар шашинд шинжилгээгүй орох нь ус уруугаа урсах лугаа нэгэн адил явдал болном заа.
Энэ тэргүүнд анхаарвал зохих нэн чухаг зүйл гэвэл,шинжлэх ёсыг нь мэдээд анхааран авах оньсыг нь солилгүй үйлдэх хэрэгтэй бөгөөд багш,сургааль,үзэл онол гурвын үүднээс шинжилвэл зохино.
Үүний дээр явдлын онцлог,бодлын онцлог,эцсийн үр дүнгийн онцлог зэргийг шинжлэн үзвээс нэн зохистой.

Наро Банчэн гэгээн

1. Буддизм бол сүсэг бишрэл төдий бус юмсын мөн чанарыг учир шалтгаан, нарийн логик шинжлэлийн үүднээс таньж мэддэгээрээ шинжлэх ухаантай ижил.
Хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршдог ч хүмүүсийн мэддэггүй байсан гадаад зүй тогтлыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр нээн илрүүлдэг шиг Буддизмийг судалснаар дотоод сэтгэлийнхээ зүй тогтлыг нээн илрүүлэх боломжтой.

2. Хүн бүр харилцан адилгүй үзэл бодолтой учраас бүгдээрээ ижилхэн шашинтай ч юм уу, эсвэл бүгдээрээ шашингүй үзэлтэн болох боломжгүй. Гэвч харилцан адилгүй үзэл бодолтой ч бүгдээрээ амар амгалан , аз жаргал хүсдэгээрээ адилхан. Бусдын бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөртөө сэтгэлийн зовлон нэмэхээс цаашгүй. Ямартай ч бидэнд юмс үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарлыг зөв, баттай таньсан мэдлэг хэрэгтэй. Үнэн баттай мэдлэггүйгээс болоод бодит байдалтай үл зохицсон буруу бодол, мухар сүсэг, амин хувиа бодсон үзэл бий болж байна. Энэ нь сэтгэлийг тавгүй болгож улмаар бусдыг хорлох зэрэг гэм ихтэй. Тэхээр зовлонг хүсэхгүй л байгаа бол буруу бодлын эсрэг баттай мэдлэг, амин хувиа бодсон үзлийн эсрэг бусдыг бодсон сайхан сэтгэл хэрэгтэй.

Мажиг Ловданма эх

1. Хүү минь сонсогтун!

Чөтгөр шулмын шинж байдлын талаар өгүүлье. “Чөтгөр шулам” хэмээгдэх нь чухамдаа харсан хүн болгоныг айлгаж хөшөөдөг аймаар том хар зүйл огт биш. Эрх чөлөөтэй болоход саад тотгор болж буй аливаа зүйлсийг чөтгөр шулам гэдэг. Тиймээс эрх чөлөөтэй болох талаас нь хэлвэл хайртай, энхрий найз нөхөд чинь хүртэл чөтгөр шулам болдог.

Тэдгээр чөтгөр шулмын дотроос өөрийгөө жинхнээсээ оршин байна хэмээн хатуу итгэн баримтлахаас илүү аюултай чөтгөр гэж үгүй.

Өөрийгөө буюу Би-г байна гэж үзэх хатуу итгэл баримтлалаа тасдан хаях хүртэл бүх чөтгөр шулам амаа ангайгаад залгихаар хүлээж суудаг.
Тиймээс эго буюу Би-д итгэх үзлийг тасдан хаях мэргэн арга ухааныг чадварлагаар хэрэглэхэд ихэд хичээх хэрэгтэй. Тодруулан өгүүлэхэд Би-д хатуу итгэх баримтлалаас гурван төрлийн чөтгөр шулам төрдөг. Тиймээс бидний хувьд ангижрах ёстой дөрвөн төрлийн чөтгөр шулам бий.Тэдгээрийн нэрийг дурдвал:
– Юмсыг бодитой зүйлс (биет) хэмээн баримтлах чөтгөр шулам
– Юмсыг бодитой бус (биет бус) хэмээн баримтлах чөтгөр шулам
– Сэтгэл хөдлөлд автах чөтгөр шулам
– Хөөрөгдөн дэвэргэж үзэх чөтгөр шулам. Эдгээр дөрөв нь Би-дээ тачаан баримтлах чөтгөр шулам болой.

Манзушир хутагт Данзанжамъяндорж

1. Нэг л удаа амьдарна,
Хүний дор орохгүй байх…гэсэн үзлээсээ салах хэрэгтэй.

Хутагт Нагаржунай

1. Манзушир бурхан Хутагт Нагаржунайд ийн айлдаж:
Хүнд эд баялаг өгвөл тэрхэн зуурдаа баярлах ч алсдаа шунал, уур, омог, атаархал нь улам арвижих тул зовлонгоос үл гэтэлнэ.
Тиймээс юун түрүүнд муу сэтгэлийг даран оюуныг засах сайн утгат ном сургааль туурвих нь нэн чухал.

2. Салхинд барьсан зултай адил бидний бие үхэл мөхлийн шалтгаан дунд амьдардаг. Орой унтаад маргааш өглөө амьсгал аван сэрэх гэдэг юутай их аз завшаан.

Өвчтэй хүн эрүүл болбол жаргалтайсан гэдэг.
Өтөлсөн хүн залуу болбол жаргалтайсан гэдэг.
Эрүүл чийрэг, идэр залуу атлаа жаргалгүй амьдарч яваа хүмүүс юугаа хэлнэм.

Сэтгэл ханамжтай бол ядуу ч байсан баян.
Сэтгэл ханамжгүй бол баян ч байсан ядуу.Энэ ертөнцийн зүүд зэрэглээнд хууртан шунаваас Загарвардийн хаан ч бай үнэн сүсэгт шивэгчнээс дорд заяатан ажгуу.Илжгэнд цэцгэн эрхи юун хэрэг.
Гахайнд тансаг зоог юун хэрэг.
Дүлий хүнд яруу хөгжим юун хэрэг.
Ухааны сүв нь бөглөрсөн хүнд судар шастир юун хэрэг.Хүмүүс анар жимс шиг дөрвөн янз: Гаднаа болсон харагдавч дотроо түүхий. Дотроо болсон атал гаднаа түүхий харагдах. Эсвэл гадна дотногүй түүхий. Эсвэл гадна дотногүй боловсорсон байх. Чи сүүлчийнх нь бологтун.Гэрлээс гэрэл рүү, гэрлээс харанхуй руу явдаг хүн бий. Бас харанхуйгаас гэрэл рүү, эсвэл харанхуйгаас харанхуй руу явдаг ч хүн бий. Ухаант хүн гэрлээс гэрэл рүү явах шиг энэ насандаа амар жаргалтай, эцэс хойтдоо ерөөл буянтай амьдардаг.Зарим хэрэгт өвс мэт бөхөлзвөл зохино.
Зарим хэрэгт гал мэт дүрэлзвэл таарна.
Зарим хэрэгт боол мэт гүйвэл зохино.
Зарим хэрэгт уул мэт суувал таарна.

3. Дөрвөн янзын хүмүүн буй аж:

Гэрлээс гэрэл тийш тэмүүлэн амьдрах хүмүүн гэж буй
Харанхуйгаас харанхуйд зүтгэн дуусах хүмүүн гэж буй
Гэрлээс харанхуй тийш зүтгэн дуусах хүмүүн гэж буй
Харанхуйгаас гэрэл тийш зүтгэх хүмүүн гэж буй…
Эхний хүмүүн адил амьдрахтун.

Шантидэва гэгээн

1. “Өөрийн амгаланг бусдын зовлонтой
Үнэхээр арилжиж эс үйлдвэл
Гэгээрэл нирваан олох байтугай
Орчлонд ч амгалан орших боломжгүй”

Бусдын амгалан, эрх чөлөөг хэзээ ч үл тоомсорлож болохгүй.
Тэгвээс өөрөө хүний адаг болж, бусдаас ирэх зүйл нь ямагт зовлон байх болно.

2. Эгэл биеийн өвчнөөс айхдаа
Эмчийн зөвлөгөөг дагах атал
Эргүү шунаг сэтгэлийн өвчинд
Эгнэгт нэрвэгдсэнийг өгүүлэх юун.

Бүх дэлхийн хүн зоныг
Бүрэлгэн сүйтгэдэг энэ өвчнийг
Бүрэн эдгээх өөр эм
Бүгдээс эрэвч эс олдох.

Эдгээж чадах эмч нь болсон
Эрхэм дээд гэгээрэлд хүрэгсдийн
Эмчилгээ мэт сургаалыг мөрдөхгүй
Ийм мунхралыг халаглаж баршгүй.

Жирийн нэг гуу жалгаас ч
Жийрхэж болгоомжлон явах атлаа
Жир биш мянган бээрийн
Жихүүдэст тамаас юунд айхгүй вэ?

Өнөөдөр лав үхэхгүй гэж
Өөгшиж омогших учир юун?
Өнөөдөр ч үхэж болох тавиланг
Үгүйсгэж маргах нотолгоо хаана байна?

3. Орчлонг танья гэвэл өөрийгөө тань. Амьдралаа өөрчилье гэвэл сэтгэлээ л өөрчил.

4. Энэ бие минь илбийн цогцос билээ, өвдсөн ч би жаргалтай. Өмнө хураасан муу үйлийн үр шавхарч цэвэршинэ. Өвчингүй бол бүр жаргалтай, бие сэтгэл амгалан бол үйлс бүтээл өрнүүн.

Эд мөнгөгүй бол би жаргалтай. Гадна дотны шунал хомголзлоос ангид чөлөөтэй амьдрах болно. Өглөгийн үр тариалж өнийн хүнсээ базаах болно.

Үхэл ирсэн ч би жаргалтай. Энэ их гэгээн ухаанаа өвөрлөн явахад бодь мөрийн урсгал хаанаас тасрах вэ. Өнө удаан насалсан ч би жаргалтай. Ариун бясалгал минь улам цэцэглэж анхилам үнэрээ түгээх болно.

Гэвш, лхаарамба Д. Жавзандорж

1. Хууль хичнээн нарийсна
Хулгайч бас нарийсна гэдэг шиг ном хичнээн нарийсан гүн гүнзгий болно тэр хэмжээгээр түүнд саад болдог зүйл завсрын амьтад нь нарийсаж байдаг гэнэ.

Нэг жишээ татахад Бурхан багш 81 нас сүүдэр зооглоогүй байх үедээ Гунгаабуу гэх өөрийн шавьдаа:
“Би ер нь энэ ертөнцөд байх хэрэг байна уу?,үгүй юу? хэмээн айлдахад сайн юманд саад болъё гэсэн тэдгээр амьтад завсраас нь Гунгаабуу шавийг нь сонсгохгүй болгочихдог. Бурхан багшийг 3удаа ийн айлдахад шавь нь сонсоогүй,хэрвээ сонссон бол ” Та амьтны тусд удаан залраач ээ”гэж айлтгаад,тэр Дэмбэрэл буюу учраар Бурхан багш 81 нас сүүдэртэйдээ нирваан дүрийг үзүүлэхгүй байх байжээ.

Энийг би та нарт ном үзээд ном нь нарийсаад ирэхээр тэр дунд янз бүрийн саад болох зүйл амьтад олон дүрээр гарч ирдэг юм шүү гэдгийг сануулж байна аа.

*Орхон аймгийн Сүсэгтний холбоо*-ны суралцагчддад хийсэн лекцнээс…
2019.06.15

2. Жаахан ном үзээд сонсоод ирэхээр бусдыг шүүмжлэх, бусдад энэ буруу гэх омог сэтгэл төрдөг юм шүү.
Номыг нь сонсож, үзэх тусам багшдаа илүү хүндэтгэлтэй, бурхны номонд сүжиг төрж байвал та зөв замаар явж байна гэсэн үг ээ эс тэгвээс сонсохдоо үзэхдээ алдаа гарсан байна гэсэн үг.
Багшийгаа шүүмжлэхээр тэр хүний эрдэм чадлыг харж авч чаддаггүй, энийг та нар бас санаж явбал хэрэгтэй байх аа.

3. Хэрвээ та зөв сэтгэлийн үүднээс сайн үйл хийсэн бол тэр хураасан буянаа тухайн үед нь сайн хэргийн төлөө зориулах нь чухал.

Алин нэгэн буяныг хураасан ч зориулалгүйгээр уурлах болон буруу үзлийг төрүүлэх юм бол тухайн буяны үр дагавар ерөөсөө гарахгүй болох, гарахнаа ч багасах, хойшлох зэргийн муу үр дагавар бий болдог.

Буяны зориулгад олон байдгийн нэг арга нь:
Миний энэ хураасан буянаар ээж аав минь урт наслаасай гэж зориулж болно. Миний хураасан буянаар хөөцөлдөж байгаа ажил маань бүтээсэй гэх мэт өөрийн санасан сайн үйлд зориулж болох бөгөөд энэ буянаараа эх болсон хамаг амьтныг зовлон бүгдээс нь хагацуулж дээдийн амгалантай учруулж өгөх болтугай хэмээх тэргүүтэнг залбирвал бүр агуу болдог.
Ингэж зориулбал та энэ буяныхаа үр дагаварыг хамаг амьтан зовлонгоос хагацах хүртэл эдлэх юм.

4. Энэ дэлхий дээр Толгой нь өвддөг хүн олон байдаг байх. Тэр хүмүүс дотроос өвдөлт нь хүчтэй мэдрэгдэж байгаа, мэдрэгдэхгүй байгаа, үргэлж өвдөж байгаа, үргэлж өвдөхгүй байгаа гээд ялгаатай байна.

Бүгдээрээ толгой өвдөх үйлийг хураагаад бүр хүчтэй болж байгаад зовлон амсаж байгаа нь ялгаагүй хэрнээ тэрэнд яагаад ялгаа гарав хүчтэй өвдөх, сул өвдөх, хэдхэн хоног өвдөөд гайгүй болох эсвэл насаараа өвдөх.

Тэгэхлээр толгой өвдөх тэр муу үйлийг хийхдээ магадгүй хүчтэй өвдөөд байгаа хүн бол буруу сэтгэлийг хүчтэй төрүүлж байгаад дээрээс нь тухайн үйлийг хийчихээд дараа нь баярлаад нэг хүнийг муулах доромжлох байсан бол би өнөөдөр сайхан доромжлолоо шүү дараа таарвал ахиад доромжлоод өгөх юм шүү гээд тэрийг эд хав болгоод бусад хүнд яриад баясаад ирвэл тухайн хүний үйлийн үр боловсроод амсах зовлон нь хүнд болдог.

Бид буруу үйлийг хийх үедээ яалтачгүй, санамсаргүй, болгоомжгүй, мэдэхгүй ийм байдлаас хийх үедээ аль болохоор эхэнд нь алдаа гаргаж байсан бол дунд нь үед нь сулруулах ядаж сүүлд нь баярлахгүй байх хэрэгтэй.

Тэгэх юм бол түүний үр дагавараар зовлон амсахдаа арай бага, хөнгөхөн, богино хугацаанд эдлээд өнгөрөх ийм учиртай юм байна. Тийм болохоор ерөөсөө л сайн сайхан амьдрах бидний гарт орчихоод байгаа юм. Энийг Бурхан багш сургааль номондоо айлдахдаа “Хүн өөрөө сайн явья гэвэл өөрийг сайн явуулах гол аврал нь та өөрөө юм шүү” гэж айлджээ.
Хэрвээ амьдрал уруудаад хөлөө олохгүй ч юм уу эсвэл ойр дотно байгаа хүмүүсдээ муугаар хэлэгдээд өөрийгөө харахад би ч одоо болохгүй байна даа гээд санаж байвал өөрөө алджээ, буруу юм хийж, буруу явж байна.

Тэгвэл энэний буруутан нь Бат биш шүү, Цэцэгээ биш шүү та өөрөө л буруутан нь юм шүү. Яагаад гэвэл шүтэн барилдаж бий болж байгаа л юм чинь өнөөдрийн үр дагаварыг өөрөө бий болгож үр дагаварыг нь амсаж байгаа юм.

Яавал хүний биеийг олсны хэргийг гаргах вэ ?

Уурыг дарж тэвчээрийг өөртөө бий болгоорой

Бурханд мөргөж адис авахдаа юу гэж бодох вэ ?

Та өглөөнөөс орой хүртэл зөв бодлыг төрүүлээд үзээрэй

Хармын сэтгэл төрүүлэхгүй өгье гэсэн сэтгэл төрүүлвэл тэр өглөг юмаа гэж Бурхны номонд айлджээ.

Сахил сахих нь дараа эрдэнэт хүмүүний биеийг олох нэг эх үүсвэр нь юм.

Сайн найз нөхөдтэй байх, эд баялагтай баян байхын уг шалтгаан үр нь бол өглөг өгөх юм.

Д. Данзанравжаа

Таван махбодь бүгд
Огторгуй махбодид хурна.
Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна.

Хутагт Гадаяана

Урьд хутагт Гадаяана өдрийн зоог барихаар тосгонд морилж нэг айлын үүдэнд залрахад тэр айлд нэгэн эмэгтэй нэг бяцхан хүүхдийг өвөр дээрээ суулгаад, загасны мах идэж байжээ. Тэр үед үүдэнд нэг нохой загасны махнаас ихэд горьдон байсанд бүсгүй түүнийг зандчин хөөхдөө өөрийн идэж байсан загасны ясыг шидэж өгөв. Хутагт Гадаяана өөрийн илт мэдлээр тэдгээрийн үйлийн үрийг ажиглатал, тэр эмэгтэйн аав нь гэрийнхээ ойролцоох нуурнаас байнга загас барьдаг хүн байсан бөгөөд нас бараад үйлийн эрхээр тэр нуурандаа загас болон төрсөн байж. Охин нь тэр загасыг барьж ирээд шарж идэж байсан нь тэр ажгуу. Харин эх нь нас бараад нохой болж төрөөд хүүхдийнхээ гэрийн үүдийг сахих болсон бөгөөд эхийгээ зандчиж зодож байх юм. Гэтэл өвөр дээр нь суусан хүүхэд нь эцэг эхийнх нь байх үест тэднийхтэй байнга тэрсэлддэг хонзонт нэгэн байсан тэрбээр өр төлөөс, лай ланчгийн эрхээр өөрийнх нь хүү болоод төрчихсөн байв. Тийнхүү загас болж төрсөн эцгийнх нь ясыг, нохойд төрсөн эх нь зуугаад гүйж байгаачлан орчлонд бүх зүйл эсрэгээр холилдчихсон дүр зураг харагдсанд тэсгэлгүй инээд алдсан гэдэг. Тиймээс:
“Эцгийн махыг идэх хийгээд эхийгээ зодож
Муу үйлийн дайсныг элгэндээ тэвэрч
Эхнэр нь нөхрийнхөө ясыг зууна
Орчлонгийн номонд хөх инээд хүрмүй” хэмээн зарлигласан бөгөөд орчлонд бат үгүйн зовлонг санах үеийн нэгэн жишээ энэ болно. Энэ насны сайн нөхөр боловч нэгхэн үгнээс болоод дайсан болох нь олон байдаг тул энэ насны нөхөр дайсны магадлал өчүүхэн ч байхгүй билээ. Энэ орчлонд үйл нисваанисын эрхээр төрөл авсанаас хойш зовлонгийн мөн чанараас хэтрэхгүй. Учир нь дайсан нь садан болох хийгээд садан ч дайсан болон хувирах учраас тусалж хорлож үйлдсэнд сэтгэл батгүй тул энэ орчлонд магадлал юу ч үгүй. Тэрчлэн энэ насанд таарсан хэн ч урьд нь таны ачтан, эцэг, эх , багш, садан байх болзошгүй тул хэн бүгдэд тэгш сэтгэл агуулан үйлдсүй.

Хансэр Ринбүүчи

Аливаа хүнд сайн муу олон чанар байдаг. Хэрвээ та хэн нэгнийг муу хүн гэж харж байвал энэ нь та түүнд дургүй байгаагийн л илрэл юм. Эсрэгээрээ, хэн нэгэн танд таалагддаг бол та тэр хүний муу талыг харахгүй, эсвэл багасгаж харах хандлагатай байдаг. Хүнийг сайн муу гэж дүгнэх нь таны өөрийн л бодол юм. Бусдын сайн муу эсэхэд битгий санаа зов, харин өөрийнхөө сайн саар талд л анхаарах хэрэгтэй. Муу хүн сайн явах юм гэж та хэлэхдээ, үнэндээ тэр хүний муу хүн гэдгийн та мэдээд хэлж байгаа гэхээсээ илүү та тэр хүнд дургүйгээс тэгж байгаа юм шүү.

Гүнчин Жамъян Шадүв гэгээн

Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисванис мөн. Тиймээс нисванис нь зовлонгийн эх үндэс болно.

Лама Түвдэн Зопа Ринбүүчи

“Бусдыг санан бодож , тэдэнд туслахын төлөө хөдөлмөрлөх нь өөртөө шууд анхаарч байгаа хэрэг юм. Хүн өөрийгөө ухаалгаар хайрлах сайн арга нь бусдын амгалангын төлөө хичээх явдал. Харин бусдад хор хүргэвэл өөрийгөө хорлож байгаатай адил. Бусдыг хорлох нь өөрт тайван байдал , өгдөггүй бөгөөд өөртөө л одоо хийгээд ирээдүйд зовлон , гунигыг урьдаг. Бусдыг амгалан байлгах нь өөрөө амгалан болох хамгийн зөв арга бөгөөд ингэж чадаж гэмээнэ өөрийн амгалан бүтнэ. Бусдын амгалангын дашрамд өөрөө амгалан болно. Бусдын амгаланд зориулж үйлдсэн үйл нь өөрийн сэтгэлд тустай нөлөө үзүүлдэг.”

Түвдэн Намдаг гэвш

1. Энэ насанд хэрхэн аз жаргалтай амьдрах вэ ?

Хүн элэг бүтэн, өвчингүй, эд хөрөнгөтэй хэрнээ зовж байдаг. Дээрхийн Гэгээн XIV Далай лам “Энэ насанд хэрхэн аз жаргалтай амьдрах вэ?” гэсэн дэлхийн хүмүүс, эрдэмтэн судлаачдын асуултанд: Хүн биеэ эрүүл, сэтгэлээ хэвийн, амжиргаагаа зөв байлгах 3 зүйлсийг мөрдөх хэрэгтэй гэж айлджээ.

  • Хүний бие эрүүл байх
  • Хүний сэтгэл хэвийн байх. Сэтгэлээ зөв зохистой хянаж, удирддаг, бусдын үзлийг учир шалтгааны үүднээс таньж мэддэг, хүний эрхэнд ордоггүй байх нь хэвийн байдал болно. Иймд сэтгэлээ номхотгох нь нисванисын эрхэнд орсныг үгүй хийж байгаа хэрэг юм. Аливаа хэн нэгний хэлсэн үгэнд шингэн шингээгч цаас адил хандаж үл болно.
  • Хүний амжиргаа зөв байх. Амжиргаа үнэн зөв, өөрт болон бусдад хор хохиролгүй байхад хүн анхаарах хэрэгтэй. Эд баялгийн хэмжээ, баян ядуугийн хэмжээс гэж номонд байхгүй. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун буюу болио мэдэлтэй, яаж олсон арга зам нь сэтгэлийг тайван амгалан байхад чиглэх юм. Үгүй бол сэтгэлд үргэлж айдас хүйдэс агуулагдаж байдаг. Өөрийн зөв хөдөлмөр, арга замаар олж авсан эд хөрөнгийн ард хохирол дагуулдаггүй, ичихгүй, айдасгүй амар тайван амьдарна.

2019.11.30

2. Биеэ хэрхэн эрүүл авч явах вэ?

Хүн биеэ яаж эрүүл авч явах талаар энд ерөнхий авч үзье. Биеэ эрүүл байлгах дараах 5 асуудалд анхаарах хэрэгтэй гэжээ. Үүнд:

  • Идэж уухаа тохируулах хэрэгтэй. Ихэнх өвчин буруу зүйлээр хоол хийх болон буруу хооллохоос үүддэг. Хоолны сайныг зөвхөн амтаар бодож болохгүй. Идэж ууж болдог болгоныг идэж, ууж болохгүй. Их идвэл таргална, их таргалбал их унтана. Иймд зөв хэрэглээтэй байх хэрэгтэй. Орчин үед эко хүнсийг хүмүүс хэрэглэх болсон нь сайшаалтай. Тухайн бүтээгдэхүүн хугацаа заасан өдрөөс хойш хор болно гэсэн үг. Сонгон идэж буй хүнсний бүтээгдэхүүн таны биед тохирох эсэхийг урьдаас бодож үзэх хэрэгтэй.
  • Биеийн явдлыг анхаарах хэрэгтэй. Энэ нь биеийн хөдөлгөөний хэмнэл юм. Хөдөлгөөнийг хэт ихдүүлж эсвэл багадуулах нь биеийг сулруулж, хүч чадалгүй, жавхаагүй болгоно. Ажил хөдөлмөр эрхлэхдээ үр ашиггүй, шаардлагагүй хөдөлж, ийш тийш гүйх ч энд хамаатай. Энд эр эмийн бэлгийн ажлыг мөн авч үзнэ.
  • Биеийн эрүүл мэндийг сахих хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн, мөргөл, иог хийх, нийтийн биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд маш чухал юм.
  • Ариун цэврийг сахих хэрэгтэй. Хүн гоё ганган байхаас илүүтэй цэвэр цэмцгэр байх ёстой. Хөлсөндөө хордох нь ч бий.
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Өвдсөний дараа биш, урьдчилж мэдэж, сонор сэрэмжтэй байх чухал. Дээрх дөрвөн асуудалд ч мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Хүн цоо эрүүл байх нь ховор. Иймд эртнээс шар, хий, бадганы тэнцвэрийг хангаж явбал өвдсөн ч хөнгөн өвдөнө.

Иймд биеэ эрүүл, амгалан байлгах эдгээр 5 аргыг өөрсдөө мөрдөж, дагадаг, үр хүүхэддээ хэлж, тайлбарлан, багаас нь хэвшүүлж сургах хэрэгтэй.

2019.11.30.

3. Сэтгэлээ хэрхэн амар амгалан байлгах вэ ?

Сэтгэлийг амар амгалан байлгах арга нь мэдэхгүйгээ мэдэх оюуныг төрүүлэх юм. Ингэснээр бидний оюун санаа буруу зөвийг ялгах, асрал, энэрлийг төрүүлэх, мэдлэгт тулгуурлаж, учир шалтгааны үүднээс судлах, зөв үзэл, зөв бодлоор хандах чадвартай болно. Зөв бодлын оргил нь мөнх бус, шүтэн барилдлага, арга билиг, бусдыг хайрлаж энэрэх сэтгэл төрөх юм.

Буруу үзэлд үл автах арга нь мунхаг (эс мэдэх), шунал, уур хилэнгийн үр дагаврыг мэдэх явдал. Өөрийн хүсэл шуналд автахгүйн тулд нисванисын гэм эргүүг таньж мэдэж, эргэцүүлдэг байх хэрэгтэй. Юуг ч ямар ч шүүлтүүргүйгээр, таньж мэдэж судлалгүйгээр тусгаж авахыг мухар сүжиг гэнэ. Мухар сүжиг нь сэжиг сэтгэлтэй ижил юм. Иймд мухар сүжигтэй хүний сэтгэл сүжиггүй хүний сэтгэлээс дорой болдог.

Юмсыг сайтар таньж мэдэх оюун болон мөнх бус, шүтэн барилдлага, зөв талын сэтгэлүүдийг хөгжүүлэх нь сэтгэлийг амар амгалан байлгахад тустай.

2019.11.30.

4. Амжиргаа хэрхэн зөв байх вэ ?

Хүн зөв амжиргаатай амьдарвал энэ насанд аз жаргалтай амьдрахын үндэс. Амжиргаа гэдэг хэрэгцээгээ хангах арга зам юм. Шударга замаар эд хөрөнгө олох, олсондоо баясч хүлээн авдаг байх хэрэгтэй. Улам ихийг олох гэсэн шунал хүслийн эрхэнд дэлхийн дайн хүртэл дэгддэг. Авлига хээл хахууль үргэлж шунал хүслийн эрхэнд автсанаас гарна.

Иймд хүн амжиргааг зөв байлгах хэрэгтэй. Өөрийн хэрэгцээг хангах хэмжээгээ мэддэг байх чухал. Тэдгээрийг эдлэх хэмжээ тоотой шүү дээ. Хэрэгцээнээс хэтэрсэн хувцас, гутал цуглуулж, бусдад гоё харагдах, бусдын олж авсныг олж авах хэрэгтэй юу? Даарахгүй, дутахгүй байхад хангалттай. Хэн нэгний хэрэгцээнээс хэтэрсэн зүйлийг өөр нэгэн хэрэгтэйд нь өгөхийг өглөг гэнэ.

Орчин цагт маркетинг, зар сурталчилгаа нэвтэрч, шунал хүслийн эрхэнд автуулах, хүмүүс хэрэгцээгээ хангах гэж зүдэрч байна. Учир нь бусдын санаанд тааруулах гэж хүмүүс зовж зүдэрдэг юм. Өөрт таарсан амжиргаатай байхыг орчин үед минималист хүмүүс сонирхох болсон. Хүн үнэн хэрэгтээ өөрт зориулж хувцас хунар аваагүй, бусдын нүдэнд зориулж л авсан байдаг. Гэхдээ зайлшгүй чухал хэрэгтэй зүйлээ авахгүй орхино гэсэн үг биш ээ.

Та бүхэн энэ насанд аз жаргалтай амьдрах гурван мөрдлөгийг амьдрал ахуйдаа мөрдөж, тусыг гарган, үр хүүхэд, хойч үедээ тайлбарлан дамжуулж, ирээдүйн ёс суртахуунлаг монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Эх сурвалж

https://www.facebook.com/groups/557180555220592/permalink/593887628216551/